Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулаан алдагдлыг бууруулна
2020-06-18 17:29:18 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн Ногоон хөгжлийн бодлогод Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотойдараахь зорилтыг тусгажээ. 4.4.1. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хаягдлыг багасгах ногоон үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ. 4.4.2. Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 4.4.3. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ. 4.4.4. Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгож, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 25 хувьд хүргэнэ. 4.4.5. Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулааны алдагдлыг бууруулна. 4.4.6. Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгад идэвхтэй оролцож, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.
Нийтэлсэн:
МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг сайшаан дэмжив
2020-06-18 16:48:23 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон Хишиг уул ХК-ийн түрээслэгчидтэй уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсов. Багануур дүүрэгт хүнс, худалдааны чиглэлээр нийт 71 иргэн, 63 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Нийтийн хоолны 78 цэгт 200-аад мэргэжлийн тогооч ажилладаг байна. Дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ойг тохиолдуулан олон томоохон арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Тодруулбал, Түмнээ дээдэлсэн түүхт 40 жил ном, мэргэжил, арга зүйг дээшлүүлэх сургалтууд, салбарын ажилтнуудыг урамшуулах, нийгмийн асуудлыг дэмжих гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Мөн тус дүүрэгт 241 аж ахуйн нэгж болон үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэл 1 тус тус эрхэлдэг байна. Дүүрэг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих бодлого барьж ажилласнаар борлуулалтын орлого 510.5 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 187 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 2019 онд гурван иргэн хамрагдаж, 184.1 төгрөгийн зээл авчээ. Уулзалтын үеэр дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан Хувийн хэвшлийнхнийг дэмжих төрийн бодлого, шийдвэр сул байна. Өөрсдийнхөө сэтгэл, зүтгэлээр өдий хүртэл ажиллаж ирлээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүү багатай зээл байхгүйгээс үйлдвэрлэл, үйлчилгээгээ цаашид үргэлжлүүлж чадахгүйд ч хүрч мэдэх цаг үеийг бид туулж байна. Төрийн албанд хүнд суртал их. Иргэдийг маш их чирэгдүүлдэг. Хэрэгтэй, хэрэггүй бичиг баримт бүрдүүлэх, хяналт шалгалт, торгууль энэ бүхэн бидэнд бизнес эрхлэхэд дарамт учруулдаг. Зөрчлийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Энэ хуулийн дор иргэдийг хохироох асуудал их гардаг гэсэн саналуудыг хэлж байлаа. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс МАН мөрийн хөтөлбөртөө банкны зээлийг хүүг бууруулах, ипотекийн зээлийг хүүг 4-6 хувь болгон бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог өөрчлөх гээд иргэд, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн олон үр дүнтэй цаашид биелэгдэх зорилтуудыг тусгасан гэдгийг онцолсон. Мөн түүнчлэн Хувийн хэвшлийнхэн бол улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. Бид Улаанбаатар хотын хөгжлийг бүс нутагтай нь уялдуулахаар зорьж байгаа. Та бүхний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг өнгөрсөн хугацаанд үе шаттай шийдвэрлэж ажиллалаа. Цаашид ч манай намын мөрийн хөтөлбөрт худалдаа, үйлчилгээний салбарынхан болон бизнес эрхлэгчдээ дэмжих олон зорилтууд тусгагдсан гэдгийг дуулгасан юм. Багануур дүүргийн гоо сайханч Г.Мажигсүрэн Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ худалдаа, үйлчилгээний салбарынхныг маш сайн дэмжиж ирсэн. Олон арга хэмжээг зохион байгуулж биднийг урамшуулж ажилладаг. Хотын дарга С.Амарсайханы хувьд нийслэл хотод маш томоохон ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэж байгаад бид бүхэн талархаж явдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг дэмжиж байгаа. Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний салбарынхан, бизнес эрхлэгчид бид бүхний зүгээс та хоёрыг 100 хувь багаар нь дэмжиж, УИХ-д сонгоно. Харин хэлсэн санал бүрийг маань ажил хэрэг болгоорой гэж захив. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Үүрэн телефоны мэдээлэл дамжуулах 5G-LTE үйлчилгээний технологийг нэвтрүүлнэ
2020-06-18 14:39:23 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын мөрийн хөтөлбөрийн УХААЛАГ ШИЙДЭЛТЭЙ УЛААНБААТАР хэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ. 5.2.1. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-г батлан хэрэгжүүлнэ. 5.2.2. Хотын эдийн засгийг төрөлжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүсчлэлийн дүрэм, нийслэлийн нэгдсэн стандартыг боловсруулж хэрэгжүүлнэ. 5.2.3. Дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын бие даасан дэвшилтэт технологи бүхий шинэ шийдлүүдийг нэвтрүүлж гэр хорооллын айл өрхүүдийн 40 хүртэл хувийг хамруулна. 5.2.4. Газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрсдэл аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга, байгууламж, орон сууцыг бүртгэлжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг шинэчлэх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. 5.2.5. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг батлуулж, эрсдэлтэй бүсүүдэд амьдардаг өрхийн тоог бууруулна. 5.2.6. Хотын хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, үүрэн телефоны мэдээлэл дамжуулах 5G-LTE үйлчилгээний технологийг нэвтрүүлнэ. 5.2.7. Хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, авто зам, гудамж, олон нийтийн зам талбайг бүрэн камержуулах хяналтын цогц шийдлийг нэвтрүүлнэ. 5.2.8. Олон улсын дээд түвшний уулзалт, үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах цогцолборыг барьж байгуулна. 5.2.9. Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дунд олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, байгуулан хүүхэд, оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлнэ. 5.2.10. Хотын дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлж, удирдлага менежментийн ухаалаг шийдлийг нэвтрүүлнэ. 5.2.11. Гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандартыг нэвтрүүлж, хотын соёлыг төлөвшүүлэн Улаанбаатарын гудамж аян зохион байгуулна. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна
2020-06-18 14:31:55 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын мөрийн хөтөлбөрийн ОРЛОГОТОЙ, ОРОН СУУЦТАЙ УЛААНБААТАР хэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ. 5.6.1. Олон төрлийн /орлогод нийцсэн, амины, түрээсийн, ногоон/ инженерийн шийдэл бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно. 5.6.2. Улаанбаатар хотын гэр хорооллын төвийн, дундын, захын, зуслангийн бүсийн айл өрхийг төвийн болон хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбоно. 5.6.3. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийн төслийг үргэлжлүүлж дуусгана. Харгиа цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ. 5.6.4. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүдийг газраа орон сууцаар солих хөтөлбөрийг бүх дүүрэгт үргэлжлүүлж, газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Манай улсын экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын өнгөрсөн оны хоёрдугаар сарын статистик мэдээгээр хайгуулын болон ашиглалтын 3029 тусгай зөвшөөрөл байгаа бол 50 гаруй төрлийн 3000 гаруй орд судлагджээ. Үүнийг дагаад эмх замбараагүй хариуцлагагүй уул уурхайн олборлолт газар авч эхэлсэн тул Засгийн газраас бодлогын түвшинд онцгойлон анхаарч эхэлсэн. Тухайлбал, уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө Ногоон хөгжлийн бодлого гэсэн тусгайлан бүлэг оруулж, хариуцлагатай уул уурхайн төлөө хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлэх, тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх цогц зорилтыг дэвшүүлжээ. Хариуцлагатай уул уурхай зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно. Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бох ирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална. Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг, байгалийн нөөц ашигласан төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ. Говийн бүсийн уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалттай гүний ус ашиглахыг хязгаарлаж, уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны хангамжийн зохицуулалт хийнэ. Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгиийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө. Уурхайн хаалтын зардлыг дундын хяналтын дансанд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгал нэвтрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээлгэх хяналтыг сайжруулна. Бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. МАН-ын сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй