УОК: Цагаан сарын үеэр халдварын ОРГИЛ ҮЕ таарч, өдөрт 18-20 мянган тохиолдол илрэх тооцоо гарсан
2022-01-11 08:59:09 Нийтлэгдсэн: Улс төрУОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: -Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе таарч, өдөрт хамгийн багадаа халдварын 18000-20000 тохиолдол бүртгэгдэнэ. Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай. Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байна. Тиймээс улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Б.Баасанхүү: “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж Үндсэн хуульд тусгагдсан
2022-01-10 09:39:53 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Үндсэн хуульбатлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдууланулс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийноюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна. Энэ удааАрдын Их Хурлын 227 дугаар тойргоос сонгогдсон депутат Балганжавын Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа. -Шинэ Үндсэн хууль батлалцсан хүний хувьд эх хуулийн амин сүнс, үнэ цэнийн талаар бодлоо хуваалцахгүй юу? -Шинэ Үндсэн хуульньмонголын ард түмний оюун санааболон сэтгэл зүрхээ шингээсэн бүтээл гэж боддог.Учир ньҮндсэн хуулийн төсөлд ард түмнээс маш их санал ирсэн байсан. ТэдгээрийгАжлын хэсэг боловсруулж, нэгтгэснийг нь 430 депутатууд шүүн тунгааж,баталсан төдий. Нөгөө талаарШинэ Үндсэн хууль ньдэлхийд дансгүй байсан Монгол Улсын зургаа дахь тунхаг гэж боддог.Тухайлбал,Монгол Улс манжийн дарлалд ороод дэлхийд дансгүй болсон байх үед 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж Богд хаант Монгол Улс тусгаар улс гэдгээ тунхаглан зарласан. Дараа нь 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэж, 1990 онд цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялж дэлхийд Монгол гэдэг нэрийг тунхагласан.Харин үүний дараа 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Монгол Улсын өнөө баирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. ТиймээсҮндсэн хууль ньМонголын ард түмний үнэтбүтээл юм. -Та бүхэнанхны чөлөөт ардчилсан сонгуульд өрсөлдөж Ардын Их Хурлын депутат болсон гэдэг. Тухайн үеийн дурсамжаасаа сөхвөл ямар вэ? -Хуучин цагт сонгуулийн саналын хуудас дээр ганцхан хүний нэр бичсэнбайдаг. Сонгогчид тэр хуудсан дээрүзэгний үзүүр ч хүргэжболохгүй. Саналын хуудсыг нугалаад хайрцагт хийх л үүрэгтэйгээр сонгуульд оролцдог байсан. Харин бидний сонгогдсон Ардын Их Хурлын сонгууль жинхэнэ ардчилсан, сонгох сонгогдох эрхийг баталгаажуулжчадсанаараа онцлогтой. Олон нэр дэвшигчтэй анхны чөлөөт сонгууль байлаа. Миний сонгогдсонАрдын Их Хурлын 227 дугаар тойрогтгэхэд таван хүн нэр дэвшсэн. Би чинь АН-аас нэр дэвшин өрсөлдөж нийт сонгогчдын 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулж,депутат болсон юм. Тухайн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор сонгуульзохион байгуулахтай холбоотой бүх ажлыгхийнэЫ. Ажил болохоор хийхээс өөр аргагүй. Гэтэл сурталчилгааны үеэр сонгууль зохион байгуулах албаны хүн нь нэр дэвшиж байгаа нь буруу хэмээн үзсэн эсэргүүцэгчид ч байсан. Гэхдээ тухайн үед алба,амины ажлаа ялгажшударга ажиллаж байлаа. Үнэндээ Ардын Их Хурлын депутат гэдэг их л том хүний ажил гэж боддог байсан болохоос над шиг жирийн иргэн төрийн хүн болно гэж бодож явсангүй. Ардын Их Хурлын гишүүний мандатаа гардаж авахдаа ингээд төрийн түшээ болчихлоо гэж бодохоор итгэж өгөмгүй сонин байсныг нуугаад яахав. -Үндсэн хууль баталсан тэр түүхэндурсамжаасаа хуваалцахгүй юу. Ялангуяа залуу үеийнхэнд сонин байх болов уу? -Анхдугаар чуулганыг 3 хоног болно гэж төлөвлөсөн ч 10 хоног болж, Үндсэн хууль батлах чуулганыг 14 хоногоор төлөвлөсөн ч 76 хоног үргэлжилсэн. Нэг талаас цаг хугацааны хувьд сунжирсан мэт харагдавч нөгөө талаас их олон үйл явдлыг туулан Үндсэн хуулиа баталсан. Дэгийн тухай хуулийг шуураад өнгөрөх болов уу гэж бодож байсан чинь 7 хоносон. Анхны гацаа тэгж эхэлсэн.Ялангуяа нэр томьёололтой холбоотой асуудалд бүр их хугацаа зарна.Тухайлбал, эх хуулиа эхлээдИх цаазгэж нэрлэхээр хэлэлцэж байгаадИх засаг хуульболгонөөрчилж яг батлахдааМонгол УлсынҮндсэнхуульхэмээнболгосон байхжишээтэй. Шөнийн 01 цаг хүртэл цаг сунган хуралдах үе бишгүй байлаа. Өдөр,шөнөгүй хуралдахаар зарим нь нэгийнх нь биечмуудаж эхэлсэн. Гэсэн хэдий ч тэр олон төлөөлөгчийн хэн нь ч ядарлаа зүдэрлээ гэх үг амнаасаа унагаж байсангүй. Монгол Улсын төлөө Үндсэн хуулиа батлая, урагшлая гэж бодохоос больё, таръя хэмээн ухарч няцаж байгаагүй. Нөгөө талаас Үндсэн хууль батлах хүртэл эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн бор,шар мэдээллүүд их байсан. Тэрч бүү хэл хөдөөнөөс ирсэн хэдэн хүн Үндсэн хууль батална гэж юу байхав дээ, юу мэддэг юм гэсэн нийгмийн сэхээтэнлэг хэсгийн хандлагачбайсан.Ардын Их Хуралднад шиг хөдөөний хүмүүс байсанч, цаг үеэшинэ соргогоор мэдэрсэн эрч хүчтэй,оюунлаг төлөөлөгчид маш их байсныг хэлэх хэрэгтэй.Тэд л биднийг чиглүүлж байсан. Эх хуулиа батлах зам дардан байгаагүй болохоорцаашдаа залуучуудад Үндсэн хуулийн үнэ цэнийг ойлгуулах, сурталчлахад анхаарах шаардлагатай гэж боддог. -Үндсэн хуулийг батлалцсан гэдэг ньэрхэм бахархал байх нь мэдээж.Гэхдээ таны хувьд өөрийнсаналааэх хуульд шигтгэсэн ч юм уу эсвэл таны санал дэмжигдсэн тийм явдал байдаг уу? - Монгол Улсынхаа Үндсэн хуулийг батлалцана гэдэг хувь хүн төдийгүй манайурагудам, үр ач нарын маань бахархалт үйл хэрэг байх нь гарцаагүй. Бас Үндсэн хуулиа гар өргөж баталсан тэр агшнаас бидний бүрэн эрх шууд дууссан. Ингэж дуусгаж чадсаннь өөрөө бахархалтай үйл хэрэг. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг тогтоох асуудалдтөлөөлөгчид их маргасан.40,50 насгэдэг дээр санал хуваагдаадэцэслэгдэхгүй байх үед би 45 нас гэдэг саналыг гаргасан. Манайхны олонх ч дэмжсэн. Харин миний хувьд хамгийн бахархалтай санагддаг зүйл нь Мал төрийн хамгаалалтад байна гэсэн санал гаргаж энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсанявдал.Энэ санал өнөөдрийг хүртэл хөдөөгийн мянга мянган малчдад ээлээ өгч байгаад баяртай байдаг.Үндсэн хуульд анх Мал төрийн хамгаалалтад байнагэж тусгагдсан ч сүүлд нь Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж өөрчлөн найруулсан байсан. Түүнчлэн төрньшашны үйл хэрэгт оролцохгүй гэсэн санал гаргаж байлаа, би.Үүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай баяжуулаадМонгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж хуульд тусгасан. Энэ саналыг тусгахад хамба лам хамгийн их үүрэг гүйцэтгэсэндээ.
Замын-Үүд Эрээний хилийн боомтод үүссэн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийг Шадар сайд ахална
2022-01-10 09:19:19 Нийтлэгдсэн: Улс төр Коронавирусийн цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарчээ. Замын-Үүд, Эрээний хилийн боомтод үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар боллоо. Шадар сайд Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ.
Б.Даш-Ёндон: Үндсэн хууль бол нийт ард түмний маань оюуны бүтээл
2022-01-07 09:53:10 Нийтлэгдсэн: Улс төр Одоогоос 30 жилийн өмнө 1992 онд өнөөгийн шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан Бүдрагчаагийн Даш-Ёндонтой ярилцлаа. Тэрээр тухайн үед МАХН-аас сонгогдсон АИХ-ын депутатуудын бүлгийн даргаар томилогдож, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, даргын албыг хашиж явсан нэгэн юм. -Шинэ Үндсэн хууль батлах явцын талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? -БНМАУ-ын Ардын Их хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон Ардын их хурлын анхдугаар чуулган 1991 оны есдүгээр сарын 3-нд нээгдсэн юм. Энэ анхдугаар чуулган ер нь бол хоёр үе шаттай болсон. Нэгдүгээрт, анхдугаар чуулганаар Ардын их хурлын өмнөх үйл ажиллагаануудын тайланг сонсож, хоёр дахь шатны чуулганы бэлтгэлийг хангасан. Үүн дотроо Үндсэн хуулийн төсөл ямар байгаа тухай хүртэл яригдаж, хэлэлцэх асуудалдаа орсон. Үүнийг нь би хоёр дахь шат гэж хэлээд байгаа юм. Ингэж л дал гаруй хоног үргэлжилсэн түүхэн чуулганы хурал болсон. -Чуулганы хуралдаанаар хамгийн түрүүнд ямар асуудлыг хэлэлцэж байв. Нийт хэдэн төлөөлөгч оролцож байсан бэ? -Эхлээд Үндсэн хуулиа Их цааз гэж нэрлэе, улсаа юу гэж нэрлэх вэ гэдэг дээр нэлээд ярьсан. Мөн хоёрдугаар шатны чуулганыг даргалах хүнээр н.Уртнасан гэж хүнийг сонгосон. Энэ хуралд нийт 450-аад депутат оролцсоноос 30-аад нь шинэ улс төрийн хүчнүүдийн төлөөлөл байсан. Харин бусад нь тэр үеийн МАХН-ын гишүүд. Эхний удаагийн чуулганыг манай намаас намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Гомбожавын Очирбат гуай удирдсан. Хоёр дахь чуулган хуралдах завсар манай намын 21 дүгээр Их хурал хуралдаад намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, чуулганд оролцох намын бүлгийн даргаар мөн томилсон юм. Харин шинэ улс төрийн хүчнүүдийн төлөөлөл болсон 30-аад хүн 3-4 намын төлөөлөл, бие даагчид байлаа. Тэдгээр нь ч эвсэж бүлэг байгуулсан. Ер нь аль аль нь намын бүлэг байгуулах эсэх тухай ярилцаж байгаад байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хуралдахад Үндсэн хуулийн үзэл баримтлал, гол гол зүйл заалт дээр ихэд маргаж, зөрөлдөж эхэлсэн. Ер нь тэр их маргааны дотроос Үндсэн хуулиа баталж чадахгүй юм байна, хуучнаараа байж л байг гэсэн санал хүртэл гарсан. Харин манай нам ямар ч байсан Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсан л даа. Яагаад гэхээр дэлхий дахинд өөрчлөлт гарч байхад хуулиа өөрчлөх хэрэгцээ, шаардлага байсан. Олон ч зөрөлдөөнтэй санал гарч, маргаж мэтгэлцэж байсан ч тэр 450-аад төлөөлөгч ямар ч байсан 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталж чадсан юм шүү дээ. Ингээд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 12 буюу сарын дараагаас дагаж мөрдөж эхэлсэн. Чуулганаар тухайн үеийн Сонгуулийн комиссын даргаар ажилласан сансрын нисэгч Ж.Гүррагчаа хэдэн депутат сонгогдсон, хэдэн тойрог хүчингүй болсон, ямар зүйл дээр маргаан гарсан зэрэг тайланг тавьж, 422 депутатын бүрэн эрхийг шууд баталж байсныг санаж байна. -70 гаруй хоног хуралдсан гэсэн. Яагаад тийм олон хоног хуралдах шаардлагатай болсон юм бэ? -Эхэндээ бол АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дарга байсан П.Очирбат, МАХН-ын дарга байсан Г.Очирбат хоёр 10 хоног дотор Үндсэн хуулиа хэлэлцээд баталчихна гэж бодож, тооцсон байгаа юм. Яагаад гэвэл өмнө нь зүйл, зүйлээр нь орон даяар бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Үндсэн хуулийн эх барьж байсан Б.Чимэд багш, бусад хуульч залуучууд, ялангуяа АИХ-ын Тэргүүлэгчдийн газрынхан маш их ажил хийсэн байсан. Ингээд чуулганы хуралдаанд оруулаад шулуухан явчихна гэж тооцсон боловч гацаж эхэлсэн. Энэ нь ч аргагүй байсан. Тэр чуулганд сонгогдсон төлөөлөгчид манай улсын нийгмийн амьдралын бүхий л салбараас сонгогдсон. Улстөрч, хуульч, багш, эмч, соёл урлагийнхан, шашныхан, малчин гээд зохион байгуулчихсан юм шиг л цаанаасаа санал аваад сонгогдоод ирцгээсэн. Энэ дотор урлаг соёлынхон их яруу тод ажилласан. Дээрээс нь шинэ улс төрийн хүчнүүд төдийгүй манай намынхан хүртэл дотроо зөрчилтэй байсан нь чуулганы хуралдаан ингэж олон хоногоор сунжрахад нөлөөлсөн. Манай нам дотор мал аж ахуй, газар тариалан дээр алдаа гарах гээд байна гэж үзээд Хөдөө аж ахуйнханы бүлэг гэж хүртэл байгуулагдаж байлаа шүү дээ. -Яг ямар зүйлүүд дээр маргаан гарч байсан бэ? -Улсын нэрнээсээ л эхэлсэн. БНМАУ гэсэн нэрийг хуучнаар нь үлдээе гэсэн нэг хэсэг, ялангуяа манай намынхан ийм бодолтой байсан. Хоёрдугаарт, Ард гэдгийг нь хасаад Бүгд найрамдах Монгол Улс, гуравдугаарт, Монгол Улс гэж нэрлэе гэсэн санал гарч, маш удаан маргасан. Сүүлдээ Үндсэн хуулийнхаа оршилд Бүгд найрамдах улс мөн гэдгээ оруулж, улсынхаа нэрийг Монгол Улс гэж нэрлэе гэж тогтсон. Өөрөөр хэлбэл, Монгол бол парламентын бүгд найрамдах улс мөн гэж Үндсэн хуульдаа заасан. Мөн Үндсэн хуулиа юу гэж нэрлэх дээр ч маргаан гарсан. Эхний төсөл дээр нь бол Их цааз гэж орж ирсэн. Гэвч хэт хуучинсаг нэр байна гэж үзээд олон улсын жишгийг дагаж Үндсэн хууль гэж нэрлэх дээр санал нэгдсэн. Үүнээс гадна маргааны бас нэг үндэс нь Монгол Улсын сүлд байсан. Шонхор шувуугаар хийе, хуучнаараа буюу 1960 оныхоор нь үлдээе, бүр шинэчлэе гэсэн саналууд гарч байлаа. Харин сүүлдээ 1960 оны сүлдээ жаахан янзалж, шинэчлээд одоогийн сүлд дээрээ тогтож байсан юм. Гэхдээ энэ бүх өөрчлөх саналуудад ямагт агуулагдаад, орхигдохгүй яваад байсан ганц зүйл бол соёмбо байсан. -Соёмбо дээр ямар нэгэн маргаан гараагүй гэсэн үг үү? -Ер нь гарч болохгүй зүйл байгаа юм. Шонхор шувуугаар сүлдээ солиход соёмбыг хийж болохгүй байхгүй юу. Тийм учраас соёмбоо гол болгож явахаар болсон. Соёмбо бол хаа байсан Өндөр гэгээн Занабазараас явж ирсэн Монголын тусгаар тогтнол гэсэн утгатай үг учраас бүгд харилцан зөвшөөрсөн. Гэтэл Үндсэн хуулийн гол заалтууд болсон газрын тухай, уул уурхай, мал аж ахуйн асуудал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал гээд бүхий л зүйл дээр санал санаачилга гарч байсан. -Зүйл заалт бүр дээр нэг бүрчлэн хэлэлцэж баталсан гэдэг бил үү? -Тэгсэн. Зарим нэг дээр нь 7-8 цаг, нэг өдөртөө багтааж яриад шийдэлд хүрдэг байсан бол зарим дээр нь бол маргаан гараад болдоггүй юм билээ. Арга ч үгүй биз, олон салбараас төлөөлөгч сонгогдоод ирсэн болохоор тэр бүхнээс санал гардаг. Дээрээс нь олон намын бүрэлдэхүүнээс тогтсон анхны чуулган учраас тэр шинэ залуу намууд өөрийн хэлэх бодол, үзэлтэй ч байсан биз. Энэ нь ч сайн хууль батлах үндэс болсон. Тус чуулганы эхэнд би тэмдэглэлийн дэвтэр дээрээ бодлоо бичсэн байдаг юм. Тэнд юу гэж бичсэн гэхээр Асуудлыг шийдье гэхэд цаад асуудал нь дотроо ямар зөрчилтэй байгаагаас шалтгаалан маргаан их гардаг юм байна гэсэн байдаг. Дэвшүүлээд тавьж байгаа төсөл нь хэдийгээр бүх нийтийн саналыг авсан ч гэсэн томьёолоод гаргаад ирэхээр зөрчил гарч, үгийн сонголт дээр хүртэл маргаан гарна шүү дээ. Жишээлбэл, медаль, командлагч гэсэн үгнүүд дээр их маргасан. Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн гэдгийг монголоор хэлье гэсэн санал гарсан ч үнэхээр болохгүй юм билээ. -Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимэд агсан тухайн үед онцолж юу ярьж байсан бэ? -Б.Чимэд багш тэр үед Үндсэн хууль гэж юу вэ гэдэг дээр ч юм уу онцолж юм хэлээгүй. Тэгэх ч хэрэг байгаагүй. Б.Чимэд багш АИХ-ын Тэргүүлэгчдийн Хуулийн хэлтсийн дарга байсан учраас Үндсэн хуулийн төслийг боловсруулалцсан. Нэг ёсондоо хүлээсэн үүрэг, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу энэ бүхнийг хийсэн. Их сургуульд багшилж байхдаа хуулийн чиглэлийн 13 эрхзүйн хичээлийг зааж байсан хүн. Тийм болохоор бусдыгаа бодоход хуулийн талын мэдлэг, чадвараараа хамаагүй өндөр байсан. Үндсэн хуулийн эх баригч нь байсан учраас чуулганы хуралдаанд хамгийн эхэнд уншиж танилцуулаад хамгийн сүүлийн уншлагыг ч өөрөө хийж, батлуулж байлаа. Цаана нь олон хүний хүч хөдөлмөр байсан ч гэсэн маш идэвхтэй ажиллаж, их юм хийсэн учраас Б.Чимэдэд анхдугаар чуулганы дундуур депутатуудын саналаар Монгол Улсын гавьяат хуульч гэдэг цол өгсөн юм. -Таны бодлоор ингэж 70 гаруй хоног хуралдаж байж баталсан энэ Үндсэн хуулийн хамгийн чухал зүйл, заалт юу вэ? -Нэг талын, ягшсан үзэл баримтлалыг бариагүй, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжсэн, агуулсан тийм хууль болсон. Энэ бол хамгийн гол зүйл нь гэж би боддог. Энэ чанараараа маш сайн хууль болсон. Зөвшилцөл дээр тогтсон, нэлээд судалгаатай хэлэлцсэн, бүх ард түмний маань оюуны бүтээл юм шүү дээ. Гэхдээ 100 хувь төгс төгөлдөр юм гэж хаа байх билээ. Алтыг хүртэл шүүж тунгаадаг шүү дээ. -Үндсэн хууль хэлэлцэж байхад та ямар нэгэн зүйл, заалт, үгийн сонголт дээр өөрийн саналаа хэлж байв уу? -Тийм юм байхгүй ээ. Намын бүлгийн дарга байсан учраас хамаагүй дуугараад байж болохгүй. Нөхөд маань л санал, шүүмжлэлээ хэлнэ. Зарчим нь тийм юм. Ер нь би л энэ заалтыг оруулчихсан гэж хэлэх юм хэнд ч байхгүй. Бүгд л ухаан, бодлоо уралдуулцгаасан. Яахав, манай нам гишүүддээ санамж бичиг маягийн зүйл бичиж тарааж байсан. Тэр дотор нь улсын болон нийслэлийн нэр, сүлдийг хуучин хэвээр нь үлдээх гэх зэрэг тодорхой хэдэн зүйл л байсан юм. Харин үүнийг нь сөрөг хүчний талаас МАХН өөрийн гишүүддээ заавар өгч байна гэсэн яриа хүртэл гаргаж л байлаа. Тэр үед нь би олон ургалч үзэл гэдэг чинь объектив үндэстэй юу, субъектив үндэстэй байх юм уу гэж С.Зоригт хэлж байлаа. Ер нь С.Зориг бол шинэ байгуулагдсан улс төрийн хүчнүүд дотроо хамгийн нөлөө бүхий нэгэн байсан. Бид ч хоорондоо нэлээд сайн ойлголцдог байсан юм шүү дээ. -Манай улс өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ? -Би хуулийн төсөлд нь оролцоогүй учраас сайн мэдэхгүй юм. Гэхдээ зарим нэгэн чухал өөрчлөлтүүд орсон байна лээ. Ер нь Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, засвар хийх, зарим заалтыг нь хасах бол нэгдүгээрт, тухайн улс орныхоо дотоод байдлын хөдөлгөөн, өөрчлөлтийг мэдэрч, хоёрдугаарт, гадаад байдлаа сайтар судалж, мэдсэний дараа хийх хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хууль бол үүрд мөнх байх ёстой гээд тогтоочихсон зүйл биш. Нэг л улсын гол хууль шүү дээ. СэтгүүлчТ.Дарханхөвсгөл Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Б.Бат-Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн шинэчилсэн дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн
2022-01-07 09:49:58 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын чуулганы өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм-ийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. УИХ-ын гишүүн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд энэ дүрмийн гол зорилго чиглэж байна. Шинэчилсэн дүрэмд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг илүү нарийвчлан тусгажээ. Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.06) хэвлэлийн хурал хийж, уг дүрмийг олон нийтэд танилцууллаа. Тэрбээр, Энэ дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэх сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тусгасан. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн 5 өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэх юм. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг тогтоосон. УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор ёс зүйн шаардлагуудыг нарийвчлан тогтоосон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон. Түүнчлэн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглосон. Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хяналт тавьж ажиллана. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгана. Харин хуульд заасан үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Зөвхөн ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэнэ. гэлээ. Шинэчлэгдсэн дүрэмд УИХ-ын гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийг хувийн хэрэгцээнд ашиглах, бусдаас эдийн засгаас хараат байдалд байх, нэр хүнд, эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, аливаа этгээдэд нөлөөлөх, хуулиар хориглосон аливаа ажил эрхлэх, цалин хөлс урамшуулал авах, цалин өгөхийг шаардахыг хориглохоор заажээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус байнгын хороо өнгөрсөн онд эрхлэх асуудлынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2021 онд нийт 7 удаа хуралдаж, 10 хууль, тогтоолын төслийг хэлэлцэн, санал дүгнэлт гаргажээ. Тус байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Хүмүүнлэг боловсрол, Ёс зүйн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны Их Монгол танхимд, мөн Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Япон лугаа адил хөгжье цуврал хэлэлцүүлгийн хүрээнд Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны хуралдааны Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажиллагсад,боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд танхимаар болон цахим хэлбэрээр оролцож, Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд сонссон. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий, Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй