НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хүн бүр мэдэх шаардлагатай гэв
2020-09-04 13:27:20 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, бүрэн эрх, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 60 жил, Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2021 онд тохиож байгаа тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлж, бүхий л салбарт хүний эрхийн сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн аян зэргийг эхлүүлээд байгаа билээ. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Ундрах, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын стратегийн төлөвлөлт хариуцсан ахлагч Ж.Должинсүрэн, Хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан нар байлцлаа. IMG_3833.JPG НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах болон бусад чиглэлээр төсөл хэрэгжүүлж ХЭҮК-ыг байгуулагдсан цагаас дэмжиж, хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн голлох гэрээ конвенцуудад нэгдэн орсны хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх, гэрээний байгууллага, хүний эрхийн бусад механизмд тайлагнах, өгсөн зөвлөмжийг нь биелүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага билээ. Энэхүү үүрэг хариуцлагаа төрөөс хэрхэн биелүүлж, тайлагнаж байгаа, мөн Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах талаар НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас ямар зөвлөмж өгсөнийг мэддэг байх нь иргэн, олон нийтийн хувьд эрхээ мэдэж, шаарддаг байхад чухал ач холбогдолтой юм. Энэ ч үүднээс Монгол Улсаас хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлсэн тайлан болон тэдгээрээс холбогдох бусад механизмаас хүлээн авсан зөвлөмжийн агуулгыг нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс ХЭҮК 2015 онд эмхэтгэн хэвлүүлсэн болно. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ноён Т.Мишратай хийсэн уулзалтынхаа үеэр дээрх эмхэтгэлийг дурдаж түүнээс хойшхи 5 жилийн хугацаанд НҮБ-аас Монгол Улсад цөөнгүй зөвлөмж өгсөн, мөн холбогдох бусад мэдээлэл хуримтлагдсан, НҮБ-ын хүний эрхийн Тусгай шинжээчид олон удаа ирж ажилласан талаар тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд өргөн барьж хэлэлцүүлэн тогтоол батлуулсан зэргээр нэмэлт баримт мэдээллийг эмхэтгэх хэрэгцээ гарсан тул шинэчлэн хэвлүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа. НҮБ-ын гэрээний хэрэгжилттэй холбогдон гарч ирж буй өөр нэг асуудал бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах тухай юм. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд 2014 онд нэгдэн орж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн боловч 6 жилийн дараа буюу 2020 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ батлахдаа дээрх нэгжийг ХЭҮК-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. П.Оюунчимэг гишүүний зүгээс Хэдийгээр эрүү шүүлттэй тэмцэх асуудал нь ХЭҮК-ын хувьд шинэ зүйл биш боловч дэлхийн бусад улс орны шилдэг туршлагаас тухайлбал Шинэ Зеланд, Киргиз зэрэг улсаас эрх зүйн зохицуулалт болон бусад сайн туршлагаас судлах хэрэгцээ шаардлага байгаагаас шинэ тутам байгуулагдах гэж буй энэ шинэ нэгжийг чадавхжуулахад дэмжлэг хэрэгтэй болох нь тодорхой тул анхааралдаа авахыг хүсье гэв. НҮБ-ын Суурин төлөөлөгч, ноён Тапан Мишра ХЭҮК-оос тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлээд Монгол Улс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах болсныг сайшаав. Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах, Ашгийн бус этгээдийн хуулийн төсөлтэй холбогдуулан нөлөөллийн ажил зохион байгуулах, ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний гадаадад батлуулсан гэрлэлтийг өөрийн улсдаа хүлээн зөвшөөрүүлэх, Гэр бүлийн болон насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн хэргийг харьяалан шийдвэрлэх зэрэг төрөлжсөн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага зэрэг асуудалд хамтран анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдав. Мөн Ковид-19 цар тахлын үед хяналт, үнэлгээг явуулж байгааг сайшааж хорио цээрийн дэглэмийн нөлөөгөөр үүсч буй хүний эрхийн зөрчлүүдэд хйих мониторингийн ач холбогдлыг онцлов. Талууд ХЭҮК-ын хүссэн чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо Дарь-Эхийн гудамж-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа.Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурванөдөр дараалан бороо орсныулмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна.Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Замын ажил яагаад удаашралтай байгаа талаарх бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй. Долоо хоногийн өмнө ирэхэднаймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хугацаандаа амжаагүйд иргэд бухимдаж байна. Тийм учраас ямар ажлууд хийгдэж ажил удааширч байгааг иргэддээ мэдээл. Бороо орсны улмаас замд чийг орчихоод хатааж байж хучилтаа хийх шаардлагатай болсон тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой гээд хучилтын ажлыг хийхдээ иргэд болон ажилчдын аюулгүй байдлыг хангаж, өнөө шөнөдөө багтаан хийж дуусгахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон гүйцэтгэгч компанийн ажилчдад үүрэг болголоо. Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХЭҮК, Монголын Сайтын холбоотой хамтран сэтгүүлчдэд “Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл” сургалт зохион байгууллаа
2020-09-04 13:01:43 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсад хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Сайтын холбоотой хамтран 2020 оны 09 дүгээр сарын 03-нд Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Монголын сайтын холбооны гишүүн 20 гаруй сэтгүүлч оролцлоо. Хамтран ажиллах Санамж бичгийн дагуу зохион байгуулсан тус сургалтаарХүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага, Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх, Хүний эрхийн зарчмуудыг сэтгүүл зүйд нэвтрүүлэх ньзэрэг хичээлүүдийг заав. Энэхүү сургалтыг цувралаар үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд үр дүнд нь хүний эрхийн мэргэшсэн цахим мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг бэлтгэх, хүний эрхийн сургагч багш нарыг сэтгүүл зүйн салбарт анх удаа бэлтгэн гаргахыг зорьж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх төслийн II үе шатыг үргэлжлүүлэх талаар санал солилцон харилцан тохиролцов. Мөн Өвсний үндэс техник туслалцааны төслийн хүрээнд, орон нутагт малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс, ширийг боловсруулах чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов. Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр ноён Эчин сайд хоёр улсын тал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай нягт хамтын ажиллагаатай байгааг онцолж байв. Тиймээс цаашдаа хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байна
2020-09-03 09:52:52 Нийтлэгдсэн: Улс төр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо. Энэ үеэрЭлчин сайд Филип МалоунЛондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байгаа талаар дурдаад хоёр орны зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлжээ. Монгол, Британийн тээврийн салбарт хамтарч ажиллаж байгаа билээ. Тухайлбал Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч Пандрол компани, бетон дэр үйлдвэрлэгч RMS зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн. Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын үйлдвэрлэлд Пандрол компанийн бэхэлгээг авч ашиглаж байгааг дурдаад цаашид төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа тул Пандрол компанитай ярьж байсан бэхэлгээний системийн тодорхой бүрдэл хэсгийг Монголд үйлдвэрлэдэг байхад анхаарч бодит ажил хэрэг болгохыг Сайд Л.Халтар Элчин сайдаас хүссэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй