(МАН-ын100 жилийнойд) Х.БҮРЭНТОГТОХ Миний бие гурван настайдаа солигддог тэмдэг шохоорхон айлын хүүхэдтэй ачтачүзэлцэж билээ. Солигддог тэмдэг бол багачуулын шохоорхлын тоглоом юм. Айл гэр болж тоглодог насны л шохоорхол доо. Нэг дор гурван өөр зураг гаргана.Ааяалалагоё биз?! Үүнийг түр орхиод цааш өгүүлэх нь: Ноднин зуны сонгуулийн үеэр ийм зурагсошиалертөнцөд хэсүүчлэв. Энэ зурагөнгөцөөрхарахад жаахан улстөржсөнмэт харагдана. Гэвч Үнэн юм үнэнээрээ сайхан. Тоо худлаадальдаггүй. Өнгөлөвч гялтайна. Булавч бултайна гээд түмэн асуултын таглаа, мянган бөглөөний хариулт болсон зураг даа. Бодитой юм аа. Хамтарсан засгийн газар. Дангаараа засгийн газар. Аль намын үед эдийн засаг, аж байдал ямар байв?Хэн гэдэг Ерөнхий сайдын үе вэ? Тэр бүхэнд ганц зураг сайхан хариулна даа, харин ч нэг. Бас болоогүй өөр бусад бодит олон асуултыг давхар давхар хариулна. Сүүлийн 30 жилийн Монгол улсын эдийн засгийн товч түүх ч болмоор зураг. Нүүр царайг марзан Шаравын зураг шиг нэг хавтгай дээр илэрхийлнэ. Энэ эвлүүлэг тохироог их л онч сэтгэдэг, мэргэн хүн хийжээ гэж боддог юм. 1990 оноос хойш 2000 оны хооронд Д. Содном, Ш.Гунгаадорж, Д. Бямбасүрэн, П.Жасрай, М. Энхсайхан, Ц. Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р. Амаржаргал гээд найман Ерөнхий сайдын нүүр үзэв шив. Ингэж 1996-2000 онд Ерөнхий сайдыг ердийн солигддог тэмдэг шиг сольж болдог юм аа гэсэн жирийн жишиг нийгэмд хэвшив. 10 жилд найман Ерөнхий сайд. Бас тэр дунд түр орлогч Ням-Осорын Туяа 1999 оны 07.22- 07. 30 хооронд Ерөнхий сайдын үүргийг зургаан өдөр гүйцэтгэсэн юм.Ингэж Монгол Улс зургаа хоногийн эмэгтэй Ерөнхий сайдтай ч болж үзэж байв. Ингээд энэ 10 жилд солигддогтэмдэгнийдүрс есөн нүүр үзүүлэв. Сүүлдээ бүр:Ерөнхий сайдыг нэг л үзсэн нөхөр хэн билээ?! гэж хүмүүс төөрөлдөх хэмжээнд очив. ДундажлавалЕрөнхий сайдын засаглалын нас ердөө 1,1 жил болно. 2000 оноос өнөөг хүртэл 20 жилд Н. Энхбаяр, дахиад Ц. Элбэгдорж, М. Энхболд, С. Баярхоёронтой(2007 оны 10 сар, 2008 оны 07 сар),Сү. Батболд, Н. Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж. Эрдэнэбат, У.Хүрэлсүхдахиад У.Хүрэлсүх. Дунд нь бас Дэндэвийн Тэрбишдавга Н. Туяа шиг хавчуулагдан солигдоод авав. Ингээд 30 жилдЕрөнхиийсайдын гэсэн тодотголтой солигддог зураг 21, 22 болно. Энэ утгаараа нэг Ерөнхий сайдын засаглалын нас 1,3 жил юм. Арай л олно уу. 30 жилд 21 зураг солигдоно. Бүрэн эрхийн хугацаандаа бүтэн байсан нь П.Жасрай, Н. Энхбаяр хоёрхон. Нэг намын засгийн газар. Бүтэн дөрвөн жил. Хийсэн бүтээснийг нь дээрх зураг хэлээд өгнө. Арай л нуруутай улс төрийн хүчин аж. Ерөнхий сайд солигдох болгонд эдийн засаг доошоо хугарсан байгаа биз?! П.Жасрай, Н. Энхбаяр,Сү. Батболд нарын үед лхараа баясгахөсөлтийн цэгээ авч байсан байна. Ж. Эрдэнэбат, У.Хүрэлсүхнарын Засгийн газрыгорлцуулнааа, басхүү. Тэгэхгүй бол алдас болно. Үнэн юм үнэнээрээ сайхан. Одоо харин Дэлхийн нийтэд тулгарсан давагдашгүй гэнэтийн хүчин зүйл эдийн засагт үлэмж нөлөөлж байгааг Та бид мэдэх хойно доо. Энэ нь ганц манайд ч биш бөмбөрцгийн толгойн өвчин болсон коронавирус гэдэг гай юм. Энэ гайгХүрэлсүхийнЗасгийн газар хэрхэн хохирол багатай давахаас Монголын ирээдүйн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хамаарна. Ингээд дээрх зурагтай дүйцүүлэн үечлэн доорх зурвасыг бичлээ. 1989 он. 1990 оны эхэн. Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг байлаа. Тэгэхэд Монгол Улсын Засгийн газрыг БНМАУ-ынСайд нарын Зөвлөл гэдэг байв.СнЗ-ийн дарга ньДумаагийнСодном. 1984 оны намраас 1990 оны хавар хүртэл энэ албыг хашсан. Зургаа орчим жил тогтвортой хашжээ. 1990 оны гуравдугаар сард гарсан Ардчилсан хөдөлгөөн гарч Сүхбаатаржанжиныталбай жагсагчдаар дүүрэв. Үүний үр дүнгээр Төр, засгийн дээдтүвшиндбүтцийн огт шинэ өөрчлөлт болсон юм. Энэ үеийгодоо бид шилжилтийн үе гэж нэрлэдэг. Тэр үед Ерөнхий сайдаар ШаравынГунгаадоржтомилогдон ажилласан юм. 1990 оны гуравдугаар сарын хорьдоос тухайн оны есөн сарын эх хүртэлх хугацаа тохионо. Улс орны эдийн засаг тонгойж эхэлж үлдсэн нөөцөөрөө мөлхөж эхэлж байлаа. Ер ньэнэнээсөмнөхөн Дэлхийн эдийн засагт бүтэц,хувиарлалтынөөрчлөлт явагдаж эхэлсэн юм.Социалстлагерь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл(ЭЗХТЗ-СЭВ оросоор. 1957-1993 онд байсан Европын эдийн засгийн нийгэмлэгтэй төс бүхий байгууллага.Х.Б)гэдэг байгууллагыг түшиглэн хоорондын мөнгө зээл, санхүү эдийн засаг, худалдаа, аж ахуйн харилцаагаа зохицуулж байв. Энэ нь тухайн гишүүн орон дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх зорилго бүхийбайгуулллагабайсан юм. Бас болоогүй шилжих рубль гээд өөрийн гэсэн доллартай. Үүнээ дагаад социалист чиг баримжааг барьсан орон болгон дотроо энэ байгууллагатай харилцах тусгайлсан яам хороотой байв. Манайд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо гэж яамнаас рангаараа томбайгууллага байв шив. Энэ байгууллагад одоогийн манаймундагчуулажиллаж байсан юм даа. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаасаа(1987-1990 он. Дарга нь байв. Х. Б) авахуулаад Ерөнхий сайд асан М. Энхсайхан,Сү.Батболд, Эдийнзасгиийнсайд асан Н.Батбаяр гээд сүрхий хүмүүс ажилласан байгууллага байж. Энэ хүмүүс зах зээлийнэдйнзасгийг гадарладаг практик мэдлэгтэй анхныфронтынхонбайв. Энэбүхнйгяагаад дэлгэрэнгүй бичив гэж асууна биз ээ. ЗХУ(энд Орос, Украин,Белорусь, Латви, Литв, Казахстан гээд өнөө15 багтана)болон Польш, Чехословак, Унгар, Ардчилсан Герман,Румынь, Болгар, Монгол, Вьетнам, Куб гэсэн 10 улсын эдийн засгийнинтеграцилалтасранунснаартогтолцоогүй болсон. Бас ажиглагч санаархсан гишүүн гээдовоогоосФинлянд, Югослав орсон 10 орон нэмэгдэнэ. Гадаад зээл тусламж, экспорт, импорт гацав. Энэ байгууллагын үдэлтийн хурал Болгарт 1989 оны 12 дугаар сарын 25-ндболжСНЗ-ийн нэгдүгээр орлогч дарга П.Жарсайтэргүүтэй манайтөлөөлөгчдоролцсон байдаг. Ингэж 1990-ээд оны бараа хангамж доголдсон болно. Улс төрийн хямрал, бараабүтээгдхүүнийуналт, экспорт, импортын дутагдлыг жагсаал цуглаан,ардчилалынүзэл санаа түр хангаж байв. Гэвч оюун санаа, сайхан үзэл суртлаас ходоод илүү хүчтэй хоржигнодог хямрал нийгмийн бүхтүвшиндорон зайгаа хүчтэй эзлэв. Ер нь эдийн засгийн ойлгомжтой тогтолцоо(модель)муу ч байсан огт тогтолцоогүйгээс хамаагүй дээр юм. Түрүүвчтуранхай төр засагтай лүзэлцэцгээгээдл байв. Засгийн газар, Ерөнхий сайдууд солигдоно. Тэр нь 1990-2000 онд 1920,1930-аад оны ороо бусгаа цагийн Ерөнхий сайдуудыг санагдуулж байлаа. Дээр нь баруунд Засгийн газраа огцруулах нь хэвийн үзэгдэл гэдэг яриа сондгой сонсогдож эхлэв. Итали, Японд 2,3 сар болгоод огцруулчих нь. Түүнээс хойш Н. Энхбаяр л Ерөнхий сайдын сэнтийд бүтэн дөрвөн жил суусан. Бусад нь дандаа өнцөгдөж байв. Засаг солигдох дайсан солигдож байгаа юм шиг эд гэдгийг одоо л бид мэдэрч байх шиг. Бидний багын солигддог тэмдэг шиг гоё эд яавч биш.Гармандээр морио сольдоггүй гэдэг бас учиртай үг юм шүү. За ингээд үндсэн сэдэврүүгэээргэнорьё. 1990 оны есдүгээр сараас 1992 оныдолоодугаарсар хүртэл анхны эвслийн Засгийн газар буй болов. Ерөнхий сайд Д. Бямбасүрэн, эдийн засгийн блокоо хариуцсан тэргүүн шадар сайд Д. Ганболд, шадар сайд Д.Дорлигжав, Ч. Пүрэвдорж нар байлаа.Хандивлагч орнуудаас бадар барьж эхлэв.Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк гээд гадаад зээл тусламжид дулдуйдах эдийн засагтай болох шатрууорлоо. Картын бараатай, элсэн чихэр ч нүдний гэм болж байв. Бямбасүрэн Ерөнхий сайдын тэр үед хэлж байснаар ёстой нэг хөрсөн дээрээ бууцгаав. Д. Ганболдцочирэмчлгээгэгч эдийн засгийн нэр томьёог онцолж усрууцөмийг нь түлхээд гарч сэлж чадах нь гарах байгалийншалгаварыгнийгэм эдийн засгийн амьдралд тулгалаа. Засгийн амлалтууд хоосорч Бямбасүрэн Ерөнхий сайдаа Буурал Мянгуужин гэж цоллож байв. Чихрийн манжин хүртэл тарих тухайгаас мөнхийн хөдөлгүүр хүртэл ярих хэмжээнд үлгэр зохиогдлоо.Ромбугаригтай холбоо тогтоож нефть олох ч юм болов. Жаргалтхаан гэгчкаратэчингЭЗХТЗ-ийн дайны хүн гарч ирсэн мэт төр, засгийн нөхөд дээдлэн хүндэлж байлаа. Шинэ түншлэгчидМонголынхөрсөн дээрээ буусанэдийн засагт 320 сая ам.долларын буцалтгүй тусламж оруулснаарэдийн засаг хэсэгтэээлгээрээ мөлхөн амь тээж байв.Инфляцитуулдаахүрч нэг дэлгүүрээс гараад нөгөө дэлгүүрт ороход үнэ нь өсчихсөн байдаг байв.Нийгмээрээшоконд орж,аймгахотын төвүүд харанхуй гэрэлгүй цахилгаангүй болжээ. Улаанбаатар хотод хороололхороололоорнь гэрэл тасалж цахилгааныхувиарлалтхийж байв.П.ЖасрайЕрөнхий сайд байхадинфляци325 хувьтай байсан үед Засгийн газрыг удирдсанаар хоёр жилийн дотор хямралаас гарч, картын системийг халсан.Бүх юм орвонгоороо эргэсэн Бямбасүрэн,Жасрайнарын Засагсолилцрхүеийг нэрт сэтгүүлч агсан,алмаазхэмээх миний найз Цэрэнсономын Батбаярын тодорхойлсон нь одоо ч санаанд байна. Тараажхаяасанэдийн засаг, ажиллахаа больсон үйлдвэрүүд,авдрандааөрийн данснаас өөр юмгүй банк, хоолой дээрээ хутга тавьсан мэт улс орныг хүлээж авсан энэ улс төрч бүхнийг өөрийн явах ёстойгольдролдоруулж чадсан юм.Чухам яг энэ утгаар авч үзвэлПунцагийнЖасрайннэр Монгол Улсын түүхэнд мөнхрөн үлдэх нь лавтай гэж тэмдэглэн үлдээсэн нь бий. Ер нь Монголд хоёр том намын эвслийн засаг амжилттай болж байсан түүхгүй. 1990, 2004, 2008, 2012. Сагсан бөмбөгтэй зүйрлэвэл хоёр нам нэг команд болж тэмцээнд оролцсон ч бөмбөг шүүрсэн тоглогч заавал өөрийнхөө намын хүнээргоолоруулуулахгэж дамжуулаад харин чгоолалдаад байдаг. Энэ нь эцсийн дүндээ командын амжилтад муугаар нөлөөлдөг. 1992 оны долдугаар сарын 20-ноос 1996 оны мөн долдугаар сарын 20 хүртэлПунцагийнЖасрайЕрөнхий сайд байв. Монгол орны хямралыг тогтворжуулж эхэлсэн Засгийн газар. Энэ үед шадар сайдаар Л.Энэбиш, Ч.Пүрэвдорж нар ажиллаж байсан юм.Л.Энэбишнь хотын аж ахуй сайн мэддэг, Ч. Пүрэвдорж эрчим хүч, дулаан цахилгаан нь нүүрс усаа сайн мэддэг мундаг аж ахуйн удирдагчид байсан юм. Түрүү Засгийн газрын шадар сайд Ганболд,Дорлигжавнар яам, аймаг хот бүү хэл аж ахуйн анхан шатны нэгж ч толгойлж байгаагүй.Ардчилалааржигүүрлэсэн, онол номын сурагтай л улс байсан байх. Гэтэл 1993 онд Монгол Улсын төсөв алдагдалгүй болсон. Тэгсэн төдийгүй урсгал гадаад худалдаа анх удаа алдагдалгүй гарсан. Доллар гэдэг нүдний гэм болсон,хүмүүсиийндундаж цалин 12-15 орчим доллар байхад таван сая долларын ашигтай гарсан байдаг. 1994 оноос эдийн засаг өсөж эхэлсэн. 1995 онд мал сүрэг 1,8 саяар өсөөд ХАА-нбүтээгдхүүн20 хувиар нэмэгдсэн. Аж үйлдвэрийнбүтээгдхүүн16,7хуварөссөн. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед элгээрээ хэвтсэн эдийн засаг энэ өвгөний үед ийм болж тогтворжсон юм. Гадаад худалдаанаас 126 сая доллар олж байж ДНБ 3,6 хувиар өссөн үе байв. Хүн ам хоёр сая гаруй байв. Ерөнхийд нь нь дээрх зураг тухайн байдлыг хэлээд өгнө дөө. Эдийн засгаа(-9,3)-аас(+6,4) хүртэл нь өсгөж чадсан юм.Эдийн засгийг хасахаас нэмэхрүүоруулсан гавьяа. Тухайн үедМАН-ыгтэргүүлж байсан Б. Даш-Ёндон Монгол Улсын нийгэм эдийн засгийггольдролднь оруулах эрхмийг олж харсан. Өнөөг бодвол алба тушаалын амбицигүй, жингийн туухай өргөж даах даахгүйгээ хүнэрэгцүүлдэгбайжээ. Монголын үйлдвэрлэл,үйлчлгээнийхоршоодын холбооны Ерөнхийлөгч байсан П.ЖасрайЕрөнхий сайд болохоос хэд хэдэн удаа татгалзсан байдаг. Тэр үеийн хүмүүс өөр байсан юм аа. Нэрт сэтгүүлч, гавьяатЖа. Пүрэв гуай 1992 энэ цагаар надтай таарчхаад, -Жасрайөвгөн Ерөнхий сайдболчихжээгэв. -Та яажмэдээв? гэтэл тэрбээр, -Би сая ордондЖасрайтайзөрлөө.Нилээнхүнд бодол болчихсон явж байна. Бүр бодолд дарагдаад санаагаар унасан шинжтэй шүү. Хүчинд автаад Ерөнхий сайдыг аргагүй авахаар болжээ гэж билээ. Тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээ, сэтгэл зүй ийм л байжээ. Одоо бол сайд боллоо гээд нүүрэндээ гал бутруулаад гадаадэнергээдарж ядаад шварценеггералхаагаагааршударч явахвий. Зарим ньнаанаагяланцаг цаанаа паланцаг ажлаа хаших нь ч бүр энүүхэнд дээ. Цаг үеэ гэж... 1996-2000 он. Дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн он жилүүд. Гүйцэтгэх засаглалын хямрал гүйдэг туулайн үлгэр шиг хурдтай байсан он жилүүд. Импортын татвартэглэгдэжүндэсний үйлдвэрүүд тэг зогсолт хийсэн он жилүүд. Монгол хүн 5-6-хан жилийн өмнө тарьж чаддаг байсан үр тариа,хүнснйногоогоо тарьж чадахаа байв. Бараг хүний толгой шиг том том төмс, бугуй шиглужирлужирлууван,лажирлажирбайцааг урд хөршөөс татан авчддэгбайв.Тэр үед хийж байсан олон юм аа одоо л нэг юм эргэж хийж эхэлж байна. Жижиг дунд үйлдвэр гээд сэргээж эхэлж байна. Уг нь байснаа сайжруулаад явсан бол, технологи бүтцийнөөрчлөлтөндзөв оруулаад хадгалж чадсан сан бол... Азийн бар биш гэхэд бодит эдийн засаг ийм байхгүй л байх байсан болов уу.Нэг хүнд оногдохДНБ хаяаныКазахстанаабайг гэхэдБелорусийнхэмжээнд байх биз?! Муу юм урсгалаараа бүтнэ гэгчээр Засгийн газрыг огцруулах хэвийн үзэгдэл, мэргэжлийн бус хүмүүс салбар удирдаж, меритократ зарчим алдагдаж, төрийн аппарат хямралдаа орсон ч жилүүд. Өнөө Италийн Засгийн газар, Японы Засгийн газар огцорч л байдаг ардчилсан зарчим хүчтэй явав. Ядаж байхад тэр үедЯпоны Засгийн газар 1992-2000 он хүртэл найман жилдМиязава,Хосокава,Хата(Энэ нөхөр бүр1994онд бүр хэдхэн долоо хоногоор Ерөнхий сайдын албыгхашсныгхэлэх үү. Х.Б).Мураяма,Хасимото,Обути,Моригэсэн долоон Ерөнхий сайдын нүүр үзлээ. Энэ нөлөөлсөн үү?! ЭсвэлЯпоны парламент шиг Засгаа нудраад байвал Япон орон шиг болно гэжануураагүйболтойбилээ. Өнөө Итали нь 1992-2000 оны найман жилдАмато,Чампи,Берлускони,Дини,Проди,Алема,Аматодолоон Засгийн тэргүүнээсольчхсонбайдаг. Ядахад. Эд бол шал тусдаа манайтайхарьцуулашгүйорон нутаг юм. Японы Засгийн газрын шинэ тэргүүн ерөнхий явж байгаа бодлогынхоо нэг хувьд ч зарчмын өөрчлөлт хийж чаддаггүй гэнэлээ. Манайх бол орвонгоор нь эргүүлээд үхрийг ямаагаар солиод эвэртэй юмчньаль нь ч адилхан гээд туудаг газар. Бүр Ерөнхий сайд бүү хэл сумын дарга л суурингааэргүүлчихалдана. 2000-2004 он. МАНялсан. Н. Энхбаярын Засгийн газар. Мянганы зам тавьж эхлүүлсэн.ЖасрайнЗасгийн газраас эхтэй аймаг хот, сумдыг өндөр хүчдэлтэй холбох төсөл төгсгөлдөө орсон. Зөвлөлтийн Их өрийг яаравчлан төлсөн гээд ярих, хэлэх юм бий. 2004-2008 он. Холимог Засгийн газар. Бүр сүүлдээ парламентдаа 62-ийн бүлэгтэй хүртэл болжзутгансан. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нар Засаг дамжуулан барьсан. Тавантөгөлдөршилт-ийн эхлэл. 2008-2012 он. МАНялсан боловч яагаад ч юм хоёр том улс төрийн хүчин нийлж эвслийн стандарт бус Засгийн газар байгуулагдав. С.Баярын Засгийн газар. Тавантөгөлдөршлтүргэлжлжүр тариагаа тарих болов. Дотоодоо хангах шатандаа оров. Төмс, лууван,байцааныхааучрыг олж АтрынIII аян гэж түүхэнд тэмдэглэгдэж, Монголчууд үндсэн хүнсээ хэрэглэх болов. 2009 оны 10 сарын 29-нөөсСү. Батболдод Засгийн эрх шилжин ирэв. ТэрбээрМАН-ындарга болов. Баяр эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Сү.Батболдын гурван жилд эдийн засаг түүхэнд хүрээгүй өсөлтийг үзсэн юм. Ажилгүйдэл 6,3 хувь болсон нь том амжилт байв. Монголчууд хавтгайдаа шахуу ажил эрхэлж байсан гэсэн үг: Энэ нь аз ч байсан, ажил ч байсан гэдгийг илтгэнэ. Эдийн засгийн өсөлт 17,3 хувь. Ганган гоё тоо. Дэлхийн чих дэлдийсэн. ХэрвээСү. Батболдын Засгийн газрын энэ амжилтыгунаглааунаглаагэхэд ядаж 10 хувиас доошоруулчихгүйявсан бол бид хэн байх байв аа?! Сайн явбал нэг хүнд оногдох Дотоодын нийтбүтээгдхүүнийхэмжээ Европын Холбооны захын нэг орны хэмжээнд мөн ч дөхөхгүй гэхэд, Казахстаныг л лав барих шахах байсан байх. Нэг хүнд оногдох ДНБ-ний тоо номиналаараа лав л 4000 орчим биш байх байсан. 10000 долларт дөхөж бичигддэг Казахстанд ойртож очих байсан болов уу гэж санааширмаар аа... Ямартаа чСү. БатболдМАН-ындарга, Ерөнхий сайд хийсэн гурван жилдээ хамгийн том түүхэнд үлдэх үр дүнг үзүүлсэн юм. Харамсалтай нь 2012 оны нэгдүгээр сарын нэгэн буюу сонгууль болохоос зургаан сар гаруйн өмнө Ардчилсан намын эвсэл Засгийн газраа орхиж явсан. Энэ бол улс төрийн гэгдэх ойлгомжгүй нүүдэл байв. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг болов. Бүр харамсалтай нь, Н.Алтанхуяг, Х.Баттулга болон АН-ынЗасаг бүрдүүлж байсан сайд нар кабинетаа орхиж явсан нь муухай улс төр байв.Нийтлэг эрх ашгийн төлөө нэг өдөр ч уг нь чухал юм. Сү.Батболдын Засгийн газрын дараанаас эдийн засгийн уналт эхэлсэн гэдгийг бидний тойруулж яриад байгаа зураг харуулна. 2012-2016 он. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгнарын Засгийн газар байсан. Ялангуяа, Сайханбилэгийн Засгийн газрын үеийн үйл явдал өнөөг болтол хэрүүлийн алим болж байгааг Уншигч Та харж байгаа. Н.Алтанхуяг багагүй ажил хийх гэж оролдсон ч нам болон төрийн өндөрлөгүүдийн хоорондын зөрчил тэмцэл амар заяа үзүүлээгүй гэж дүгнэх хүмүүс таардаг. Ч.СайханбилэгДубайнгэрээүзэглэсэн, Эрдэнэтийн 49 хувийг парламентдаа мэдэгдээгүй дур мэдэн шийдсэн гээд хэрүүлийн алим олныг тарьсан бололтой. Өөрөө гадаадад цагаачлан буй. Коронавирус ч түүнийг нааш нь авчирч чадахгүй байна. 2016-2020 он. МАНүлэмж ялалт байгуулав. Намын дарга М. Энхболд байв. Ж. Эрдэнэбатын Засгийн газрын үед унаж байсан эдийн засаг эргэж сэхэж эхэлсэн. Тэглэх дөхөж байсан эдийн засаг 5,3 хувийн өсөлттэй гарч байж. У.ХүрэлсүхийнЗасгийн газар утаатай амжилттай тэмцсэн. Эдийн засгийн өсөлт 7,2 хувьд ч хүрсэн байна.Шударгуубайхыг тунхагласан. Нэгэнт өчигдөрхөн өрнөсөн олон үйл явц учраас би энд нуршижнаршиадюу хийх вэ. 2019 онд Коронавирус гэдэг бараммамгарч эдийн засгийн өсөлтийг Дэлхий нийтээр зогсоов. ЭнэвирустайМонгол Улс муугүй тэмцсэн. Хоёр том хөршвирусынголомтболчихоодбайхад нэг ч хүний амьэрсдүүлээгүй. Дотооддоо халдвар үүсгээгүй байсан. 2020 оноос хойш... Коронавирусын хүчин зүйл эдийн засагт нөлөөлсөөр. 2020 оны УИХ-ынболон орон нутгийн сонгуулиар зоримог У.Хүрэлсүхийнкоманд цаашид Засгийн газраа авч явж чадна гэдэг голфактороорүлэмж ялалт байгуулсан гэж үздэг. Тэрбээр эхлүүлсэн ажлаа гүйцээнэ гэдэгт олон түмний дийлэнх итгэж түүнд бараг тусгайлан итгэл хүлээлгэсэн гэж болно. Одоо зоримог шийдвэрийн он жилүүд коронавирусын үед болоод дараа Монгол Улсын эдийн засгийг хүлээж байна. У.Хүрэлсүхэдхүлээлгэсэн итгэлийн хүлээлт эд дундаа явж байна. Коронаврусыг үлэмж бага хохиролтой давж, утааны асуудлыг бүрэн шийдэж, хямралыг даван туулсан Ерөнхий сайд болон үлдэх том хувь зохиол түүнийг хүлээж байна. Ардын Засгийн 100 жилийн ойтойгоо Ардын намын дарга амжилт дүүрэн золгох болтугай.Гармандээр морь сольдоггүй.Хүрэлсүххүлээлт нь барагдаагүй замын голд яваа Ерөнхий сайд. Тэрбээр эхлүүлснээ хаяад зугтах хүн биш. Дайн гэдэг хүсэх юм биш тулаад ирвэл зугтах юм биш цэргийнхний хатуу зарчмыг мэддэг, баримталдаг хүн. Коронавирус гэдэг дайсныг тэр ялна гэдэгт итгэж байна. Энэ зовлонтой үед Дэлхийн 209 орны 173-т байх хэмжээнд улс орноо зовлон бэрхшээлээс зугтаалгаж чадаж байгаа. АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Их британи, Франц, Турк,Итал, Испани зэрэг Дэлхийн том гүрнүүдийн энэ гайд хөл алдаж байна. Тэдний дэргэд манай улс танагтай, бүр амжилттай энэ гайтай тэмцэж чадаж байна. ТүүндМАН-ындарга, Ерөнхий сайдын хувиар хийж хэрэгжүүлэх ажил их ээ.
Сү.Батболдыг оффшортой холбон гадны хэвлэл, шүүхийн нэрийг барин гүтгэхээр дахин бэлджээ
2021-01-21 09:36:36 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор улс төр улайсч эхлэв. МАН-ын нэр хүндтэй кандитат, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Сү.Батболд руу захиалгат ээлжит гүтгэлэг сошиал орчинд байн байн сэвэгдэх болсон. Улс төрийн зорилго бүхий ээлжит гүтгэлэг нь бүр даамжирч Монгол төрийн үеийн үед хийгдэж ирсэн бүхий л үйл ажиллагаа, уул уурхайтай холбоотой гэрээ хэлцэл болгоныг л ганцхан С.Батболд гэх хүнтэй холбон гүтгэдэг болов. Тухайлбал, Оюу толгойн гэрээ 2009 онд батлагдсан атал 2011 онд Ерөнхий сайд болсон Сү.Батболдтой холбогдуулан гэрээний хэлэлцээнд хууль бусаар нөлөөлж авлига авсан болгон гүтгэв. Муу л бол хар овоохой гэгчээр элдэв болгоныг наасан шар бор мэдээлэл цацуулах сонирхол яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө их байна. Одоо бүр ил цагаандаа гарч шар хүний өмнөөс хар гэгчээр эзэн-дээ үйлчилдэг боргодог ноход шиг хэдэн хүн ил гарч ирэн гүтгэдэг болов. Улс төрийн тогоонд чанагдаж ирсний хувьд Сү.Батболд хэрийн худал үгийг үл тоож, үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэх үгийг нэгэнтээ ярилцагадаа дурдсан байдаг. Тэрээр дуугүй л явсаар. Ар хударгаар нь өнөөх гүтгэлэг нь улам төгөлдөржсөөр гэж харагдаж байна. Энэ удаа ээлжит нэгэн гүтгэлэг болох АНУ-ын Нью-Йоркийн хэвлэл, шүүх хуулийн байгууллагын нэрийг барьсан тамга, тэмдэггүй, блог дээр гарсан зохиомол гүтгэлгийн хариултыг нь баримтаар дурдъя. Анх Монголын хэвлэлд нэр бүхий улстөрч, улстөрчдийн тухай тун удахгүй гадны сайтад захиалгат гүтгэлэг явагдах нь тодорхой болжээ гэсэн утга бүхий нийтлэл гарсны дараагаар яг л өнөөх гүтгэлэгт мэдээлэл нь цацагдсан байдаг. Ингээд АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд УИХ-ын гишүүн С.Батболдын талаар танилцуулагдсан 68 хуудас бүхий тайлан тус хотын шүүхийн албан ёсны сайтад мэдээлэл гарчээ гэсэн мэдээлэл Монголд цацагдаж эхэлсэн. Гэтэл шүүхийн албан ёсны сайт ч биш блог дээр тавигдсан мэдээлэл байв. Энэхүү гүтгэлэгт мэдээлэлд гадаадын хэн нэгний 57 сая гаруй ам.доллараар үнэлэгдэж буй түүний итгэмжлэгдсэн хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшдэг, удирддаг эсвэл хянадаг байх гэсэн байдлаар С.Батболдтой холбохыг оролдож, С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эхнэр нөхөр болох БНСУ-ын иргэн Cheong болон Ким бөгөөд тэдний нэр дээр Англи, Хонгонкт байгаа компаниудыг эзэмшдэг гэх мэт утга бүхий ямар ч албан бланк, тамгагүй, фотошопдсон нь илэрхий захиалгат гүтгэлэг бүхий англи хэлээр блог дээр буюу сайтад тавигдсан байв. Монгол Улсын засаг төрийн нэрийг барьсан гадны ашгийн төлөө хувийн компани УИХ-ын гишүүн С.Батболдын талаар ор үндэсгүй гүтгэлгээр дүүрэн өргөдлийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасны дараа, түүнийг нь Монголд шүүхийн шийдвэр мэтээр мушгин тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж нэг үзэв. Өнөөх гүтгэлгээ Монголд үнэн болгож харагдуулах гэж арга ядсан боловч монголчууд улс төрийн зорилттой захиалгат гүтгэлгийн технологи гэж танин үндэсний өдөр тутмын хэвлэл, сайтууд нэг их анхаарч ач холбогдол өгөөгүй байдаг. Тэгээд ч гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийн өгсөн баримтаас нь үзвэл аль 1997 оноос дэлхийд томд тооцогдох Самсунг компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, Эрдэнэтийн УБҮ-тэй хамтарсан ЭрдСам компанийн дэд захирал байсан, түүнээс хойш Монголд зэсийн баяжмалын бизнес 20 шахам жил эрхэлсэн гадаад бизнесмений ажил хэрэг, өмч хөрөнгийг С.Батболдод хамааралтай болгон нялзаах гэж оролджээ. Тухайн нэр дурдагдсан бизнесмэн нь С.Батболдыг Ерөнхий сайд болохоос 12 жилийн өмнө зэсийн баяжмалын бизнесээ хийж л байсан, Ерөнхий сайдаас буусных нь дараа ч олон жил энэ бизнесээ эрхэлсээр байсан нь гүтгэлэг тарааж буй хүмүүсийн өөрсдийн өгсөн баримтаар нотлогдоод байхад заавал С.Батболдтой түүний компани, өмч хөрөнгийг холбох гэсэн нь цаанаасаа улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг нь нотлон харуулдаг. Энэхүү зохиол-оо Монгол Улсын хуулийн этгээд гадаад улсын шүүхэд өөрийн иргэний талаар маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр анх эхлүүлсэн боловч Монголын төрийн нэр бүхий байгууллагууд С.Батболдыг холбоогүй болохыг нь нотолсон албан бичиг баримтыг гарган өгч, төрийн нэр бүхий байгууллагууд Нью-Йоркийн шүүхэд хандаагүй болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн удаатай. Нэгэнт л худал гүтгэлэг учраас үнэнд гүйцэгдэж, АНУ-ын шүүх ч үл тоож, С.Батболдын эсрэг шалгах шаардлагагүй гэж үзэн ямар нэгэн шүүхийн маргаангүй гэж үзсэн. Английн хэвлэлд С.Батболд асар үнэтэй орон сууцтай хэмээн өмнөхтэй адил гүтгэлэг бүхий мэдээлэл бас дахин гаргав. Үүнтэй холбогдуулан С.Батболд болон түүний хамаарал бүхий аливаа хувь хүн, хуулийн этгээд тус улсад болон өөр гадаад улсад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй болохыг хариуцлагатайгаар албан баримттайгаар мэдэгдэж няцаасан юм. Яг үнэндээ Нью-Йоркийн гэх өнөөх гүтгэлгээ Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн холбооны нэрийг барьсан гадны хувийн хөлсний мөрдөгчөөр хийлгэсэн ба Сү.Батболдын нэрийг харлуулж олон нийтэд муухай харагдуулах гэсэн ядмагхан зорилготой аж. Тэр хүнийг ажил алба эрхэлж албан тушаал хашиж байсны хувьд, төрд ажиллаж буйн хувьд ямар нэгэн уул уурхайн гэрээ, хэлцэлтэй л нааж холбох чухал гэдэг нь энэ бүхнээс харагддаг. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн гэрээ нь ч байна уу хамаагүй аль бүгдтэй нь нэрийг нь холбож, оффшор гэх нэрийг С.Батболдод зүүлгэх сонирхол асар их бий гэдэг нь үнэртдэг. С.Батболдыг Эрдэнэтэд шахааны бизнес хийж байгаагүй, хийх шаардлага ч байхгүйг олон нийт эрхбиш ойлгохтойгоо юм.С.Батболд төрд ажиллахаасаа өмнө Монголын топ бизнес эрхлэгчдийн нэг байсан. Ганзагын наймаанаас нэгэн ижил гараанаас эхэлсэн бизнесмэнүүдийн нэг. Зах зээлийн нийгэм эхлэх үед өөрсдийн мөнчгөрөөр өсч өндийсөн бизнесмэний нэг. Биеэ засаад төрөө зас гэх үгээр С.Батболд боловсрол, эрдэм чадлаараа шигшигдэж төрд хожмоо орж ирсэн хүний нэг. С.Батболдтой оффшор гэх үг яагаад холбогдох болов гэхээр аль 2003 ондбайгуулагдсан Бату Майнинг ХХК гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан түүхтэй. Бату Майнинг ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 онд С.Батболд энэхүү компаниас гарсан байдаг. Үүнээс хойш С.Батболд болон түүний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байдаггүй. Энэ тухай хангалттай баримт нотолгоо бий. Монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан хэрэг. С.Батболд болон түүнд харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдэг нь баримт, нотолгоотойгоор байтал 18 жилийн дараагаар буюу одоо түүнийг оффшорто холбон гүтгэх сонирхол хэнд байна вэ гэдэг нь анхаарал татна. С.Батболд өөрөө ч үүнийгээ баттай ноттой батлан хэвлэлд нээлттэй ярьсан байхад өнөөх гүтгэлэг үргэлжилсээр байна. Гүжир үгэнд сөөм хариу байдаггүй гэгчээр худлыг үнэн болгох гэж олон мянга давтан нийтэд хүргэвэл үнэн мэт итгэл төрөх байх гэж өнөөх захиалагч нэгэн бээр гүтгэлгээ цааш улам үнэмшил төрүүлэхүйц болгон явуулсаар байна. Саяхан улстөрч Э.Бат-Үүл Олны тархийг угаан шүүн хилсдүүлдэг ээлжит дайралт МАН-аас Ерөнхий сайд асан Сү.Батболд нар руу чиглэв. Эхний хэсэг хууль бус шүүгдсэн нь илчлэгдээд гарч байхад хэмээн жиргэжээ. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Иймэрхү зохиолд итгэхээ байсан. Энэ үгийг өнөөх гүтгэлэг явуулахыг шаардаад, ээлж дараатай явуулахыг үүрэгдээд байгаа нөхөрт дуулгая. Тэгээд ч дараагийн гүтгэлгийг өнөөдөр дахиад л хэвлэлийн хурал хийх хэлбэрээр хүргэхээр зэхэж. Бүхэл бүтэн намын нэр барьж баайгаад ярих юм гэсэн. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнийх үү? Одоо хэн, хэн ил гарч ирэн зохиомол гүтгэлэг хийхийг нь харцгаая. Яг өнөөдөр ээлжит гүтгэлгээ зохиолын дагуу хүргэх юм гэсээн.
Сайд нарыг огцруулах асуудлыг У.Хүрэлсүх маргааш УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурна
2021-01-20 20:56:42 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргав. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр дөнгөж төрсөн нярайг нялх биетэй ээжтэй нь дөрвөн есийн хүйтэнддөнгөлөхнь холгүй авч явааг бид бүгдээрээ харлаа. Бид ямар нийгэмд амьдраад байна аа. Монголчууд бид ийм хүн чанаргүй, энэрэх сэтгэлгүй болчихсон гэж үү??!!! Энэ жигшмээр үйл явдлыгсошиалаархэд хоног шуугиад, хэдэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрөх бус учир шалтгааны үүднээс няхуур авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монголчууд бидбусармагзүйлээс ангид байх ёс суртахуун, бусдыг энэрэх бодол сэтгэлээс уламалсарчзөвхөн хувиа хичээх зан, худал хийрхэх дон, бурууг нүдээ аниад хийх үйл, бусдыг дорд үзэх үр тогтоод удаж байна. Монгол хөгжин дэвшихгүй, улам бухимдалтай, хэцүү нийгэм бий болоод байгаагийн бодит шалтгаан нь бидний өөрсдийн атаа жөтөө, шунал, буруу сэтгэл,бусармагүйлдлүүдтэй холбоотой. Улс төрчдийгхичнээнбуруутгаж зүхээд ч тэд энэбусармагнийгмийн толь төдий л юм. Тэдний оронд бидний л хүмүүжүүлж буй хувиа бодсон аминчхан үзэлтэй, энэрч нигүүлсэх сэтгэлгүй үр хүүхдүүд минь очоод ч ижилдээ ижил л байх болно. Миний хүүхэд улсын мөнгөнөөс арай бага иддэг, эх орноо арай бага сүйрүүлж байгаа л гэж сайрхах гээгүй юм бол яг өнөөдрөөс өөрсдийн болон үрхүүхэдийнхээ, ирээдүйнхээ зүрхний хөрсөндёс суртахуун, хайрэнэрлийнүрийг тарих цаг болсон. Хүмүүн төрөлхтөн хэдэн мянган жилээс нааш өөрсдийн шашныг үүсгэн хөгжүүлж итгэж биширсээр ирсэн. Аль ч шашин зөв сэтгэлтэй байж зөв амьдрахын ухааныг сургадаг.ХристийнБибли, МуслимийнКоран,ИудайнТора, Буддын Их хөлгөний сургааль судруудын алинд нь ч нүгэл хилэнц үйлдэлгүй, бусдыг энэрч хайрлан зөв амьдрахыг сургасан буй.Энэ л учир шалтгаанаар эзэн богд Чингис тэргүүтэй Их Монгол улсын хаад бүхий л шашныг ялгаварлалгүй ивээж байсан нь дэлхийн түүхэнд тод мөртэй, сод чимээтэй үлдсэн байна. Шашны сургаалыг учир шалтгааны үүднээс судлан ойлгож, үр хойчоо зөв сурган хүмүүжүүлж ирсэн улс орон хөгжин мандаж байдаг нь жам ёс. Зөвхөн өнөөдрийг хэлэлцэхэд Америк, Европын олон улс орон католик шашнаа төрийн бодлогоор дэмжиж, шашин суртлынхаа зөв ойлголтуудыг иргэддээ түгээн дэлгэрүүлснээр хамгийн хүчирхэг, хамгийн ёс зүйтэй, хүнлэг иргэний нийгмийг цогцлоож байна. Хятад улс гүнзгий сэтгэгч Күнзийнхээ даруухан оршихдоо том сэтгэж, ямххан алхахдаа алсыг зорихын сургаалиа дагаж дэлхийн хүчирхэг гүрэн нэгэнт болоод байна. Еврейчүүд хэзээ ч өөрсдийн шашин суртлаа гээлгүй хичээн сургаж ирснээр ямар ч цаг үе, ямар ч нийгэмд хамгийн нандин гэр бүлийн үзэлтэй, хамгийн хүчирхэг хүмүүс байсаар ирж. Улс орон бүр өөрсдийн шашин соёлд тулгуурласан сэтгэлгээний философи, үндсэн ухагдахуунаа бий болгож дэлгэрүүлж ирсэн байх юм. Монголчуудын хувьд эртнээс буюу Хүннү, Кидан гүрний үеэс буддын шашин анхлан дэлгэрч байсан бөгөөд Их Монголын эзэнт гүрний үед төрийн шашин болж байж. Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хааны үеэс дахин мандаж Монголчуудын амьдрахуйн салшгүй хэсэг, уламжлалт шашин, өв соёл болон тогтсон байдаг. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад олон түмнээрээ оюун санааны удирдагч Богд Жавзандамба хутагтыг тойрон нягтарч, их хаадын удмын ухаан урттай хангууд улс үндэстнээ гэх эрмэлзэл, оюунаар түүнийг хаан ширээнд залж байсан нь яавч тохиолдлын хэрэг биш ээ.Өнөөдөр бид туурга тусгаар улсын бүрэн эрхт иргэд хэмээн тунхаглан буй маань бурхны шашинтай учир зүйн холбоо сэжимтэй билээ л. Уламжлалт шашин соёл маань түүхийн нугачаанд хэлмэгдэл зовлонд өртөн, хэдэн мянган лам нараа цаазлуулан, зөвхөн шашны төдийгүй түүхийн үнэт өв соёлоо эвдлүүлэншатаалгаж, доромжлогдон гундаж байсан гунигт түүх Монголд бий. ӨнөөхэрМонгол төрийн зүгээс хэлмэгдсэн хүмүүсээс уучлал гуйснаас хэлмэгдэн сүйрч байсан шашин соёлдоо хүндэтгэл үзүүлсэнгүй явж ирлээ. Шашин соёлоо устган дарангуйлж, дараа нь бодлогоор дэмжилгүй зөнд нь орхисны гайгаар өнөөдөр Монгол хүн өөрсдийн гэх үндсэн философигүй, үндэстний гэх нэгдмэл ухамсарт сэтгэлгээгүй,нүглээс айдаггүй бүдүүн зүрхтэй, нигүүлсэн энэрэх сэтгэлгүй бусармаг үйлдэлтэй хүн шааруудын цуглуулга болж гэхэд хатуудахгүй биз. Саяхан УИХ-ын 54 гишүүн хэлмэгдлийн шуурганд өртсөн шашин соёлдоо хүндэтгэлтэй хандаж Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл өргөн бариад Сангийн сайдын Ч.Хүрэлбаатрын төсөвгүй гэх шалтгаанаар хэлэлцэх асуудлаас хасагдаж. Олон нийтийн зүгээс ч лам нарт мөнгө олголоо, шашин, үзэл бодлуудыг ялгаварлан гадуурхлаа хэмээн дайрах нь харагдана. Үгүй юмаа. Уламжлалт шашин соёлоо төрийн бодлогоор дэмжих нь хамгийн хүнлэг иргэний нийгмийг бий болгож, улс орон өөдлөн дэвжихийнүндсэн суурь шалтгаан юм. Хамгийн ардчилсан АНУ, Европын улсууд католик шашнаа төрийн бодлогоор дэмжээд зогсохгүй дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг.Зөвхөн иудайн шашинт Израйль улс дотроо ганцхан шашинтай байлгахаас гадна хорвоогоор нэг тархсан еврейчүүдээсээ шашин соёлдоо хандив мөнгө өгөхийг ил тодоор уриалдаг. Нөгөө талаас эдийн засгийн хөшүүрэггүйгээр ямар нэг үзэл санаа, үйл ажиллагаа амжилтад хүрдэггүй. Үзэгч багатай, мөнгө муутай спортын төрөл ч хөгждөггүй нийгэмд бид амьдарч байгаа. Харин ч төрийн дэмжлэггүй ч Бурхны шашин маань муу хэлүүлдэг ч хэдэн лам нарынхаа хүчинд, мухар сүсэгтэй хэмээн доромжлуулдаг сүсэгтэн олныхоо ачинд гал алдчихалгүй, уламжлалт шашин соёлоо чадлынхаа хэрэнд хөгжүүлж, учирсан ойртсондоо зөв сэтгэж, зөв амьдрахын ухаарал хайрласаар явна. Гавъяат хуульч Б.Чимид, С.Нарангэрэл нар Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцохдоо тун ижилхэн зүйл ярьсан. Ёс зүй, ёс суртахуунгүй нийгэмд ямар ч сайн хууль хэрэг болдоггүй. Энэрэн нигүүлсэх сэтгэл дээр л эрх зүй цэцэглэдэг гэж. Өнөөдөр бид Америк, Герман, Еврей хүмүүсийн үйлдлүүдийг нь бахархан дуурайж байгаагаас үндсэн санаа, философийг нь ойлгохгүй байна.Английн эмнэлэгт хуруугаа боолгохоор очиход тэргэнцэр дээр суулгаад түрж, Монголд дөнгөж төрсөн эхийг нүцгэн нойтончиржбуй нь хүнд хандах хандлага, энэрэх сэтгэл, соёл ухамсрын асар том ялгаа зөрүү харагдана. Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх-эд шашин соёлоо учир шалтгааны үүднээс жинхэнэ утгаар нь хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүн чанарын хомсдлоос салж, Монгол улс шиг улс болон, Монгол хүн хүн шиг амьдрахын шалтгаанаа хамгийн энэрэнгүй гэгддэг Бурхны шашны гүн ухаан, эгээрэл сургаалийг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлэх цаг нь болсон. Э.ОЮУНБОЛД
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна
2021-01-20 11:42:13 Нийтлэгдсэн: Улс төрМонголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа. Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа. Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, ээжийг хайрла, хүүхдийг хайрла гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна. Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй