Чуваш улстай эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чувашийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 27-29-ний өдрүүдэд томилолтоор ажиллаж байна. Энэ хүрээнд элчин сайд Д.Даваа 1 дүгээр сарын 27-ны өдөр Чебоксар хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Д.И.Краснов, Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Е.Р.Герасимов нартай уулзалт хийсэн байна. Уулзалтаар Д.И.Краснов сайд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбаруудад Монгол Улстай илүү нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар тус улсын удирдлагын зүгээс дээрх чиглэл, салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллахаа мэдэгдлээ. Элчин сайд Д.Даваа энэ хүрээнд Бүгд Найрамдах Чуваш Улсад дээр дурдсан чиглэлүүдээр иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, байгууллагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад уламжлан, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэхээ мэдэгсэн гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаарГазрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийлээ.Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зөвхөн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байхаар тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж байхаар тусгасан байна. Мөн үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэрийг хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулжээ. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал болон найруулгын шинжтэй нэг саналыг Ажлын хэсгийн зүгээс боловсруулсан. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авч тусгасан гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус байнгын хорооноос хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид газрын тос боловсруулах үйлдвэр гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн 3.4 дэх заалтыг, барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх гэсэн 4.1.6 дэх хэсгийг, орон нутгийн удирдлага газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэсэн 4.1.7 дахь хэсгийг, газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлыг үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө гэх 5.4 дэх заалтыг, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасныг үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн 6.5 дахь заалтыг, газрын тос боловсруулах үйлдвэр Засгийн газраас олгосон талбайд газрын тос хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна гэсэн 6.6 дахь заалтыг тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн хуулийн төслөөс дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг болон долоодугаар зүйлийг бүхэлд нь хасахаар тогтов. Хуулийн төслийн 6.2 дахь хэсгийг энэ хуулийн 6.1-т заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэж, 6.4 дэх хэсгийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тус тус өөрчлөн найруулах саналууд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ. Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаарГазрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлэг өндөрлөлөө. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана гэлээ. Товч намтар Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29 Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг Боловсрол: - 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль - 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч - 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч - 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр Ажлын туршлага: - 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга - 2002 онд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал - 2006 онд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал - 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга - 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга - 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч - 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга - 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч - 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн - 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Pfizer-1,8 сая, Moderna- 2,3 сая, AstraZeneca-2,5 сая тун хүлээн авах бэлэн байдлыг хангаад байна

Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайдаар ахлуулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд -70 градуст хадгалах Pfizer вакциныг нийлүүлбэлМонгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах Moderna вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, AstraZeneca вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авахбэлэн байдлыг хангаад байгааг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар мэдээллээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийнзөвшилцөх асуудлыг хэлэлцэх үеэр дээрх мэдээллийг өгсөн байна. Вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныгДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг дурдаад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв. Вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байна гэжээ. Вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авна Ажлын хэсэг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгаа юм байна. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээндPfizerвакцин нийлүүлэгдэнэ. Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа AstraZeneca вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн. Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөөмэдэгдснийг дурдаадбусад вакцины талаар судалж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа аж. Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг хүрээнд вакцин худалдан авахад 19сая, хүйтэн хэлхээнийтоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1,5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаД.Амарбаясгалансэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед цагийг их үрэлгүй шиг төр засгаа эмхлэн байгуулах нь манай намын гол зорилго болж байна. Ерөнхий сайд албан ёсоор томилогдсоны дараа Засгийн газрын бүрэлдэхүүнээ ярьна. Гэхдээ бүтцийг хөндөхгүй гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдлээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын санал болгосноор, өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийн хүрээнд шийднэ. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэвээр хэрэгжинэ. Миний хувьд Засгийн газарт орж ажиллахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын шинэчлэлийг өндөр түвшинд аваачиж, ард түмэн улс төрийн намын шинэчлэлийг алга ташиж хүлээж авах хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ гүйцэтгэнэ гэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.