УОК-т 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өгчээ

​​ Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор Засгийн газраас зарим үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ. 2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10,247 хүн хийлгэжээ. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн эмнэлгүүдэд 308 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

​ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгажээ. Энэ оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж,төрөөс шимтгэлийг хариуцдаг 0-18 насны хүүхэд, Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, Хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогодэнэ онд 164 тэрбум төгрөг буюу 2021 оноос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулжээ. Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг энэ сарын 01-нээс хоёр дахин нэмэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 308 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно. Мөн эмнэлгүүд бие даан төсвөө зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалинг гүйцэтгэлд суурилан нэмэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмж, чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгоно. Энэ хүрээнд Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан, танилцуулга, тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Энэ саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож, 13.7-35.0 хувиар (дундаж нь 23 хувь) нэмсэн гэлээ. Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128,6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна

​ Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэнХот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.Хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Танилцуулгадаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нутгийн захиргааны байгууллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх зохицуулалт тодорхой болж, хуулийн хэрэгжилт хангагдахыг онцлов. Мөн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах нэгдсэн зохицуулалттай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан, олон нийтэд халдварт өвчин тараах аюултай, хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнөх урьдчилан цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулдаг болохыг тэмдэглэв. ИнгээдХот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжьегэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ачаа бараатай чингэлгүүдийг хилээр оруулж эхэллээ

​ Шадар сайдаар ахлуулсан Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэллээ. Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа тээврийг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд 0 цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нар хоёр улсын хилийн дундын 0 цэгээс ачаа, барааг тээвэрлэж байна. БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манай улс руу импортлох ачаа бараа, чингэлгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас СиноТранс компани 0 цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах, 0 цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг Улаанбаатар хот болон бусад аймаг, хот руу уртын тээврээр хүргэнэ. Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, халдварын эерэг тохиолдол гаргахгүй бол хилийн боомтуудын хооронд чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Р.Хатанбаатар: Монгол Улс парламентын засаглал сонгосон нь хамгийн зөв гэж боддог

​ -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулиар Үндсэн хуулийн тодорхой нэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайнзаалтыг найман жилийн хугацаанд хөндөж болохгүй гэсэн байдаг- Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 30 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд Үндсэн хууль батлахад оролцсон Ардын Их Хурлын зарим депутаттай манай сонин ярилцаж байна. Энэ удаа Ардын Их Хурлын 24 дүгээр тойргоос сонгогдсон депутат Р.Хатанбаатартай ярилцлаа. -Ардчилсан шинэ Үндсэн хуультай болох үйл явц хэзээнээс эхэлсэн юм бэ? -Танай сониноор дамжуулж ард иргэддээ шинэ Үндсэн хуультай болсон 30 жилийн ойн байрын мэнд хүргэе. Монгол Улсад 1989 оны үед ардчилсан шинэчлэлт өөрчлөлт эхэлж нийгэм солигдох үе шат өрнөсөн. Ингээд үйл явдлын долгион дээр Үндсэн хуулиа шинэчилсэн. Ер нь Үндсэн хуулиа өөрчлөх асуудал нийгэм солигдохоос нэлээд өмнө яригдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1988 оноос Үндсэн хуулиа өөрчлөх тухай яриад дараа жилээс нь баримт бичгүүд гарсан л даа. Тэгээд 1990 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүчээ авсан. Тухайн үеийн Ардын Их Хурлын чуулганаас 1990 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг хассан. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан юм. Мөн төрийн тогтолцоог ямар байх тухай асуудлыг ярих ажлын хэсэг ч бас байгуулсан түүхтэй.Ингээд 1990 оны тавдугаар сарын 10-нд Ардын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталсан. Энэ хуулиар Монгол Улсын төрийн байгуулалтыг өөрчилсөн. Тухайлбал, Ерөнхийлөгчтэй болсон. Бас байнгын ажиллагаатай парламентын эхлэлийг тавьж Улсын бага хурал болон Ардын Их Хурал байх ёстой гэдгийг тодорхойлсон. Мөн Засгийн газар Сайд нарын зөвлөлөөрбиш Засгийн газрын хэлбэрээр ажиллах болно гэх мэтээр Үндсэн хуулийн нэмэлтийн хууль үйлчилж эхэлсэн. Үүний үндсэн дээр Монгол Улсад 1990 оны долдугаар сард анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан шүү дээ. Энэ сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 1990 оны есдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу Засгийн газар, Улсын Бага Хурлыг байгуулсан. Улсын Бага хурлын хамгийн гол зорилт нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулж Ардын Их Хурлаар батлуулах явдал байсан юм. Ингээд 1990 оны аравдугаар сарын 4-нд Улсын Бага Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулсан юм.Энэ комиссыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүлж, нарийн бичгийн даргаар Б.Чимид гуайг томилсон. Нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс шинэ Үндсэн хууль боловсруулах ажилд орсон.ТэгээдҮндсэн хуулийн төсөл бэлтгэх олон ажлын хэсэг байгуулсан. Үүнд олон эрдэмтэн оролцуулж, ажилласан. -Тэгвэл Үндсэн хуулийн төсөл боловсруулахдаа өмнөх Үндсэн хууль дээр суурилав уу эсвэл бусад улс орны туршлагаас судалж шинээр зохиосон юм уу? -Бүгд л орно шүү дээ. Монгол Улс өмнөхгурван Үндсэн хуулийн туршлага болонгадаад улсуудын Үндсэн хуулийг судалсан. Үндсэн хуулийн хамгийн гол хэсэг нь төрийн байгуулалтын асуудал байдаг. Ерөнхийдөө 1990 оны тавдугаар сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлтийн хууль төрийн байгууллалттай холбоотой хэсгээрээ шинэ Үндсэн хуулийн суурь болж өгсөн. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг болох Хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал хэдийгээр өмнө байсан ч гэсэн цоо шинэ зүйл болсон. Энэ нь манай улсын Үндсэн хуулийн хамгийн чухал зүйлийн нэг. Бараг хоёр жил шахуу хугацаанд явж ирсэн туршлага дээрээ үндэслээд байнгын ажиллагаатай парламент, хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын хоорондын харилцаа, Ерөнхийлөгчийн институт бүгд шинэчлэгдэн бичигдсэн. -Улсын нэр өгөх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байв. Нэлээд маргаан өрнөсөн гэдэг шүү дээ? -Тийм. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад их яригдсан асуудлын нэг нь улсын нэр байсан.Урд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж нэрлэж ирсэн. Бүгд Найрамдах Ард Улс гэдэг нэршил социалист системийн орнуудад байсан юм. Шинэ Үндсэн хууль батлах үедуг систем нураад уначихсан байлаа шүү дээ. Мэдээж хэрэг улсаа дотор нь ард, сэхээтэн гэх мэтээр иргэдээ ялгаварласан маягтай улсын нэр цаашдаа байхгүй болох нь ойлгомжтой юм. Тэгээд Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэдэг хоёр нэр дээр голлон ярилцсан. Олон хоног депутатуудын хооронд маргаан өрнөсөн түүхтэй. Бас эрдэмтэн судлаачдын үг яриаг сонссоны эцэст Монгол Улс гэдэг нэр олонхийн санал авсан юм. -Төрийн сүлд батлах үйл явц бас нэлээд хурцаар өрнөсөн гэдэг. Одоо ч зарим хүн өнөөгийн сүлдийг солих ёстой. Амьгүй байна гэж шүүмжилдэг. Төрийн сүлд батлах үеийн талаар та дурсахгүй юу? -Төрийн сүлд батлахад маш их асуудал гарсан. Маш их маргаан мэтгэлцээнтэй байлаа. Ард иргэдээс Төрийн сүлднийолон загвар ирсэн. Улсын Бага Хурлаас зураач Тэнгисболдын зурсанцагаан шонхор шувуутай сүлдний төсөл дэмжигдэж гарч ирсэн. Тэгээд Ардын Их Хурлаар хэлэлцэх явцад Төрийн сүлд батлах асуудлыг нэгэн утгаар шийдэхэд хэцүү болсон. Ийм учраас маш өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, бүр тусгай ажлын хэсэг байгуулсан. Төрийн сүлдний загвар ирүүлээгүй зураач үлдээгүй гэхэд хэтийдэхгүй байх. Ард иргэдээс олон загвар ирж байлаа. Ингээд эцсийн дүнд өнөөгийн сүлд батлагдсан. Хүн бүр Төрийн сүлдний талаар янз янзаар л ярьдаг. Өмнө нь социализмын үед Төрийн сүлд гурав, дөрвөн удаа өөрчлөгдсөн. Тэр үед ард түмэн Төрийн сүлдний талаар нэг ч үг дуугардаггүй, үг хэлэх эрх чөлөө хаалттай байсан. Тэгвэл өнөөдөр Төрийн сүлдний талаар иргэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь шинэ Үндсэн хуулийн ач гавьяа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг тунхагласан учраас иргэд өөртөө таалагдсан, таалагдаагүй асуудлаа Төрийн сүлдний хэмжээнд ярьж байгаа юм. Энэ бол манай улсын Үндсэн хуулийн хамгийн гол ололт. -Шинэ Үндсэн хууль хэлэлцэх үед засаглалын хэлбэрээ сонгоход нэлээд маргаан үүсч хурал гацах үе гарсан. Бүр засаглалаа сонгож чадахгүй бол Ардын Их Хурал бараг тарах хэмжээнд яригдсан гэдэг? -Үндсэн хуулийн төслийг бэлтгэх ажлыг зохион байгуулах комиссоос парламентын засаглалтай байхаар тусган оруулж ирсэн. Улсын Бага Хурал дээр үүнийг хэд хэдэн удаа хэлэлцээд парламентын засаглалтай байх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Дараа нь ард нийтээр хэлэлцүүлсэн. Тэгэхэд бас л парламентын засаглалыг дэмжсэн. Харин Ардын Их Хурлаар хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай байна гэдэг талаар ихээхэн маргаан гарсан юм. Маргалдсаар, ярьсаар эцсийндүндээ парламентын засаглалтай байх нь зүйтэй гэдэг шийдэл гарсан. Дэлхийн хоёр том гүрний дунд байдаг цөөн хүн амтайулсын хувьд нэг хүний гарт их эрх мэдэл төвлөрөх нь тийм ч оновчтой хэлбэр биш гэсэн санаа олонхийн дэмжлэг авсан даа.Ер нь нэг хүний гарт бүхэрх мэдэл төвлөрөх, түүний гаргасан шийдвэр нь илүү их сөрөг үр дагавартай байж магадгүй юм. Өнгөрсөн 30 жилийг өнөөгийн өндөрлөгөөс харахад Монгол Улс парламентын засаглал сонгосон нь тэр үеийн Ардын Их Хурлын депутатуудынхамгийн зөв шийдвэрийн нэг байсан гэж би боддог. -Зарим хүн Ардын Их Хурлын гишүүдийн дийлэнх нь сум нэгдлийн дарга нар байсан учраас мал сүргийгтөрийн хамгаалалтад авсан. Энэ нь утаггүй зүйл, хүнээ дээдлэх ёстой гэсэн шүүмжлэл гардаг? -Монгол Улсын Үндсэн хуулийн нэг бүтэн бүлэг нь Хүний эрх, эрх чөлөө юм. Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд нь Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэмбайгуулнагэж тусгасан. Тэгэхээр хүнээ дээдлээгүй, орхисон гэж хэлж болохгүй биз дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн гол үндэс суурь, үзэл санаа нь хүний эрх, эрх чөлөө шүү дээ. Ийм учраас хүнээс илүү малыг төрийн хамгаалалтад авч дээдэлсэн гэдэг нь утгагүй зүйл юм. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдгийг хүмүүс янз бүрээр хэлдэг. Энэ нь эргээд хүнээ бодсон шийдвэр. Монголчуудын нүүдэлчин амьдрал ахуйгаа хамгаалсан зүйл. -Та яриандаа Ардын Их Хурлын хамгийн зөв шийдвэрийн нэг нь парламентын тогтолцоог сонгосон явдал гэж дурдсан. Гэтэл сүүлийн үед Монгол Улс парламентын дээд, доод хоёр танхимтай байх оновчтойгэж зарим хүн ярих боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? -Манай улсын өнөөгийн парламентын тогтолцоо сонгодог хэлбэр нь. Гишүүд нь иргэдээсээ сонгогдоно. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн сонгосон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барьдаг тогтолцоо юм. Дэлхий дээр парламентын хоёртөрлийн тогтолцоо бий. Нэг нь хоёр танхимтай. Нөгөө нь нэг танхимтай. Зарим хүмүүсийн яриад байгаа байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал, байнгын ажиллагаатай Бага хурал гэдэг систем бол парламентын сонгодог тогтолцоо биш. Гэтэл үүнийг зарим хүн андуураад яриад байгаа юм. Холбооны улсууд парламентын хоёр танхимтай байх нь их элбэг. Жишээ нь ОХУ, ХБНГУ, АНУ байна шүү дээ.Нөгөө талаас хүн ам олон улс парламентын хоёр танхимтай байгаа. Манай улс шиг цөөн, гурван сая хүн амтай холбооны бус нэгдмэл улсад парламентын хоёр танхимтай тогтолцоо төдийлөн тохиромжтой бус болов уу даа гэж боддог. Бодъё л доо. Байнга ажилладаг парламентын хоёр танхимтай боллоо гэж. Энэ хоёр танхим нь хоорондоо зөрөлдөөд эхэлбэл яах билээ. Шийдвэр гаргах процесс их хүнд бөгөөд зарим үед боломжгүй ч байх тохиолдол гарч ирж болно. Ийм учраас манай улсад нэг танхимтай сонгодог парламентын тогтолцоо тохиромжтой гэж би хувьдаа боддог. -Тухайн үед шинэҮндсэн хууль боловсруулж байх үедИх цааз гэж нэрлэх асуудал гарч байсан гэдэг. Энэ талаар тодруулж өгнө үү? -Ер нь 1990 оны Ардчилсан хувьсгал Монголын ард түмнийүндэсний бахархал, үзэл бодлыг сэргээсэн үйл явдал болсон юм. Иймд Монголын уламжлалт хууль цаазын бичгүүд тэдгээрийн нэр томъёо яригдаж эхэлсэн. Анх Их засаг, Монгол Улсын Их Цааз гэж нэрлэх асуудал яригдаж байсан. Тэгээд дэлхийн өнөөгийн жишгээр Үндсэн хууль гэдэг нэр дээр тогтсон юм. -Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтын талаар та ямар байр суурьтай явдаг юм бол. Дахиад өөрчлөлт оруулж Засгийн газарт парламентаас оруулах гишүүний тоог нэмэхёстой гэсэн байр суурь ч гарч ирж байна шүү дээ? -Монгол Улс өмнө нь 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа өөрчлөн, шинэчлээд мөрдөж ирсэн түүхтэй. Тэгээд 1990 онд Үндсэн хуулиа бүрэн шинэчилж сольсон. Сүүлийн 30 жилд Монгол Улсад маш их өөрчлөлт гарсан. Бод л доо, 1990 оноос өмнөх Монголыгөнөөгийн Монгол Улстай харьцуулбал тэс өөр болсон. Хүмүүсийн сэтгэлгээ, амьдарлын хэв маяг нь бас эрс өөрчлөгдсөн юм.Нийгмийн өөрчлөлт хурдан явж буй тохиолдолд Үндсэн хуульдаа түүнийг нь тусгах ёстой. Ийм учраас тодорхой хугацаандҮндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох нь гарцаагүй зүйл. Үүгээр зогсохгүй цоо шинээр Үндсэн хууль боловсруулахыг ч үгүйсгэх аргагүй. Монгол Улсын Үндсэн хуульд 1999 онд анх нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үед хурдан шуурхай, ард нийтээр хэлэлцүүлэлгүй зөвхөн УИХ-ын хүрээнд яриад шийдчихсэн. Ийм учраас ард нийтийн дунд Дордуулсан долоон өөрчлөлт гэсэн нэр авсан юм.Яг бодит байдал дээр дордуулсан юм уу гэвэл үгүй. Тухайн цаг үеийнхээ асуудлыг тусгаад Үндсэн хууль тодорхой хэмжээгээр сайжирсан. Жишээ нь Ерөнхий сайдыг томилоход бидэнд ямар асуудал, бэрхшээл тулгардаг байлаа даа. Жишээлбэл,Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг долоон удаа буцаасан түүх бий. Парламентад олонх болсон нам нь Ерөнхий сайдаа томилохоор нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч нь буцаадаг. Тэгэхээр үүнийг засах шаардлага байсан байгаа биз. Дан, давхар дээл гээд их ярьдаг байсан. Бас нэг жишээ дурдъя. Үндсэн хууль батлагдсаны дараахан 1992 онд Засгийн газар байгуулагдахад гишүүдийнх нь гуравны нэг нь давхар дээлтэй байлаа. Гэтэл 1996 онд энэ болохгүй гээд тас хорьсон. Тас хорьсон үед улс төрийн намын лидерүүд нь парламентад ороод суучихсан тул хоёр дугаар эгнээнийхэн нь Засгийн газраа бүрдүүлсэн. Тэгээд Засгийн газраа шүүмжлэх явдал маш их гарсан. Үүнээс болоодЗасгийн газар тогтворгүй болж байлаа. Дараа нь Засгийн газрын гишүүдийг парламентаас сонгодог болсон. Засгийн газрын 17-18 гишүүн нь бүгд парламентад суудалтай байлаа. Энэ нь парламент доторасар том хүч шүү дээ.Гэтэл хууль тогтоох гүйцэтгэх засаглал хоёрынялгаа зааг арилаад Засгийн газар нь хууль тогтоох байгууллагынхаа дээр нь гараад ирсэн юм шиг тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл тас хорьсон ч, задгай тавьсан ч болохгүй л байсан. Иймд дундын боломжтой хувилбарыг сонгох нь гарцаагүй болж байгаа биз дээ. Тэгэхээр 1990 оны Үндсэн хуульдЗасгийн газрын гишүүдийн гуравны нэг нь парламентын гишүүн байна гэж заасан нь боломжит нэг хувилбар юм. Эсвэл 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой тоо зааж өгсөн нь оновчтой шийдэл болсон. Засгийн газрын гишүүний дөрөв нь парламентад суудалтай байна гэж заасан шүү дээ. Энэ нь тэр гуравны нэг гэсэнтэй ойролцоо байгаа юм. Тодорхой тоо зааж өгөхгүй хувиар тооцвол Засгийн газраа 30, 40 гишүүнтэй байгуулаад 10, 20 хүн парламентаас оруулаад ирэх бололцоо гараад ирнэ гэсэн үг.Иймд 2019 онд тодорхой тоо тавих нь зөв гэж үзсэн. -Та Үндсэн хуулийн Дордуулсан долоон өөрчлөлт-ын талаар дурдлаа. Энэ тийм их хэрэгтэй өөрчлөлт байсан уу? -Энэ долоон өөрчлөлт бүгд тийм муу байгаагүй. Тухайн үед парламентын гишүүдийн гуравны хоёроос дээш нь хүрэлцэн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр байна гээд Үндсэн хуульд заасан байлаа. Парламентын50 гишүүн нь цуглачихаад байхадхуралдаж чадахгүй 51 дэх хүнээ заавал хүлээдэг болсон байсан. Өөрөөр хэлбэл парламентын гишүүдийн олонх нь 39 шүү дээ. Гэтэл олонхоос илүү гишүүн цуглаад байхадпарламентад хуралдаж чадахгүй асуудал гарсан. Үүнээс болоод парламентаас гарах шийдвэр нэг хүнээс маш их хамаардаг болчихож байгаа юм. Нэг ёсондоо парламент дийлэнх олонхоороо хуралдаад шийдвэр гаргах гэж байхад нэг хүн ирцээр бойкотлох, шийдвэр гаргуулахгүй хэмжээнд тулсан. Товчхондоо парламент шийдвэр гаргахад маш хүнд болж эхэлсэн. Энэ мэт сайн өөрчлөлтүүд Үндсэн хуульд орсон л доо. Бас сайныг нь муутгасан тохиолдол гарсан. Парламентын гишүүдийн олонх ирснээр хуралдаан хүчинтэй болно. Тэгээд олонхоор шийдвэр гаргана гэж байсан. Өөрөөр хэлбэл парламентын 39 гишүүн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр болох юм. Үүний олонх буюу 20 гишүүний саналаар хууль батлагдах нөхцөл бололцоо үүссэн. Эндээс дахиад л хүндрэл үүсч байгаа биз дээ. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь дутагдал биш. Парламентын гишүүдийн ажилдаа хариуцлагагүй хандаж буйн буруу. Манай улсын парламентад иймхариуцлаггүй гишүүдтэй болоод ирсэн үе таарсантул үүнийгзасахаас өөр арга байгаагүй. Одоо мөрдөж буйҮндсэн хуулиар парламентын гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолдхууль батлагдана. Тэгэхээр доод тал нь 39 гишүүн дэмжиж байж хууль төрнө гэсэн үг. Бүр 40, 50, 60 хувь нь дэмжиж байж хууль батлагдаж байгаа юм. Ингэж сайжруулсан.Энэ мэтээр Үндсэн хууль өөрөө алдаагаа хэлж, алхам алхмаар сайжраад явдаг л даа. -Би дахиад асууя. Яг өнөөдөрҮндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу? -Миний үзэл бодлоорҮндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага харагдахгүй байгаа. Ер нь 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг ярьж байх үед парламентын гишүүдийн тоог олшруулах нь зөв гэдэг асуудал яригдаж байсан. Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё гэсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэл өнөөгийнхөөс арай өөр байх нь зөв юм биш үү гэдэг асуудал яригдсан. Энэ нь зөв байсан. Бас сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн нь бас л зөв асуудал. Гэхдээ үүнийг тухайн үеийн парламентаар дэмжээгүй л дээ. Тэгэхээр тухайн үед дэмжигдээгүй асуудлыг дахин оруулахын тулд, хоёр жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийегэж ярих нь буруу гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль гэж бий. Уг хуулиар Үндсэн хуулийн тодорхой нэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайнзаалтыг найман жилийн хугацаанд хөндөж болохгүй гэсэн байдаг. Улс төрд, нийгмийн нөхцөл байдалд уг заалтаас шалтгаалж хүндрэл учирч болно. Засгийн газрын үйл ажиллагаанд хүндрэл учирч болно. Гэхдээ түүнийг давж туулах аргаа олох ёстой юм. Түүнээс биш Үндсэн хуулиа л өөрчилчихье гээд дураараа гар дүрээд шийдвэрлэх асуудал биш. Тухайн үед тулгарсан хүндэрлийг шийдэхийн тулд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт л дөө. Өөрөөр хэлбэл улс төрд тулгарсан хүндрэлийг хялбар туулах арга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Үүнээс шалтгаалж олон яриа хэлцэл гарсныг бид мэднэ шүү дээ. Тэр байтугай хүндрэл гарч байсныг ч бас мэднэ. Тухайн үеийн улс төрийн хүндэрлээ шийдсэн ч гэсэн Засгийн газар, парламентын үйл ажиллагаа, хоорондынхарилцаандбас хүндрэл авч ирсэн. Тэгэхээр ямар нэг тулгарсан хүндрэлийг шийдэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөнө гээд барьж аваад байх нь оновчтой, ухаалаг биш асуудал юм даа. Т.Жанцан Монголын мэдээ сонин.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.