Ц.Элбэгдорж,Б.Хурц нарын бүлэглэлээс  нэр дэвшсэн залуус

Энэ сонгуулиар сонгогчид шинэ, залуу хүнийг дэмжинэ гэсэн хандлагатай байгаа сонгогчдын судалгаа гарчээ. Харин энэ хандлагыг далимдуулан АН-ыг базсан бүлэглэлүүдийн гар хөл болсон залуучууд олноор нэр дэвшиж явна. АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдоод нэг удаа АН-ынхан фракцгүй боллоо гэж мэдэгдэж байсан ч энэ сонгуулиар фракцуудаасаа ч томорсон бүлэглэлүүд нэр дэвших эрх авсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг гурван бүлгийн тохиролцоон дээр нэр дэвшүүлсэн гэх. Тэр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, генерал Б.Хурц нарын, Ерөнхийлөгч Х.Баттулгын, С.Эрдэнэ болон З.Энхболдын бүлэглэлүүд аж. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэл энэ удаа нэлээд хүчтэй байж олон нэр дэвшигч дэвшүүлсэн, тэр дундаа залуусаа түлхүү явуулсан. АН-ын генсек Ц.Баатархүү, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуульч О.Алтангэрэл, ХХБ-ны төлөөлөл Э.Долгион, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, АПУ-гийн Б.Түвшин, Б.Ганхөлөг нар Ц.Элбэгдоржийн бүлэглэлд хамаарч байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа эдгээр залуус Ц.Элбэгдоржийн УИХ дахь гал хамгаалагчийн үүргийг гүйцэтгэх, бүлэглэлийн эрх ашгийн төлөө л ийнхүү мацаж яваа. Ц.Баатархүү.Тэр гэнэт АН-ын генсек болсон УИХ-д нэр дэвших эрхээ амархан авчихсан нь Ц.Элбэгдоржтой холбоотой нь тодорхой аж. Тийм биш бол П.Галиндэв, Д.Мөнх-Эрдэнэ, Л.Наранбаатар нар шиг нэр дэвших эрх авч чадахгүй гомдоллож явах байсан биз.Ц.Баатархүү өөрөө фракц, бүлэглэлд багтдаггүй гэх боловч тэр бүр 2005 оноос хойш Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх болсон. Лектор төвийн гэгддэг тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхийн албыг хашсан. 2012 оны орон нутгийн сонгуульд АН ялснаар Э.Бат-Үүл хотын дарга болж, Ц.Баатархүү Ц.Элбэгдоржийн хот дахь төлөөлөл болон түүний орлогчоор томилогдсон. Ердөө дөрөвхөн сарын дараа тэр гэнэт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь АН-ын фракцуудын зодоонтой холбоотой байлаа. С.Эрдэнэболд.Мөн л Ц.Элбэгдоржтой ойр, Өдрийн сонин-ы орлогч эрхлэгч, Хууль зүйн дэд сайд асан Ш.Сүхбаатарын хүү. Тиймээс ч Ц.Элбэгдоржтой ойр байж, Ц.Баатархүү тэр хоёр адилхан Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар ажиллаж явсан юм. Тэр эдүгээ АЗХ-ны ерөнхийлөгч. Өмнө нь АН-ын нарийн бичгийн дарга ч явсан. Бусад залуусаа бодвол дээрээ татаас ихтэй. Ч.Өнөрбаяр.Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед 2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж, тэнд ахлах референтээс эхлээд дэд даргын алба хашиж байсан нэгэн. Олон хууль батлуулсан хэмээн онгирох энэ залуу АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байв. Ч.Өнөрбаяр зөвлөх хийхийн хажуугаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш байв. Дараа нь 2012 онд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхийн алба хашиж явсан. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах чадваргүй гэгдэж байсан тэрбээр яах аргагүй л Элбэгээгийн хүн. О.Баасанхүү.Түүний хувьд УИХ-д эхлээд Ц.Нямдоржийн хэлснээр Н.Энхбаярын оймсны хавчуурга болж орж ирсэн бол 2016 онд МАН, АН-ынхан саналаа хуваах зуур дундуур нь гүйгээд орчихсон азтан. Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн ч чадалгүй тус намаас хөөгдсөөр эцэст нь сонгуулийн нэр дэвшүүлэлтээс хэдхэн хоногийн өмнө АН-д орсон. Б.Хурц, Т.Бадамжунай нартай ярилцсан нь ил болсноор түүний МАНАН-гийн хүн болох нь тодорхой болсон. О.Магнай.Гудамжны тэмцлээс гараагаа эхэлсэн энэ залуу, улстөрд ороод 7 дугаар сарын нэгний үймээнийг эхлүүлж, үүнээсээ болж АН-д элсэж хэргээс мултарсан. АН-ыг засгийн эрх барьж байх үед ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. АН-ын нарийн бичгийн дарга тэрбээр Ливан улсын иргэнийг залилж, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь 724 саяд үнэлэн өөрийн эзэмшлийн компанид шилжүүлэн авсан. АТГ-аас уг хэргийг шалгаж, яллагдагчаар татсан байдаг.2008 оны долдугаар сарын 1-нийг хамт өдүүлсэн Ц.Элбэгдорж түүнийг ивээлдээ авч, хэргээс мулталсан. О.Алтангэрэл.Хуульч О.Алтангэрэл гээднэг залуу улстөрчдийг шүүмжлээд гүйгээд байдаг байсан. Гэтэл гэнэт АН-д ороод бүр Өвөрхангай аймгийн АН-ын дарга болж. О.Алтангэрэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэс Шүүхийн ерөнхий зөвлөлд өндөр албан тушаал хашиж байсан хүн. Төрийн албанаас гэнэт зайгаа барьж, улс төр ханцуй шамлан орж, бүр УИХ-д нэр дэвшихээр болсон, аймгийн Намын хорооны даргын албыг хашдаг нь түүний эрийн сайндаа хүрсэн улс төрийн оргил лав биш. Э.Долгион.Блүүмберг ТВ, Засгийн газрын мэдээ сонины эрхлэгч түүнийг АН-д сонгуулийн нэр дэвшүүлэлтийн өмнөх өдөр элсүүлээд л маргааш нь нэр дэвшүүлчихсэн. ХХБ-ны төлөөлөл Э.Долгион бол энэ дундаа хамгийн нөлөөтэй нь ч байж мэдэх. Учир нь түүний ард Сахал Д.Эрдэнэбилэг ах нь зогсож буй. Б.Түвшин.Уг нь НИТХ-ын төлөөлөгч боловч АПУ-гийн Б.Түвшин гэгддэг нэг залуу бий. Түүнийг АПУ-гийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан болохоор ийн нэрлэдэг гэнэ. Энэ удаа АН-аас УИХ-д нэр дэвших эрх авсан нь нэг талаас Г.Батхүү агсны нэр нөлөө, нөгөө талаас Ц.Элбэгдоржийн татаас гэлцэнэ. Б.Ганхөлөг.Г.Батхүү агсаны хүү. Энэ залуугийн тухайд анх удаа нэр дэвшиж байгаа. Ц.Элбэгдорж нарын дэмжлэг, аавынхаа нэрээр дэвших эрх авсан нь ойлгомжтой. Н.Номтойбаяр нар аавынхаа нас барсан хэргийг нэр дэвшихдээ ашигласан гэж түүний тухай хэлж байлаа. Г.Самбуу

Нийтэлсэн:
“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын амьжиргааг дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Тоосгоны үйлдвэр, уурхайчид болон малчин өрхийн төлөөллүүдтэй уулзав. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүн, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг нь сонслоо. Мал аж ахуйн салбар, малчдыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн дунд, урт хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилан Монгол малчин үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд баталсан юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчилж, чанарын үнэлэмж бий болгох, малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөлийг сайжруулна. Мөн малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. Монгол малчин үндэсний хөтөлбөрийг 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлэх юм. Манай улсын нийт өрхийн 25,8 хувийг малтай өрх, үүний 73.6 хувийг малчин өрх эзэлж нийт хүн амын 19.4 хувь нь малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26,7 хувийг малчид бүрдүүлж байна. Тиймээс малчдын амьжиргааг дэмжиж, малын бэлчээрийг хамгаалж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур гэдгийг мөн хэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлсэн гэдгийг МАН-аас нэр дэвшигчид дуулгав. Тодруулбал 2017 онд 5,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2019 онд 26,6 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийж салбарт бүрт бүтээн байгуулалтуудыг эхлүүлжээ. Ялангуяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, нярайн эмгэг судлалын тасаг нээгдэж орчин үеийн техник төхөөрөмжийн тусламжтайгаар бүх төрлийн шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болжээ. Мөн 100 ортой хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн хэлтсийн шинэ барилга баригдаж буй бөгөөд Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж байгаа юм. Түүнчлэн Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд иргэдийн амьдарч буй орчинг сайжруулж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж ашиглалтад оруулж эхэлжээ. Цаашид бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алсладсан бүс нутаг, аймаг сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжихээр намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байна. Учир нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр аж үйлдвэрийн паркуудыг байгуулж, дотооддоо үйлдвэрлэл эрхлэж ажлын байрыг нэмэгдүүлэхээр намын мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж хөнгөлөлттэй орон сууцаар хангаж өгөхийг хүсч байв. Мөн малын бэлчээр хомсдож байгаа учраас замбараагүй газар олголтыг зогсоож, худагтай болгож өгөх саналыг гаргаж байлаа. Малчдын амьжиргааг дээшлүүлэх сүү цагаан идээг худалдан авах, арьс ширийг үнэд хүргэж дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэх саналыг ч малчид хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
НОЁН УУЛЫГ НҮХЭЛЖ СЭНДИЙЛСЭН ЖИНХЭНЭ ЭЗЭД ХЭН БЭ?

НОЁН УУЛ БА ГАЦУУРТ Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын заагт оршино. Энэ нутагт нийт 230 орчим Хүннүгийн язгууртнуудын булш бий. Өөрөөр хэлбэл Хүннү гүрний үеэс Сэлэнгэчүүд төдийгүй монголчууд тахин шүтэж ирсэн өвөг дээдсийнхээ онгоныг оршоосон ариун газар мөн. Уг ариун дагшин газарт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уул орчимд 1995-2010 онд таван аж ахуйн нэгжид ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Уг газарт 1970-1991 онд хайгуул, судалгаа хийсний үндсэн дээр 1992-2000 онд Гацуурт, Гурван гол компани алтны шороон ордны олборлолт хийжээ. Дараа нь Каскадиа компанийн геологичид 1998 онд Гацууртын алтны үндсэн ордыг нээж, улмаар Сентеррагоулд Монголия ХХК болсон түүхтэй. Гацуурт ХХК Монгол Улсын хөдөлмөрийн баатар болтлоо өсч дэвжсэн Л.Чинбатынх. Олборлолтод Ноён уулын 146 га талбай өртөж, уурхайн амны 300 орчим га талбайгаас 140 нь эвдэрч нөхөн сэргээлгүй орхижээ. Мөн Гацуурт голын голдиролыг өөрчилж, хэд хэдэн жижиг цөөрөм болгосон ч удаатай. Л.Чинбат нь Монгол HD телевизийн ерөнхий захирал, Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо-ны УЗ-ийн гишүүн, Гацуурт компанийн ерөнхий захирал. Геологич мэргэжилтэй энэ эрхэм 1996 онд алтны олборлолт явуулдаг Гурван гол ХК-ийг үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаад 1998 оноос бие дааж Гацуурт ХХК-г үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл Ноён уулын хөрс шороог 1992-2000 он хүртэл сэндийлж хөл дээрээ боссон ноён бол гагцхүү Л.Чинбат. Гацууртын Л.Чинбат ч хийдгээ хийж, олдгоо олсон. Ноён уулын энэхүү бүс нутагт олборлолт хийсэн гэж андуурагддаг өөр нэг эрхэм бол Монзол ХХК-ийн захирал Ч.Чинбат. Ноён уулын аманд ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Лучеро ХХК-ийн хувийг Монзол ХХК эзэмшдэг гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх болов. Гэвч бодит байдал тийм биш. Лучеро ХХК Монзол ХХК-тай холбоотой ч бай, үгүй ч бай тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сард Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоход уг зөвшөөрөл цуцлагдаж, тус газар улсын мэдэлд бүрэн очсон. Нэмж тайлбарлахад хайгуулын ажлыг ч уул уурхайн олборлолттой андуурах боломжгүй. Учир нь тухайн талбайд эрдэс баялгийн нөөцийг тогтоох, цаашид уурхайн аргаар олборлолт явуулах боломжтой эсэхийг тогтоодог судалгааны ажил юм. ГАЦУУРТЫН ОРД БА С.БАЯРЦОГТ Энд өөр нэг сонирхолтой баримт байна. 2015 оны нэгдүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ. Харин 2015 оны хоёрдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ухах эсэх талаар санал хураахад 48 гишүүнээс 26 нь ашиглахыг эсэргүүцэж, 22 нь зүйтэй гэж үзэж байжээ. Тухайн үед ухах нь зөв гэж үзсэн гишүүдийн нэрс дотор Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нарын 22 гишүүн байсан гэдэг юм билээ. Хэрэв үнэн бол Сэлэнгэ нутгаар овоглодог С.Баярцогт ухахыг дэмжсэн байр суурьтай байсан гэх мэдээлэл анхаарал татна. Сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээж, төрийн өндөр албан тушаалуудыг удаа дараа хашсан С.Баярцогтод Ноён уулыг ухуулахын оронд улсын хамгаалалтад эрт авах боломж байсан нь гарцаагүй. Даанч тийм зүйл болсонгүй. Энэ явдлын дараа буюу 2015 оны зургадугаар сарын 05-нд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Гацууртын ордын 66 хувийг Сентерра гоулд Монголиа ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж, нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдаж байсан билээ. Тиймээс Оюу толгойн гэрээг хийснээр Монголын түүхэнд үлдэж, өдгөө тэрхүү түүхээ сайнаар эсвэл муугаар дурсагдахаа шүүхээр шийдүүлэхээр зэхэж суугаа, нэр дэвшигч С.Баярцогтоос Сэлэнгэчүүдийг төлөөлж асуух үлдлээ. Та яагаад өндөр сэнтийд заларч, өргөн олондоо нэртэй явахдаа төрсөн нутгаа хамгаалж, түүхийн дурсгалаа хамгаалаагүй юм бэ? Гацууртыг хамгаалж, гараа хумхиж суугаагүй бол болсон түүхийг бидэнд нүдэнд харагдтал яриач..? sonirholtoi.com

Нийтэлсэн:
ХОТЫН ДАРГЫН “БЯР”-ТАЙ ШИЙДВЭР САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ УУРТАЙ БАЙНА

ХХБ-ны Эрдэнэбилэг ууртай ууртай байна. Яагаад гэж үү? Учир нь Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг нь нийслэл буцааж аваад, орчин үеийн хотуудын стандартад нийцсэн усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгочихсон болохоор. Угтаа бол уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ. Харамсалтай нь газар доорх үйлчилгээний төв ч барисангүй, газар дээр нь усан оргилуур ч боссонгүй, 13 жилийн хугацаанд. Харин ч уг газрыг Улаанбаатар банкинд 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан юм. 2016 онд төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгосон нь ч мөн л ХХБ-ны Эрдэнэбилэг нар тэр газарт эзэн сууж байсан гэдгийг энд сануулъя. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 4 сард Сүхбаатарын талбайн урд хэсгийн уг 2.5 га газрыг Улаанбаатарын мэдэлд буцаан авч, 15 жилийн турш бариагүй усан оргилуурыг нь ганц улирал хүрэхгүй хугацаанд босгочихлоо. Ажил эхлэхээс дуусах хүртэл мөн ч их дайралт, гүтгэлэг, доромжлолыг хотын удирдлагууд руу чиглүүлсэн дээ, харин ч нэг. Хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан, Худалдаа хөгжлийн ТУЗ-ийн дарга Сахал Эрдэнэбилэг хоёрын хэн нь хийрхэж, хэн нь хийдгийг эндээс харлаа. Угаасаа уг газрыг анх авахдаа сахал Эрдэнэбилэг усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн нь худлаа байсан биз. Нэг л өдөр төв талбайн урд захыг хашаалж байгаад ХХБ-ны шилэн барилга шиг байшин баригдсан байх байсан нь баараггүй. Нийтийн гэсэн тодотголтой бүхнийг сорчилж өөрийн болгож байсан түүнийг санаархлыг тас цохих Хотын даргын бяр-тай шийдвэрт сахал Эрдэнэбилэг ууртай байх нь аргагүй. Иргэд баяртай байна. Яагаад гэдэг нь мэдээж тодорхой. Төв талбайн урдах цэцэрлэг бохир заваан биш, орчин үеийн технологийг илтгэсэн усан оргилууртай, сууж тухлах талбайтай болсон учраас. Хамгийн гол нь хотын захиргаа нэг хүний эзэмшилд байсан газрыг нийтийнх болгохдоо иргэдийн эрх ашгийг хангаж, тав тухыг бүрдүүлж болдгийг баталсанд баяртай байна. Бас ногоон байгууламж, мод бутнууд нь хэвээрээ байгаад бүр их баярлаж байна. Өнгөрсөн хавар нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой 12 газар нийслэлчүүдийн мэдэлд буцааж авсныг зарласан. 12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн эзлэх хэмжээ өнгөрсөн жил ес гаруй га-гаар нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын 470 444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдаг. Уг газрын талбайн хэмжээг ийнхүү ганцхан жилийн дотор 10 орчим га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж, талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид, бүр нэлээдгүй хэсэг нь Сахал нэртэй Эрдэнэбилэгт байны нотолгоо энэ. Харин одоо эхнээсээ эдгээр газар нийтийн эзэмшлийнх буюу нийслэлийн иргэдийн амрах, тухлах газар болж эхэлж байна. Нийт 7500 м.кв талбайн хөрсийг боловсруулан, шинээр зүлэгжүүлж, усалгааных нь системийг төвлөрсөн шугамд холбосон байна. Явган хүний боржин чулуун зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарахад саадгүй байх налуу зам...гээд хүүхдүүдийн, залуусын, хосуудын, хөгшдийн...гээд ерөөс нийслэлчүүд тухлах сайхан газар ийнхүү шинээр бий боллоо.

Нийтэлсэн:
 Цэнгэг усны нөөц, голын эхийн 55-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авна

МАН хүн амаа баталгаат ундны усаар хангах зорилтын хүрээнд дараах бодлогыг хэрэгжүүлнэ 4.1.1. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна. 4.1.2. Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөж, баталгаат ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлнэ. 4.1.3. Гадаргын усны урсцыг сайжруулж, говийг усжуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. 4.1.4. Хөвсгөл нуурын бохирдлын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.