Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын төлөөлөл С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өчигдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны орон сууцны иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг дэмжихээр Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын төлөөлөл, Олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн, Ц.Азбаяр, Д.Мөнхтүвшин нар хүрэлцэн ирсэн байв. Тамирчид нэр дэвшигчдэд хандан хэлсэн үгэндээ Сагсан бөмбөгийн шигшээ багийн төлөөлөл болон энд хүрэлцэн ирлээ. Хотын дарга С.Амарсайхан спортын салбарт маш олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Бидний сайн мэдэхээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барих гэж байсан газрын зөвшөөрлийг цуцалж, стандартын шаардлага хангасан орчин үеийн хөлбөмбөгийн талбай байгуулж байна. Дүүргүүдэд сагсан бөмбөгийн талбайг ч олноор байгууллаа. Цаашид сагсан бөмбөгийн тамирчдыг дэмжсэн олон сайхан ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй явдаг. Гүйлтийн зам, дугуйн зам гээд олон ажлуудыг мөн санаачилж хийж байна. Нийт спортын салбарын төлөөлөл, сагсан бөмбөгчдийнхөө нэрийн өмнөөс С.Амарсайхан даргадаа маш их талархаж явдгаа хэлье хэмээлээ. Түүнчлэн чадварлаг сагсан бөмбөгчид Багануур дүүргээс төрөн гарсан байдаг. Энэ бүхэнд Ц.Сандаг-Очир даргын маань оролцоо их байгаа гэж боддог. Цаашдаа сагсан бөмбөгийн тамирчдыгаа маш сайн дэмжиж ажиллахыг та хоёроосоо хүсч байна. Та бүхний ажилд нь амжилт хүсье гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Эдийн засгийн хүнд цаг үед үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж байгаад талархал илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Налгар түшиг ХХК-ийн цементийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Налгар түшиг ХХК-ийн Налайх цементийн үйлдвэр нь Монгол Улсад анхны хуурай аргын технологиор стандартын шаардлага хангасан OPC 42.5 болон PPC 32.5 ангийн портландцемент, эрдэс нунтагийг 2008 оноос чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байна. Тус үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн цемент, 50 мянган эрдэс нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Налайх дүүрэгт Тавантолгойн сайжруулсан шахмал түлш-ний хоёр дахь үйлдвэрийг барьж эхэлсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах гээд олон дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн ажлууд МАН-ын намын мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг нэр дэвшигчид уулзалтын үеэр хэлэв. Мөн бид бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн түлхүүр болсон баялаг бүтээгчид, хөдөлмөрчид та бүхнийгээ бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ онцоллоо. Цементийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан Дэлхий нийтэд аюулт өвчин тархсан эдийн засгийн энэ хүнд үед баялаг бүтээгчдээ дэмжин үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж байгаад талархал илэрхийлээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газрын эхлүүлсэн ажлыг дуусгах боломжийг бид бүхэн олгох болно. Хамтдаа хүчээ нэгтгэн Дэлхийн жишигт нийцсэн аж үйлдвэржсэн хот болохын төлөө зүтгэе гэв. Цаашид баялаг бүтээгчдийгээ үргэлж дэмжиж, хамтарч ажиллахыг хоёр нэр дэвшигчидэд хандан үйлдвэрийн ажилтнууд захиж хэлэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Г.Занданшатар: Шүүх нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байна

Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед Улсын Их Хурлаас баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын парламентын тэргүүний хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улсын Их Хурлын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьсон байна. Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ талаар огт дуугараагүй, шүүх засаглалын зарчмаа хамгаалаагүй атлаа хуульд заасан бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээр байгаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, түүний дотор нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байгааг эрс буруушааж байна. Шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчлөө. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээрээ байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал шийдвэрлэх талаар заасан. Ийм нөхцөл Ж.Эрдэнэбатад үүсээгүй байна. Мөн хуулийн 34.7-д Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэж хуульчилсан. Хуулийн энэ заалтыг илт зөрчиж Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.5-д иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглож, нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих-ыг хориглоно гэж 35.2.2-д тусгайлан заасан. Ж.Эрдэнэбатыг цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооноос ямар ч зөвшөөрөл аваагүй байна. Эдгээрээс харвал дээрх үйлдэл нь хуулийг уландаа гишгэж, хуулиас гадуур дураар авирласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон нь илэрхий байна. Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэхэд оршдог. Шүүгч зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж шийдвэр гаргана гэж төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Гэтэл зарчмаа, тангаргаа илт зөрчсөн үйлдэл ийнхүү хийж байгаа нь хуулийг хулгайлах замаар төрийн эрх мэдэлд халдах санаархал, зөвхөн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар ажиллах зарчмаа худалдах ичгүүргүй оролдлого боллоо гэж үзэхээс өөр арга алга. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн 13-р тойргийн иргэдийн сонгох, Монгол Улсын иргэн Ж.Эрдэнэбатын сонгогдох эрх болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан энэ бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг холбогдох шүүхийн байгууллага, шүүгчдээс шаардаж байна. Төрд өөрийн элч төлөөлөгчийг сонгох замаар Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэхэд хэн ч, ямар ч байгууллага саад хийх ёсгүй. Саад хийхийг оролдсон, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, цаашилбал Монгол төрийн дархлаанд заналхийлсэн үйлдэл хэрхэвч байж таарахгүй. Монгол Улсад шударга ёс тогтоох бидний тэмцэл тууштай үргэлжилнэ. Хараат бус, шударга, ёс зүйтэй шүүхийг төлөвшүүлэх зорилго энэ тэмцлийн нэг хэсэг байх болно. Энэ зорилго хойшлуулшгүй бөгөөд зайлшгүй чухал болсон гэдгийг дээрх үйлдэл харууллаа. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмний эрхийг хулгайлж, хуульд халдах аливаа оролдлоготой хатуу тэмцэх болно гэдгээ үүгээр мэдэгдье. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2020 оны зургадугаар сарын 14-ний өдөр. Баянхонгор аймаг, Гурванбулаг сум

Нийтэлсэн:
Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийг түшиглэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Налайх дахь салбар зөвлөл болон дүүргийн баатар, гавъяат цолтой иргэдийн төлөөллүүдтэй уулзан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж санал бодлоо солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт Эрүүл мэндийн нэгдсэн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, нярайн эмгэг судлалын тасаг нээгдсэн. Мөн яаралтай түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлжээ. Дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг, Цагдаагийн хэлстийн шинэ барилга, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж эхнээсээ ашиглалтад орж эхэлжээ. Түүнчлэн Налайх-Чойрын 20.9 км автозамыг шинэчилж, сар хүрэхгүй хугацаанд Цэнгэлдэх хүрээлэн-г барьж ашиглалтад оруулсан. Цаашид 300 ортой эмнэлэг, сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж 2000 гаруй ажлын байрыг бий болгох, Налайх дүүргийг аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн Хөгжлийн үүд залуусын цахим хотхон байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-г боловсруулж Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн алслагдсан гэх тодотголыг халж, бүсчилсэн хөгжилтэй, бие даасан статустай хот болгон хөгжүүлэх ажлыг эхлүүллээ. Сонгуулийн дөрвөн жилээр хөгжлийг тодорхойлох бус урт хугацааны бодлогын баримтыг боловсруулж хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр шим өгөөжтэй байх юм. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлж, иргэн төвтэй хотын хөгжлийг бүрдүүлэхийн төлөө төлөвлөн ажиллана гэв. Багануур, Багахангай, Налайх дүүрэг анх удаагаа УИХ-д дангаараа төлөөлөлтэй болох алтан боломжийг энэ удаагийн сонгууль бидэнд олгож байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллана. Налайх дүүрэгт үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулна. Ингэснээр бизнес эрхлэгчид, худалдаа эрхлэгчдийг ажлын байраар хангах бүрэн боломжтой болж байгаа гэдгийг нэр дэвшигч Ц.Сандаг-Очир онцлон хэллээ. Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Л.Цэцгээ Олон УИХ, Засгийн газрын нүүрийг үзлээ. Сонголтгүйгээр шууд нэг хүнийг сонгож байсан үе ч монголчуудад байсан. Энэ удаагийн сонгууль налайхчууд бидэнд маш том боломжийг олголоо. Дүүрэг хороодоо мэддэг, залуу хүмүүсийг дэмжихгүй байхын аргагүй. Эдийн засгийн маш хүнд нөхцөлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар давсан. 8 их наяд төгрөгийн өрийг барагдуулж, хуримтлал үүсгэж чадсан нь гайхалтай бахдам амжилт шүү. 20 жил яригдсан Улаанбаатарын утааг гурван сарын дотор 50 хувиар буурууллаа. Захын гурван дүүргийг хөгжлийн гадуур орхигдуулдаг байсан нь өөрчлөгдсөн. Намын мөрийн хөтөлбөрт Багануур, Багахангай, Налайх дүүргийг тусгайлан нэг тойрог болгож анхаарсанд баяртай байна. Түүхэн уламжлалаа хадгалсан тогтвортой төрийг бид хүсч байна. Авлига хээл хахуулийг халсан шударга засагтай байхыг бид хүсэж байна. Иймд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ. Та бүхэн хэлсэн бүх ажлаа хэрэгжүүлж нүүр бардам дахин ирээрэй хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Дорноговь аймагт төмөр замын болон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтууд хийгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхУИХ-ынсонгуулийн 8 дугаартойрогтМАН-ааснэр дэвшсэнБ.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын хамтДорноговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, хийсэн ажил,ирэх дөрвөн жилдхийх бодлого, хөтөлбөрөөтанилцуулав. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын эхний 50 км замыг барьж дууссаны баярт үйл явдлын нээлтэд оролцсоныхоо дараа Дорноговийн иргэдтэй уулзсан нь энэ юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дэд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 50 км төмөр замыг тавьж дуусгажээ. Төслийн хүрээнд 5000 гаруй хүн хүч ажиллаж байна.Төсөлд оролцож буй бүх хүнд талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэв. МАН2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан бүтээн байгуулалтуудаа Дорноговь аймагт сайн хэрэгжүүлжээ. Тухайлбал, Матад сумын Тосон-УулаасБаянхошуубоомт чиглэлийн 210 гаруй км авто зам, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 9,6 км, Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн талбайруутехник тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх 27 км төмөр замын салаа болон 17 км хүнд даацын авто зам, 110кВт-ынцахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулжээ. Мөн 110кВт-ынэрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь жилд 1,5 сая тонн газрын тосболовсруулаххүчин чадалтай байх юм. Уг төслийн хүрээнд нефть хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой тавигдах ажээ. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлшшатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараарөсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайн У.ХүрэлсүхУИХ-ын сонгуулийн 8-р тойрогтМАН-ааснэр дэвшиж байгаа УИХ-ынгишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарыг багаар нь дэмжихийг уриалав. Энэ үеэр тус нутгийн иргэдийн төлөөллүүд Дорноговь аймагтМАНөнгөрсөн хугацаанд олон зүйл хийлээ. Зөвхөн манай аймагт ч биш манай улс эх орны бүтээн байгуулалтын суурийгтавилаа. Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахаар авто зам, дэд бүтцүүдийг шийдэж эхэлсэн. ЦагаансуваргынордоосМандах, Хатанбулаг сумдад цахилгаан дамжуулахагаарын шугам татаж, хоёр сумыг байнгынцахилгаантайболлоо. Сайншанд суманд 100 мянган айлыг цахилгаанаар хангах Салхин цахилгаан станц,Замын-Үүдэд 25мВт-ынхүчин чадалтай нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулсан. Мөн Сайншанд, Замын-Үүлдэд1056 айлын Мандах наран хорооллыг барьж ашиглалтад оруулсан. Бүх сумдад сургууль, дотуур байр, цэцэрлэг барьсан гээд яриад байвал олон ажил хийсэн. Сум аймаг орон нутагт маань хөгжлийг бий болгож байгааМАН-ааснэр дэвшигчдээ багаар нь дэмжинэ гэлээ. МАНирэх дөрвөн жилд Дорноговь аймагт дараах ажлыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл1500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 50 Түрээсийн орон сууц- 150 2. Сайншандад 960 хүүхдийн суудалтай сургууль барина. 3. Сайншанд, Замын-Үүдэд хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн парк барина. 4. Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар шинээр барина. 5. 800 хүний суудалтай Саран хөхөө театр барина. 6. Дулааны станц шинээр барина. 7. Хатанбулаг-ХангиМандал чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж,Хангитосгоныг байнгын эрчим хүчээр хангана. 8. Данзанравжаагийн түүх, шашны өв соёлд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн авто замаас Зүүнбаян уул чиглэлийн 16 км хатуу хучилттай авто зам барина. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 9. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн хүнд даацын авто зам барина. 10. Сайншандад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.