УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны Их хуралдай, Эзэн Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатар, Үндсэн хуульт, Их засаг танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар - Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; - Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; - Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; - Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн, мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүдэд танилцуулсан юм. Ингээд Улсын Их Хурлаас баталсан зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүнчлэн Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулж буйг мэдэгдлээ.
ШУУРХАЙ МЭДЭЭ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ
2021-01-21 15:34:53 Нийтлэгдсэн: Улс төр2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ. Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно хэмээнТөрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыйг санаархав
2021-01-21 10:07:40 Нийтлэгдсэн: Улс төрДөнгөж төрсөн ээжид хүнлэг бус хандсанд бухимдсан иргэд өчигдөр өглөө Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж эхэлсэн. Гэвч энэ жагсаалыг улс төржүүлэх зорилготой улс төрийн намууд ээлж дараалан гарч ирж, ярилцлага өгч, лайв хийж байлаа. Эхний ээлжинд Үнэн ба зөв намын дарга Х.Отгонбаатар зузаан цэнхэр халад ягаан тавчигтай талбай дээр баахан ярилцлага өглөө. Үүний дараа АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцийнхан гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Туваан, Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат, Адьяасүрэн нар гарч ирэн мэдээлэл хийж, баахан ярилцлага өгөв. Мөн Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай ч тэднээс хоцорсонгүй. Сүүлийн үед архи пиво ууж, лайв хийж мэргэшээд байгаа Л.Гүндалай бүтэн цаг лайв хийж эрүүл мэндийн салбар ялзарч доройтсон тухай ярьсан юм. Гэхдээ өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын хэрэгт холбогдож байсан Л.Гүндалайгийн үг төдийлөн хүнд хүрсэнгүй бололтой. Өдөр 17 цагт Засгийн газар хуралдсан. УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ. Төрийн ордонд 19 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөх болсноо зарлан хэвлэлийн бага хурал хийв. УОК-т хариуцлага тооцохыг шаардаж байсан иргэд энэ үед тарж, шинээр АН-ынхан зохион байгуулалттайгаар залуучуудыг авчирч, өглөө эхлүүлсэн жагсаалын агуулга ч энэ хэрээр өөрчлөгдөн Засгийн газрыг огцруулах, Оюутолгойн гэрээг цуцлах жагсаал болон хувирах нь тэр. АН-ын зүгээс цай аарц, маск тарааж байгаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, Сүхбаатарын талбайн ойролцоох рестрануудад үнэгүй цай ууж дулаацахыг урьж эхлэв. Орой 20 цагийн үед Зон олны намын дарга Э. Одбаяр жагсаалд нэгдэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрээр Энд тэндэхийн жагсаалд байнга оролцдог жагсагч тэмцэгч нарирээд байна. Женкогийн турхиралтаар, зохион байгуулалтаар энд хэсэг хүмүүс яваад байна. Бид нярай хүүхдийн асуудлаар, эрүүл мэндийн асуудлаар цугларсан. Би Женкогийн шоуг хийх гэж энд цуглаагүй хэмээн мэдэгдсэн юм. Шөнийн 22 цагийн үед Сүхбаатарын талбай дээр согтуу иргэд нэмэгдэж байсан бөгөөд нэг нэгэндээ агсрах, чанга орилж эхэлцгээсэн. Уг нь дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээжийг өмөөрсөн жагсаал маш тайван эхэлж, иргэд зайгаа барин шаардлагаа тавьж, маск зүүж, халдвар хамгааллын дэглэм нарийн баримталж байсан ч сүүлдээ улс төрчдийн шоу болон хувирч, иргэд зай барих нь бүү хэл нэг аяга дамжуулан цай ууцгааж, архи хүртэл сэм тарааж согтуурцгаалаа. Эхчүүдээ өмөөрч, эрүүл мэндийн салбарыг шүүмжилсэн энгийн иргэдийн жагсаалыг улс төржүүлсэнд олон хүн бухимдаж байна.
ХҮН ЁСНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙГ УЛСТӨРЖҮҮЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИД АЛДАРТ ЭХЧҮҮД ГОМДОЛТОЙ БАЙНА
2021-01-21 10:04:41 Нийтлэгдсэн: Улс төрДөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан болон ХӨСҮТ-ийн захирал Нямхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж ард түмний шаардлагыг биелүүлсэн. Харамсалтай нь эхчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлээрээ нэгдэж, эхлүүлсэн энэ тэмцэлд улстөрчид хэвлэл, камераар хүрээлүүлэн бөөн бөөнөөр оролцож, иргэдийн тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглан Засгийн газрыг огцруулах хүртэл турхирсан нь олон эмэгтэйчүүдийн эгдүүцэл дургүйцлийг хүргэлээ. Ялангуяа АН-ын тамгагүй хутагт хэмээн нэрлэгдэх болсон Ц.Туваан Төрийн ордноос туслах, хамгаалагч нараараа хүрээлүүлэн хүрэлцэн ирж хэвлэлд баахан ярилцлага өгч шоудсан нь түүний эсрэг цахим эсэргүүцэл өрнүүлэхэд хүргэлээ. Ц.Тувааныг Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө сонгуульд зориулан хүчээр томилсон АН-ын тамгагүй дарга хэмээн намынхан нь ярьдаг. Гэтэл эхчүүдэд хайр зарлан ганц сард 1000 гаруй эхэд Алдарт эхийн одонг нь өөрийн биеэр зүүж өгч байсан Х.Баттулга эхчүүдийн элгээ эмтлэн байж эсэргүүцсэн тэмцэлд гар хөлөө томилон явуулж, улс төр болгон ашигласанд Алдарт эхчүүд маш их гомдолтой үлдсэнээ цахим хаягаараа дамжуулан илэрхийллээ. Зөвхөн эхчүүд эмэгтэйчүүд төдийгүй зарим нэг улс төрийн намынхан ч Ерөнхийлөгчийн энэхүү сэтгэлгүй улс төрийг эсэргүүцсэн. Зон олны намын дарга Э.Одбаяр ЖЕНКОГИЙН турхиралтаар хэсэг хүмүүс яваад байна. Бид иргэдийн эрүүл мэндийн асуудлаар цугларсан болохоос биш Женкогийн улс төр хийх гэж гэж цуглаагүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь АН-ынхан тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн жагсаал тэмцэл хийх шалтаггүй, ямар өлөн байгааг харуулсан үйл явдал боллоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй