АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэнУИХ-ын2019 оны 12 дугаар дугаар сарын 1-ний өдрийн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг 21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно, 21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм. Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонссон юм. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Засгийн газрын хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар өнгөрсөн ням гарагт Улсын онцгой комиссоос гаргасан хэд хэдэн саналыг хэлэлцэх юм. Тухайлбал, Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх товтой бөгөөд хуралдааны дараа гаргасан шийдвэрүүдийг танилцуулна.

Mонгол бичигт хөрвүүлсэн Үндсэн хуулийн бичвэрийг Цэцийн байранд залжээ

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байранд заллаа. Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хүндлэн эрхэмлэн дээдлэх,түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүднээсмөн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих гэж байгаатай холбогдуулан энэ хувилбарыг бүтээсэн байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн өмнө хүндэтгэлтэйгээр залсан Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хувилбар нь 183х143 сантиметрийнхэмжээтэй юм байна.

Вакцин авах асуудлаар Европын холбооны улсуудтай хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеатай цахим уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улс,ЕХ-ныХамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааны мөрөөр 2021 онд хэрэгжүүлэх ажил,ЕХ-ны2021-2027 оны хөгжлийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг хоёр талын урт хугацааны бодлоготой уялдуулах талаар ярилцжээ. Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын сорилтот үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулах шаардлага байгааг онцлон тэмдэглээд энэ хүрээнд вакцин авах асуудлаарЕХболон түүний гишүүн улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр

Үндэсний ардчилсан хувьсгалын 109 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Манжийн дарлалд 200 гаруй жил болсон монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, 12 дугаар сарын 29-нд Богд Живзундамбыг хаан ширээнд залжээ. Ингээд тусгаар тогтнолоо тунхаглан, таван яам бүхий засгийн газраа байгуулсан түүхтэй. Богд хааны засгийн газар бүх Монголчуудыг нэгтгэсэн Монгол Улс байгуулахыг эрмэлзэж, 1912 онд Ховд хотыг, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их дайныг явуулж байв. Нийгэм, эдийн засаг, соёл, батлан хамгаалах хүч болон гадаад харилцаагаа хөгжүүлэх бодлого явуулжээ. Түүнчлэн үндэсний ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Хөлөнбуйр, Или Тарвагатайн Монголчууд, Өвөр монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөж, тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн нийлэх тэмцлийг эрчимтэй явуулж байв. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж, 1919 онд Хятад цэргийн эрхшээлд орсон боловч 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн билээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын сэргэн мандлын эхлэлийг тавьж, хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замыг даган хөгжин дэвших шинэ үеийг эхлүүлсэн юм. Ийм учраас Монгол Улс 1940-өөд оныг хүртэл энэхүү хувьсгалын ойг жил бүр тэмдэглэсээр иржээ. Гэвч үзэл суртлын нөлөөгөөр нэг хэсэг тасалдсан аж. 2006 оноос үндэсний ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх болж, улмаар 2011 оноос УИХ-ын шийдвэрээр нийтээр тэмдэглэх болон баяр амралтын өдрүүдийн жагсаалтад оруулсан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.