Ардчиллын үнэ цэнэ хийгээд иргэдийн хүч

Хойд хөршид жагсаал болж байна. Зарим хэвлэлээр баривчлагсдын тоо 10 мянгыг давсан гэж мэдээлж байгаа бол зарим хэвлэл гурван мянгад хүрчээ. Путинтэй үзэлцсээр ирсэн Алексей Навальный Путины харш: Түүний дээрмийн систем гэх нэг цаг гаруйн баримтат киногоо цацсаны дараа түүнийг баривчлав. Агуулга нь л шинэ болохоос ОХУ-д дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн жагсаал, цуглааныг бодвол тийм ч шинэ зүйл биш. Навальныйг ч баривчлааад, суллаад, баривчлаад суллаад эгээтэй л йо-йо тоглоом шиг ашигладгыг нь бодвол тийм ч шинэ зүйл биш. Гэхдээ энэ удаагийнх нэг зүйлээрээ өөр. Энэ бол үнэт зүйл болсон эрхийнхээ төлөө тэмцэж буй 40 мянган оросуудын жагсаал. /Ройтерсийн мэдээг эш болговол шүү дээ/. Сүүлд BBC агентлагийн мэдээлснээр 112 хотод Путиныг эсэргүүцэн, эрх чөлөөнийхөө төлөө жирийн оросууд тэмцэж байна. Гэхдээ одоо ОХУ-д болж буй жагсаалын тухай бус иргэний үндсэн эрхийн тухай ярилцах болно. Хойд хөршид болж буй жагсаалаас зүг хойно Улаанбаатарт жагсаал зохион байгуулагдсан. Агуулга нь цар тахлын үеэр дөнгөж төрсөн нялх үр, нялх биетэй жирэмсэн эхийг нимгэн хувцастай тээвэрлэсэнд оршиж байлаа. Хэвлэл мэдээллээр ил цагаан цацагдсан энэ дүрс үнэт зүйл, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй олон арван монголчуудыг эгдүүцүүлж орхисон нь энэ. Дүрс цацагдсан даруйдаа сошиал хуудсуудаар өвсөнд тавьсан гал лугаа авалцаж олон арван хүн эрх ашгаа хамгаалахын тулд талбай дээр цуглав. Өглөө 11:00 цагаас хойш эхэлсэн жагсаал алгуур нэмэгдсэн 10 гаруй мянган хүнийг хамарсан жагсаал болж хувирсан билээ. Жагсаалын дүр зургийг харсан бол УОКцор, Коронавирустэй ч тэр бол хүн гэх үг бүхий лоозон барин жагсаж байлаа. Жагсаалын үеэр хэд, хэдэн хүн нүцгэлж бид ч бас тэдэнтэй адил гэдгийг үйлдлээрээ ойлгуулах гэж оролдсон. Нүцгэлсэн хүмүүсийг цагдаа нар учирлаж, аргадаж байж болиулжээ. Яахав улс төрийн оноо хайх гэсэн зарим нэгэн нь аль нэг өнгө будгаар будахыг хүссэн ч иргэд угаасаа тэднийг мэддэг болсонд асуудлын гол нь оршиж байлаа. Дараа нь юу болсныг эрхэм уншигч та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлж хэвлэлд хандсан. Үүний дараахан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдэж, УИХ-аар хэлэлцүүлсэн. 95.2 хувиар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг УИХ дэмжсэн. Ардчилсан чиг баримжаатай парламентат улсын нэг онцлог нь энэ. Тэнд гаргаж буй цагдаа нарын харилцаа, жагсаж буй иргэдийн хандлага, иргэдийнхээ хандлагыг мэдэрч буй засаг захиргаа. Онцгой нөхцөл гээд жагсаалыг тараасангүй. Иргэд нь ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад жагссан. Засаг нь иргэдээ элдвээр хааж боосонгүй тэр дороо цулбуураа өөр нэгэнд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ бол бидний сонгож аваад замнаж буй ардчилсан нийгмийн гол үнэт зүйл, шинж чанар, жанжин шугам юм. Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа хойд хөрш улсад болсон жагсаалын дүр зургийг хэрэв та ажигласан бол арай өөрийг харах болно. Засгийн газар нь үнэнийг илчилсэн сөрөг хүчнийхээ тэргүүнийг ээлжит удаагаа баривчлав. Бүр эхнэрийг нь хүртэл баривчиллаа. Жагсаалыг тусгай албадаар тараалгаж, хуягт тээвэрлэгчээр сүрийг үзүүлэв. Үзэл бодлоо илэрхийлсэн 4000 илүү хүнийг баривчиллаа. Зарим дүр зургаас харвал хууль, хүчнийхэн илтэд хүч хэрэглэж, заримыг нь өөр хэрэгт тохож, эмэгтэй гэлтгүй тийрч унагаж байгааг харж болно. Элдвээр хэлж эрхийг нь зөрчих бол энүүхэнд. Энэ бол сүүлийн арван жилд ажиглагдах болсон дүр зураг. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсах бүрд хүч хэрэглэн тарааж, түүнийг нь гаднын тэр дундаа барууны бүлэглэлүүдийн явуулсан бодлого мэт харагдуулсаар ирсэн. Энэ удаад ч мөн ийм л зарчмаар хандаж байгаа. Үүнээс нэг зүйлийг ойлгочиход гэмгүй. Бид муу ч сайн ч ардчилсан замналтай. Буруу, зөрүү ч үзэл бодлоо илэрхийлдэг. Аль өнцөг, ямар ч өнгийн будгаар харсан бай сошиал хуудаст чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, зүүн ч, баруун ч аль ч зүгийнх бай улс төрийн намууд нь иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхийг дэмждэг гэдгийг харж болохоор байна. Эрх ашгаараа өөр зүг рүү хэлбийсэн зарим нэг этгээд троллуудаараа Путиныг шүтээд, хүчтэй удирдагч хэрэгтэй гэж сэвдэг нь зүгээр л эрх ашгийн цулбуураа алдахгүйг хичээсэн атгаг санаа гэдгийг ч иргэд ойлгочихсон байх. Өнгөрснөө саналгалзаад, буцаж алхах гээд байгаа хэн нэгэн ч одоо болж байгаа зүйлсийг ажиглаад дүгнэлт нь ч өөрчлөгдсөн байж магадгүй. Хэн нэгэн хүчтэй удирдагч байлаа гээд тэр олон мянган иргэдийнхээ хэлэх үг, бодох бодлыг хязгаарлаж чаддаггүй аж. Бүр ямар ч баатарлаг туульсаар үзэл суртлын бөмбөг дэлбэлсэн иргэд гэдэг ийм хүчтэй. Иргэдийн хүчээр улс төрийн оноо авдаг. Мөн тэдний хүчээр цэвэр ялагдаж улс төрийн тавцангаас буудаг. Магадгүй оноогоо автоматаар өндөрсгөөд, тавцандаа хүчээр хадагдаж болох ч тэр нь уддаггүй, улс орон нь ч сэхэл авдаггүй. Үүнийг энэ цагийн их гүрэн ч, өнгөрсөн цагийн хуучин түүх ч бэлхэнээ харуулж байна.

Нийтэлсэн:
С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ. Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэрЕрөнхийлөгч Х.Баттулгаэнэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ гэсэн юм. Үүний хариудУИХ-ын гишүүн С.Батболд Би харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая МОнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй. Үнэхээр нүгэлтэй хүн бол нүглээ үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэг болоод байгааг сүүлийн үйлдлүүд гэрчилж байна. Миний хувьдтөрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ босгож, төрд зүтгэж байна. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, хүний толгой дээрх бухлыг харна гэдэг. Өөрийнхөө алдааг хүлээхгүй байж, хүнийг ингэж гүтгэж болохгүй гэлээ.

Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд малын тэжээл, сувиллын багцыг буцалтгүй тусламжаар олгож байна. Энэхүү тусламжид хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлэгт багтдаг малчин өрхийг хамруулснаараа онцлог юм. Уг тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрх хамрагджээ. Тусламжид 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэлд явах бүл чадалгүй зорилтот бүлгийн 1000 малчин өрхийг сонгосон. Тэдгээр өрхийн мал сүргийн 30 хүртлэх хувийг 60 хүртлэх хоногт нэмэгдэл тэжээлтэй байлгахаар тооцсон уураг-амин дэм-эрдэс бодис-биологийн идэвхтэй бодисоор баяжуулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг олгож байгаа юм. Дунджаар нэг өрхөд 640 мянган төгрөгийн 460 кг сувиллын тэжээлийн тусламж хүрч байгаа юм. Тусламжид малын шархны тос, нүдний тос, хурганы уут, малыг сувилах энгийн жор бүхий зөвлөмж зэрэг юм. Нийслэлээс тусламжийг малчны хотонд хүргэх тээврийн бүх зардлыг 6 аймгийн ХХААГ-т олгожээ. Тусламжид хамрагдсан малчид малчны тамгаар тусламжийг авснаа нэг бүрчлэн баримтжуулахаас гадна тусламжийн талаар нэмж асуух, тодруулах, зөвлөгөө авах боломж олгох 5.0 мян. төгрөгийн утасны нэгжийг өгсөн байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг зохион байгуулах, өвөлжилт хүндэрч байгаа аймаг, орон нутгийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймагт ажиллалаа. Өвөрхангай аймгийн Богд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Төв аймгийн Лүн сумын зорилтот бүлгийн малчин өрхийн мал сүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, ахуй амьдралтай газар дээр нь танилцаж тэжээлийн тусламжийг хүргэсэн юм. Тухайлбал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин Н.Базаррагчаагийнх 85 бог малтай. Сүүлийн жилүүдэд зуншлага, газрын гарц тааруу байсан учир амаргүй өвөл болж байгааг хэлж байлаа. Тэрээр өнгөрсөн намар 15 бог малыг зах зээлд нийлүүлсэн, энэ жил хуц ухнын нийлүүлэг хийгээгүй, өвөлжилт хүндэрсэн энэ үед малчдаа анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байв. Мөн Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан байдал, зудын эрсдлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч ажиллаж байгаа талаар тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдтэй уулзахдаа танилцуулж ажилласан юм. Тухайлбал, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлэг зудын эрсдэлийн үнэлгээг гаргасан. Энэхүү мэргэжлийн байгууллагуудын үнэлгээг үндэслэн Монгол улсын Засгийн газраас зудын эрсдэлтэй 10 аймгийн өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж, 2160.0 сая төгрөг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын 7 бүсэд тэжээл хивэг худалдан авахад зориулж 406.0 сая төгрөгийг шийдвэрлүүлж, зохицуулалтын арга хэмжээг авч ажилласан. Мөн аймаг, суманд оторлохоор ирсэн малчдын буцахыг шаардахгүй, татвар хураамжгүй оторлож буй малчдад бэлчээрийг ашиглуулж, тухайн бэлчээрийг 2021 оны 4 сарын 1-ний өдрийн дотор чөлөөлүүлэх, Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалагдаж байгаа 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох тогтоол шийдвэрийг гаргаж хэрэгжүүлээд байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 213 тогтоол гарч Өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн бүх сум болон отроор явж буй малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийг ХХААХҮЯ-ны дэргэд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 аймгийн 40 гаруй мянган малчин өрхөд нийт 5 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Уг тусламжийн эхний хэсэг зорилтот аймагт хүргэгдэж, өнөөгийн байдлаар Өвөрхангай аймагт 272 тн, Баянхонгор аймагт 280 тн, Говь-Алтай аймагт 330 тн хүчит тэжээлийг хүргүүлээд байна. Ажлын хэсэг орон нутагт хүргэгдээд байгаа тэжээлийг малчдад хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж чиглэлийг өгч ажиллалаагэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжлээ

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ. Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөх нэр дэвшигч байгаагүй бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир түүнд итгэл үзүүлсэн байна.

Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан энэ сарын 21-ний өдөр Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хоёр улсын парламентын Тамгын газрын хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо. Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас батлагдан гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд уулзалтын үеэр онцлов. Уг цахим уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Ахлах зөвлөх Ч.Онончимэг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.