ТББХ: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэв

​ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.12) хуралдаан 14 цаг 26 минутад ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв. Тэрбээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна. Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах талаар, мөн томилогдвол ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд ажил үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллах талаар хариуллаа. Асуултад мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хариулт өгөв. Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Мөнхбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар телевиз өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох талаас нь харж хөдөлмөр, бизнес хийх санаа, сэдэлтэй байх талаар, Д.Тогтохсүрэн залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсрол олгоход контентийн бодлогыг чиглүүлж ажиллах талаар үг хэллээ.Гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар хэлсэн үгэндээ Үндэсний зөвлөлийн талаар ажилдаа хариуцлагагүй хандаж, хурлаа цаг тухайд нь хийдэггүйгээс олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй гацаанд орж, уран бүтээлчид хохирч буй талаар хөндсөн. Гишүүн Н.Энхболд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжгүй тохиолдолд Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах дэгтэй болох нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах талаар мөн санал, байр суурь илэрхийлэв. Ингээд Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн агуулгаар тус бүрт нь санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив Дараа нь Засгийн газраас 2020.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох судалгааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийх замаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх шаардлагатай 126 хууль байгааг тодорхойлж, эдгээр хуулиудад нийт 527 зөрчил, 173 хийдэл байгааг тогтоосон болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай эдгээр хуулиудыг нийцүүлэх, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 3, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 28, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95, нийт 126 хуулийн төсөл боловсруулсан байна. Хуулийн төслүүд болон танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаарМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ Дараа нь Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Журмын төслүүдэд дараахь үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ Үүнд: 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, иргэдийн саналын авах, дүнг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар; 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар; 3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслөөр Зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг тусгасан байна. Тогтоолын төсөл болон танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж дууссанаар Журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг батлав гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

​ Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсанҮндсэн хууль-30 жил эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.01.12/ Төрийн ордонд боллоо. Монголын Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлсээр 30 өдгөө жил болж байгаа билээ. Эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хууль тогтоогчид, судлаачид, хууль зүйн болон бусад салбарын эрдэмтэн судлаачид зэрэг нийт 100 гаруй хүн биеэр болон цахимаар оролцсон юм. Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ дэвшүүлж, оролцогчдод амжилт хүссэн. Тэрбээр, Монголчууд төрт ёс, хууль цаазны сэтгэлгээний наанадаж хоёр мянга гаруй жилийн түүхтэй ард түмэн. Туурга тусгаар Монголын төр улс бичмэл Үндсэн хуультай болсоор 100 шахам жил, ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдсөөр 30 дахь жилтэйгээ золгож байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засаг, төрийн тогтолцооны цоо шинэ, иж бүрэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсан билээ. Хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургальч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус бие даасан шүүхийн тогтолцооны зарчмууд болон Үндсэн хуулийн хяналтыг баталгаажуулсанд 1992 оны Үндсэн хуулийн онцлог, ач холбогдол оршиж байгаа билээ. Эдүгээ дэлхийн ихэнх улс орнуудын Үндсэн хуульдаа тусган баримталж буй гол үзэл санаа нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэгдэж байна. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар бүрдсэн найм дахь удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа тунхагласан. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгахаас гадна нэгэнт батлагдан мөрдөгдөж байгаа хуулиудад ч мөн хүний эрхийн талаар хяналт шинжилгээ хийн засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хуулийн байгууллагад хүний эрхийг зөрчих явдалтай хатуу тэмцэхэд онцгой анхаарч, холбогдох хуулиудыг баталсан. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ, судалгаа хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, эрчимжүүлэх нь зүйтэй. Аливаа тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ зөвлөлдөн, улс төрийн зөвшлийг хангасны үндсэн дээр шийдвэрлэж байх жишгийг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тогтоосон билээ. Энэ жишгийг цаашид ч хадгалах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй практик үр дагавар, ололт амжилт, сорилтын талаар судалгаанд суурилсан илтгэлүүдийг хэлэлцэж, тодорхой санал дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид Үндсэн хуулийн хүрээнд батлагдан гарах хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлуудыг улс орны хөгжлийн асуудлуудтай холбон тодруулахад чиглэгдэж байна гээд эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕрөнхийлөгчийнХууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уламжилсан. Монгол оронд өрнөсөн1990 оны ардчилсан хувьсгал бол бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны шинэ тогтолцоонд шилжүүлж чадсан түүхэнд тодоор бичигдэх бахдам үйл явдал мөн хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд, Үндсэн хуулийн төслийг 1991 оны 4 дүгээр сараас Улсын Бага Хурал 4 удаа, ард нийтээр 3 сар шахам хэлэлцүүлж, 900 мянга гаруй хүний буюу нийт сонгогчдын 75 хувийн саналыг авч, 1991 оны 11 дүгээр сараас Ардын Их Хуралл 76 хоног тасралтгүйгээр хэлэлцэж баталсан нь Монголын ард түмэн, үндсэн хуульт ёсны бахархан дурсаж байх учиртай үнэт өвболжээ. Шинэ Үндсэн хуулиа баталсан нь бид тайван замаар ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтээ бүрэн баталгаажуулсан төдийгүй Монголын ард түмний үндэсний их зөвшилцлийн бодит илрэл байлаа. Үндсэн хууль ньМонголын ард түмний амьдралд түүхэн эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх үндэс суурийг тавьжхүний эрх,эрх чөлөө,хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс, Үндсэн хуулийн хяналт зэрэг ардчилсан нийгмийн суурийгнэгэнтбэхжүүлж чадлаа. Цаашид Монгол Улс шинэ Үндсэн хуулийнхаа нөөц чадавхыг бүрэн ашиглан эдийн засаг,эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, аюулгүй байдал, ардчилсан нийгмийн дархлаа болсон парламентын засаглалаа улам бүр бэхжүүлэх ёстой. Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 30 жилийн ойн энэ өдөр, шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл хэрэгт хүчин зүтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, тэдний алдар гавьяа, үйл хэргийг үр хойч бид үргэлж санан дурсаж, үүр мөнхжүүлэх ёстой. Энэхүү эрдэм шинжилгээнийхурлыг санаачлан зохион байгуулж буйМонгол Улсын Их ХурлынТамгынгазар, хуралдоролцож буйнийтэрдэмтэн судлаачидТа бүхнийэрдэм судлалынгэгээнүйлсэдөндөрамжилт хүсье хэмээжээ. Эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэл ньХууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат хуульчД.Лүндээжанцан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан нарын Монгол Улсын Үндсэн хууль бол Хууль-Үндсэн хууль мөн сэдэвт илтгэл байлаа. Илтгэлийг Гавьяат хуульчД.Лүндээжанцан танилцуулсан юм. Үндсэн хуульт ёс бол төрийн аливаа эрх мэдлийг хязгаарлагч, хүний үндсэн эрхийн баталгаа мөн бөгөөд хувь хүний эрх бүрийг жагсаан тунхаглахдаа бус, харин төрийг, түүний эрх мэдэл бүрийг нэг бүрчлэн хуульчилж өгөх нь түүний гол цөм болдог хэмээн тэрбээр илтгэлдээ дурдсан. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд үндсэн хуулийн хэв шинж, төрөл хэлбэрийн талаарх судалгаа эрчтэй хийгдэх болсон бөгөөд судалгааны энэхүү салбар чиглэл нь үндсэн хуульт ёсны үзэл баримтлал, түүний түүх болон үндсэн хуулийн загварчлалын түүх, үндсэн хуулийн чиг үүрэг, эрх мэдэл хуваарилалтын ялгаатай бөгөөд онцлог шинж, түүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан судлах боломж олгодгоороо онцлог ач холбогдолтой юм. Үндсэн хууль судлаач эрдэмтэд, тэр дундаа өрнөдийн эрдэмтэд үндсэн хуулийг хэв шинжийн хувьд: 1. бичигдмэл болон бичигдмэл бус (written and unwritten); 2. хатуу болон уян хатан (inflexible and flexible); 3. хаант болон бүгд найрамдах улсын (monarchy and repubican); 4. ерөнхийлөгчийн болон парламентын (presidential and parliamentary); 5. холбооны болон нэгдсэн (federal and unitary); 6. улс төрийн болон эрх зүйн төрлүүд (political and legal types of Constitution) гэсэн төрөлд ангилан үзсэн байдгийг илтгэгч дурдаад эдгээр хэв шинжийн талаар хэрхэн авч үзсэнээ дэлгэрүүлэн танилцуулсан юм. Гавьяат хуульчД.Лүндээжанцанхууль-Үндсэн хууль, хөтөлбөр-Үндсэн хууль-ийн ялгааг тайлбарлаад 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль нь хууль-Үндсэн хууль болох тухай илтгэлийнхээ дараагийн хэсэгт нарийвчлан авч үзсэнээ дэлгэрүүлэн өгүүлсэн. Туурга тусгаар Монголын төр улс Үндсэн хуультай болсоор 98жил, Ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдөөд 30 жилтэй золгосон байна. Төр улс нь гол хуультай, түүнээс бусад бүх хууль тогтоомж нь салбарладаг бөгөөд нийт олноосоо сонгон байгуулагддаг бүгд найрамдах засагтай байхыг үндсэн хуульт ёс гэдгийг монголчууд нэгэнтээ мэддэг болжээ. Монгол Улс түүхэндээ 4 дэх Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлж байна. Орчин цагийн либералуудын томьёолсноор урьд өмнөх хөтөлбөр-Үндсэн хуулиудаасаахууль-Үндсэн хууль-тай болсноороо, өөрөөр хэлбэл, Монголын ард түмний нийгмийн зөвшилцлийн гэрээ болж нийгмийн ардчилсан улс төрийн тогтолцооны бодит байдал (байх ёстой болон байгаагийн зөрүү)-ын эх бичвэр, үзэл санаа нь болж нийт иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулснаараа Монгол Улсын Үндсэн хууль, монголчуудын төр, хууль цаазын сэтгэлгээнд нэн содон үзэгдэл болсон юм хэмээн тэрбээр илтгэлдээ онцлоодҮндсэн хууль нь эдийн засгийн, хүний хөгжлийн асуудлуудтай нягт уялдаатай болох тухай асуудлуудыг хөндсөн юм. Үргэлжлүүлээд МУИС, Хууль зүйн сургуулийн захирал,профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа Эдийн засгийн хөгжил ба Үндсэн хуулийн зохицуулалт сэдвээр илтгэл тавьсан. Илтгэгч Б.Амарсанаа Төрийн капитализм гэх ойлголт, төрийн капитализм руу Үндсэн хууль чиглэж буй эсэхэд анхаарлаа хандуулж илтгэлээ бэлтгэснээ онцолсон. Тэрбээр, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ нийтийн эрх зүйн асуудлыг голлон ярьж ирсэн бөгөөд эдийн засгийн эрх зүйн асуудлыг эн тэнцүү хэлэлцэх ёстой байсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үндсэн хуулийн тодорхой зохицуулалт макро эдийн засагт дам болоод шуудаар ямар нөлөө үзүүлэх, тэр нь монголын нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах вэ гэдэгт дүншинжилгээ хийхийг зорьсноороо илтгэгч Б.Амарсанаагийн илтгэл онцлог байлаа. Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаан Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилт ерөнхий агуулгын хүрээнд явагдсан бөгөөдШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич,шинжлэх ухааныдоктор, профессор Г.Чулуунбаатар Үндсэн хуулийн зохицуулалт ба хүний хөгжил сэдвээр,Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа Үндсэн хуулийн хэрэгжилт ба цаг хугацааны хамаарал сэдвээр илтгэл тавьсан юм. Үдээс хойших хуралдаан Үндсэн хуулийн хэрэгжилтийн зарим асуудал ерөнхий агуулгын хүрээнд явагдсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан,Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх,Хууль зүйн ухааны доктор,дэд профессор А.Бямбажаргал нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлого хийсэн нь сэдвээр илтгэл тавилаа. Шинжлэх ухааныгавьяат зүтгэлтэн,Хууль зүйн шинжлэх ухааны доктор(ScD), профессор, Философийн ухааны доктор(PhD) Н.Лүндэндорж Шударга ёсны хүсэмжлэл ба шүүх сэдвээр,Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Dr.rer.pol) О.ЦэрэнчимэдУлс төрийн нам ба Монгол Улсын 4 дэх Үндсэн хууль сэдвээр,Төрийн шагналт,Шинжлэх ухааныгавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс ёс суртахуун болох нь сэдвээр илтгэл тавьсан. Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид асуулт асууж, мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эцэст ньн УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан эрдэм шинжилгээний хурлыг хаан үг хэлсэн. УИХ-ын дэд дарга энэхүү эрдэм шинжилгээний хуралд өндөр ач холбогдол өгч, судалгаа шинжилгээнд үндэслэсэн сонирхолтой, асуудал хөндсөн сайн илтгэл тавьсан бүх илтгэгч нар болон Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилтын талаар чухал санааг дурьдаж үг хэлсэн академич, профессорууддаа талархал илэрхийлсэн. Тэрбээр, Мөн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ардчилсан Үндсэн хууль тогтоогч Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нар, Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадны болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, их, дээд сургуулийн багш, судлаачдад талархал илэрхийлж байна. Өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хурал нь олон жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараагаар хийгдсэн нь онцлог байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлж, засаглалын хяналт, тэнцлийг хангаж, засгийн газрын тогтвортой байдал, шүүхийн хараат бус байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Мөн Б.Чимид агсаны хэлснээр Үндсэн хууль батлан тунхагласан гэдэгт санаа тайвширч, дагаж биелүүлэхийн төлөөнөө тавих хяналтыг огтхон ч мартаж болохгүй гэсний дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулан, ажиллуулахын тулд бусад хуулиараа улам нарийсган зохицуулж өгөх шаардлага бий. Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх, ардчилсан парламентыг бэхжүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний хурлаар бидҮндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилтсэдвийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн мөн чанар, нийгэм-эдийн засгийн суурь зарчмууд, хүний хөгжлийн асуудлтуудтай хэрхэн уялдаж байгаа талаарх асуудлуудыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, Үндсэн хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар үнэтэй санал хэллээ. Үүнд: Монгол Улсын Үндсэн хууль нь хууль-Үндсэн хууль болох тухайилтгэлээр Үндсэн хуулийн хэв шинж(typology)буюу Үндсэн хуулийн төрлийн талаар, Хууль-Үндсэн хууль болон хөтөлбөр-Үндсэн хууль-ийн ялгааны талаар, мөн Монгол Улсын Үндсэн хууль нь Хууль-Үндсэн хууль болохыг таван түвшинд авч үзсэн зэрэг асуудлыг, харинЭдийн засгийн хөгжил ба Үндсэн хуулийн зохицуулалтилтгэлээр Төрийн капитализм гэсэн ойлголт, Үндсэн хууль нь нийтийн эрх зүйн асуудлаас гадна хувийн эрх зүйн асуудалд хамаарах тухай мөн Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орсон 6.2 дахь заалт нь буюу Үндэсний баялгийн сан Монголын Макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ зэрэг асуудлыг,Үндсэн хуулийн зохицуулалт ба хүний хөгжилилтгэлээр Үндсэн хуулийн оршил хэсгийг хүний хөгжлийн өнцгөөс ойлгох философи үндэслэл, хүний эрх, хүний хөгжлийн талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Алсын хараа 2050-д тусгасан тухай, Үндсэн хуулийн зохицуулалт ба НҮБ-ын хүний хөгжлийн индекс, хүний хөгжлийн оюуны сэтгэхгүйн орон зай дахь Үндсэн хуулийн суурь зохицуулалт гэсэн дөрвөн үндсэн асуудлаар санаа дэвшүүллээ. Мөн үе үеийн Үндсэн хууль хэрэгжилт, цаг хугацааны хамаарал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын биелэлтийг нэг бүрчлэн нэлээн дэлгэрэнгүй тайлбарлалаа. Харин үдээс хойших хурлаарҮндсэн хуулийн хэрэгжилтийн асуудалүндсэн агуулгын хүрээнд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлогын талаар, шударга ёсны хүсэмжлэл ба шүүхийн талаар, улс төрийн намын талаарх асуудлуудыг нэлээн нухацтай авч хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс нь ёс суртахуун болох талаар санал хэлсэн байна. Үүнд: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлого хийсэн ньилтгэлээр Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процедур, агуулга, олон улсын сайн туршлагыг дурьдаж Үндсэн хуулийн өмнөх 30 жилийн туршлага, сургамжийн талаар үнэтэй саналыг,Шударга ёсны хүсэмжлэл ба шүүхилтгэлээр шүүгчдэд нөлөөлөх нөлөөлөл түүнд хариуцлага тооцдог механизмыг сайжруулах, шүүхийн эдийн засаг, ажлын ачаалал, хүний нөөцийн хомсдлыг шийдвэрлэх, шүүхийн хараат бус байдал болон шүүгчийн хариуцлагатай байдал нь нэг зоосны хоёр тал буюу ижил түвшинд авч үзэх зэрэг асуудлыг,Улс төрийн нам ба Монгол Улсын 4 дэх Үндсэн хуульилтгэлээр төлөөллийн ардчилал болон улс төрийн намын ойлголт, улс төрийн намын чиг үүрэг, төлөвшил, сорилт ба боломж зэрэг асуудлыг тодруулсны зэрэгцээ Иргэн-Нам-Төр гэсэн гурвалсан харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинээр хийх асуудлыг тус тус хөндсөн баМонгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохталаар Үндсэн хууль дахь ёс суртахууны үндсэн өгөгдөл болох үүрэг, хариуцлагын зүйл, заалтуудын саналууд дэвшүүллээ. Та бүхний судалгааны илтгэл, санал зөвлөмж, хэлэлцүүлэгт өрнүүлсэн санаа, чин сэтгэл Монгол Улсын ардчилал, Үндсэн хууль, парламентат ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье гэлээхэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлэг болов

​ Хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран өнөөдөр (2022.01.12) зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нарын цахим илтгэлийг оролцогчдод танилцуулсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ хэвлэл мэдээллийн салбар чөлөөт тогтолцоонд дасан зохицох үе шатаа туулан, техник, технологийн шинэ нөхцөл байдал, хэрэглэгчдийн шинэ үетэй нүүр тулан учирч, уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөн, нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжоо ч шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна гээд Улсын Их Хурлаас сэтгүүлчидтэйгээ хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулах болно гэж онцлов. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын арга механизмуудыг хэвшүүлж, маргаан гарсан тохиолдолд сэтгүүлч болон бусад талыг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлдэг, иргэний няцаах эрхийг хангадаг зэрэг шинэ тогтолцоо бүрдүүлэх нь чухал талаар тэмдэглэлээ. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улс дахь ардчиллын хөгжил ба Үндсэн хууль сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээрээ Үндсэн хуулийн хүний эрх, хэвлэн нийтлэхтэй холбоотой зарчим болон Үндсэн хуулийг хамгаалахад хэвлэлийнхний оролцооны талаар хөндөв. Мөн сэтгүүлч Б.Галаарид Ардчилсан сэтгүүлзүйн өчигдөр, өнөөдөр, маргааш сэдвээр, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин сэдвээр, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөлөл Т.Амарзаяа Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэдвээр, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал илтгэлдээ Бидний мэдээлэлтэй байх эрхийг товчхоноор мэдэх эрх гэж нэрлэдэг.Гэхдээ гагцхүү үнэн зөв мэдээлэл хүлээж авснаар мэдэх эрх хэрэгжих боломжтой. Мэдэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх үндэс хэмээн онцолсон. Тэрбээр мөн Нэгэн цагт хэвлэл мэдээллийн байгууллага гэж телевиз, радио, сонин, сэтгүүлийг ойлгодог цаг нэгэнт ард хоцорч, цахим орчин гэх маш том виртуал нийгэмд бид мөр зэрэгцэн амьдарч байна... Монгол Улс нь бүс нутгийн орнуудыг бодвол хүнийг цахим орчинд мэдээлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангаж, нийгмийн сүлжээний аливаа хязгаарлалт, хориглолт хийгээгүй бөгөөд ялангуяа цахим орчинд мэдээллийг түгээх, нийтлэх эрх чөлөө хэн бүхэнд нээлттэй байдаг. Монгол Улс Хил хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын 2020 онд хийсэн судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний индексээр 68 дугаарт буюу Япон улсын ард жагссан нь үүнийг нотолж байна гэж үзэж байна. Энэ бол бидний сүүлийн 30 жилд цогцлоосон амжилт. Цахим орчинд бид идэвхтэй амьдрах болсноор иргэн бүр хэвлэн нийтлэгч болох бүрэн боломж бүрдсэн нь нэг талдаа том ахиц дэвшил боловч нөгөө талдаа шийдвэрлэх шаардлагатай, бодолцох ёстой том асуудлыг дагуулж байна. Өмнө нь дурдсанчлан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдын хууль ёсны эрх ашиг, нэр төр, алдар хүнд, түүнчлэн бусдын үнэн зөв мэдээлэл олж авах эрхийг хөндөхгүй байх учиртай. Үүнийг цахим орчинд хэрэгжүүлэхийн тулд тодорхой цензур, үүрэг хариуцлага хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч уг үүрэг хариуцлагыг хэтрүүлэн, буруу ашиглавал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах эрсдэлтэй тул туйлын няхуур хандах шаардлагатай юм. ...Үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөний зарчмуудцахим хэвлэлмэдээлэлдчүйлчлэхёстой.ГэтэлТоонконтентынүйлчилгээний зохицуулалтынерөнхийнөхцөл,шаардлага-ын7.1дэххэсэгтзаасныдагуу хэрэглэгчдийнхандалтындундажтооньнэгсарынтуршидөдөрт3000-аас давсантохиолдолдтухайнцахим хуудасХХЗХ-дбүртгүүлж,7.3дахьхэсэгт зааснаар...шүүлтүүрпрограммзаавалашиглах-ыгцахимхуудасэрхлэгчдэд үүрэгболгосонбайдаг гээд дээрх асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдэхийг хичээж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн салбарын харлцааг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон Үндсэн хуульдахьхэвлэннийтлэхэрхийгзөвхэрэгжүүлэх зорилгоорюу хийж болох талаар саналаа илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлэлцүүлэгт оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа танилцуулаад тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлаар ирэх долоо хоногт шийдвэрлэх учир цаг үеийн энэ асуудалд анхаарал хандуулаасай гэсэн үүднээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч буйг дурдлаа. Хуулийн төсөлд төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй гэсэн тайлбар бүхий зохицуулалт тусгасан байна. Төгсгөлд нь оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал, байр сууриа хуваалцлаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, эцэг хуулийн үр дүн ач холбогдол, цаашид улам боловсронгуй болгох чиглэлээр илтгэж байна. Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож буй юм.

ЗГ: Улаанбуудайн тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно

​ ​Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар Засгийн газрын өнөөдрийн /2022.01.12/ хуралдаанаас шийдвэрлэлээ. Ургац хураалтын дүнгээр өнгөрсөн намар нийтдээ 605.6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181.5 мянган тн төмс,118.6 мянган тн хүнсний ногоо, 302.5 тн тэжээлийн ургамал, 53.6 мянган тн тосны ургамал хураан авсан байна. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна. Эх сурвалж: zasag.mn​

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.