Улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ. Иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал гэж төсөл санаачлагчид үзжээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Путинтай болохгүй...

2021-01-25 15:22:22 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Путинтай болохгүй...

Юм гаднаасаа гял цал харагдах нь элбэг. Юу гэхээр Путинг гаднаас нь бид жинхэнэ удирдагч, зангарагтай эр гэж хардаг. Гэвч үнэндээ үүдэн хоймрын зайд эрх чөлөөний тэмцэл Путин гэгч хэн бэ гэдгийг хангалттай харуулж байна. Их гүрнийг дарангуйлан төрийн эрхийг 20 жил атгасан В.Путины савраас Оросын ард түмэн эрх чөлөөгөө тасдан авахаар тэмцэж байна. Анхлан 200 гаруй хүний эсэргүүцлээр эхэлсэн уг жагсаал 100 гаруй мянган хүнийг хамарч Оросын өнцөг булан бүрт цар хүрээгээ тэлэн өргөжсөөр. Бүх орос Төрийн тэргүүнийхээ эсрэг нэгдэхэд бэлэн болов. Бидэнд хамгийн ойрын жишээ энэ. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах гэхчилэн хүний түгээмэл эрхүүдээ Үндсэн хуулиндаа суулгаж чадсан азтай ард түмэн.Гэвч эрх чөлөөний эсрэг дарангуйллын гэтэлгээ хумсаа нуусан муур шиг ойртож буйг мартаж болохгүй.Ямх ямхаар биднийг залгих нэг хүний дарангуйлал үндэс сууриа бэлдээд эхэлсэн нь Х.Баттулгын монгол Путин болох санаархал юм. Үүний нотолгоо нь нялх биетэй эхийг, мэндлээд ганц хонож буй алгын чинээ үртэй нь дүн өвлөөр нүцгэн шахам эмнэлгийн машинд ачиж, ХӨСҮТ рүү зөөж буй бичлэгээс харж болно. Үүнд эмзэглэсэн Монголын ард түмэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэг хүний хувиар, Засгийн газрын тэргүүний хувиар элэг шимширч байгаагаа мэдэгдэн хоёр сайд бус танхимаараа огцор буйгаа олон нийтэд зарласан нь цочир мэдэгдэл болов. Нэг хэсэг нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан операци гэж улс төржүүлсэн бол дийлэнх нь Монголд шударга ёсны салхи жинхэнэ утгаараа сэвэлзэж ирсэн хэмээн хүлээн авч байна. Үдээс өмнө иргэдийн үзэл бодлын индэр болсон жагсаал үдээс хойш нь Төрийн эргэлт хийх гэсэн улс төрийн болон Ерөнхийлөгчийн хор гүйж эхлэв. Аливааг ашиг болгож хардаг наймаачин хүний зан л байх.Үүнтэй эвлэрвэл үндэсэндээ бид ардчиллын эсрэг асар том нүгэл үйлдэнэ гэсэн үг. Орос, Монголын хооронд хоёр том ялгаа байгаа юм. Монголд өрнөсөн тайван жагсаалд оролцогчдыг цагдаа нар хүч хэрэглэх бус тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож, хувцасаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн залуу дээр очсон цагдаа Ах нь чам шиг хүүтэй хүн. Эрүүл мэнд чухал. Хувцасаа өмс хэмээн эцэг хүний хувиар зөвлөн хувцасыг нь өмсүүлж байхад хойд хөршид жагсагчдыг бороохойгоор нүдэн, гарт нь гав зүүж, хүч хэрэглэн ачиж байгаа юм. Одоо 1000 гаруй хүн баривчлагдаад буй мэдээлэл бий.Хэрэв Засгийн тэргүүн У.Хүрэлсүх Хуулийн сайддаа чиглэл өгөөд дараад авах боломжтой ч ард түмнийхээ итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандсан нь түүнийг хэн бэ гэдгийг харуулж өгсөн хамгийн том бодит жишээ юм. Орост өрнөж буй процесс Монголд давтагдахаас тэр урьдчилан сэргийллээ. Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайдаа явуулаад өөрөө үлдэж болох ч тосон ирэх жилүүдэд улс төрийн хариуцлага, ухамсар, ёс зүй байх ёстой гэдгийг өөрөөрөө үлгэрлэж чадсан нь шинэ эргэлтийн эхлэл болж чадав. Сав л хийвэл цаазын ялыг сэргээнэ, боломж л гарвал Төрийн эрхийг гартаа бүрэн төвлөрүүлэх хүсэл сонирхолтой одоогийн Төрийн тэргүүнд эрх чөлөөгөө, ардчиллын үнэт зүйлсээ тушааж хэрхэвч болохгүй. Хамгийн наад захын жишээ Ардчилсан намыг халаасандаа оруулахаар зүтгэж буй Х.Баттулгын хэт улайрлаас харж болно.Монгол нь монголоороо, Орос нь оросоороо, Путин нь Путинээрээ үлдэж, Монголын ард түмэн дарангуйллыг сөрсөөр байх болно.Тиймээс туурга тусгаар Монгол Улс Путинтай болж хэрхэвч болохгүй. Бид долоодугаар сарын 1-нийг мартаагүй.

Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээр ирлээ

Цар тахал дундуур хөллөсөн их улс төр, иргэдийн жагсаалыг нийгмийн үнэт зарчимд тулгуурлан, төрөөс бодитой арга хэмжээ авснаар чимээ намдаав. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг ажлаа өгөхөд иргэд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэрээр нийгэм, эдийн засаг, шударга ёсны чиглэлд олон ажил эхлүүлж, гараанаас гаргасан нь тун амжилттай явж байсан учраас гацах магадлалтай гэж үзсэн бололтой. Харин түүний оронд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон нь иргэдийн энэ эргэлзсэн байдлыг арилгаж орхив. Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, засгийн бодлогыг гардан гүйцэтгэж байсан нь иргэд олон нийтийн таалалд нийцэв бололтой. Төрийн залгамж чанар гэж нэг орхиж болдоггүй зүйл байгааг ч хаа хаанаа анзаарсан хэрэг биз ээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд төрийн анхан шатны нэгж сумын Тамгын газраас ажлынхаа гарааг эхэлсэн төрийн албаны дадлага туршлагатай төдийгүй МАН-ын залуучуудын байгууллагаас эхлээд улс төрийн албан тушаал өгсөж хашсан гээд үеийн залуусаас ялгарах давуу талтай. Эрх баригч намынхан ч төр, улс төрийн албанд шат дараалан бэлдсэн залуу лидерээ санал болгон дэмжсэн юм. Хамгийн гол нь тэрээр 2016 онд парламентад хөл тавьсан даруйд нийгэм, улс төрд шударга ёсны салхийг эхлүүлсэн залуу улстөрч гэдгээр нь монголчууд андахгүй мэднэ. Монголын ардчиллын түүхэнд анх удаа залуу улстөрч зоригтой тэмцэл өрнүүлж, үүндээ шударга иргэдийн дуу хоолойг нэгтгэсэн явдал байв. Тиймээс улс төр судлаач, шинжээчид Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг МАНАН дэглэмийг унагаасан нь ардчиллын жилүүдийн түүхэн үйл явдал... хэмээн тэмдэглэсэн билээ. Өнөөдөр ч Монгол Улсын улс төрд эхлүүлсэн шударга ёсны тэмцэл өрнөж байгаа учраас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноор энэхүү ажил улам бүр хаяа хүрээгээ тэлнэ хэмээн олон нийт харж байна. Болохгүй зүйл алга. У.Хүрэлсүхийн эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлд эхлүүлсэн ажлыг тэр засгийн гал тогоог барьж байсан хүний хувиар сайн мэдэж үргэлжүүлнэ. Шударга ёсны талд эхлүүлсэн ажлыг нь тэр тэмцэгч залуу хүний хувиар давуулан хэрэгжүүлж таарна. Хөхөө өвлийн хүйтнээр дөрвөн гишүүний хамт талбай дээр гарч, иргэд олон нийтийг шударга ёсны тэмцэлд уриалж байсан цагаас хойш төрд бугшсан шударга бус зүйлийг илчилсээр ирсэн юм. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын даргыг тэмцлээр огцруулсан анхны тохиолдол байв. Тэмцлийн үрээр 60 тэрбум-ын гэх хэргийг эздэд хариуцлага тооцоход, Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувь бүлэглэлийн гарт орсныг төрд буцаан авахад, улсын өмчит үйлдвэрийн газруудад байдаг шахааны бизнесийг таслан зогсооход магнайлан оролцсон гээд дурдаад байвал олон зүйл бий. Иргэд олон нийт ч МАН зоригтой залуу хүнээ гаргаж ирлээ. Ууган нам аливаа зүйлд хариуцлага тооцож чаддаг, бас чадвартай зорилготой залуусаа дэмжиж чаддаг хэмээн ярьж хэлж байгаа нь шинэхэн Ерөнхий сайдад хаягласан үг буй заа. Түүний шударга ёсны төлөөх тэмцлийг үргэлжилнэ гэдэгт иргэд гүн итгэлтэй байгааг нийгмийн салхинаас анзаарч болно. Энэ бол эрх чөлөөт нийгмийн эцэг гэж болох АНУ-д сурч боловсорсон залуу хүний зоримог үйлдэл юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Нөгөө талаасаа Бэрх тосгоны Тамгын газраас эхлээд дүүргийн Тамгын газар, Төрийн ордон хүртэл шат дамжин өгсөж ажиллахдаа төрд бугшсан хууль бус зүйл, авлига хээл хахууль гээд олон зүйлтэй тэмцэхээр эртнээс төлөвлөж явсан нь энэ цагийнх нь тэмцлээс тодорхой харагддаг. Тиймдээ ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шударга ёсны төлөө тэмцэж байсан хүний хувиар эрчтэй зоригтой залуу хүнийг энэхүү тэмцлээ үргэлжлүүлэн ажиллах нь дамжиггүй гэдэгт итгэсэн хэрэг биз ээ.

Нийтэлсэн:
“Хонгил”-ын эзэн хоосон дарангуйллаар айлгаж эрх мэдлээ авч үлдэж болох уу

Орост жагсаал цуглаан болсон биш Монгол Улсад бөөн хэрүүл тарьчих юм. Ингэхдээ өөрсдийн улстөржилтийн элдэв гүтгэлгийн зүйлдээ л ашиглахыг яардаг зангаараа хандаад байна. Ирэх зун Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч ялах юм бол дарангуйлал тогтоод өнөөгийн Орос шиг хөөрхийлөлтэй байдалд орох юм байх аа. Ийм утгатай пост энд тэндгүй бүр зохион байгуулалттайгаар хөврөөд эхэллээ. Энэ зэргийн зохион байгуулалт хийдэг, ирэх зуны сонгуулийг гол ажлаа болгож харсан хүн нэг л байгаа. Наад захын улс төрийн мэдээ үздэг хүн ч гадарлана шүү дээ. Орос эхнэртэй, орос даргыг дотночлон боддог, төмөр замаар хятадууд ороод ирнэ гэж итгээд нүүрсний экспортыг тамын тогоо хэлбэрээр нь барьж байгаа, цаазын ялыг дэмждэг хүн л байх. Ерөнхийлөгчийн засаглал, тогтолцооны шинэчлэл гэж ярих чинь ч Путины амьдралыг авахсан гэсэн мөрөөдөл шүү дээ. Тэгэхээр дарангуйлал яаж үүсдэг тухайд хүн болгоны мэддэг зүйлсийг дахиад нэрлэе. Аливаа дарангуйлал өөртөө нэн түрүүнд хууль, хүчний байгууллагыг төвлөрүүлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хүртэл өндрөө авч үргэлжлээд Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийг өөрчлөн дарамт шахалт дунд тэмцсээр баталж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж байгаа ажлыг хийх шалтгаан хэзээнээс цугларсан юм бэ. Шүүх, прокурор, АТГ-ыг Ерөнхийлөгчийн институтэд аль нам, хэн хуваарилсан юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Монгол Улс шударга бусын хонгил-той болсон он жилүүдийг Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх үеэс эхэлж тоолдог. Янз бүрийн хуулийн өөрчлөлтөөр өөртөө 30 гаруй эрх мэдэл цуглуулсан гэдгийг хуульчид ярьдаг биш бил үү. Авлигатай тэмцэх газрын даргаар Б.Хурцыг тавьсан, Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллуулсан хоршил нь Монгол Улсад хүнийг хэрэгт унагаж болдог, үлдсэнийг нь унагахаар айлгаж болдог тогтолцоо нэвтрүүлсэн. Энэ эрх мэдлийг өвлөж авсан өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн хүч чадлаа төгс ашигласан гэж хардах нь ч бий. Бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдааны үеэр Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт суудаг хүн хууль шүүхийн байгууллагаар дуртайгаа хийлгэдэг болсон гэж хэлээ биз дээ. Шүүгч томилохдоо халагдах өргөдлийг нь огноогүйгээр бичүүлж авдаг гэдэг яриа бол шөнө дундын яриа шүү. Ингэж илт цагаандаа гарсан байна. Энэ хүний өнгөн дээр монголчууд улс төрийн хоригдол-той болсон. Ийм хүн өөрийнхөө хойшдын ажил хэргийг юу гэж харж байгаа вэ гэвэл сонин хариулт гарна. Одоо Авлигын эсрэг хуульд Ерөнхийлөгч хориг тавьчихаад байна. АТГ-ын даргыг өөрөөс нь салгасны төлөө юу. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг салгасан болохоор Шүүхийн тухай хуульд бас хориг тавих уу. Эрх мэдлийг задалж байгаа, иргэдийнхээ дуу хоолойг сонсоод илүү үймээнээс сэргийлж Засгийн газар нь огцорч байгаа МАН дарангуйлагч болно гэдэгт одоо яаж итгүүлэх гээд зүтгээд байгаа юм бол доо. Улстөржилт гэдэг уг нь улсаа хөгжүүлэх уралдаан байдаг болохоос унагах, захирах өс хонзон, хүсэл тачаалын тайз биш л дээ.

Нийтэлсэн:
“Монгол ялна” гэсэн Х.Баттулгын Монгол лав ялсангүй

Монгол ялна гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол лав ялсангүй. Уг нь тэрээр сонгуульд Хүчирхэг Монголын төлөө гэсэн сүржин агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй, Монгол ялна гэсэн битүү хатуу уриатай орж байв. Тухайн үед иргэд Монгол гэх ямар улс чухам юунд ялагдчихаад Х.Баттулга гэх бизнесмэн аврах гээд байгааг ойлгоогүй учраас нэг удаа сонгочихсон хэрэг болов уу. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь үзэл санаанд Монгол Улс шударга ёс тогтоох, хууль бус хөрөнгийг ил болгох, монголчуудыг баян болгох, уул уурхайн баялагт нь эзэн болгох, төрөөсөө хулгай хийдэггүй байлгах гэх мэт олон зүйлд ялагдчихаад байжээ. Тэгэхээр өөрийнх нь үзэл санаанд ялагдчихаад байсан Монгол Улс ялав уу гэдгийг аваад үзье. Юуны өмнө Оффшорт байгаа хөрөнгийг татаж Монгол Улсын бүх иргэний өрийг тэглэнэ гэсэн ч хууль бус хөрөнгө буюу оффшорт байгаа мөнгө огтхон ч ил болсонгүй. Харин ч эсрэгээрээ өөрийнх нь оффшорт нуусан хөрөнгө ил болж Монгол ялагдлаа. Бүх иргэний өр тэглэх хуурамч амлалт нь өөрийнх нь оффшорт л байж. Уул уурхайн баялагтаа эзэн болох тухай дурдсан ч түүний хамаарал бүхий Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед компанид 250 сая ам.доллараар зарснаар Монгол ялагдлаа. Энэ бүгдийг Эрэн сурвалжлагч нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Мөн тэр шударга ёс тогтоох тухай лоозогносон ч улс төрийн зорилгоор шүүх хүчний байгууллагын оролцоотой бусдыг айлган сүрдүүлж, улам бүр эрх чөлөөг нь хумиж байгаа талаар Хууль зүйн сайд нь чуулганы индэр дээрээс дэлгэрэнгүй дурдсан учраас нуршихгүй. Түүний үзэл санаанд Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан хүчирхэг Монгол Улсыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна хэмээн дэвшүүлсэн байдаг. Гэтэл нүцгэн шахам бүсгүйг Халдвартын эмнэлэг рүү түрэмгийлэн авч явсан дүр зургийг тэвчээгүй монголчууд төв талбайдаа жагсаж, үзэл бодлоо илэрхийлэв. Үүний дагуу Монгол Улсын төр ч хариуцлага хүлээн огцорлоо. Үүгээрээ ардчиллын түүхэнд анх удаа шударга ёсны салхи сэвэлзүүлж чадсан гэдгийг тал талаас дурдаж байна. Харин сэтгэл зүрхээрээ нэгдсэн иргэдийн жагсаалд илтэд улс төрийн өнгө орж, нэлээд үймэх хандлагатай болсны цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Магадгүй цуст мөргөлдөөн рүү явж болох байсныг ч Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх олон нийтэд ил тод мэдэгдсэн учраас нуршихгүй. Мөнхүү Түүний Монгол ялна үзэл санааны тунхагт Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.байна гэжээ. Гэтэл Ерөнхийлөгч маань өөрөө өмч хувьчлалаар улсын чамгүй үнэ цэнтэйд тооцогдох үйлдвэр объектуудыг хувьчлан авсан. Түүнд энэхүү үйлдвэр объектуудаас гадна эзэмшил бүхий олон зүйл байдаг бөгөөд хэрэгжүүлж эхэлсэн, эхлэх гэж байгаа олон төсөл хөтөлбөр байгааг надаар хэлүүлэх юун. Тухайлбал, Майдар хот, 13 дугаар зуун, Цонжин болдог цогцолбор гээд юу эс байх билээ. Энэ үйлдвэр, объект, төсөл рүүгээ төрөөс хөрөнгө татахыг байнга эрмэлзэж явдгийг ч мэднэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр-өөс мөнгө гулгуулсан гээд олон зүйлийг Эрэн сурвалжлагч нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрөгч зун ковидоор далимдуулан Төрийн баяр наадмыг өөрийн эзэмшилд байх 13 дугаар зуун-д зохион байгуулсан. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр 13 дугаар зуун-руу өндөр хүчдэл татах зэргээр улсын хөрөнгийг цаг ямагт хумсалж байдгийг ч баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Ийнхүү Монгол ялна хэмээн уриалсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл санаанд ялагдчихаад байсан Монгол Улс бүр ч ялагдлаа.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.