ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-т шалгаж эхэлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж эхэлжээ. ТүүндЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Д.Гэрэл ньалбан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу Засгийн газрын наймдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанааралбан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Монголын сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Кувейтийн Элчин сайдаас хүсэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд уулзалтын эхэнд УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, Кувейтийн Үндэсний ассамблейн (парламент) дарга, ноён Марзук Али Аль-Ханимийн мэндчилгээг дэвшүүлэв. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Мухаммад Аль-Мутайри нар тэмдэглэв. Парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэхэд хоёр орны парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, хууль тогтоох үйл ажиллагааны арга туршлагаа харилцан солилцох нь чухал гэдгийг мөн онцоллоо. Элчин сайд Мухаммад Аль-Мутайри Кувейтийн тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар товч дурдаад, нэгэнт тогтсон найрсаг, ах дүү ёсны харилцааг улам бэхжүүлэх нь бидний ашиг сонирхолд бүрнээ нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Соёлын болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, Монгол-Кувейтийн судалгааны төв, Кувейтийн шинжлэх ухааны судалгааны төвийн хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зэрэг нэгэнт хэлэлцэн тохирсон ажлууд ойрын үед ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж, тухайлбал, Монгол орны баруун бүсийн эрүүл, сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Элчин сайдаас хүслээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр хийнэ

​ Анх удаа нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр нөхөн сэргэлтийн ажлыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийх гэж байна. Тус сумын 862 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явагдсан бөгөөд 531 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм. 1999 оноос эхэлж ашиглалт хийгдсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх юм.Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс-нд төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар /2020.09.07/ тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна.Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах ажлыг эрчимтэй хийсэн. Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлыг явуулах мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос энэ оныг дуустал шинээр олгохгүй, эрхийг сунгахгүй байх шийдвэрийг гаргасан. Учир нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмалын олборлолт хийх, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийхгүй байх гэх мэт зөрчлүүд ихээр гарсантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан юм. Зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг тухай бүрд нь бүрэн цуцалж өнөөдрийн байдлаар эрх бүхий 61 мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна. Эх сурвалж: БОАЖЯ

МОНГОЛ УЛСАД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 6500 ГАРУЙ СТАНДАРТ МӨРДӨГДӨЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Стандарт, Хэмжил Зүйн газар, Үндэсний Итгэмжлэлийн төвийн ажилтан албан хаагчидтай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцлаа. Ардын хувьсгалтай эн чацуу Стандарт, Хэмжил Зүйн байгууллага нь 1923 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй газар. Шадар сайд хэлэхдээ: Чанарын дэд бүтцийн 5 гол тулгуурын нэг хэмжил зүйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, эталон тоног төхөөрөмжийг шинээр авах ажлыг ч Засгийн газар орхигдуулаагүй явж ирсэн. Ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хийн тоолуур шалгах эталон лабораторийг шинээр бий болгох ажлыг шат дараатай төлөвлөн гүйцэтгэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж ажиллаж байна. Асуудлыг эрхлэж байгаа Шадар сайдын хувьд Эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр гаргах санал санаачлагыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Үнэт металлын сорьцын хяналтын газар Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, эрдэнийн чулууны лаборатори, алт хайлах хэсэг, хяналт шалгалтын улсын байцаагчид гэсэн үндсэн 4 бүтэцтэй, нийтдээ 18 орон тоотойгоор Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлох, тэдгээрээр үйлдвэрлэл явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Үнэт металлын сорьцын хяналтын газар нь жилд дунджаар 15-16 тонн алт хайлах, 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Цаашид Үнэт металл сорьцын хяналтын чиглэлээр Монгол Улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын сорьцын хяналтын дүрэм, Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам-ыг шинэчлэн батлуулах зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

БОАЖЯ: Улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 18,366 га, нөхөн сэргээх боломжтой 7,609 га талбай байгаа

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18,366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7,609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах ажлыг эрчимтэй хийсэн. Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлыг явуулах мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос энэ оныг дуустал шинээр олгохгүй, эрхийг сунгахгүй байх шийдвэрийг гаргасан. Учир нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмалын олборлолт хийх, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийхгүй байх гэх мэт зөрчлүүд ихээр гарсантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан юм. Зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг тухай бүрд нь бүрэн цуцалж өнөөдрийн байдлаар эрх бүхий 61 мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна. Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс-нд төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар /2020.09.07/ тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. Тэгвэл анх удаа нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр нөхөн сэргэлтийн ажлыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийх гэж байна. Тус сумын 862 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явагдсан бөгөөд 531 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм. 1999 оноос эхэлж ашиглалт хийгдсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх юм. Эх сурвалж:БОАЖЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.