Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн 5 дугаар хорооны Нарийн, Залуус, Наран хэсэг болон 3 дугаар хорооны орон сууцны иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Их гүн хэсэгт анх удаа 320 хүүхдийн суудалтай бага сургууль барьж ашиглалтад оруулжээ. 3 дугаар хороонд Залуучуудыг ажлын байраар хангах, тогтвортой орлого бий болгох жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор анх удаа дүүрэгтээ орчин үеийн шаардлага хангасан шилэн фасад бүхий барилгын ажлыг эхлүүлсэн байна. Мөн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 8 байршилд 92 автомашины зогсоолыг шинээр хийжээ. Энэ бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлж ажилласан хотын Захирагч С.Амарсайхан болон дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарт талархаж явдгаа хорооны иргэд уулзалтын үеэр илэрхийлж байв. Цаашид дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулна. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгон хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулах гээд олон зорилтууд намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчиддоо онцолж дуулгалаа. Энэ үеэр 5 дугаар хорооны иргэн М.Энхцэцэг Энэ удаагийн сонгуульд алслагдсан гурван дүүрэг нэг тойрог болж, УИХ-д бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаад баяртай байна. Багануур, Багахангай, Налайх гурван дүүрэг маань одоо хөгжиж, үйлдвэржих цаг нь нэгэнт болсон. Нутаг орноо мэддэг хоёр нэр дэвшигч манай тойрогт нэр дэвшиж байгаад иргэн хүний хувьд маш их талархалтай байна. Ингээд Багануурчуудыгаа хоёр нэр дэвшигчтэйгээ хамтран хүчээ нэгтгэн хамтдаа хөгжие гэж хэлмээр байна гэв. Мөн 5 дугаар хорооны иргэн Г.Тогооч Улс төрийн намын ууган хүчин МАН энэ удаагийн сонгуульд манай тойрогт мэдлэг боловсролтой, хийсэн ажилтай хэлэх үгтэй, нутаг орноо хөгжүүлсэн хоёр залууг илгээжээ. Ахмад хүний хувьд тун баяртай байна. УИХ-д бие даасан төлөөлөлтэй болох энэ цаг мөчийг маш их хүлээлээ. Манай 5 дугаар хорооныхон хоёр нэр дэвшигчдийг багаар нь 100 хувь дэмжиж сонгоно гэдгийг итгэл дүүрэн хэлье гээд нэр дэвшигчдэд сонгуулийнх нь ажилд амжилт хүсээд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг заавал үзээрэй гэж захисан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
“Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гэв

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны малчин өрхийн иргэд, сонгогчидтой уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Багануур дүүрэгт 450 гаруй малчин өрх аж төрдөг. Өнгөрсөн жилүүдэд дүүргээс Улсын сайн малчин гурав, Алтан төл-ийн эзэн хоёр тодорчээ. Мөн жил бүр Малчдын зөвлөгөөнийг дүүрэгтээ зохион байгуулдаг уламжлалтай байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүгээс малчид руу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Тэр дундаа оны өмнөхөн бүх ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэлээ. Цаашид жил бүр ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмнэ гэсэн заалт мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөн жилд 10 сая толгой малын ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛАХ цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулахаар төлөвлөснийг нэр дэвшигчид уулзалтын үеэр онцолж хэлэв. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Энэ удаагийн сонгуульд МАН-аас мөрийн хөтөлбөртөө томоохон зүйл, заалтуудыг тусгасан. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, нийгмийн даатгалын тухай хууль гээд малчин өрхийнхөө аж, амьдралыг сайжруулсан олон зүйл заалт бий. Цаашид энэ бүхнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхээ шийдэх хариуцлагатай түүхэн сонголтын өмнө бид бүхэн ирээд байна. Хэл, хил, мал гуравтайгаа байвал Монгол баян гэдэг. Малчин ардынхаа сайн сайхан ирээдүйн төлөө баялагийнхаа санг нэмэгдүүлье гэж зорьж байгаа. Мөн малчин өрх рүү чиглэсэн олон ажил хийгдэнэ хэмээв. МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Өнөөдрийг хүртэл 30 орчим жилийн хугацаанд алслагдсан гурван дүүрэг маань төвийн дүүргүүдэд хуваагдаж саналаа өгдөг байсан цаг үе ард хоцорлоо. Энэ цагаас хойш манай гурван дүүргийн дуу хоолой УИХ, Засгийн газарт хүрэх боломжтой болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд дүүрэг, орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэж ирлээ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд эрс нэмэгдсэн. Энэ нь нутаг орныхоо зовлон, жаргалыг мэддэг биднийг НИТХ-ын төлөөлөгчөөр сонгож илгээсний үр нөлөө гэж бодож байна хэмээгээд дүүргийнхээ малчин иргэдэд хандаж, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхэд та бүхний оролцоо чухал. Тиймээс хамтдаа хүчээ нэгтгэж зүтгэцгээе гэв. Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны малчин иргэдийн зүгээс бэлчээрийн асуудал их хүнд байдаг. Энэ талд цаашид анхаарч ажиллаарай. Мөн малын арьс шир үнэд хүрэхгүй байгаа нь малчин бидний хувьд бас нэг эмзэглэдэг асуудал. Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай гээд хоёр нэр дэвшигчдэд сонгуулийнхан ажилд амжилт хүсч багаар нь дэмжиж сонгоно гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
МАН:Шүүх УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг албадан саатуулсныг эрс эсэргүүцэж байна

МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хорих 461 дүгээр ангид албадан саатуулсантай холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж, хуульчид байр сууриа илэрхийллээ. Мэдээллийн эхэнд МАН-ын Хууль эрх зүйн газрын хуульч Ү.Амарбат Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь ээлжит сонгуулийн үед явагдаж байгаа илт хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, албан ёоор нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлийг авахаар зааж өгсөн. Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхан СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр шийдвэр гаргаж, албадан хорилоо гэв. Ц.Мөнх-Оргил:Төрийн эрх мэдэл Монголын ард түмний гарт байх уу, хонгилын шүүгчдийн гарт байх уу? УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг албадан саатуулна гэдэг нь тухайн нэр дэвшигчийн, МАН-ын асуудал биш. Энэ бол Монголд цаашаа хууль журам хэрэгжих юм уу, хууль журмыг сахиулах ёстой шүүх нь хуулиа дагах юм уу, төрийн эрх мэдэл Монголын ард түмний мэдэлд байх юм уу, эсвэл нөлөөнд автагдсан, хонгилын хэдэн шүүгч нарын гарт байх юм уу гэдэг асуудал болчихоод байна. Үүнийг иргэд, сонгогчид та бүхэн сайн бодож тунгаагаарай. УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ. Түүнийг нь хуулиар хязгаарлана. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг, цагдан хорихыг, шүүхийн журмаар захиргааны шийтгэл нотгуулахыг, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан. УИХ-аас зөвшөөрөл авч байж эдгээр үйл ажиллагааг хийнэ. Энэ бол зөвхөн Монголд биш парламенттай бүх улс оронд байдаг практик. Яагаад гэвэл, нэгдүгээрт, УИХ-ын гишүүн бол ард түмний элч. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, баривчлах, саатуулах замаар төрийн эргэлтүүдийг хийдэг. Гуравдугаарт, ийм замаар ард түмний элчийн амыг боож, байр суурийг нь илэрхийлүүлэхгүй байх оролдлого хийдэг. Шүүхий энэ үйлдэл бол хариуцлагагүй, нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан, хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж харж байна. Дохио зангаагаар ажиллахаа зарлаж байна. Үндсэн хуульд өргөсөн тангараг, мэргэжлийнхээ нэр хүндийг бодоод бүх шүүгч, хуульч, өмгөөлөгч, прокурор та бүхэн хууль бус үйл ажиллагааны эсрэг үгээ хэлэхийг уриалж байна. Ж.Сүхбаатар:Ард түмний төлөөлөгч буюу УИХ-ын гишүүдийн бүрэн эрх шүүгчдийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Ж.Сүхбаатар:УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүнийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихгүй байх заалтыг анх оруулсан хүний нэг нь би. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго бол зөвхөн сонгууль явуулах тухай биш Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах явдал юм. Шүүгч нар энэ үйлдлээрээ парламентын ардчлалд заналхийлж байна. Дарангуйлалд өртөхгүй байх гол баталгаа нь парламент. Ганц хүний засаг тогтоохгүйн тулд УИХ-ын гишүүн буюу ард түмний төлөөлөгчийн бүрэн эрх хэн нэгэн этгээдийн, тэр тусмаа шүүгчийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй. Цаашид үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх гаж зуршил, хууль зөрчсөн хандлага тогтоно. Монгол Улсад хууль шүүхийн маф бий болсон гэдгийг би долоон жилийн өмнө хэлж байсан. Хуулиас давж гишгэдэг шүүгч бол шүүгч биш. Хуулиас давж гишгэж байгаа шүүгч нар өөрсдөө хуулийн хариуцлага, ял зэмлэл, цээрлэл хүлээх ёстой. Авлига хаана байна вэ гэдэг нь энэ үйлдлээс илт харагдаж байна. Б.Энхбаяр:Хулгайчдыг өмгөөлж байсан шүүгчид Ж.Эрдэнэбатыг ард түмний сонгох эрхтэй нь хамт хорилоо УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Б.Энхбаяр: Би энэ удаагийн сонгуульд хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай орж байгаа. Болж буй энэ үйл явдлаас дүгнэлт хийхэд хуулийн хамгийн том хулгайчид хонгилын хэдэн бүлэглэлд автагдсан хууль, шүүхийнхэн байгаа нь уламтодорхой болж байна. Хуулийн хулгайтай тэмцэх ажлыг хаанаас эхлүүлэх нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна. Би 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсны маргааш нь Монгол Улсын Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, сайд нартай холбогдох 1.3 их наяд төгрөгийн зөрчил дутагдлыг илрүүлсэн. Энэ зөрчил дутагдлыг тухайн үед хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн. Дөрвөн жилийн турш тэр хулгайчдыг хаацайлж, өмгөөлж, ял завшуулж байсан шүүх, улс төрийн шүүгчид одоо өшөө авалт хийж, Ж.Эрдэнэбатыг ард түмний, сэлэнгэчүүдийн сонгох эрхтэй нь хамт шоронд хийж байна. Тэр зөрчил дутагдал гаргасан 20 орчим хүмүүс өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэдгээр хүмүүсийг дөрвөн жилийн турш хараагүй юм шиг явсан хуулийнхан түүнийг илрүүлсэнхүнийг сонгууль болохоос аравхан хоногийн өмнө хуулийг уландаа гишгэж, сонгогчдыг сонгох эрхтэй нь хамт шоронд хорьж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Энэ тэмцэл үргэлжлэх ёстойг энэ үйл явдал улам бүр нотолж байна. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Нийслэлийн хэмжээнд аюулгүй байдлыг хангуулах Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм.Зөрчил дутагдлын ажлын хэсгийн 05 дугаар сарын 16-ны өдрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа. Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгавар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан.Энэ дагуу ажлын 20 өдөр нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд з охион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 499 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангуулсан.Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгасан.Тухайлбал ХУД-т нутаг дэвсгэрт 72 барилгын түр хашаанаас 45 хашааг солиулсан,эрсдэл бүхий 3 нүхийг дүүргэсэн бол БЗД-т 109 барилгын түр хашаанаас 26 хашааг шинэчилж аюулгүй байдлыг хангуулсан, ЧД-т 32 хашаанаас 28 хашааг шинэчилсэн, СХД-т 57 барилга усгсралтын хашаанаас 38 шинэчилсэн, СБД-т 83 хашаанаас 62 хашааг шинэчилсэн аюулгүй байдлыг хангуулж ажилласан, БГД-т 24 хашаанаас 20 хашааг шинэлчилсэн, Налайх дүүрэгт 8 хашаанаас 1 хашааг солиулсан, Багануур дүүрэгт 9 хашаанаас 6 хашааг шинэчилсэн, Багахангай дүүрэг 2 хашаанаас 2 хашааг шинэчилж аюулгүй байдлыг тус тус хангуулсан байна.Түүнчлэн цахилгаан шугам сүлжээний 261 шонг тагжуулах ажил хийгдсэн шилэн кабелуудыг цэгцлэх албадан буулгах аюулгүй байдлыг хангасан, худгийн тагны 212 зөрчлийг илрүүлж, 95 ширхэгийг тагжуулаад байна.Мөн хүүхдийн тоглоомын талбайд 349 эрсдэлийг илрүүлж, 125-ийг аюулгүй байдлыг хангуулаад ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд газрын эрхийг цуцлах 20 байршлын санал гаргаж байна.Мөн бүтээн байгуулалтын ажлуудад хотын стандартын бичиг баримт болох 630 төсөл арга хэмжээнд хяналт тавьж тогтоогоод гүйцэтгэлийн ажлыг хийж байна. Стандартын талаар сургалт арга зүйн талаар 194 албан хаагчид сургалтыг зохион байгуулж ажиллалаа гэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Богино хугацаанд амжилттай үүрэг даалгаврыг хэрэгжүүлсэн байна.Гэхдээ цаашид хийх ажил олон байна.Бүх дүүргүүдэд харилцан адилгүй асуудал олон байна.НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Гантөмөр нар албадан буулгах буулгах обектуудыг тодорхой болгож Нийслэлийн Засаг даргад танилцуулж, үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Аюулгүй байдлыг хангуулах энэхүү үүрэг даалгавар иргэд оршин суугчид хамгийн ихээр дэмжиж байна.Тийм учраас хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомжууд үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчныг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн ажил боллоо гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Х.Мандахбаяр: Би эх нутгаа хамгаалах тэмцлээсээ няцахгүй. Хуулийн хулгайч нартай тэмцэнэ

УИХ-ынсонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт МАН-ааснэр дэвшигчХ.Мандахбаяр түүнийг чиглэсэн ээлжит гүтгэлэгт, ташаа мэдээлэлд тайлбар хийлээ. ТэрбээрМонгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсүхН.Наранбаатардарга бид хоёртэв нэгдлийн эрхэмлэхийгзахьсан. Битгий бусдын хар буруу юманд оролц, бусдыг битгий муу хэл. Та хоёрт яриад барагдахгүй ажил байгаа шүү гэсэн. Бид хоёр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ямар нэгэн хар буруу зүйлхийхээгүй. Бусдыг гүтгэх харлуулах зүйлс ухаан, хугацаа зарцуулаагүй. Гэвч сүүлийн үед сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор андуу, ташаа мэдээлэл ихээр цацагдаж байна. Үүнд залруулга хийе. Нэгдүгээрт, Х.Мандахбаяргэдэг хүн сонгуульд нэр дэвшихгүй гэж зарласан. Үнэхээр надад УИХ-ынсонгуульд зорих бодол байгаагүй. Тост, Тосонбумбынтэмцэлд 2017 онд ороод,өмнөговьчуудын2019 онд шүүхэд өгсөн нэхэмжлэл бүх шатны шүүх дээр ялагдсан. Энэ юуг хэлж байна гэхээрСаудгобикоалтрансгэдэг компани хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэг тамгыг Монголын төрөөс шүүх засаглал дарж өгсөн. Яг тэр үед Б.Чойжилсүрэн, түүний компани Тосон бумбаруудайрсан. Одоо тэдний эсрэг тэмцсэн хүмүүсийг тэр уурхай чанаргүй нүүрстэй болсон учраас Б.Чойжилсүрэнтэйхуйвалданнөхөн төлбөр хэлбэрээр 130 тэрбум төгрөг гарган хувааж авах гэж тэмцэл хийсэн гэж гүтгэн харлуулж байна. Энэ гүтгэлгийг маш их мөнгөөр бэлтгэн цацаж байгаа. Ор үндэсгүйташаа мэдээллийг зориуд миний нутагт хар пи араар түгээж, тарааж байгаа. Өндөр настай ээжийг минь хүртэл гүтгэж эхэлсэн байна. Миний нутагт ийм хар пиарыг хүлээж авах хүн байхгүй. Нэг зүйлийг хэлье. Сауд гоби коэл транс компанид төрөөс нэг төгрөг авч өгөхөөр зүтгэж байгаа хүн байвал би түүний эсрэг амиа өгөхөд бэлэн байна. Тосонбумбынталаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхшийдвэр гаргахад, бид нэгдэж чаддаг болохоо харуулсан. Нам харгалзахгүй нэгдсэн. Бид эх нутгаа гэсэн ганцхан сэтгэлийн төлөө эвийн хүчээр нэгдэж байж Тосонбумбынтэмцлийн ард гарсан. Намайг 2017 онд тагнуулын байгууллагаас барьж хорьсон. Тосонбумбыннулимс гэдэг эхний нэвтрүүлгээ цацсаны дараа Номгон суман дээрээс барьж аваад шорон хийсэн. Гурав хоног хоригдсон. Бүтэн хоёр сар шалгасан. Надад ямар ч хамаагүй хэргээр ял тулгаад барьчихдаг юм билээ. Тэр үйл явдал намайг илүү хэрсүү болгож, илүү зохион байгуулалтад орох үйл явцруутүлхсэн. Гэхдээ миний бодож байснаас харьцангуй хүнд байсан. БиСаудгобикоалтранс компанийн ард нам дамжсан олигархиуд нэгдсэн байсныг мэдээгүй. Энэ хүмүүс чинь баялагт шунахаар нам хамаагүй юм билээ. Бид л энд хоёр нам болж талцаад байдаг. Гэтэл тэнд нам хамаагүй хүмүүс нутгийн баялагруууулгалан дайрдаг юм билээ. Биэнийгмэдэрсэн, мэдэж авсан. Тосонбумбынтэмцлийн дараа миний жинхэнэ зовлон эхэлсэн. Тэгэхээр ухарч болохгүй гэдэг шалтгаан байгаа. Эх нутгаа хамгаалах тэмцлийг Өмнөговийн иргэд, тэр дундаа Гурвантэс сумынхан 2009 оноос эхлүүлсэн. Тэр тэмцэл ялалтаар төгссөн. Гэхдээ бид бүтэн ялаагүй гэдгийг өмнө нь ч олон удаа хэлж байсан. Хийсэн ажлынхаа үр дүнг бүтэн үзмээр байна. ТиймээсМАН-ыннамын удирдлагуудын нэр дэвшүүлэх саналыг хүлээж авсан. Би байгаль хамгаалах үйлсээс ухаараагүй. Би эх орноосоо урваагүй. Би эх нутгаа хамгаалах тэмцлээс няцаагүй. Цаашдаа хуулийн хулгайч нартай, эх нутагруумаань уулгалан дайрч буйолгархиудтай, хэний намын хэн байх нь хамаагүй тэмцэнэгэлээ. Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Өмнөговь аймагт нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нарын сонгууль эрхэлсэн байгууллага

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.