Ерөнхий сайд “Оюу толгой”-д ажиллаж байна

​​ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюу толгой-н уурхайд ажиллаж байна. Тэрээр хөрөнгө оруулагч талтай хамтарсан мэдэгдэл хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Оюу толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан байна. Цар тахлын хязгаарлалтууд нөлөөлсөн ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болжээ. Гүний уурхайн төлөвлөлт 2005 онд, бүтээн байгуулалт нь 2016 онд эхэлсэн юм. Огтлох малтлага гэдэг нь 1.2 км гүн дэх хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин уруу чулуулгийн өөрийнх нь хүндийн хүчээр буулгах үйл явцыг эхлүүлэх суурь юм.

ГХЯ-НЫ ТОВЧ ТОЙМ МЭДЭЭ

2022-01-24 09:43:40 Нийтлэгдсэн: Улс төр
ГХЯ-НЫ ТОВЧ ТОЙМ МЭДЭЭ

ГХЯ-НЫ ТОВЧ ТОЙМ МЭДЭЭ 2021.01.10-14

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ “НОРДАРТ–ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН”-ГИЙН ТЭРГҮҮН ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗЭН А.ОЧИРБОЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

​​ ​ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НордАртОлон улсын Дүрслэх урлагийн үзэсгэлэн-д Дэгэрэ бүтээлээрээ амжилттай оролцож, Тэргүүн Гран при шагнал хүртсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран барималч А.Очирболдыг хүлээн авч уулзаж, тус үзэсгэлэнг зохион байгуулах хорооноос ирүүлсэн шагналыг гардуулав. НордАрт Олон улсын Дүрслэх урлагийн үзэсгэлэн нь 1999 оноос эхлэн ХБНГУ-ын Бюделсдорф хотноо уламжлал болгон зохион байгуулдаг Европын томоохон дүрслэх урлагийн төрөлжсөн үзэсгэлэн бөгөөд 2015 оноос эхлэн Монголын уран бүтээлчид уг арга хэмжээнд өөрсдийн уран бүтээлээрээ оролцож, соёл, урлагийн салбарын ололт амжилтыг сурталчилж ирсэн. Уран бүтээлч А.Очирболдын урласан Монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москва хотноо, Ухамсар хэмээх бүтээл нь Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны талбайд тус тус байдаг.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

​ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.01.20) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд Улсын Их Хурлын даргыг 2021 оны намрын ээлжит чуулган завсарламагц цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага намрын чуулганаараа олон чухал шийдвэр гаргасныг анхааралтай ажигласан гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой гэв. Мөн 2021 онд ОХУ, Монгол Улс хооронддипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өндөр ач холбогдол өгснийг тэмдэглэлээ. Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийсэн төрийн айлчлал стратегийн ач холбогдолтой болсон. Үүнийг монголын ард түмэн хожим нь өндрөөр үнэлэх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд Монгол Улсын Их Хурлын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлов. Түүнчлэн, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын дарга хатагтай В.И.Матвиенко, ноён В.В.Володин нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийн төслийн талаарх Улсын Их Хурлын даргын байр суурийг уламжлахыг хүссэн гэв. Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатарМонгол Улс, ОросынХолбооны Улсхооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр амжилттай тэмдэглэн өнгөрүүлж, улиран одож буй 2021 оноо олон томоохон айлчлал, арга хэмжээгээр дүүрэн үдлээ гэж дүгнэж байна. Үүнд ноён Элчин сайдын үүрэг, оролцоо чухал байсныг уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх талаар томоохон ахиц, дэвшил гарсан гэж Монголын ард түмэн, Монгол Улсын Их Хурал өндрөөр үнэлж байгаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.В.Путинтэй олон чухал асуудлаар санал солилцож, хамтарсан тунхаглал гаргасан нь уг айлчлал үр дүнтэй болсны нотолгоо юм. Айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс энэ жил бидэнд хийх багагүй ажил байгаа гэж харж байна. Нэгдүгээрт, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах явдал юм. Монгол Улсын Их Хурал парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийг дэмжиж байгаа.Хамгийн гол нь хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд угхамтын ажиллагааныкомиссын хувь нэмэр чухал гэж үзэж байна.Энэхүү хамтын ажиллагааны механизм нь хоёр улсын цаашдын парламент хоорондын харилцааны үндсэн талбар болох бөгөөд хамтын ажиллагааны бат бэх суурь нь болно гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, бид бүхний хамгийн их анхаарах ёстой салбар бол хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм.Өнгөрсөн жилийн хувьд худалдааны хэмжээ 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Манай экспорт бага зэрэг нэмэгдсэн статистик үзүүлэлт байгаа хэдий ч худалдааны алдагдал их хэвээр байна. 1990 онд хоёр улс хоорондын худалдааны хэмжээ 600 орчим сая ам.долларын 500 сая нь Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт байсан. Монгол Улсын экспорт 80 орчим хувь байсан бол өнөөдөр нэг хувь ч хүрэхгүй байна. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулах, шинэ бололцоог эрэлхийлэх, уламжлалт худалдааны сайн нөхцөлийг бүрдүүлэх нь иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны салшгүй чухал хэсэг гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллага энэ чиглэлд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав. Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-г хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн УБТЗ ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцовгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

НББХ: Баталсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилласнаар тулгамдсан асуудлууд шуурхай шийдвэрлэгдэж байна

Улсын Их ХурлынНийгмийн бодлогын байнгын хорооноосөнөөдөр (2022.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан нар оролцов. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд12 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, Улсын Их Хурлынтогтоолын1 төсөлбатлуулжээ. Баталсан хууль тогтоомж амьдралд хэрэгжих нь хамгийн чухал учраас хэрэгжилтэд нь хяналт тавих Байнгын хорооны ажлын хэсгүүд байгуулагдан газар дээр нь ажиллаж, хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудлыг ч ярьсан. Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилласнаар тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн чуулган боллоо хэмээнУлсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эхэнд нь онцлон тэмдэглэв. Нийт ажиллагсад, ажил олгогчдын эрхийг хамгаалсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ 1999 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсэж, хуулийн хамгаалалтад ордог байсан бол шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажиллаад эхэлсэн л бол гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцон хуулийн хамгаалалтад орох эрх үүсэж байна.Ажил хийсэн хэрнээ гэрээ байгуулаагүйн улмаас ажилчин хүн хохирдог байсныг энэ хуулиар халснаараахүний эрхийг хамгаалсан хууль болсон гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэв. Тус шинэчилсэн найруулгад хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах, малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хуулийн зохицуулалтгүй байсан хөдөлмөрийн харилцааг зохицуулалттай болгож, цалин хөлсийг тооцон олгох, гэрээсээ ажил эрхлэх, зайнаас ажил эрхлэхийг мөн хуулийн зохицуулалттай болгосон. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон нь зарим ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд гэр бүлдээ зарцуулах хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо. Мөн дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах, туршилтаар ажиллуулахыг хуульчиллаа гэв. Зуучлагч компани зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар хуульчиллаа Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулсан. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 4400 гаруй иргэд, Япон улсад гэрээгээр ажиллаж буй 161 иргэн, ур чадвар эзэмших дадлагажигчаар ажиллаж байгаа 6000 монгол иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зохицуулалт бүхи хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталсан нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглээд тус хуулийг Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болох, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах,Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгасан гэв. Айл өрх бүр Угийн бичиг хөтөлж хэвших ажил бодитоор хэрэгжихээр боллоо Намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжих ажлын эхлэлийг тавьж байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд цаг хугацаатай хийх ажлын чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тухайлбал, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Генетикийн лаборатори болон Генийн сан байгуулах, түүнчлэн хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалгаа, шинжилгээнд үндэслэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэв. Баталсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажиллав Хууль тогтоол хэлэлцэн, батлуулахаас гадна Байнгын хороо хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг гол болгон ажилласныг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийгУлсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулангишүүдэд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Бейсен, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, С.Чинзоригнар гурван сар гаруйн хугацаанд Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, сумдын эмнэлэг, нийслэлд гуравдугаар шатлалын эмнэлэг зэрэг бүх шатлалын эмнэлгүүдэд ажилласан. Энэ үеэр хуулийн мөн чанарыг ойлгож хэрэгжүүлэх, бүрэн хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаа нь харагдсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.Ажлын хэсэг ажиллахад эрүүл мэндийн салбарт салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсcэн үед дүүргийн хэмжээнд шуурхай хариу арга хэмжээг удирдан зохион байгуулах, зохицуулалтыг хийх боломж бүрдүүлэх,орон нутгийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замааранхан шатанд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнууд дутагдалтай байдлыг засах, эмнэлгүүдийн ТУЗ-ын асуудлыг шийдвэрлэхгүй удаж байгаагаас эмнэлгүүд бие даан шийдвэр гаргаж гүйцэтгэлээр эмч нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхэд хүндрэл учирч байгааг даруй өөрчлөх, эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, цалингийн доод хязгаарыг тогтоож босго цалинтай болгох, урамшууллыг цаг тухайд нь тогтмол олгож байх асуудлыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим үйлчилгээнүүдийн төлбөр зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд байгаа зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай харагдсан учир энэ чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох албан тушаалтнууд, Засгийн газарт даалгаж, хэрэгжилт нь хангагдаад явж байна. Тухайлбал, хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх ажлыг иргэдэд хүртээмжтэй, хялбар, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг нэмэгдүүлж 584 нэр төрлийг даатгалын сангаас хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнийнэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг2022 оноос хоёр дахин нэмэгдүүлж, санхүүжилтийг Улсын төсөвт тусгах зэрэг ажлууд биеллээ олсон гэдгийг Байнгын хорооны дарга яриандаа тэмдэглэв. Нийгмийн хамгааллын бусад чиглэлээр... Нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сонсож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр Засгийн газарт чиглэл өгөн ажилладаг. 2020 онд хуулийн хэрэгжилтийг сонсож байхад сэтгэл зүйчдийг бэлтгэх, нийгмийг соён гэгээрүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргийг анхааруулж байсан бол 2021 онд Боловсролын яамнаас бодлогоор сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил эхлэн амжилттай явж байна. Цаашидажилгүйдлийг багасгах, халамж хавтгайрснаас шалтгаалж иргэд ажил хийхгүй, ажилгүйдэл нь өөрөө эргээд гэр бүлийн хүчирхийллийг гол өдөөгч хүчин зүйл нь болж байдгийг үндэслэн ажлын байрыг нэмэгдүүлэх, зорилтот иргэд л нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглээд энэ чиглэл рүү эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлыг хэсгийг Б.Жаргалмаа гишүүнээр ахлуулан байгуулж, энэ хүрээнд Байнгын хорооны гишүүд Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд ажилласан. Цаашид ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд Ахмад настны нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Түүнчлэн, Байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, аудит оруулах талаар ажиллана хэмээн тэмдэглэв. Хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүн Д.Сарангэрэл Нийгмийн бодлогын байнгын хороо ээлжит хуралдаанаас гадна ээлжит бус хуралдаануудыг хийж, тулгамдсан асуудал бүрийг шийдвэрлүүлэхийн төлөө Улсын Их Хурлаа манлайлан ажилласныг тэмдэглэсэн бол Ц.Туваан гишүүн Байнгын хорооноос хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд анхаарч байгаа нь маш сайн. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаагаас олон эерэг үр дүн гарч байна гэсэн бол Б.Саранчимэг гишүүн чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн чиглэл тус бүрээр ажиллана. Тухайлбал, Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын хэсэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр идэвхтэй ажиллана гэж тэмдэглэн хэлэв.Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.