Х.Баттулга: Хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно
2020-09-29 11:51:36 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Орхон аймгийн иргэн Д.Энхбат: Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний боловсролын асуудал хүндхэн байгааг олон удаагийн сонгуулийн үр дүн, нийгмийн хандлага, нийгмийн хөгжлийн чиг баримжаа хаашаа явж байгаагаас эхлэн бодох ёстой болжээ. Тийм учраас Эрдэнэт хотод иргэдийн дунд иргэний боловсролын хөдөлгөөнийг өрнүүлье гэж шийдсэн. Манай Эрдэнэт хотын залуучууд болон ахмад үеийн төлөөлөл болж би энийг ажлыг санаачилж байгаа. Монгол Улсад иргэний боловсролын аян, хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ? Болж өгвөл энэ ажилд, бүх нийтээрээ монгол бичгээ суралцах ажилд ханцуй шамлан орвол ямар вэ? Мөн орчин цаг үетэй нийцсэн, иргэн хүний заавал эзэмшсэн байх боловсрол байна. Энэ боловсролыг олгохыг хичээж, иргэний боловсрол гэдэг хөдөлгөөнийг орон нутгаас санаачилж, Эрдэнэтээс эхлүүлэх тухай санал солилцсон. Энэ хөдөлгөөнийг хэрхэн яаж зохион байгуулах, улс төргүй, намын харьяалалгүй, иргэдийн боловсролын үндэсний академи байгуулах тухай санал, санаачилгыг гаргасан төсөл байгаа юм. Энэ төслийг Танд танилцуулж, ажлын амжилт хүсье. Орхон аймгийн иргэн Батсайхан: Энэ нутгийн фракц гээд аюултай асуудал яригдах юм. Засаг дарга, орлогч, төрийн сангийн дарга, өмчийн албаны дарга нь Архангайнх. Манайд Эрдэнэт Ус, хот тохижуулах гээд томоохон хоёр компани байдаг. Хоёулангийнх нь захирал Архангайн хүмүүс. Ийм байж болдог юм уу? Энийг яамаар юм бэ? Би өөртөө л тохиолдсон жишээг ярья. Цэцэрлэгт манаачаар оръё гээд эрхлэгчтэй нь очоод уулзахад надад ингэж хэлсэн. Та багш юм уу, эмч бол ажилд авч болно. Манаач авах асуудал байдаггүй ээ. Тэрийг захиргаа мэддэг гэж хариулж байна лээ. Бүр ийм болчихсон байна. Орхон аймгийн иргэн Цэцэгмаа: Энэ тэтгэвэр тогтоох аргачлал буруу байна аа. Таван жилээр тогтоодог байсан бол долоон жил болсон. Гайгүй тэтгэвэр тогтоолгох гэж байсан хүний тэтгэвэр улам доошилж, эмзэг бүлэгт шилжихэд маш ойрхон болж байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн шинэ бодлогод ийм заалт орчихоод байна. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нөхөн тооцдог тооцолт байна шүү дээ. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татвар төлөлтийн бичиг гэж яриад байх юм. Татвар төлөлтийн бичигтэй хүн бараг байхгүй. 1990 оноос бид намын харьяаллаар дөрөв, дөрвөн жилээр алба хашаад явчихсан. Нэг нам гарахад тэр намын хүмүүс ажиллаж, нөгөө нам гарахад нөгөө намын хүмүүс ажилладаг. Тогтвортой ажилласан хүн бараг байхгүй. Хуульд нь өөрчлөлт оруулж өгөөч гэж Танаас хүсмээр байна. Орхон аймгийн иргэн О.Отгонтөгс: Залуусаа дэмжих үндэсний хөдөлгөөн бий болгомоор байна. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа эхний нэгээс хоёр жилд нь татвараас чөлөөлөөд өгчих. Нэгээс хоёр жилийн хугацаанд тэд нар чинь татвараас холдоод шалихгүй. Нэг их мөнгө авахгүй. Гэхдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ жилдээ 20 сая төгрөг болгочих гэхээр татвараас залгаад Та яагаад татвараа төлөөгүй байгаа юм бэ гэдэг. Ковид-19 гараад юм зараагүй юм чинь би яаж татвар төлөх юм бэ? Орхон аймгийн иргэн Т.Соёл-Эрдэнэ: Манай Орхон аймгийг Үндсэн хуулиар Эрдэнэт хот болгосон. Зарим хүмүүс нь Эрдэнэт хотын иргэд гэж ярьж байгаа байх. Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн жар, жаран нэгдүгээр зүйл гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн хууль, Үндсэн хуульд оруулсан заалтууд зөрчилдөөд байна. Зөвхөн орон нутаг гэдэг заасан ч бусад хуульд хот гэсэн статус байхгүй. Эрдэнэт хот сүүлдээ тоглоомын хууль болох гээд байна уу гэж санаа зовж байна. Таны өргөн барьсан хуульд энэ заалт байсан боловч батлагдахдаа энэ заалтууд алга болчихсон байсан. Тэгэхээр хот гэдэг асуудлыг Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд баараггүй зөв заасан уу гэдгийг танаас асуумаар байна. Орхон аймгийн иргэн Ч.Алтан-Оргил: Би Эрдэнэт хотод амьдраад 24 жил болж байна. 22 жил үйлдвэрлэл эрхэлж, улсад нийтдээ 30 жил ажилласан хүн. Ажлаа хийж байгаад тэтгэвэрт гарсан чинь өнөөдөр монгол хүмүүсийн унаган дархлаа байхгүй болчихож. Бид яагаад дархлаагүй болчихов оо гээд би өөрийн эрхгүй эмзэглэж байна. Би ээж хүн. Ээж гэдэг нэрээс халиад эмээ болсон. Би гурван ач, зээтэй. Коронавируст халдвар гарснаас хойш энэ асуудал миний толгойд харвасан сум шиг орж ирсэн. Монгол хүний унаган, төрөлх дархлаа хааччихав аа? Дөчөөс дээш насны бидэнд унаган дархлаа байна. Гэтэл бидний хүүхдүүд нэг настай ишиг, хоёр, гурван настай ямаа гэж нэрлэж байна. Бид хүүхдүүдээ яаж өсгөх ёстой вэ? Энэ эмзэгхэн хүүхдүүдэд эх орноо яаж үлдээх вэ гэж бодохоор миний авах, гээхийн ухаан арилсан. Монгол хүний унаган, төрөлх дархлааг үүсгэхгүй бол хойшдоо үр хүүхэд минь яах вэ? Бид яагаад ийм залхуу ард түмэн болчихов оо? Орхон аймгийн иргэн Тунгалагтамир: Төрийн албан хаагчдын тал дээр ярихад хүнд суртал арилаагүй байгаа. Би гучин настай залуу хүн. Иргэн хүний 0.7 га газраа авах гэхээр мэддэг хүн байхгүй байна. Ямар ч газарт ороод бичиг хэргээс нь юм асуугаад, хөөцөлдөөд явж байгаа юм аа гэхээр мэддэг хүн алга. Тэр хүмүүс тэнд юу хийж суугаа юм бол? Дипломтой, мэргэжилтэй, хүн дайрч унагаах нь холгүй хүмүүс байх юм. Төрийн албан хаагчдын шалгалт гэдэг зүйл дүрмийн дагуу явдаг юм уу? Үнэхээр боловсролтой, урдах ажилдаа эзэн болсон, би энэ ажлыг хийж чадна гээд ажилд орсон хүн байдаг юм болов уу? Эсвэл ах, эгч нь хөтөлж аваачаад оруулчихсан юм болов уу? Би энэ талаар одоог хүртэл ойлгодоггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, Цаашид би хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсож, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж ажиллана. Үүнд Та бүхэнтэй хийж буй уулзалт маш чухал. Иргэд Та бүхэн босоод төрийн бодлогыг хатуу шүүмжилж байвал бүгдээрээ санаа нэгтэйгээр Улсын Их Хурал, Засгийн газарт Та бүхний саналыг уламжилж, хамтран ажиллана гэлээ. Мөн иргэдийн бусад асуултад хариулт өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгаас эхлүүлсэн. Улмаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх цуврал уулзалтууд үргэлжилж байна. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ
2020-09-29 11:22:02 Нийтлэгдсэн: Улс төр
Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг COVID-19 халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хоёр өдрийнуулзалтыг ийнхүү хойшлуулсан байна. Европын Зөвлөлийн тэргүүн ШарльМишельтусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгчБарендЛейтсTwitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ш.Мишелийншинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч Бельгийн дүрэм журмын дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ.
Х.Баттулга: Илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе
2020-09-24 10:01:27 Нийтлэгдсэн: Улс төр
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд болж буй. Есдүгээр сарын 23-ны өдрийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна. Ноён Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Манай төлөөлөгчид Таныг энэхүү хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхэд бүрэн дэмжиж ажиллах болно. НҮБ-ын 75 жилийн ойг гишүүн орнууд бахархалтайгаар тэмдэглэж байна. НҮБ бол олон талт хамтын ажиллагааны хамгийн оновчтой бүтэц юм. НҮБ-ын Дүрмийн үзэл санаан дор дэлхийн улс үндэстнүүд нэгдэж, асуудал, бэрхшээлийг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх болсон нь аугаа дэвшил билээ. Хөгжил дэвшилтэй зэрэгцээд сорилт бэрхшээл нарийн төвөгтэй болж, түүнийг шийдвэрлэх, даван туулах үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед болж байна. Бүх зүйл харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд халдварт өвчин хүртэл асар хурдтайгаар тархаж, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, аюулгүй байдал, хүний эрх зэрэг олон талбарт сөргөөр нөлөөлж байна. Анагаах ухаан маш өндөр түвшинд хөгжсөн XXI зуунд хүн төрөлхтөн цар тахлын аюулд гэнэдэж, гамшгийн түвшинд өртөж байгаа нь асар том сургамж, сануулга болж байна. Хүнд хэцүү үед олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байна. Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнууд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдэд тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ, түүний системийн байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Хөрөнгө нөөц багатай, нийгмийн хамгааллын тогтолцоо султай хөгжиж буй орнуудад аюулт цар тахалтай тэмцэх, сэргээн босгоход зориулж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудад уриалж байна. Ноён Дарга аа, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны арван жил эхэлж буй энэ жил дэлхий даяар КОВИД-19 цар тахлын хязгаарлалт, хорио үйлчилж, учирч байгаа саад бэрхшээлийг ужигруулан, 2015 оноос хойших ахиц, дэвшлийг зарим талаар ухраах эрсдэл үүслээ. Тиймээс төр, засгийн газрууд цар тахлын аюулыг гэтлэх тухайд зоримог алхам хийж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр-ийн зорилтуудад хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүрэг, үйл ажиллагаагаа шинэлэг, уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын хувьд цар тахлын аюул, хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд өөрийн хүчин чадал, нөөц бололцоог дайчилж, бусад улсын туршлага, сургамжийг анхаарч ажилласны дүнд Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдалгүй барьж, хүний амь эрсдээгүй байна. Дэлхий дахинд харанга дэлдсэн цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүн төрөлхтнийг эх дэлхийгээ хайрлах, байгаль орчинтойгоо зохицон аж төрөх гарцаагүй шаардлагыг сануулсаар байна. Байгаль дэлхийгээ шүтэн эрхэмлэж, хайрлан хамгаалах уламжлал нь монголчуудын нүүдэлчин аж амьдрал, үндэстний сэтгэлгээний салшгүй хэсэг билээ. Хүн байгалийн харилцан хамаарал бол хүн төрөлхтөн та бидний оршихуйн эх булаг билээ. Өнөөг хүртэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхрөхгүйн тулд бид чадах бүхнээ хийж ирсэн боловч бидний тэмцэл байгальтай зохицохын тулд бус, ялахын төлөө тэмцэл байсан юм. Ялахын төлөөх тэмцэл нь ялагдахын шалтгаан, зохицохуйн төлөөх тэмцэл нь оршихуйн үндэс болдог болохыг бид өдөр ирэх тусам мэдэрсээр байна. Эдүгээ дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын үед халдвар Монгол Улсын хэмжээнд дотооддоо тархаагүй цөөхөн орны нэг байгаа нь биднийг зарим талаар байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрсөн уламжлалтайгаа холбон үзэхэд хүргэж байна. Бид технологийн хөгжилд дулдуйдан эх дэлхийгээ эзэрхэх бус, эвсэн эвлэлдэхийн төлөө оюун ухаан, хүчин чадлаа нэгтгэмээр байна. Байгаль дэлхийг хамгаалах, хувь хүн бүр эх дэлхийдээ ээлтэй амьдрах нь улс орнууд болон хүн төрөлхтөний ирээдүй үеийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болоод байна. Ноён Дарга аа, Өнгөрсөн 75 жилд НҮБ дэлхийн үндэстнүүдийг нэгэн дээвэр доор нэгтгэж, хөгжил дэвшлийн зүг залуурдах үүрэг, хариуцлагаа хангалттай биелүүлж ирлээ. Гэхдээ олон улсын харилцааны шинэ сорилтуудыг даван туулахын тулд өөрчлөгдөн буй нөхцөл байдалтай илүү уялдах, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох, арга барилаа өөрчилж шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ чиглэлээр цаашид улам бүр шинэлэг, зоримог алхмууд хийх нь чухал байна. Эх дэлхий, хүмүүн төрөлхтний амар тайван, сайн сайхны төлөө илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.
Тапан Мишра: Монголын ЗГ дэлхийн улс орнуудад жишиг болохуйц ажиллаж буй цөөн орны нэг
2020-09-24 09:55:36 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв. Дэлхийн улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ. Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж байх явцдаа хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100.000 төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг онцолжээ. Улмаар НҮБ-аас нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ. Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахимаар хуралдлаа
2020-09-23 08:56:54 Нийтлэгдсэн: Улс төр
Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос ажиллаж байна. Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ДСБХ-ны Энэтхэгийн төвийг байгуулан ажиллуулж байгаа ба гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын мэдээлэл бүхий цахим хуудас ажиллуулах, олон улсын хурал, олон талт арга хэмжээ зохион байгуулахаар санаачлан эхлүүлээд байна. Уг саналын хүрээнд есдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 17:30 цаг (Энэтхэгийн цагаар 15:00 цаг)-аас 4 цаг гаруй үргэлжилсэн цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд ДСБХ-ны гишүүн сонгуулийн байгууллагуудын удирдлагууд оролцож, COVID-19 цар тахлын үеийн сонгууль зохион байгуулах ажилд тулгамдаж буй асуудлууд, боловсруулан мөрдсөн дүрэм журмын талаар болон сонгуулиа амжилттай зохион байгуулсан улс орнуудын илтгэлийг сонсож, туршлагаа хуваалцав. Цахим хурлыгЭнэтхэгийн сонгуулийн хорооны дарга Сунил Ароранээж хэлсэн үгэндээ, Энэхүү цахим хурлаар дамжуулан гишүүн орнууд сонгуулиа цар тахлын үед зохион байгуулж буй талаар, сонгууль зохион байгуулалтын явцад гарсан хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажилд хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж байгаа нь цаашид сонгуулиа хойшлуулах бус хугацаанд нь зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Энэтхэг Улсад 2019 болон 2020 онд болсон бүх нийтийн сонгууль, орон нутгийн болон нөхөн, дахин сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна хэмээлээ. Мөн 2020 онд цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан Малави, Өмнөд Солонгос, Монгол зэрэг орнуудын туршлагаас нийтэлсэн товхимлыг ДСБХ-ны Энэтхэгийн төвөөс эрхлэн гаргасан тухайгаа танилцуулж, цахим хуралд оролцогч байгууллагуудад талархал илэрхийлжээ. Цахим хурлын ажиллагаа хоёр хэсэгтэй болж, манай улс сонгуулиа хэрхэн зохион байгуулсан талаарх илтгэл, танилцуулгаа эхний хэсгийн хуралдааны үеэр хийв. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранилтгэлдээ Монгол Улс өнгөрсөн 6 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлсэн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан гэв. Эх сурвалж: Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй