Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний оффшор хөрөнгө байх магадлалтай гэх байрны зургууд цахим орчинд гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо. Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын нэрийг УИХ-аар оруулалгүй гацааснаас нийгэмд хямрал үүсгэх вий

Дөнгөж төрсөн эмэгтэйн төлөөх хүнлэг ёсны тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан улстөржүүлснээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан. Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа эрх баригч намынхан мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн бариад байгаа. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулалгүй гацаалаа. Үүнийгээ ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга битон Ганбатаар дамжуулан илэрхийлэв. Цар тахлын халдвар тархаж, энд тэндгүй хязгаарлалт, хөл хориотой байгаа үед нэг хоногийн өмнө ч гэсэн Ерөнхий сайдыг томилж, засаг төрийг эзэнтэй болгох шаардлагатай байгаа. Гэтэл ийм үед Босоо Ганбаа өлсөж, бослого тэмцэлд турхирагчид улаан дээр эргэлдэх элээ шиг Төв талбайгаар эргэлдэж буйд Ерөнхийлөгч Х.Баттулгын гацаалт шууд нөлөөлж байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН “ШУУРХАЙ” АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо. Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ямар нэгэн доголдол гараагүй гэдгийг хэллээ. Бусад Хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан байна. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Шуурхай ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл болголоо. Тухайлбал: - Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах, - Үйлчилгээ нээсэн аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах, - Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх - Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ХүрэлбаатарЭнэтхэг улсаас вакцин оруулж ирэхээр бэлтгэл ажил ид явагдаж байнагэж мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ талаар бичжээ. Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд ойр явж ирсэн оюуны хөрш орнууд юм. Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хамтран Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм. Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг ёсоор болгоож Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн. Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна. Уламжлалт найрсаг энэхүү харилцаагааг бид хадгалж цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн байна. Эргэн сануулахад Энэтхэгийн Засгийн газар Монгол тэргүүтэй долоо улсад дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа үнэ төлбөргүй өгөхөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Гадаадад гацсан иргэдэд тусламж олгоход Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд, Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, шийдвэрлэх, Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих, Гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалж, хангаж ажиллахыг үүрэг болгох, Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.