Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ

МАН бүсийн хөгжлийг дэмжихзорилтын хүрээнд дараахьбодлогыг хэрэгжүүлнэ 5.8.1. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ. 5.8.2. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. 5.8.3. Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ. 5.8.4. Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ. 5.8.5. Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ. 5.8.6. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. 5.8.7. Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно. 5.8.8. Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно. 5.8.9. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ. 5.8.10. Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ. 5.8.11. Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана

МАН мөрийн хөтөлбөртөөХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭРдараахь зорилтуудыг тусгажээ. 1.5.8. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. 1.5.9. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. 1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. 1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. 1.5.12. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна. 1.5.13. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. МАН-ын сонгуулийн штаб.

Нийтэлсэн:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр шинээр хийгдэж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байна. Батноров, Норовлин, Биндэр, Дадал сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна. Тодруулбал 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол улсыг тунхагласаныг бэлгэдэн Монгол төрийн их хуралдай орд цогболборыг тус газарт нь байгуулж байна. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ. Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах талаар хэлэлцжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд COVID-19 цар тахлын эсрэг хоёр орны Засгийн газруудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцсон байна. МөнХБНГУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Н.Аннентай утсаар ярилцаж тохиролцсоны дагуу энэ намар ХБНГУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах асуудлыг мөн хөндөж ярилцсан байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.