Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ! Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье! Дэлхий нийтийг хамарсанцар тахал гарч, улс орны өндөржүүлсэн онцгой байдалд дүгнэлт хийж тусгай зохицуулалтаар хичээлийн шинэ жилийг Монгол Улс эхлүүлж байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан сургалтын үйл ажиллагааг 3 улиралтай болгон танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрт шилжүүлж, суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ. Ардын сургуулийн алтан босгыг анх удаа алхан орж байгаа 83,233 хүүхэд багачууддаа баяр хүргэе! Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд амаргүй нөхцөлд байгаа хэдий ч Засгийн газраас улс орны тэргүүлэх салбар, ирээдүйн хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримтлан 9 дүгээр сарын 1-ний байдлаар шинээр 30 сургуулийн байр, өргөтгөлийг, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоог 6 мянгаар нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулахад онцгой анхаарлаа. Энэ ондоо багтааж 31 сургуулийн барилга, өргөтгөл, 41цэцэрлэгийн барилга, өргөтгөл болон сургуулийн 24 дотуур байрыг нэмж оруулахаар ажиллаж байна. Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх Монгол хүн-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Монголын хүүхэд бүр Монголын минь ирээдүй билээ. Та нар минь энэ сайхан эх орон, байгалиа хайрладаг, давтагдашгүй арвин түүхт Монгол улсаараа бахархаж, дэлхийд гайхагдсан, эх оронч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшөөрэй. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадвартай боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр билээ. Судлаач оюутан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний Судалгааны их сургууль-ийг хөгжүүлнэ. Мөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцагч оюутнуудыг урамшуулан хөгжүүлэх зорилгоор миний бие Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр-ийг санаачилж, оюутны хөгжлийн зээлийг эдгээр чиглэлд олгох бодлогыг баримтална. Өнөөгийн нөхцөл байдалд улс оронд нэн хэрэгцээтэй сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг сурлагын амжилтаас хамааруулан 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлж байна. Хүүхэд багачууд, оюутан суралцагч, залуучууд аа! Та бүхэн энэ онцгой цаг үед эрүүл мэнддээ анхаарч Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн ардын сайхан сургаалыг санаж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийнхээ үг, зөвлөмжийг даган, биеийн тамираар хичээллэн чийрэгжиж, эрдэм номдоо шамдан суралцаарай. Эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа! Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг эзэмшигч Та бүхнийхээ хөгжлийн болон нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цалин хөлсийг улсын дунджаас дээш байхаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хүүхдэд эрдэм ном сургах эрхэм үүргээсээ огтхон ч хөндийрөөгүй хүмүүс бол багш нар, боловсролын салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид Та бүхэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ чин сэтгэлээсээ биелүүлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд миний бие огтхон ч эргэлзэхгүй байна. Эрхэм хүндэт эцэг, эхчүүдээ! Эрүүл биед саруул ухаан оршино хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Та бүхэн үр хүүхдийнхээ төлөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэглэж, боловсролын байгууллагатайгаа нягт хамтран, дэмжиж ажиллаарай. Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн, эрдэм номоор арвин байх болтугай! МОНГОЛ УЛСЫНЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Х.Баттулга: Боловсрол бол тэгш бус байдлыг гааруулах бус арилгах гол хэрэгсэл байх учиртай
2020-09-01 09:13:49 Нийтлэгдсэн: Улс төр 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд: Монголын ирээдүй сурагч багачууд, оюутан залуус аа, Эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ жил бүрийн намар хүн бүрийн хүсэн хүлээж, догдлон угтдаг есдүгээр сарын нэгний өдрийн мэндийг дэвшүүлье. Есдүгээр сарын нэгэн бол эрдмийн баяр хэмээн дуулж өссөн, хүн бүрт эрдэм номд тэмүүлэхийн баяр жаргалыг мэдрүүлдэг гэгээн өдөр. Бас ээж аавын энхрийхэн бяцхан үрс эрдэмд хөтлөх багш нарынхаа гараас атган, эрдмийн өргөөнд алхаж ордог анхны өдөр. Мэдлэг бол хүн таны насан туршийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндэс болдог хамгийн агуу хүч. Мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуустаа талархал илэрхийлж, эрдэм мэдлэгийн өглөгч багш Танд мөргөе. Дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлын улмаас манай оронд бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд удаж байна. Өнөөдөр ч гэсэн коронавируст халдварын цар тахлын хорио цээр хэвээр хадгалагдаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, хичээлийн шинэ жил чимээгүйхэн эхэлж байна. Миний хувьд оны эхнээс бүх нийтээр хэрэгжүүлж эхэлсэн цахим сургалтын чанар, үр дүн, өгөөж ямар байгааг хэлэхэд бэрх. Бас айдас хүйдэс бий болгосон коронавируст халдварын цар тахал дэлхий нийтээр ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Гагцхүү үүнээс болж суралцагчдын танхимын сургалтын үргэлжлэх цаг хугацаа, хөтөлбөр агуулга хязгаарлагдаж, хүүхэд, залуучуудын сурч боловсрох асар их боломж алдагдаж байна гэдгийг л мэдэрч, санаа зовж байна. Манайд цахим хичээлийг бэлтгэх, боловсруулах, хөгжүүлэх, үнэлэх, харилцан хүлээн зөвшөөрөх нэгдсэн стандарт, аргачлал байна уу? Сургуулиудад цахим сургалтын нэгдсэн платформ, анги, танхим, лаборатори, студи, тоног төхөөрөмж, программ хангамж хангалттай байна уу? Суралцагчдын алдагдсан боломжийг хэрхэн яаж нөхөх вэ? Цахим сургалтын хүртээмж, боломж муутай байгааг юугаар орлуулах вэ? Бүгд асуултын тэмдэгтэй байна. Бэлэн биш байдлын үр дагаврыг зөвхөн багш нар үүрч, хүүхэд залуучууд хохирч үлдэхэд хүрч байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл хорионд орсон хүүхдүүд утас, дэлгэцээс салахаа байж, эцэстээ сэтгэцийн эмгэгтэй болж эрүүл мэндээрээ хохироход хүрч байгааг анзаарахгүй өнгөрч огт болохгүй. Тэгэхээр төр засаг төдийгүй мэдлэгийн өглөгч багш нар, мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуус, аав ээжүүд бид нэгийг бодох цаг болж. Боловсрол бол тэгш бус байдлыг гааруулах бус арилгах гол хэрэгсэл байх учиртай. Гэтэл монголын боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, хэвшил нь тэгш бус байдал, ялгааг дэвэргэх чиглэл рүү хэлбийж байна. Нөхцөл байдал ямар байгаагаас хамаарахгүйгээр сурах, мэдэх, дадах чиглэлийг тууштай баримталбал мэдэхгүй чадахгүй гэх явдал үгүй болж хандах зүг өөрөө тогтоно гэсэн жанжин Сүхбаатарын үгийг би энд сануулмаар байна. Учир нь мэдлэгт хомсдол үүсэж байгаа энэ үед оюутан, сурагчид, хүүхэд багачууд та нар ном сайн уншиж, эх хэл, түүх соёлоо таньж мэдэх, аав ээж, эх орон, ард түмэндээ хайр энэрэлтэй, эрэлхэг зоригтой, эрч хүчтэй монгол хүн болж төлөвшихийн төлөө эрдэмд шамдаж, хичээх хэрэгтэй байна. Биднийг бага байхад заавал унших номын жагсаалт гэж сурагчдад даалгавар өгдөг, аав ээжүүд номын багш залж хүүхдүүддээ гэрээр ном заалгадаг байсныг санаж байна. Наад зах нь энэ цаг мөчид тэр уламжлалыг сэргээж яагаад болохгүй гэж? Хүүхэд залуучууд та нар эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн Хорвоотой танилцсан түүх, Д.Маамын Газар шороо, Баабарын Нүүдэл суудал, 1772 онд бичигдсэн Пети де Круагийн Аугаа их Чингис хааны түүх зэрэг зохиолуудыг уншихад болохгүй зүйл гэж үгүй. Ном уншиж сурсан хүүхэд ганцаараа байж чаддаг, бие дааж сэтгэн бодож чаддаг. Энэ бүхнийг эрдмийн өглөгч эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн минь тунгаан бодож, анхааралдаа авна биз ээ. Хүүхэд залуучууд та нар биеийн тамир спортоор хичээллэдэг, эрүүл мэнддээ анхаардаг, элдэв хорт зуршлаас ангид, сэтгэл тэнүүн, баяр жаргалтай хүн бие эрхтний хувьд эрүүл чийрэг, оюун санааны хувьд саруул байдаг гэдгийг бүү март. Эцэг эхчүүд ч үүнийг санаж, өөрсдөө хүүхдүүддээ үлгэрлэж сурах хэрэгтэй байна. Үүнд ямар ч хөрөнгө мөнгө шаардлагагүй, зөвхөн хүсэл тэмүүлэл, зорилго байхад л болно. Боловсрол бол тэгш бус байдлыг гааруулах бус арилгах гол хэрэгсэл байх учиртай. Гэтэл монголын боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, хэвшил нь тэгш бус байдал, ялгааг дэвэргэх чиглэл рүү хэлбийж байна. Энэ нь Уламжлалт зан заншил, түүх, соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших гэсэн төрийн бодлогыг сөрж, гаднын өртөг өндөр, монгол уламжлалаас ангид агуулгыг монголын ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрт тулгах гэсэн оролдлоготой салшгүй холбоотой. Тиймээс монгол төрийн бодлогод боловсролын талаар шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, ил тод, судалгаа, нотолгоонд суурилсан, сайн засаглалын зарчимд нийцсэн байх зарчмыг тунхагласан гэдгийг төрийн түшээдээсээ эхлээд хүн бүхэн санаж явах учиртай гэдгийг миний бие өнөөдөр дахин сануулж байна. Хэдийгээр Монгол Улсад дотооддоо коронавируст халдвар тархаагүй байгаа хэдий ч хичээл сургалт эхэлсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэмд нийцсэн халдваргүйжүүлэлтийн дэглэмийг хатуу сахиж, хүн бүр эрүүл мэнддээ анхаарах нь зүй ёсны асуудал. Гэхдээ төрийн байгууллагууд цар тахлын улмаас үүссэн олон төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ хэт сүржигнэж, бусдад төвөг учруулахгүйгээр шийдэх хэрэгтэй гэдгийг анхааруулж, хорио цээрийн дэглэмийг ягштал биелүүлэхийг хүүхэд багачууд, оюутан, сурагчид, сургуулийн нийт хамт олонд уриалж байна. Та бүхэнд шинэ хичээлийн жилийн мэндийг дахин дэвшүүлж, Эзэн Чингисийн үр сад улам олон болж, эрдэм төгс хойч үе маань эрүүл саруул өсөн торнихын өлзийт ерөөлийг өргөн барья. Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун өнөд дэлгэрэх болтугай гэжээ.
100 асуулт нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор НИТХ-ын төлөөлөгч Цагааны БАЙГАЛМАА уригдан оролцлоо НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА
Шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд өнөөдөр тангараг өргөлөө. УИХ 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон. Томилогдсон гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурсан байна. Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье гэлээ. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзлаа
2020-08-28 13:09:11 Нийтлэгдсэн: Улс төр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Хаяаши Шиничиро үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцон цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Эх сурвалж: ГИХГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй