МАН-ын  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  хүчээ нэгтгэх ТББ-уудтай дахин санамж бичигт гарын үсэг зурлаа

МАН-аасУИХ-ынсонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн МонголынСЕОклуб, Гадаад хэргийн яамны дэргэдэх ахмадынхороо, Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Монголын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Элчин Сайд нарын клуб, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Булаг шанд гол мөрний эрхийг хамгаалахсан зэрэг 15 ТББ, холбоод тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантайхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр ТББ, мэргэжлийн холбоод нь энэ удаагийн ээлжит сонгуульд МАН-ыг олонх болж, ялалт байгуулахад дэмжлэгүзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар, чиглэлээрээ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах юм. МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланэдгээр ТББ, мэргэжлийн холбоодод талархал илэрхийлж, эхлүүлсэн ажлаа дуусгах, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэхийн тулд ТББ,ард иргэдтэйгээхүчээ нэгтгэнхамтран ажиллаж байгаа гэв. Мөн МАНулс төрийн ууган хүчин, эх баригч намын хувьд олон зүйлд манлайлан оролцох үүрэгтэй гэдгээ ухамсарлаж ажилладаг. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ынсонгуулийгнээлттэй, ил тод, үнэн шударгаар явуулахад бусад улс төрийн намуудад уриалж, манлайлан ажиллаж байна. Сонгууль гэхээрээ л нэгнээ харлуулдаг уралдаан байж болохгүй. Бодлого, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, хийжхэрэгжүүлсэн ажлаараа үнэлж, дүгнэгддэгулс төрийнмарафон байгаасай гэжхүсчбайна.МАН-ынолонхоосбүрдсэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ынөмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй Ерөнхий сайдын багийг бүрдүүлэх сонгууль болно. МАН-ын дарга У.Хүрэлсүхийнбаг олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө МАНдэлхийд, Азидч Монголынэмэгтэйчүүдийн төлөө хамгийн үр өгөөжтэй бодлого явуулсан 100 жилийн түүхтэй улс төрийн хүчин. 1924 онд байгуулагдсан Монголын эмэгтэйчүүдийн хороо нь Азид төдийгүй дэлхийн анхны эмэгтэйчүүдрүүчиглэсэн байгууллага байсан. Гэвч 1990 оноос эхлээд статусыг нь үгүй хийж,Монголынхүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхэнд халдсаныг МАН өөрчилнө гэж итгэж байна. Дэлхийд 124 орны 98 нь эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан намтай, хороотой, комисстой гэх мэт төрийн тогтолцоотой байдаг гэв. МАН-ынмөрийн хөтөлбөрийн 3.5-д тусгагдсан Нэг цонхны нэгдмэл гадаад бодлого-ынхүрээнд Гадаад бодлогын залгамж чанарыг хангах, дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлэх,иргэд визгүй зорчих улс орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Элчин Сайд нарын клубтэйсанамж бичигт гарын үсэгүзэглэсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.ЦогтбаатарАхмад дипломатууд Монгол Улсын орчин үеийн гадаад бодлогын үндэс суурийг тавьсан хүмүүс. Гадаад бодлого залгамж чанартай явж байна. Улс орнуудтай манай харилцаа амжилттай өргөжиж байна. Стратегийн түнш талаас нь авч үзвэл НҮБ-ынАюулгүйн зөвлөлийн ихэнх гишүүнулс орон Монгол Улсын стратегийн түнш болсон байна. Сүүлийн дөрвөн жилд АНУ-тайстратегийн түншлэлийн гэрээ байгуулж, ОХУ-тайөргөтгөсөн стратегийн түншлэлийн харилцаатай болж харилцаагаа тэлж байна. Мөн Энэтхэг улстай том төслүүд хэрэгжүүлж байгаа бол Япон улс цар тахлын үед манай улсад дэмжлэг үзүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хамтарч ажиллах зээлийн гэрээнд гарын үсэг зураг эрх батлагдлаа. Энэ мэтчилэн Монгол Улсын бусад улс оронтой харилцах, хамтын ажиллагаа нэлээн өргөжиж, гадаад худалдаа дээд төвшинд хүрсэн гэв. МонголынCEOклубынерөнхийлөгч В.Ганзориг:Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлын үед шинэ Засгийн газар,УИХ-тайхамтарч ажиллана МонголынCEOклуб буюу Монголын гүйцэтгэх захирлуудын холбоонь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дараагийнтүвшиндгаргах зорилготой. Байгуулагдсан цагаасаа төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудтай хамтын ажиллагааг эрхэмлэж ирсэн. Манай холбоо жил бүр төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч Монголын эдийн засгийн форум зохион байгуулдаг. Монголын төдийгүй дэлхийн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдлын үед шинэ Засгийн газар, шинэ УИХ-тайхамтарч ажиллах болно. Мөрийн хөтөлбөрт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн хэсгийг бодит ажил болгохын тулд зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Манай клуб аль нэг намынхарьяандбайдаггүй, томоохон татвар төлөгч нарыг төлөөлдөг учраасхамтынажиллагааг дараагийнтүвшиндгаргахын эрмэлзэж байна. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалж, энэ дагуу сонгуулийн ажлаа зохион байгуулж байгааг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, хар пиар хийхгүй гэсэн зарчмаа хариуцлагатай биелүүлж байгаа ч улс төрийн зарим нам, эвсэл, ялангуяа АН-ын зүгээс гүтгэлэг, хар пиар бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг цацаж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Т.АЮУРСАЙХАН: Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрөө, намаа цэвэрлэнэ гэж хэлсэндээ хүрч, алдаа дутагдал, гажуудлыг ил хэлж ярьж, ард түмэнтэй хамтарч шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Салхит, Асгат Тавантолгой, Баганнуур, Гутайн даваа, Эрдэнэт, Ноён-Уул зэрэг ордуудын хууль бус үйлдлийг зогсоож, байгалийн баялгийг төр, ард түмний мэдэлд авч, цаашид ч авахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын хулгайд алдагдсан, хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг буцаан авч, сургууль, цэцэрлэг, зам талбайг тохижуулж байна. Энэ бүхэн зарим улстөрч, бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул хар пиар, гүтгэлэг цацаж байна. Энэ бүлэглэлийнхэн байгалийн баялаг, Улаанбаатар хотын газруудыг төр, ард түмний мэдэлд биш өөрсдийн эрх мэдэлд үлдээхийн төлөө тэмцэж, МАН-аас хийж хэрэгжүүлж байгаа бүх ажлыг харлуулж, гүтгэх зэрэг ажиллагаа явуулж, 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлчихсэн байна. МАН аливаа алдаа дутагдал, зөрчлийг нууж хаахгүйгээр олон нийтэд хэлж ярьж, тэмцэж байгаа. Цаашид ч нууж хаахгүй. Бид парламентад шударга ёсны шинэ жишгийг тогтоож байна. Бид 2016 онд таван төсөвтэй, алдагдал нь 20 гаруй хувьд хүрчихсэн, гадаад валютын нөөц нь хасах болчихсон маш хүнд эдийн засгийг хүлээн авсан. Бүх түвшинд эмх цэгц, сахилга бат, хариуцлага, шударга алдагдсан. Хууль шүүхийн байгууллагын хуйвалдаан гүнзгийрсэн. Байгалийн баялгаа завшсан. Хоорондоо хуйвалдаж, 34 их наяд төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Ингэж ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндэслэлийг бий болгосон. Бид өнгөрсөн хугацаанд хүчээ нэгтгэж, хамтарч ажилласны хүчинд эдийн засгийг сайжруулж, ард иргэдийг ажил орлоготой байлгах арга хэмжээг авч, улс даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Макро эдийн засгийн түвшинд маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үндэслэл нь нээлттэй ил тод байсан явдал. Монгол Улсад анх удаагаа төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, нэг зүгт харч чадсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх хариуцлагатай сонгууль болж байна. Ү.АМАРБАТ: МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, мөн бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасантай холбогдуулан МАН-аас мэдэгдэл гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг тус намын Хууль, эрх зүйн хэлтсийн Ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат хэллээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлалаа. УИХ-ын тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ авснаар үйл ажиллагааны баталгааг олгодог. Ийм үед шүүхээс эргэлзээтэй, хардлага төрүүлсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэлээ. Б.БАЯРБААТАР: Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар энэ үеэр мэдээлэл өглөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн байж болох мөнгө, архи тараах, шашины эд зүйл ашиглах, дайллага цайллага хийх, амлалт өгөх, бусад нам, эвслийнхээ сурталчилгааны материалыг устгах зэрэг 50 гаруй зөрчил, мөн МАН-ын нэр дэвшигчдийг харлуулж, гүтгэн доромжилсон, нийгэмд сөрөг үр дагавар авчирахуйц худал мэдээлэл түгээсэн 1000 гаруй хуурамч акаунтыг илрүүлж, хариуцлага тооцуулахаар холбогдох газарт ханджээ. МАН сонгуулийн дагуу сурталчилгааны материалаа түгээхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх журам, зөвлөмжийг мөрдөж, айлын хаалга тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж байгаа ч бусад намынхан түүнийг цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандаж, ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг бусад нам, эвсэлд уриаллаа. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум. 2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс Бүтлийн ундаргаХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс Орхон тариа ХХК-ууд тус тус тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд 2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна. Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас Атрын-4 аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

С.Уранчимэг: Төр засгийн бодлого шийдвэр ард иргэддээ хүрч байгаад талархдаг

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн Багануур сувилал ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон дүүргийн 1 дүгээр хорооны Сургалтын задгай, Хуцаа хэсэг, 4 дүгээр хорооны Жаргалант, Рашаант хэсгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтаар нэр дэвшигчид өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мэдээллээд Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонсов. Сүүлийн дөрвөн жилд Багануур ХК-иас 150 сая, сувилал өөрийн зүгээс жил бүр 110 сая, нийт 480 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг хийж, ажиллагсдын болон сувилуулагчдын орчин нөхцөлийг сайжруулжээ. Тэгвэл ирэх жилүүдэд МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажилж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажлууд хийж хэрэгжихээр тусгагджээ. Багануур сувиллын хамт олны зүгээс дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт бидний ажил үйлсийг үргэлж дэмжиж ажилладагт тань талархаж явдаг гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ. Мөн их хотын ажлын ачааны хүндийг үүрч яваа хотын Захирагч С.Амарсайхан даргад мөн талархаж байгаагаа хэлээд цаашид захын гурван дүүргийг хөгжүүлэхийн төлөө санаа, сэтгэл нийлж ажиллаарай гэдгээ хэллээ. Өнгөрсөн хугацаанд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 10 байршилд 120 автомашины зогсоол, амины орон сууцны 170 айл өрхийн гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн тус хороонд 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлыг эхлүүлсэн. Харин 4 дүгээр хорооны Байдраг хэсэгт улсын хэмжээнд анх удаа халуун ус түгээдэг ухаалаг системтэй зөөврийн усан сан бий болгосон байна. Иргэд рүүгээ чиглэсэн энэ мэт олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчиддоо дуулгалаа. Энэ үеэр 4 дүгээр хорооны иргэн С.Уранчимэг Дөрвөн жилд нэг болдог УИХ-ын сонгуульд намаасаа итгэл өвөртөлж ирсэн та хоёрт амжилт хүсье. Төр засгийн бодлого шийдвэр ард иргэддээ хүрч байгаад иргэн хүний хувьд талархалтай явдаг. Коронавирусийн энэ хүнд үед зөв бодлого шийдвэрийг барьж ажиллаж байна. Манай багануурчуудын сонголт мэргэн байг ээ хэмээв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.