Хот суурин газрын ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээг 15 хувьд хүргэнэ

МАН-ын мөрийн хөтөлбөрийн ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН,УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ хэсэгт дараах зорилтууд тусгагджээ. 4.3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн, хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг 25 хувьд хүргэнэ. 4.3.2. Газарзүйн мэдээллийн системд суурилсан Ухаалаг, цахим газрын зураг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, газрын харилцаатай холбоотой орон зайн өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нээлттэй, ил тод болгоно. 4.3.3. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. 4.3.4. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлнэ. 4.3.5. Ногоон хэрэм төсөл хэрэгжүүлж, уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж дахин ашиглах боломжтой болгоно. 4.3.6. Улаанбаатар хот болон бусад хот суурингийн ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээг 15 хувьд хүргэнэ. 4.3.7. Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг шинэчилж, хөрс, ундны ус, агаарын бохирдлын хяналт, шинжилгээг сайжруулна. 4.3.8. Монгол орны нөхцөлд зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийнэ. 4.3.9. Хүн ам төвлөрсөн хот, аймгийн төвүүдийн үерийн хамгаалалтын далан, суваг, инженерийн барилга байгууламжийг нэмэгдүүлнэ. 4.3.10. Цөлжилтийг бууруулж, бэлчээрийг доройтлоос сэргийлнэ. 4.3.11. Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлнэ. 4.3.12. Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд халгүй аргаар тэмцэж, холбогдох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 4.3.13. Бэлчээрийн доройтлыг бууруулах газар зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, зохистой ашиглан хамгаалж, нөхөн сэргээнэ. 4.3.14. Бэлчээрийг нөхөн сэргээх Малчдын дундын сан-г сум бүрд бий болгоно. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-тайхүчээ нэгтгэн хамтарч ажиллахаар 100 гаруй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран ажиллахаар саналаа ирүүлснээс 80 орчимтой нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Өнөөдөр Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэг, Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэг, Хүүхэдзалуус, гэр бүл холбоо ТББ, Боловсрол эрүүл мэндийн хөгжлийгдэмжих дэлгэрэх үйлс ТББ зэрэгэрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТББ, мэргэжлийнхолбоодМАН-ынмөрийн хөтөлбөрийн Эрүүл иргэн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар,МАН-ын ТББ болон Олон нийтийн байгууллага хариуцсан сонгуулийн ажлын хэсгийн дарга О.Одбаяр нар байлцав. МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид, эмч нартаа талархаж байгаагаа илэрхийлэв.Тэрээр МАНэнэ удаагийнмөрийн хөтөлбөрөө 100 хувь биелэх боломжтой гэж үзсэн учраасХөгжлийн гэрээ гэж нэрлэсэн, ТББ-ууд, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учраас Хүчээ нэгтгэе гэсэн уриатай сонгуульд оролцож байгаагаа тайлбарлав. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан ололт, амжилтыг эрүүл энхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хуваалцах ёстой гэв. Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө утааны эсрэг хамтран ажилласан ТББ-уудад талархал илэрхийлж, цаашид ч хүчээ нэгтгэж байгаад олзуурхаж байгаагаа онцлов. Өнгөрсөн дөрвөн жилд МАН эрүүл мэндийн чиглэлээр олон ажил хийсэжнд ТББ-ын төлөөлөл талархаж байв. Тухайлбал, 2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг 47-55 хувиар, эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшуулал, төрд ажилласан жилийн нэмэгдлийг тус тус нэмэгдүүлснийг онцлов. Мөн Донорын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг 10 орчим хууль тогтоомж боловсруулан УИХ-ынчуулганаархэлэлцүүлэн батлуулж, Элэг бүтэн Монгол,Эрүүл шүд хүүхэд, Орчны эрүүл мэнд зэрэг есөн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр мянга мянган иргэнээ элэгний аюулт өвчнөөс салгаж, олон зуун хүүхэд багачуудынхаа шүдийг эрүүлжүүлж, утаанаас үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулж чадсан амжилтыг дурдав. Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэгийн тэргүүн П.Бат-Ирээдүй: МАН болон Монголынхавдар судлалын мэргэжилтнүүд бид олон жил хамтран ажиллаж байна.Элэг бүтэн монгол, Хавдрын эсрэг хамтдаа үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг хамтдаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. Цаашид эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэхэд өнөөдрийн санамж бичиг гол түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Зөв эхэлсэн ажил зөв үр дүнд хүрэх учиртай.МАНиргэдийнхээ хүсэл сонирхол, шаардлагад тулгуурлаж 10 жилийн өмнөөс Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аяныг өрнүүлсэн бол сүүлийн дөрвөн жил Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыноношлогооныэрт илрүүлэлт, эмчилгээний стандартолон улсынтөвшиндхүрч эмчлэхболомжууд бүрдсэн. Тиймээс бидМАН-ынмөрийн хөтөлбөрийг дэмжиж байна.Хариуцлагатай боловсролтой эрүүл шинэМонголынтөлөө хүчээ нэгтгэе. Эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахаас хамгаалах холбооны ерөнхийлөгч Ц.Батдорж: 2016-2020 оны хооронд У.ХүрэлсүхийнЗасгийн газартай хамтарч ажиллаад маш их өөрчлөлтийг мэдэрлээ. Тэр өөрчлөлт ньхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгсөн явдал юм. Засгийн газраас шахмал түлшний Таван толгой компани байгуулж,хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүнийг авч ажиллуулсан нь бидэнд их итгэлийг төрүүлсэн.Бид МАН-тайтусгай хэрэгцээтэй ахмад настнуудын эмчилгээ, асаргаа сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийгнэмэгдүүлж, тусламжүйлчилгээнийзардлыг Эрүүл мэндийндаатгалын сангаас санхүүжүүлэх, амьжиргааныбаталгаажихтөвшнөөс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн, тусламж үйлчилгээ авах Цахим карт олгох чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Амжаагийн Энхболд: Зээлийн хүүг БУУРУУЛАХ боломж байгаа

​​​​​​​ Улсын их хурлын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймаг 13-р тойрогт Та бидний эвслээс нэр дэвшигч Амжаагийн Энхболд зээлийн хүүг БУУРУУЛАХ боломж байгааг мэпэгдлээ. Банкны зээлийн хүү нь өндөр байгаа учраас үндэсний үйлдвэрлэгчид өндийж чадахгүй байгааг тайлбарлав.

Нийтэлсэн:
Б.Нямтайшир, Э.Бат-Үүл нарын  нууц уулзалтын бичлэг юу өгүүлэв?

Хэнтий аймагт АН-ааснэр дэвшигч, хотын дарга асан Э.Бат-Үүл, МАК группийн ерөнхийлөгч Б.НямтайширнарХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэнхэр-ийн гуанзанд энэ сарын 6-ндуулзсан нууцуулзалтынбичлэг задарчээ. Уг бичлэгт гарч байгаагаар бол Э.Бат-Үүл Б.Нямтайширыг хүлээж байгаад тосон авч уулзах аж. Бичлэгт дурдсанаар бол тэд гуанзны эзэнд мөнгө төлж байгаад хүн оруулалгүй, 2 цаг орчим уулзжээ. Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж яваа Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайнхаа хамт яллагдагчаар татагдаад байгаа бол Б.Нямтайширын хүү Н.Номтойбаярньхоригдож, өөрөө шүүхийнзарлантайяваа.Тэд уулзаж дуусахад бие хамгаалагчдаар хамгаалуулсан Б.Нямтайширын машинд нь хамт суугаад хаашаа ч юм явж байгаа нь бичлэгт үлджээ. Ингэж хөвгүүдтэйгээ хамт ял шийтгэл авахдаа тулсан Монголын толгой баян, ардчиллын алтан хараацай хоёрын буйдхан газарт уулзсан уулзалтын зорилгочухам юу байв? Тэр тусмаа хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хийж байгаа Б.Нямтайшир нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийг зорьж очсоны цаад учир юу вэ гээд олон асуулт хариулт нэхэж байна. Хоёулаа их ажилтай улс санамсаргүй таарна гэж байхгүй байх.Сошиалаар шуугиж байгаагаас харахад МАК группийн ерөнхийлөгч Б.НямтайширХэнтий аймагт нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийн сонгуулийгсанхүүжилтийгшийдвэрлэх, хариуд нь Э.Бат-Үүл Н.НомтойбаярыгУИХ-д гаргах хоёр талын тохироотой уулзсан гэх. Уг нууц уулзалтын бичлэг задармагц Э.Бат-Үүл Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэр мандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Тайшир бид хоёр нэг байрных хэмээн жиргэжээ. Нүд худал хэлдэггүй, Э.Бат-Үүл өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм болохоор тэд ямар ч байсан нууцаар уулзсан нь үнэн байна. Тэд улстөр, бизнесийн нам дамнасан сүлжээ болох МАНАН мафийн хүмүүс гэдэг үнэн. Энэ сонгууль тэдний эрх мэдлээ хадгалж үлдэх сүүлчийн сонгууль учраас хаана, юу эсийг хийж явах билээ. О.Гэгээ

Нийтэлсэн:
“Эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаарай” хэмээн захилаа

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн уулзалтаа нийслэлийн Налайх дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Тохижилт үйлчилгээний компани, Чандмань-Налайх, цэцэрлэгжүүлэлтийн албаны ажилтан, албан хаагчид болон цэргийн ангийн албан хаагчидтай уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонссон юм. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөжээ. Тэр дундаа гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, камержуулалт, явган хүний зам, орон сууцны сантехникийн шугам сүлжээ, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн хороодын доторх авто замуудыг шинэчлэх, орон нутгийн болон улсын чанартай авто замуудтай холбох ажил мөн хийгдэж байна. Нэр дэвшигчдийн зүгээс цаашид Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлэх гээд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлэв. Мөн дүүргийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэлээ гаргаж ажилладаг та бүхнээрээ үргэлж талархаж явдаг гэдгээ С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн зургаан анги байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нийслэл, дүүргийн удирдлагууд цэргийн анги, салбаруудтай байнга хамтран ажиллаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж иржээ. Мөн цэргийн анги байгууллагын удирдлагууд дүүргийнхээ хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд байнга тусалж, хамтран ажилладаг байна. Цэргийн ангийн алба хаагчдын зүгээс Батлан хамгаалах чиг үүргээ бид нэр төртэйгээр биелүүлж ирлээ. Бидний хөдөлмөр, зүтгэл бүхэн эх орныхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр дүүрэн байдаг. Ямар ч хүнд үеийг бид хамтдаа хүчээ нэгтгэн даван туулж чадна. Цаашид бидний нийгмийн асуудлыг илүү баталгаатай болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, үндэсний дархлаатай залуу үеийг бий болгох, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч бодлого барьж ажиллаарай гэж нэр дэвшигчдэд захиад хоёр нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ илэрхийлсэн юм. Зэвсэгт хүчнээ илүү чадавхжуулах, Монгол цэргийн чадавхийг энхийг сахиулах үйл ажиллагаанд илүү нэмэгдүүлэх гээд олон чиглэлд цаашид анхаарч ажиллах зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Та бүхний хэлсэн захисныг анхаарч ажил хэрэг болгож ажиллана гэдгээ нэр дэвшигчид хэлээд Эх орноо батлан хамгаалах их үйлст нь амжилт хүслээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.