"Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн чанартай вакцинаар иргэдээ цар тахлаас хамгаална"
2021-01-01 10:17:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын иргэд болон хилийн чанадад суугаа элэг нэгт монголчууддаа хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт иргэдээ, Өргөн дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа элэг нэгт монгол ахан дүүсээ Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож буй 2020 он монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар COVID-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа. Хэдийгээр байдал хүнд байгаа ч монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татаж авсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28,000 гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авч чадлаа. Алтан гартай эмч, сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 711 хүнийг эмчилж эдгээж чадлаа. Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, сайн чанарын вакциныг эх орондоо авчирч, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм. Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно гэдгийг ард иргэддээ хэлэхийг хүсэж байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ. Эрхэм хүндэт ард иргэдээ, улиран одож буй2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянган бяцхан үрсээ өлгийдөн авч, монголчууд бид 3,358,000-уулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт малын маань сүргийн тоо толгой 71 сая тоо толгойд хүрлээ. Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа. Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна. Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлэн хийж байна. Үүний зэрэгцээ хууль бусаар алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тосон бумбын орд, Хармагтайн ордыг төрийн мэдэл, ард түмнийхээ өмчлөлд эргүүлэн авлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа Тавантолгойн төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард түмэндээ хуваариллаа.Байгалийн баялагтаа эзэн байхыг үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ. Манай улсын ард иргэдээ, он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд эх орноо төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай цаг наргүй тэмцэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд, онцгой байдлынхан болон утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Тавантолгой түлш-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье. Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо.Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно. Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно. Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Буурал дээдсийн цог хийморь түшиж Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай Монгол Улсын төлөө зүтгэе гэв.
Х.Баттулга: Өрх бүрт НЭГ САЯ төгрөгийн эрхийн бичиг өгөх саналыг дахин гаргаж байна
2021-01-01 10:12:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Монгол түмний итгэл найдварыг тээсэн 2021 он айсуй. Гурав дахь мянганы 20 дахь он бидэнд хүн хүнээ эрхэмлэх эв нэгдэл шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан жил боллоо. Одоогоос нэг жилийн өмнө 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудын өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан. Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийнамьжиргаагтэтгэх үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоорүндэснийүйлдвэрлэгчдээсээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулан өрхбүртнэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгохсанаачлагыгдахин дэвшүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна. Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа. Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна. Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой. Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн. Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье! Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай! гэв.
Д.Сумъяабазар: Олон жил үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх суурийг зөв тавих он жилүүд хүлээж байна
2021-01-01 10:08:48 Нийтлэгдсэн: Улс төрУлаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ, Бид сорилт, сургамжаар дүүрэн 2020 оныг үдэж, хариуцлагатай байж, хөгжлийг хурдасгах 2021 оноо угтаж байна. Миний бие хотын дарга гэсэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхий нийтийг цочоосон Коронавируст COVID-19 цар тахлын улмаас Улаанбаатарчууд бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд багагүй хугацааг өнгөрүүллээ. Хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлсэн цар тахал их хотын хэмнэл, та бидний өдөр тутмын амьдралд хөл хорионы дэглэмээр хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, нийгэм-эдийн засаг-бизнесийн хүндхэн сорилтуудыг үлдээлээ. Аливаа бэрхшээлийн хамтаар сургамж үргэлж явдаг. Дэлхийн хотууд нөхцөл байдлаа эргэн харах, бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын хөгжлийн талаарх ойлголтоо шинэчлэх цаг хугацааны чухал зааг үе дээр ирээд байна. Бид ч мөн адил Улаанбаатар хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгээ батлахдаа аливаа зорилго зорилтын давхардалгүй, уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахаас гадна хамгийн чухал нь хүртээмжтэй байх зарчмыг гол болгож, хөгжлийг хурдасгахаар төлөвлөөд байна. Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна. Асуудлаа эрэмбэлж, талуудын оролцоог хангаснаар тэгш бус байдлыг хумьж, шударга ёсыг дархлах боломж бүрдэнэ. Олон арван жилээр үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх эхлэл, суурийг зөвөөр тавих он жилүүд биднийг хүлээж байна. Цар тахлын тархалтыг хумьж, Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан, хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээнд зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Мөн дэглэмээ сахиж, хайртай бүхнээ хамгаалж буй иргэн танд баярлалаа. Их хотын ХАРИУЦЛАГАтай иргэн танд шинэ оны, шинэ жилийн мэнд дэвшүүлье хэмээв.
Г.Занданшатар: Ирэх жил үндэсний гурван хувьсгалыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2021-01-01 10:06:37 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатаршинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Улиран одож буй 2020 он төр засаг, түмэн олон цар тахлын эсрэг нэгдсэн онцгой нэгэн жил болон өнгөрч байна. Цар тахлын оргил үед УИХ-ынанхдугаар чуулган долоо хоногийн дотор хуралдсан. Хамгийн богино хугацаанд Засгийн газраа эмхлэн байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрийг нь батлан, ажилд нь оруулсан анхны парламент манай УИХ болсон. Таныг төлөөлсөн эрхэм гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан Үндэсний 3 хувьсгалыг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүнд: Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх Эрх зүйн хувьсгал Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсонядууралгүйэкспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох Эдийн засгийн тогтолцооны хувьсгал Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийнтүвшниймонгол хүнийг төлөвшүүлжавлигагүйамар тайван нийгмийгцогцлоонбүтээх Нийгмийн хувьсгал Эрх зүйн хувьсгал хийх хүрээнд 40 гаруй томоохон хууль, дагалдах 400 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндэснийбаялгийнсангийн тухай хуулийг батална. УИХ-ынчуулганаар бид эдийн засгийг дэмжих 2 их наяд төгрөгийн хөтөлбөр цар тахлын дараах эдийн засгийг дэмжих чухал шийдвэрүүдийг гаргахаар өргөн барилаа.Эрсдэлтэнэ нөхцөл энэ хэвээрээ байхгүй хэмээлээ.
У.Хүрэлсүх: “Хүүхдийн төлөө фонд”-ыг он солигдох мөчид дахин байгуулсандаа баяртай байна
2020-12-31 10:53:58 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн төлөө фонд байгуулах шийдвэр гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Хүүхдийн төлөө фонд-ыг байгуулах саналыг хэлэлцэн дэмжсэн. 1972 оны 12-р сарын 22-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн төлөө фонд-ыг дахин сэргээн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Монгол төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал даргын гэргийн Цэдэнбал Филатовагийн санаачилгаар анх байгуулагдсан Хүүхдийн төлөө фондыг он солигдох энэ мөчид дахин байгуулсандаа баяртай байна. Фонд байгуулагдсанаасаа хойш зургаа долоохон жилийн хугацаанд Найрамдал зуслан, Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн ордон, Залуучуудын ордон, өнчин хүүхдийн асрамжийн газар, Туяа ресторан, Төв бассейн, Хүүхдийн сүүний үйлдвэр, Хүүхдийн төв номын сан, Залуу техникчдийн ордон зэрэг хүүхдийг хүмүүжүүлэх, сургах, эмчлэн эрүүлжүүлэх олон байгууллагыг байгуулсан түүхтэй. Хүүхдийн төлөө фонд байгуулснаар хүүхдийн төлөө олон сайхан бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж итгэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй