Г.Занданшатар: Ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20-н жилийн ойн өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олонд мэндчилгээ илгээлээ. Мэндчилгээг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунанд гардуулан өглөө. ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ Хүний эрх бол ардчиллын үнэт зүйл юм. Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь тусгайлан хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан явдал юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон талт дэмжлэгийн үр дүнд Улсын Их Хурал 2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан билээ. Ийнхүү Улсын Их Хурал олон улсын жишигт нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гурван гишүүнийг томилж, Комиссын анхны гишүүд 2001 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй. Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсэж байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, хамт олон, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, Парисын зарчимд бүрэн нийцсэн бие даасан, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэгч, үндэсний байгууллага болохоо гурвантаа магадлан итгэмжлүүлж, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц үндэсний байгууллага болж төлөвшин хөгжиж байна. Монгол Улсын Их Хурал тус Комиссын бие даасан, хараат бус байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг энэ дашрамд цохон тэмдэглэж байна. Комиссыг улс орон даяар чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөцийн болон санхүүгийн боломжоор хангах үүднээс Улсын Их Хурлын 2013 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутагт ажиллах Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 ажилтны орон тоо, төсвийг улсын төсөвт тусгах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгснөөр 2014 оноос аймаг бүрд тогтмол хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь монгол төрийн эрхэм зорилт юм. Тиймээс Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард баталсан. Ингэхдээ өмнө нь тус Комиссоос жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Байнгын, Дэд хороогоор оруулж чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүдэг практикийг өөрчилж, уг тайланг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь жишиг болохуйц алхам болсон билээ. Улмаар Улсын Их Хурал Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргахаар ажиллаж байгааг олон улсын байгууллагууд сайшааж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ хууль батлагдвал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хуулийг баталж хэрэгжүүлсэн анхны улс болох юм. Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвжих нэгэн баталгаа юм. Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой. Тиймээс баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлал үзүүлэх учиртай. Хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй, чин шударгаар ажиллахыг Та бүхнээс хүсье. Ингэж чадвал монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖСЭН, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ АЖИЛЛАХЫГ ШААРДАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өчигдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал. Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно гээд албан хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарч биелүүлж ажиллахыг үүрэг болгов. -Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээдхурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах -Салбар хоорондын уялдааг хангаж,мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах -Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх -Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах УОК,ЭМЯ,УОК-ынШуурхайштабтмэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ынөнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгаагУОК-ынШуурхайштабдажиллах үеэртанилцуулсан. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэмхэрэгжүүлвэлиргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсоншилмэларга гэдгийг онцолсон. Эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийгсулруулвал2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж.Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээгэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШАДАР САЙД ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийд тархаад буй КОВИД19 цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын төлөө нягт хамтран ажиллана гэдгээ талууд тодотгов. Мөн энэ үеэр ноён Сергей Диордица ДЭМБ-аас зөвшөөрсөн тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амыг дархлаажуулахад шаардагдах вакцинуудын талаарх судалгаа мэдээллийг Шадар сайдад өгөв. Манай улс цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бүх нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангана. Эмч, сувилагчдыг нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх нь чухал гэдгийг Шадар сайд онцоллоо.

САР БҮР 800-1,000 ИРГЭНЭЭ ТАТАЖ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

​ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов. Сар бүр 800-1,000 иргэнээ татан авахаар төлөвлөж байна 2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1,000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8,625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2,659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна. Тусгаарлах байранд 1,300 гаруй иргэн байна Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд Ковид-19-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна. Товч мэдээ - Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна. - Улсын хэмжээнд 18,6 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9 мянган тн ургамлын тос, 92,1 мянган тн төмс, 38,9 мянган тн хүнсний ногоо, 3,5 мянган тн элсэн чихэр, мянган тн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой гэсэн үг юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.