Д.Лүндээжанцан Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

​ УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон хөтөлбөрийн ажилтнуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд цаашдын төлөвлөгөө болон ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр явуулж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагдсан бөгөөд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүнийг нөөцийг хөгжүүлэхэд анхааран ажилласаар ирсэн байна. Тус байгууллагаас Засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах, эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага өндрийг дурдаад цаашид гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн Японы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, ЖАЙКА-гийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийхэд зуучлан холбох боломжтой гэдгийг дурдаж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан мэдээлэл солилцох боломжтой гэдгээ илэрхийлэвхэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

​ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.30) өргөн барилаа. Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заагдсан 2021 оны тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээнд Монгол Улсын 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн нийцүүлж хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд дурдаад төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, шаардлагуудыг бүрэн хангаж байгааг онцоллоо. Уг хуулийн төслүүдийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ. Монгол Улсын Засгийн газар ирэх 2021 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх. Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх. Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ. Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулсан байнагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Н.ЧАДРААБАЛ: УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМЧУУД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТАЛЖ, ЦАЛИНГАА 4 САЯ 300 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛ НЭМСЭН БАЙНА

​ -УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ПРОТОКОЛ ХӨТЛӨГЧ ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААС ИЛҮҮ ЦАЛИНТАЙ БАЙХ НЬ ИНЭЭДТЭЙ БИЗ ДЭЭ- Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 өвчний мөр дээр энэ жил монголчууд хүнд ачаа үүрсэн. Энэ үед бүгдээрээ бүсээ чангалж, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Гэтэл манай дээдсүүд өөрсдийнхөө цалин хангамжийг нэмж, эрх дархаа баталгаажуулсан байна. Энэ асуудлаар Монгол Улсын Гавьяат хуульч, Шударга төрийн төлөө төрийн бус байгууллагын тэргүүн Н.Чадраабал Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа. -Төрийн албан хаагчдын цалин хөлс хэтэрхий ялгавартай болж шударга ёс алдагдаад байгаа талаар зарим хүмүүс ярих боллоо. Энэ асуудлаар та ч бас анхаарал тавьж Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Хоёулаа энэ сэдвээр ярилцъя. -Би 2007 оноос хойш Шударга төрийн төлөө нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Тиймээс ч төрийн ажил албатай холбогдуулан гаргасан төр засгийн бодлого шийдвэртэй үргэлж танилцаж сэтгэлээ чилээж суудаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр бүрдсэн хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагынхан маань эрх мэдэлдээ хэтэрхий бярдаж төрд ажиллаж буй албан хаагчдаа алагчлан үзэж ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан тул би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. -Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлынхаа талаар тодруулж ярихгүй юу? -Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэрүүдээс нь харахад УИХ, Засгийн газар ажлын албадынхаа төрийн албан хаагчдын эрх ашгийг онцгойлон авч үзэж хэт өндөр цалин тогтоосон байна. Төрийн албанд шинэчлэл хийх шаардлагын хүрээнд 2017 онд УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хууль мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хүрээнд олон дүрэм журмууд шинэчлэгдсэний дотор цалин хөлстэй холбоотой асуудлууд ч багтсан байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон зохицуулалтууд болон холбогдох дүрэм журмууд нь бүрэн хэрэгжиж хэвшээгүй байхад УИХ 2020 оны тавдугаар сарын 7-нд Төрийн албаны тухай хуульд дахин нэмэлт хийж зөвхөн (УИХ-ын дарга, дэд дарга, даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудынхаа) цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын хамгийн доод тушаалын албан хаагч болох ахлах зохион байгуулагч сард 2.256.000 төгрөгийн цалинтай. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга сард 4.351.000 төгрөгийн цалинтай байх бололтой. Энэ бол зөвхөн албан тушаалын сүлжээний цалин шүү дээ. Үүн дээр нэмээд Төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, доктор цолны нэмэгдлүүд гэж Төрийн захиргааны албан хаагчид олгогддог 70 гаруй хувийн нэмэгдэл байдаг юм. Гэтэл Төрийн Яамдын газрын дарга нар хамгийн дээд шатлалаараа гэхэд л 1.611.500 төгрөгийн цалинтай байна. Энэ хоёр албан тушаал ангилал зэрэглэлээрээ тэмээ, ямаа шиг ялгаатай мөртлөө цалингаараа тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа биз. Улсын Их Хурлын гишүүд, зөвлөх, дарга нарынхаа цалинг Яамны Төрийн Нарийн бичгийн даргын албан тушаалын хамгийн өндөр шатлалын цалингаас жишиглэн тогтоосноор Төрийн нарийн бичгийн даргын хамгийн өндөр цалин 1.232.536 төгрөг байдаг бол УИХ-ын даргын зөвлөхийн цалин 2.588.325 төгрөг, УИХ-ын даргын цалин 3.734.584 төгрөг байх бололтой. Дээр нь улс төрийн албан тушаалтнуудад олгодог онцгой нөхцөл болон доктор цолны нэмэгдлүүдийг оруулж тооцохоор тоо нь талийж өгнө дөө. Ер нь өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төр болсныг батлах нэг баримт энэ мөн л дөө. Уг нь УИХ бол Улсын төсвийг батлах эрхтэй болохоос биш өөрсдөдөө өндөр цалин хангамж, төсөв зардал батлаад суух хүмүүс биш. Үүнийг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна Төсвийн тухай хуулиар тухайн салбарын төсвийг нь Төсвийн ерөнхийлөн захирагч (сайд, аймаг нийслэлийн Засаг дарга) нарын нэр дээр батлахаар зохицуулсан байдаг юм. Хачирхалтай нь манай УИХ намд авсан суудлын тоогоор болон бие төлөөлөгч, зөвлөх, туслахын зардал гэж төсөв хуваарилуулж аваад зогсохгүй гишүүдийн үйл ажиллагааны зардал гэж өөрсдөдөө хэд хэдэн тэрбумаар нь зардал баталж төрөөс төрсөн тэрбумтан болцгоодог жишиг тогтоосон л доо. Хэрэв өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зохицуулалт нь хэрэгждэгсэн бол энэ нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл мөн шүү дээ. -Төрийн эрх барих дээд байгууллага болохын зэрэгцээ хууль батлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг юм бол энэ шийдвэрийг буруутгах ямар үндэслэл байгаа юм бэ ? -УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг хүлээж тухайн албан тушаалд очсон, тодорхой хугацаанд тэр албыг хаших хүмүүс биз дээ. Тэгэхээр ард түмэн тэднийг өөрсдөдөө эрх дарх тогтоох бус, бидний төлөө зүтгээрэй гэж сонгосны гадна ямар үйл ажиллагаа явуулахыг нь хуульчлан тогтоосон байдаг. Ерөөс Монголын төр ард түмэнд үйлчлэхдээ ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл болон хуулийг дээдлэх нь үндсэн зарчим нь мөн гээд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Мөн хуулийн 70 дугаар зүйлд хууль, зарлиг, төрийн байгууллага, албан тушаалтны бүх шийдвэр гагцхүү Үндсэн хуультай нийцсэн байх ёстой гэж хуульчилж тогтоосон байдаг. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд ...хэнийг ч үл ялгаварлан гадуурхаж болно гээд 23 дугаар зүйлийн 1-д УИХ-ын гишүүн бол....нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэдгийг заагаад өгчихсөн юм. Хууль батлах эрхтэй ч үйл ажиллагаагаа яаж явуулахыг нь ийнхүү хуульчилсан байхад хууль нэртэй шийдвэр л баталж байвал хамаагүй гэж үзэх аргагүй биш үү. Өнөөдөр Монголын төрд 190.000 гаруй албан хаагч ажилладаг гэх судалгаа бий. Хэрэв энэ хүмүүсийг нийтэд нь хамааруулаад цалин хангамжийг нь нэмэгдүүлсэн бол түмэн олон магнай хагартал баярлаж төр засгаа хүрээлнэ л дээ. -Ер нь цалин хөлсийг ямар шалгуураар олгох ёстой юм бэ? -Төрийн албаны тухай хууль 1995 оны зургадугаар сараас хойш мөрдөгдөж байгаа юм. Энэ хугацаанд дөрөв дэх удаагийнхаа өөрчлөлтийг хийж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар бол төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж тав ангилаад ангилал тус бүрт хамаарах албан тушаалыг нь заачихсан байдаг. Жишээлбэл, Төрийн яамдад хамгийн доод буюу туслах түшмэлийн албан тушаалд зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан хамаарч байгаа бол тэргүүн түшмэлийн буюу хамгийн дээд ангилалд нь Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтнууд багтдаг. Түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон УИХ-ын харьяа агентлагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын ангилал зэрэглэлийг тогтоохдоо Төрийн албаны зөвлөл-ийн саналыг үндэслэн УИХ шийдэх учиртай. Ийнхүү Төрийн захиргааны түшмэлийн таван ангилалд хамаарах албан тушаалыг тодорхойлж заасан УИХ болон Засгийн газрын шийдвэрүүд байдаг. УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлээр Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, шүүх, прокурор, УИХ-ын харьяа агентлагуудын албан тушаалтнуудыг ангилсан байгаа. Үүгээр бол УИХ-ын Тамгын газрын ахлах зохион байгуулагчийг бусад байгууллагын ахлах зохион байгуулагчтай адилтган дэс түшмэл ангилалд буюу АА11 (Ажлын албаны хамгийн бага албан тушаалтан)-ээр тогтоосон байсныг УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ахлах түшмэлийн буюу АА8 ангилал (бусад байгууллагуудын шинжээчийн ангилалд )-тай адилтган үзжээ. Ийнхүү УИХ бүх албан хаагчдынхаа албан тушаал цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь хууль тогтоох эрх мэдлээ ашиглан давуу эрх эдэлсэн хэрэг юм. -УИХ-ын баталсан энэ хууль тогтоомжууд олон улсад мөрдөгддөг дүрэм журмуудтай зөрчилдөх тал байгаа юм уу ? -Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж 1948 онд батлагдаад уг тунхаг бичгийг хүлээн зөвшөөрсөн улс болгон дотоодынхоо хууль тогтоомжид агуулгыг нь суулгаж өгөх ёстой НҮБ-ын шийдвэр байдаг юм. Энэ тунхаглалд манай улс нэгдэж орсон учраас үзэл санааг нь дагах ёстой. Тэр тунхгийн 23 дугаар зүйлийн 2-т Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй гэж заасан байдаг юм. Энэ тунхгийн үзэл санааг дэлгэрүүлж Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас гаргасан 190 конвенц, 6 протокол, 206 зөвлөмж байдаг юм гэсэн. Үүнээс манай улс 20 конвенцыг нь соёрхон баталсан гэдэг байх шүү. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн байдаг юм. Уг нь өмнөх Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т Төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс олгоно гэсэн зохицуулалт байсныг 2017 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хасчихсан байна билээ. Би Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа энэ заалтыг сэргээх нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан. Ер нь аль ч албан тушаалыг хүлээх хариуцлага, үүрэх ачаа, хувь хүний мэдлэг чадвар, туршлага, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг шалгуураар нь ангилдаг болохоор Төрийн Яамны газрын даргаас УИХ-ын Тамгын газрын протокол хөтлөгч өндөр цалинтай байх нь инээдэмтэй биз дээ. Харин цалин хөлстэй холбоотой асуудлаар хариуцан ажиллаж судалгаа гарган төр засгийн шийдвэрт албан ёсны байр сууриа илэрхийлэх чиг үүрэгтэй байгууллага гэвэл Төрийн албаны зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам зэрэг байгууллагууд байх учиртай. Гэтэл Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөө шоовдорлогдож цалин хөлсөөрөө алагчлуулаад яваа байхгүй юу. Тэгээд ч өнөөдөр манай дээдсүүд өөдөөс нь дуугарсан л бол хүчээ үзүүлдэг болохоор хэцүү л дээ. Төрийн албаны тухай хуулиар бол төсөв хөрөнгө, цалин хөлстэй холбоотой төрийн шийдвэр гарахад Төрийн албаны зөвлөл гол үүрэгтэй байхаар зохицуулагдсан юм. -Засгийн газар бас өөрсдийнхөө албан хаагчдын цалинг тусгайлан өндөр тогтоосон гэсэн? -УИХ шийдвэр гаргахаас өмнө Засгийн газар ХЭГ(Хэрэг эрхлэх газар)-ынхаа албан хаагчдын цалинг нэмээд авсан байдаг юм. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээ тогтоох тухай гэсэн 3 хавсралт бүхий тогтоолын 1 дүгээр хавсралтад ажлын албаныхаа хүмүүсийн цалинг адил түвшингийн албан тушаалтнуудын цалингаас хэт өндөр тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д зааснаар бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо ... зэрэг байгууллагуудын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлийг УИХ тогтооно гэсэн зохицуулалтын хүрээнд эдгээр байгууллагуудад ажиллаж буй албан тушаалтнуудыг АА1-АА11 хүртэл шатлалаар ангилсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хамгийн доод албан тушаалтан АА(ажлын алба) 11 ангилалд багтдаг бол ажлын албаны дарга АА1 ангилалд хамаарч албан тушаал цалин хангамж нь ялгаатай байхаас гадна ижил ангиллын албан тушаал адил цалин авч байхаар зохицуулагдсан байдаг. Гэтэл дээрх 75 дугаар тогтоол 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд бусад байгууллагын адил түвшний албан хаагчдаас 130-500 мянга гаруй төгрөгийн цалин илүү авч нэмэгдлүүдийг оруулаад тооцвол бүр ялгаа гарах боломжтой юм билээ. -Төрийн ажил алба ч үнэхээр нарийн шалгуур зохион байгуулалттай бололтой. Тэгэхээр энэ тэгш бус байдлын ялгааг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нь засч болдоггүй юм уу? -Уг нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргана. Хэрэв хуультай нийцээгүй байвал Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн байдаг юм. Гэтэл манай УИХ хууль тогтоомж зөрчиж байгааг нь зөвтгөж засахын оронд өөрсдөө олзуурхан шүүрч аваад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар цалин хөлсөө ахиулаад авлаа даа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр замгүй. -Үндсэн хуулийн Цэц энэ мэдээллийг нь шалгаад шударгаар шийдвэрлэж чадах болов уу. Ер нь яаж шалгах ёстой юм бэ? -Уг нь Үндсэн хуулийн Цэц хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж шударгаар шалгадаг байсан бол төрийн дээд байгууллагууд ийм хандлага, арга барилтай болох ёсгүй юм л даа. Тэгэхээр Цэц яаж шийдэхийг нь ард түмэн хараг ээ. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг юм. Тэр хүрээндээ авч үзэх байлгүй. Би Цэцэд мэдээлэл бичихдээ холбогдох бүх хууль тогтоомжуудыг бүрдүүлж өгсөн. Бодит жишээ үзье гэвэл, Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын ажилтнуудын мөн Цэц, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий прокурор, Санхүүгийн Зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаныхан цалин нэмэгдлүүдийг УИХ, Засгийн газрынхны цалинтай харьцуулахад л хангалттай. Энэ албаны хүмүүс нэг л ангилал шалгуураар цалинжих ёстой. Сэтгүүлчид та нар төрийн албан хаагчдын авч буй цалин хангамжийг сонирхоод мэдээллийг нь ил тавиад үзэхэд гэмгүй дээ. Тэгвэл их юм ойлгоно. Харин байгууллагын нууц гээд үзүүлэхгүй байж магадгүй шүү. Тэд нарт ийм эрх байхгүй. -УИХ, Засгийн газар гэдэг манай төр засгийн эрх барих дээд байгууллагууд яагаад албат иргэдээ алагчлан үзэж байна вэ. Та үүнийг яаж харж байна? -Өөрсдийгөө хууль гээд бодчихоод бяр нь амтагдаад хуулиас дээгүүр гишгээд байгаа юм. Тэгсэн атлаа бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярьцгаадаг чи бишгүй л сонсоо байлгүй. Гагцхүү өнөөдөр ч биш өмнөх бүх УИХ, Засгийн газрын үеүдэд ийм л байсан. Нарийн хэлбэл шударга ёс хууль хоёр нь зөрчилдөөд бараг гучаад жил өнгөрлөө. Би түрүүн хэлсэндээ энэ ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд шударга ёс хууль дээдлэх гэж. Энэ үүднээс шударга ёсондоо захирагдаж хууль нь гарах ёстой байтал шударга бус явдлыг нь хууль болгон баталчихаад өнөөхөөрөө түрий барьж өөрсдийгөө бурханчлуулан ард түмнээ басамжлан тохуурхаад байгаа юм. Бас дээр нь дээдсүүдэд тусалж, зөвлөж байгаа мэргэжилтнүүд нь мэдлэг чадваргүй хүмүүс, цүнх баригчид, албан тушаал худалдаж авсан хүмүүс зонхилсон учраас Төрийн бодлого шийдвэр алдаа ихтэй, шударга бус болоод байна. Магадгүй тэд дарга нартаа нөлөөлж ийм шийдвэр гаргуулж байгаа байж ч болзошгүй. Энд яригдаж буй сэдвийн хүрээнд ганц жишээ хэлэхэд л УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг төрийн захиргааны албан тушаалтан гэж тогтоосон атлаа сонгон шалгаруулалтгүйгээр томилно. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхчлэн онцгойлон авч үзсэнээр барахгүй сайд дарга нараас өндөр цалин олгохоор тогтоосон байх юм. Мөн Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн нарийн бичгийн даргын цалинг Яамны газрын даргын цалингаас 400.000 гаруй төгрөгөөр доогуур тогтоосон атлаа 75 дугаар тогтоолын 3 дахь заалтад ажлын үр дүнг нь харгалзаж улирал тутмын урамшуулал олгоно гэсэн байх юм. Гэтэл цалин, урамшуулал хоёр ялгаатай шүү дээ. Албан тушаалын цалинг сүлжээгээр тогтоож урамшууллыг ажлын үр дүнгээр олгодог болохоор (сайдын таалалд нийцээгүй) Төрийн нарийн бичгийн даргад энэ урамшуулал олдохгүй. Газрын даргаас бага цалинтай Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцоход хэцүүгээс гадна, дэвшин ажиллахад сөргөөр нөлөөлнө. Мөн энэ 75 дугаар тогтоолоор зөвхөн Төрийн төв байгууллагуудын албан хаагчдын цалинг нэмэгдүүлээд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй хүмүүсийг орхигдуулсан нь ч алагчлан үзсэн асуудал юм. Эцэст нь хэлэхэд, төрийн бодлого шийдвэрийн нэг чухал агуулга бол дээдсийг хазаарлаж, доодсыг халамжилдаг байхад чиглэгдэх ёстой. -УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ПРОТОКОЛ ХӨТЛӨГЧ ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААС ИЛҮҮ ЦАЛИНТАЙ БАЙХ НЬ ИНЭЭДТЭЙ БИЗ ДЭЭ- Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 өвчний мөр дээр энэ жил монголчууд хүнд ачаа үүрсэн. Энэ үед бүгдээрээ бүсээ чангалж, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Гэтэл манай дээдсүүд өөрсдийнхөө цалин хангамжийг нэмж, эрх дархаа баталгаажуулсан байна. Энэ асуудлаар Монгол Улсын Гавьяат хуульч, Шударга төрийн төлөө төрийн бус байгууллагын тэргүүн Н.Чадраабал Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа. -Төрийн албан хаагчдын цалин хөлс хэтэрхий ялгавартай болж шударга ёс алдагдаад байгаа талаар зарим хүмүүс ярих боллоо. Энэ асуудлаар та ч бас анхаарал тавьж Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Хоёулаа энэ сэдвээр ярилцъя. -Би 2007 оноос хойш Шударга төрийн төлөө нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Тиймээс ч төрийн ажил албатай холбогдуулан гаргасан төр засгийн бодлого шийдвэртэй үргэлж танилцаж сэтгэлээ чилээж суудаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр бүрдсэн хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагынхан маань эрх мэдэлдээ хэтэрхий бярдаж төрд ажиллаж буй албан хаагчдаа алагчлан үзэж ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан тул би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. -Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлынхаа талаар тодруулж ярихгүй юу? -Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэрүүдээс нь харахад УИХ, Засгийн газар ажлын албадынхаа төрийн албан хаагчдын эрх ашгийг онцгойлон авч үзэж хэт өндөр цалин тогтоосон байна. Төрийн албанд шинэчлэл хийх шаардлагын хүрээнд 2017 онд УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хууль мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хүрээнд олон дүрэм журмууд шинэчлэгдсэний дотор цалин хөлстэй холбоотой асуудлууд ч багтсан байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон зохицуулалтууд болон холбогдох дүрэм журмууд нь бүрэн хэрэгжиж хэвшээгүй байхад УИХ 2020 оны тавдугаар сарын 7-нд Төрийн албаны тухай хуульд дахин нэмэлт хийж зөвхөн (УИХ-ын дарга, дэд дарга, даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудынхаа) цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын хамгийн доод тушаалын албан хаагч болох ахлах зохион байгуулагч сард 2.256.000 төгрөгийн цалинтай. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга сард 4.351.000 төгрөгийн цалинтай байх бололтой. Энэ бол зөвхөн албан тушаалын сүлжээний цалин шүү дээ. Үүн дээр нэмээд Төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, доктор цолны нэмэгдлүүд гэж Төрийн захиргааны албан хаагчид олгогддог 70 гаруй хувийн нэмэгдэл байдаг юм. Гэтэл Төрийн Яамдын газрын дарга нар хамгийн дээд шатлалаараа гэхэд л 1.611.500 төгрөгийн цалинтай байна. Энэ хоёр албан тушаал ангилал зэрэглэлээрээ тэмээ, ямаа шиг ялгаатай мөртлөө цалингаараа тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа биз. Улсын Их Хурлын гишүүд, зөвлөх, дарга нарынхаа цалинг Яамны Төрийн Нарийн бичгийн даргын албан тушаалын хамгийн өндөр шатлалын цалингаас жишиглэн тогтоосноор Төрийн нарийн бичгийн даргын хамгийн өндөр цалин 1.232.536 төгрөг байдаг бол УИХ-ын даргын зөвлөхийн цалин 2.588.325 төгрөг, УИХ-ын даргын цалин 3.734.584 төгрөг байх бололтой. Дээр нь улс төрийн албан тушаалтнуудад олгодог онцгой нөхцөл болон доктор цолны нэмэгдлүүдийг оруулж тооцохоор тоо нь талийж өгнө дөө. Ер нь өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төр болсныг батлах нэг баримт энэ мөн л дөө. Уг нь УИХ бол Улсын төсвийг батлах эрхтэй болохоос биш өөрсдөдөө өндөр цалин хангамж, төсөв зардал батлаад суух хүмүүс биш. Үүнийг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна Төсвийн тухай хуулиар тухайн салбарын төсвийг нь Төсвийн ерөнхийлөн захирагч (сайд, аймаг нийслэлийн Засаг дарга) нарын нэр дээр батлахаар зохицуулсан байдаг юм. Хачирхалтай нь манай УИХ намд авсан суудлын тоогоор болон бие төлөөлөгч, зөвлөх, туслахын зардал гэж төсөв хуваарилуулж аваад зогсохгүй гишүүдийн үйл ажиллагааны зардал гэж өөрсдөдөө хэд хэдэн тэрбумаар нь зардал баталж төрөөс төрсөн тэрбумтан болцгоодог жишиг тогтоосон л доо. Хэрэв өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зохицуулалт нь хэрэгждэгсэн бол энэ нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл мөн шүү дээ. -Төрийн эрх барих дээд байгууллага болохын зэрэгцээ хууль батлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг юм бол энэ шийдвэрийг буруутгах ямар үндэслэл байгаа юм бэ ? -УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг хүлээж тухайн албан тушаалд очсон, тодорхой хугацаанд тэр албыг хаших хүмүүс биз дээ. Тэгэхээр ард түмэн тэднийг өөрсдөдөө эрх дарх тогтоох бус, бидний төлөө зүтгээрэй гэж сонгосны гадна ямар үйл ажиллагаа явуулахыг нь хуульчлан тогтоосон байдаг. Ерөөс Монголын төр ард түмэнд үйлчлэхдээ ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл болон хуулийг дээдлэх нь үндсэн зарчим нь мөн гээд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Мөн хуулийн 70 дугаар зүйлд хууль, зарлиг, төрийн байгууллага, албан тушаалтны бүх шийдвэр гагцхүү Үндсэн хуультай нийцсэн байх ёстой гэж хуульчилж тогтоосон байдаг. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд ...хэнийг ч үл ялгаварлан гадуурхаж болно гээд 23 дугаар зүйлийн 1-д УИХ-ын гишүүн бол....нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэдгийг заагаад өгчихсөн юм. Хууль батлах эрхтэй ч үйл ажиллагаагаа яаж явуулахыг нь ийнхүү хуульчилсан байхад хууль нэртэй шийдвэр л баталж байвал хамаагүй гэж үзэх аргагүй биш үү. Өнөөдөр Монголын төрд 190.000 гаруй албан хаагч ажилладаг гэх судалгаа бий. Хэрэв энэ хүмүүсийг нийтэд нь хамааруулаад цалин хангамжийг нь нэмэгдүүлсэн бол түмэн олон магнай хагартал баярлаж төр засгаа хүрээлнэ л дээ. -Ер нь цалин хөлсийг ямар шалгуураар олгох ёстой юм бэ? -Төрийн албаны тухай хууль 1995 оны зургадугаар сараас хойш мөрдөгдөж байгаа юм. Энэ хугацаанд дөрөв дэх удаагийнхаа өөрчлөлтийг хийж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар бол төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж тав ангилаад ангилал тус бүрт хамаарах албан тушаалыг нь заачихсан байдаг. Жишээлбэл, Төрийн яамдад хамгийн доод буюу туслах түшмэлийн албан тушаалд зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан хамаарч байгаа бол тэргүүн түшмэлийн буюу хамгийн дээд ангилалд нь Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтнууд багтдаг. Түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон УИХ-ын харьяа агентлагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын ангилал зэрэглэлийг тогтоохдоо Төрийн албаны зөвлөл-ийн саналыг үндэслэн УИХ шийдэх учиртай. Ийнхүү Төрийн захиргааны түшмэлийн таван ангилалд хамаарах албан тушаалыг тодорхойлж заасан УИХ болон Засгийн газрын шийдвэрүүд байдаг. УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлээр Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, шүүх, прокурор, УИХ-ын харьяа агентлагуудын албан тушаалтнуудыг ангилсан байгаа. Үүгээр бол УИХ-ын Тамгын газрын ахлах зохион байгуулагчийг бусад байгууллагын ахлах зохион байгуулагчтай адилтган дэс түшмэл ангилалд буюу АА11 (Ажлын албаны хамгийн бага албан тушаалтан)-ээр тогтоосон байсныг УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ахлах түшмэлийн буюу АА8 ангилал (бусад байгууллагуудын шинжээчийн ангилалд )-тай адилтган үзжээ. Ийнхүү УИХ бүх албан хаагчдынхаа албан тушаал цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь хууль тогтоох эрх мэдлээ ашиглан давуу эрх эдэлсэн хэрэг юм. -УИХ-ын баталсан энэ хууль тогтоомжууд олон улсад мөрдөгддөг дүрэм журмуудтай зөрчилдөх тал байгаа юм уу ? -Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж 1948 онд батлагдаад уг тунхаг бичгийг хүлээн зөвшөөрсөн улс болгон дотоодынхоо хууль тогтоомжид агуулгыг нь суулгаж өгөх ёстой НҮБ-ын шийдвэр байдаг юм. Энэ тунхаглалд манай улс нэгдэж орсон учраас үзэл санааг нь дагах ёстой. Тэр тунхгийн 23 дугаар зүйлийн 2-т Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй гэж заасан байдаг юм. Энэ тунхгийн үзэл санааг дэлгэрүүлж Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас гаргасан 190 конвенц, 6 протокол, 206 зөвлөмж байдаг юм гэсэн. Үүнээс манай улс 20 конвенцыг нь соёрхон баталсан гэдэг байх шүү. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн байдаг юм. Уг нь өмнөх Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т Төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс олгоно гэсэн зохицуулалт байсныг 2017 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хасчихсан байна билээ. Би Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа энэ заалтыг сэргээх нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан. Ер нь аль ч албан тушаалыг хүлээх хариуцлага, үүрэх ачаа, хувь хүний мэдлэг чадвар, туршлага, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг шалгуураар нь ангилдаг болохоор Төрийн Яамны газрын даргаас УИХ-ын Тамгын газрын протокол хөтлөгч өндөр цалинтай байх нь инээдэмтэй биз дээ. Харин цалин хөлстэй холбоотой асуудлаар хариуцан ажиллаж судалгаа гарган төр засгийн шийдвэрт албан ёсны байр сууриа илэрхийлэх чиг үүрэгтэй байгууллага гэвэл Төрийн албаны зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам зэрэг байгууллагууд байх учиртай. Гэтэл Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөө шоовдорлогдож цалин хөлсөөрөө алагчлуулаад яваа байхгүй юу. Тэгээд ч өнөөдөр манай дээдсүүд өөдөөс нь дуугарсан л бол хүчээ үзүүлдэг болохоор хэцүү л дээ. Төрийн албаны тухай хуулиар бол төсөв хөрөнгө, цалин хөлстэй холбоотой төрийн шийдвэр гарахад Төрийн албаны зөвлөл гол үүрэгтэй байхаар зохицуулагдсан юм. -Засгийн газар бас өөрсдийнхөө албан хаагчдын цалинг тусгайлан өндөр тогтоосон гэсэн? -УИХ шийдвэр гаргахаас өмнө Засгийн газар ХЭГ(Хэрэг эрхлэх газар)-ынхаа албан хаагчдын цалинг нэмээд авсан байдаг юм. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээ тогтоох тухай гэсэн 3 хавсралт бүхий тогтоолын 1 дүгээр хавсралтад ажлын албаныхаа хүмүүсийн цалинг адил түвшингийн албан тушаалтнуудын цалингаас хэт өндөр тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д зааснаар бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо ... зэрэг байгууллагуудын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлийг УИХ тогтооно гэсэн зохицуулалтын хүрээнд эдгээр байгууллагуудад ажиллаж буй албан тушаалтнуудыг АА1-АА11 хүртэл шатлалаар ангилсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хамгийн доод албан тушаалтан АА(ажлын алба) 11 ангилалд багтдаг бол ажлын албаны дарга АА1 ангилалд хамаарч албан тушаал цалин хангамж нь ялгаатай байхаас гадна ижил ангиллын албан тушаал адил цалин авч байхаар зохицуулагдсан байдаг. Гэтэл дээрх 75 дугаар тогтоол 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд бусад байгууллагын адил түвшний албан хаагчдаас 130-500 мянга гаруй төгрөгийн цалин илүү авч нэмэгдлүүдийг оруулаад тооцвол бүр ялгаа гарах боломжтой юм билээ. -Төрийн ажил алба ч үнэхээр нарийн шалгуур зохион байгуулалттай бололтой. Тэгэхээр энэ тэгш бус байдлын ялгааг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нь засч болдоггүй юм уу? -Уг нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргана. Хэрэв хуультай нийцээгүй байвал Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн байдаг юм. Гэтэл манай УИХ хууль тогтоомж зөрчиж байгааг нь зөвтгөж засахын оронд өөрсдөө олзуурхан шүүрч аваад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар цалин хөлсөө ахиулаад авлаа даа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр замгүй. -Үндсэн хуулийн Цэц энэ мэдээллийг нь шалгаад шударгаар шийдвэрлэж чадах болов уу. Ер нь яаж шалгах ёстой юм бэ? -Уг нь Үндсэн хуулийн Цэц хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж шударгаар шалгадаг байсан бол төрийн дээд байгууллагууд ийм хандлага, арга барилтай болох ёсгүй юм л даа. Тэгэхээр Цэц яаж шийдэхийг нь ард түмэн хараг ээ. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг юм. Тэр хүрээндээ авч үзэх байлгүй. Би Цэцэд мэдээлэл бичихдээ холбогдох бүх хууль тогтоомжуудыг бүрдүүлж өгсөн. Бодит жишээ үзье гэвэл, Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын ажилтнуудын мөн Цэц, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий прокурор, Санхүүгийн Зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаныхан цалин нэмэгдлүүдийг УИХ, Засгийн газрынхны цалинтай харьцуулахад л хангалттай. Энэ албаны хүмүүс нэг л ангилал шалгуураар цалинжих ёстой. Сэтгүүлчид та нар төрийн албан хаагчдын авч буй цалин хангамжийг сонирхоод мэдээллийг нь ил тавиад үзэхэд гэмгүй дээ. Тэгвэл их юм ойлгоно. Харин байгууллагын нууц гээд үзүүлэхгүй байж магадгүй шүү. Тэд нарт ийм эрх байхгүй. -УИХ, Засгийн газар гэдэг манай төр засгийн эрх барих дээд байгууллагууд яагаад албат иргэдээ алагчлан үзэж байна вэ. Та үүнийг яаж харж байна? -Өөрсдийгөө хууль гээд бодчихоод бяр нь амтагдаад хуулиас дээгүүр гишгээд байгаа юм. Тэгсэн атлаа бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярьцгаадаг чи бишгүй л сонсоо байлгүй. Гагцхүү өнөөдөр ч биш өмнөх бүх УИХ, Засгийн газрын үеүдэд ийм л байсан. Нарийн хэлбэл шударга ёс хууль хоёр нь зөрчилдөөд бараг гучаад жил өнгөрлөө. Би түрүүн хэлсэндээ энэ ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд шударга ёс хууль дээдлэх гэж. Энэ үүднээс шударга ёсондоо захирагдаж хууль нь гарах ёстой байтал шударга бус явдлыг нь хууль болгон баталчихаад өнөөхөөрөө түрий барьж өөрсдийгөө бурханчлуулан ард түмнээ басамжлан тохуурхаад байгаа юм. Бас дээр нь дээдсүүдэд тусалж, зөвлөж байгаа мэргэжилтнүүд нь мэдлэг чадваргүй хүмүүс, цүнх баригчид, албан тушаал худалдаж авсан хүмүүс зонхилсон учраас Төрийн бодлого шийдвэр алдаа ихтэй, шударга бус болоод байна. Магадгүй тэд дарга нартаа нөлөөлж ийм шийдвэр гаргуулж байгаа байж ч болзошгүй. Энд яригдаж буй сэдвийн хүрээнд ганц жишээ хэлэхэд л УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг төрийн захиргааны албан тушаалтан гэж тогтоосон атлаа сонгон шалгаруулалтгүйгээр томилно. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхчлэн онцгойлон авч үзсэнээр барахгүй сайд дарга нараас өндөр цалин олгохоор тогтоосон байх юм. Мөн Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн нарийн бичгийн даргын цалинг Яамны газрын даргын цалингаас 400.000 гаруй төгрөгөөр доогуур тогтоосон атлаа 75 дугаар тогтоолын 3 дахь заалтад ажлын үр дүнг нь харгалзаж улирал тутмын урамшуулал олгоно гэсэн байх юм. Гэтэл цалин, урамшуулал хоёр ялгаатай шүү дээ. Албан тушаалын цалинг сүлжээгээр тогтоож урамшууллыг ажлын үр дүнгээр олгодог болохоор (сайдын таалалд нийцээгүй) Төрийн нарийн бичгийн даргад энэ урамшуулал олдохгүй. Газрын даргаас бага цалинтай Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцоход хэцүүгээс гадна, дэвшин ажиллахад сөргөөр нөлөөлнө. Мөн энэ 75 дугаар тогтоолоор зөвхөн Төрийн төв байгууллагуудын албан хаагчдын цалинг нэмэгдүүлээд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй хүмүүсийг орхигдуулсан нь ч алагчлан үзсэн асуудал юм. Эцэст нь хэлэхэд, төрийн бодлого шийдвэрийн нэг чухал агуулга бол дээдсийг хазаарлаж, доодсыг халамжилдаг байхад чиглэгдэх ёстой.

Х.Баттулга: Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбриж хөтөлбөр. Шийдэх чухал асуудал маш их байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй гэж иргэд захиж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, Эрхэм зочид оо, 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын ээлжит намрын чуулган эхэлж байна. Дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт тулгарсан 2020 он ерөнхийдөө төгсгөлдөө орж байна. Та бүхний өмнө ирэх жилийн төсвийг батлах чухал үүрэг тавигдаж байна. Коронавируст цар тахлын гамшгийг тойрч гарсан улс одоохондоо хараахан алга байна. Монгол Улсын хувьд есөн сарын турш дотооддоо вирусыг алдахгүй байхад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд хүчин зүтгэсэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалахын олон мянган ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье. Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр их хүрээг хамарч, хэр хүчтэй тархах зэрэг нь тодорхойгүй төлөвт байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна. Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байна. Намрын чуулганы өмнө миний бие уламжлал ёсоор ихэнх аймгуудаар тойрч нийтдээ 7,000 гаруй иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсож ярилцлаа. Орон нутагт, газар дээр нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байна. Олон сумдын нутгаар хуурайшилттай, ган болсноос өвөлжилт хүндрэх нөхцөл үүсчээ. Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг Та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэнд хөгжлийн ийм эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаад байгааг харуулж байна. Тэгш хандлага, тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна. Аливаа улсын хөгжлийн зүтгүүр болох аж үйлдвэрийн цогцолборуудын чиглэлийг зөв тогтоож, зөв байршуулж, түүнийгээ дагуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг иж бүрнээр нь төлөвлөн 5 10 жил тууштай бүтээн байгуулалтыг өрнүүлж байж хөгжлийн суурь тавигддаг нь нотлогдсон үнэн билээ. Уг нь ийм туршлага манайд бас байсан. Анхны жишээ нь Дархан Шарын голын аж үйлдвэрлэлийн цогцолборыг иж бүрнээр нь төлөвлөн, 1961 онд төмөр замын Дархан өртөө, Шарын голын нүүрсний уурхай, цаашлаад Төмөр толгойн төмрийн хүдрийг ашиглахаар төлөвлөж байжээ. Цогцолборын хүрээнд Дулааны цахилгаан станц, Цемент, шохойн үйлдвэр, Дархан хотод орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, худалдаа үйлчилгээний цогц бүтээн байгуулалтыг барьж байгуулсан байдаг. Энэ аж үйлдвэрийн цогцолборын бүрэлдэхүүнд: Дулааны цахилгаан станц, Цементийн үйлдвэр, нүүрсний уурхай, Төмөрлөгийн үйлдвэр, Шохой боловсруулах үйлдвэр, Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, Мах комбинат, Гурилын үйлдвэр, Дарханы геологи хайгуулын экспедиц, жимс ногооны аж ахуй, хүнсний үйлдвэр, эдгээрийг дагасан нийгмийн дэд бүтцүүд баригдсан байжээ. Хоёр дахь аж үйлдвэрийн цогцолбор нь Эрдэнэт хот. 1964 оны намар геологичид маань нөөц олж тогтоосон. Ингээд 1973 1978 оны хооронд хүдэр олборлох ил уурхай, баяжуулах фабрик, Дулааны цахилгаан станц, Цемент бетон зуурмагийн үйлдвэр, Барилгын металл бүтцийн цех, 1 сая м.куб багтаамж бүхий усан сан, 174 км төмөр зам, 164 км авто зам, 420 км цахилгаан шугам, 64 км ус дамжуулах хоолой, Хивсний үйлдвэр, Хүнсний үйлдвэр, эдгээрийг дагасан нийгмийн дэд бүтцүүд, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, 15 мянган хүн бүхий орон сууцны дөрвөн ч хорооллуудыг барьж байгуулсан. Эдгээрийг яагаад дурдаад байна вэ гэвэл өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр нь ч хийж хэрэгжүүлж чадсангүй ээ. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн, ийм л улс боллоо. Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Энд би Орхон аймгийг онцлон дурдах гэж байна. Энд шинээр баригдсан цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга нь гэхэд л 140 сая төгрөгийн өртгөөр боссон байх жишээтэй. Үүнд иргэд маш их бухимдаж, дургүйцлээ уулзалтын үеэр илэрхийлж байна. Баянхонгор аймгийн Жинст суманд сургуулийн 150 ортой дотуур байранд 41 хүүхэд амьдардаг байх жишээтэй. Бодит хэрэгцээнээс гурав дахин том дотуур байр барьчихсан байна. Аймгийн төвд шинэ суурьшлын бүс гэх ганц ч айл байхгүй, дэд бүтэцгүй хээр талд өрхийн эмнэлгийн 2.4 тэрбум төгрөгийн үнэтэй байшинг жилийн өмнө бариад цоожилчихсон мөртлөө хажууханд нь зургаан тэрбумын өртөгтэй сургуулийн барилгыг бариад дуусгах шатандаа явж байна. Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Одоо бид хорин нэгдүгээр зуунд зуунд халуун усгүй, ариун цэврийн байгууламжгүй эмнэлэг, сургууль барих явдлыг тас зогсоомоор байна. Суманд халуун устай барилга барьж болдгийн жишээг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад, Дорнод аймгийн Халхгол суманд жишиг болгож барьж үзүүллээ. Орон нутгаас сонгогдсон гишүүд очоод үзэх хэрэгтэй. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Дэлхий даяар дэд бүтцээ барьсны дараа л барилга байшингаа барьдаг номтой байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх. Би хувьдаа үүнийг дээр дооргүй сөрөг хүчний ямар ч хяналтгүй болчихсон, олонхоороо түрэмгийлж асуудлыг шийддэг болчихсоны үр дагавар гэж харж байна. Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байна. Алслагдсан сумдад хүн амын бодлого үнэхээр хэрэгтэй байна. Монголчууд таван хошуу малынхаа өгөөжийг ашиглах, боловсруулах анхан шатны үйлдвэрлэл явуулах, нийлүүлэлтийн сүлжээ нь тодорхой болсон байхад хэзээд ажилтай байх боломж байна. Тийм учраас Дарханы арьс шир, ноос ноолуурын цогцолборын бүтээн байгуулалтыг түргэсгэх, орон нутагт түүхий эдийг боловсруулах, хүлээн авах боломжийг хангах ажлыг эн тэргүүний зорилт болгон төсөв, төлөвлөгөөндөө тусгамаар байна. Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна. Ганц жишээ хэлэхэд, Баянхонгор аймгийн иргэн Байгальмаа уулзалтын үеэр Ер нь улс орон хөгжихдөө ард иргэдээ ажлын байраар хангаж, иргэд нь татвараа төлдөг ийм зарчмаар явж байж хөгждөг. Дэлхийн туршлага ийм л байдаг. Гэтэл манай Монгол Улс сүүлийн үед хандив, тусламж, халамж, байшин барих, зам тавих мэтээр хөгжлийг харж байна. Би үүнд их эмзэглэж явдаг. Яагаад ард иргэдээ ажлын байраар хангаагүй байж иргэдэд хүрэхгүй бүтээн байгуулалт хийдэг юм бэ? Хэрвээ иргэд ажилтай байх юм бол хэлсэн хэлээгүй, хүссэн хүсээгүй өөрсдөө бий болгоод явчихнагэж хэлж байна. Үүнийг орон нутгийн удирдлагууд сонсох, ичих хэрэгтэй. Иргэдээсээ дор сэтгэлгээтэй орон нутгийн удирдлагуудыг үргэлжлүүлээд байлгаад байх юм уу? Иргэдийн үгийг дамжуулъя гэж бодлоо. Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн иргэн Ц.Батболд: Увс аймаг хөрөнгө оруулалтаараа бусад аймгаас их, хамгийн их мөнгийг авдаг. Гэтэл энэ их мөнгө Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, Засаг дарга нарын хамаарал бүхий хувийн компанид л хөрөнгө оруулалт болж байна. Иргэдийн амьдралд бодитоор хүртэх зүйл алга. Мөнгө хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй, төрийн албыг төрлийн алба болгосноос болж бид хөгжихгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар багийн иргэн Нарантуяа: Зөрчлийн тухай хууль гэж сонин хууль байна. Үзэл бодлоо илэрхийлж, эрх ашгаа хамгаалан дуугарсныхаа төлөө би Зөрчлийн тухай хуулиар 2-3 удаа цагдаад дуудагдаж, торгуулсан. Монгол ардын намын гишүүн биш гэж гадуурхсаар багшийн ажлаас минь гаргасан. Одоо жижиг лангуу ажиллуулж байна. Гэтэл Ардчилсан намын лангуу гэж гадуурхаж эхэллээ. Бизнес эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд олгогдсон лангуугаа одоо би хураалгахад хүрч байнагэжээ. Үнэнийг хэлэхэд Эрхэм гишүүд Та бүхэнд энэ бүх асуудлын зангилаа бий. Та бүхэн сар гаруйн өмнө улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог. Одоо та бүхэн ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу? Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу? Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ? Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна. Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна. Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ? Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал, хамгийн суурь асуудлаа эхэнд нь эрэмбэлж байж л асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна. Хойд хормойгоо хэсэглэн авч, Урд хормойгоо урлан нөхөөд гээд ардчиллын дууч С.Цогтсайханы дуулж байсан тэр цаг үе 30 жилийн дараа ч хэв хэвээрээ байгаад үнэхээр харамсаж байна. Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа Та бүхний аясыг дагахгүй. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж хол хоцорчихгүй шиг ажиллах арга чарга байна уу гэж би олонхоос асууя. Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, хэрэглэж ирсэн арга барил, шийдэл, хийж ирсэн сонголт маань хамгийн зөв нь мөн үү гэдгийг улсаараа эргэцүүлж, эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Өөрчлөлт бол хөгжлийн цор ганц нөхцөл мөн гэж мэргэд сургасныг мөн санах хэрэгтэй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү. Монгол Улсын Засгийн газар 2017 онд Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн учраас хориг тавьсан ч олонхын бүлэг хүлээн авахаас татгалзсан. 2018 онд төсвийн зардлыг 10 хувиар бууруулж нэг их наяд төгрөг, зураг төсөвгүйгээр хууль зөрчин орж ирсэн барилга, байгууламжуудыг хасах замаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 500 гаруй сая ам.долларыг төсвөөс хэмнэж, түүгээрээ хөдөө аж ахуйд суурилсан, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг эхлүүлэх, жил бүр ийм хэмжээний хэмнэлтийг хийж, 2-3 аж үйлдвэрийн комбинаттай болох санаачилгаа УИХ, Засгийн газарт хүргүүлж байсан. Харамсалтай нь зөвшөөрсөн дүр үзүүлчихээд, эс үйлдэл хийсний хар гайгаар одоо экспортын орлогогүй, тусламж, зээлэнд найдсан байдалтайгаар бид сууж байна. Төсвийн зарлагыг танаж, алдагдалгүй төсөв батлаж чадсан бол 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408 тэрбум төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2.5 их наяд төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх үр дүн гарахаар байсан юм. Үнэхээр харамсаж байна. 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцээгүй, олон гишүүд ярьдаг. Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн байдаг. УИХ-ын гишүүдийн тойрогт авлига мэтээр төсвөөс 5-8 тэрбум хүртэлх төгрөгийг хуваарилж, зураг, төсөвгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан байсан. Тэгсэн атлаа хугацаа нь дөхсөн гадаад өр, зээлийн төлбөрийг хэрхэхээ шийдээгүй. Валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй зэрэг алдаа, завхрал ихтэй, ийм төсөв болсон. Одоо өрийг өрөөр дараад сайрхаад байдгаа нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй. 2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ. Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа. Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье. Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг Та бүхэнд сануулж байна: Үүнд: Төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад зайлшгүй хэрэгцээтэй байх хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох; Төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгах; Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах; Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх. Эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу. Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь Шүүхийн тухай багц хууль юм. Үүн дээр би тусгайлан санал, дүгнэлтээ танилцуулах учир энэ удаад орхиё. Эцэст нь 13 аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд дээр 500 гаруй хүн санал бодлоо биечлэн илэрхийлснийг дүгнэн хэлье. Нийт иргэд мааньнийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүйгэдэг захиасыг захилаа. Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

​ Олон улсын ахмадын 30 дахь өдөрт Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эрхэмлэн хамгаалж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа дэвшүүлсэн зорилтуудаа хангалттай хэрэгжүүлж, ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх билээ. Тухайлбал, Ахмад настны тухай хууль, Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж хэрэгжүүллээ. Түүнчлэн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийг 2016 оноос хойш 3 жил дараалан нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээг 39.4 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар, дундаж тэтгэвэр 33.0 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ийнхүү бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөгт хүрлээ. Насны хишиг-ийг 2017 оноос эхлэн жилд 2 удаа олгож, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль-ийг 2020 онд баталж, тэтгэвэр барьцаалсан зээлтэй 228.6 мянган тэтгэвэр авагчийн 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн тэглэж, зээлгүй тэтгэвэр авагчдад 1 сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлсэн зэрэг олон арга хэмжээ амжилттай хэрэгжүүлэн ажилласныг тэмдэглэхэд таатай байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинэчлэн байгуулагдсан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг ахмад настнуудад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна. Манай Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлж, эхний ээлжид нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор Нийгмийн халамжийн нэгдсэн систем-ийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Тус систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшныг ашиглан гаргах, олон байгууллагаар явж цаасаар бүрдүүлдэг баримт бичгийг багасах, өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, арилжааны банкин дахь өөрийн харилцах дансаараа дамжуулан халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах зэрэг иргэнд ээлтэй олон давуу талууд бий болно. Эдгээр зорилтуудыг Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хүн амыг эрүүл, чанартай насжилтад бэлтгэх, насжилтаас үүдэн гарах сорилтуудыг даван туулахад чиглэсэн бодлого үйл ажиллагаатай уялдуулан урт хугацаанд тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх тогтолцоог бүрдүүлэх, хөгжлийн төвүүдийг байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Цаашид бид ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмадууд та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, өтгөс буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд улам бүр анхаарч ахмадуудынхаа сургаал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно. Та бүхнийхээ амьдрал үйлс өөдлөн дэлгэрч, эрүүл энх, урт наслахын ерөөл дэвшүүлье.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.