МАН мөрийн хөтөлбөртөө Багануурыг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэд Багануур-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргийн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчидтай уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Багануур-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дүүргийн 30 мянга гаруй хүн ам, 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагын ус хангамж, ариутгал татуурга, дулаан хангамж, орон сууцны үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд дүүргийн Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Айл өрхөд мөрдөх усны үнэ тарифт өөрчлөлт оруулсан. УДДТ-5, нэгдсэн гараашийн нийт 500 м2 талбай бүхий дээврийн засварыг бүрэн хийжээ. Хэрэглээний халуун, хүйтэн усны 689 метр, ариутгах татуургын 574 метр шугам шинэчилсэн гээд олон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгджээ. Ирэх жилүүдэд дүүргийн 2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дээд цэгт ус хангамжийн контур резервуар бүхий станцыг байгуулан ус түгээх байруудыг нэгдсэн сүлжээнд холбох, шинэ суурьшлын бүсэд цэвэр усны шугам сүлжээг шинээр бий болгох ажлын зураг төслийг хийлгэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх олон ажлууд төлөвлөгджээ. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мэдээллээд намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Энэ үеэр иргэд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудынхаа үр дүнг заавал үзээрэй. Аливаа ажил хийхэд саад бэрхшээл олон асуудал тулгардаг. Энэ бүхэнд тууштай хандаж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгээрэй гээд багаар нь дэмжихээ илэрхийллээ. С.Амарсайхан: Багануур дүүргийг бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Манай нам мөрийн хөтөлбөртөө алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Багануур дүүргийг бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулна. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт хөгжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ гээд олон зорилтууд тусгагдсан гэдгийг онцолж хэлэв. МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Өнгөрсөн хугацаанд алслагдсан гурван дүүргийн дуу хоолой УИХ-д олон байсангүй. Энэ үеийг өөрчлөх цаг үе бидний өмнө тулж ирлээ. МАН Засгийн газар барьж байсан эдгээр он жилүүдэд эдийн засаг өслөө. Мөн олон ч бүтээн байгуулалтын ажил хийгдэж чадлаа гэдгийг онцлон хэлээд эхлүүлсэн ажлаа дуусгах их итгэлийг бид хоёрт хүлээлгээрэй гэж иргэд, сонгогчдод хандаж хэллээ. Алба хаагчдын зүгээс Бид хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд цаашид анхаарч ажиллаарай. Бид нийгмийн баталгаатай, ажилтай, орлоготой амьдрахыг хүсэж байна хэмээсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос зэрэг эрүүл мэндэд хортой  хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлахыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгажээ

Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хор уршгийн талаар томчууд бид мэддэг хэрнээ үр хүүхдүүдтэйгээ хамт хэрэглэсээр байдаг. 500 грамм хийжүүлсэн ундаанд 12 цайны халбагатай тэнцэххэмжээний сахар ордог аж. Тэгвэл өдөрт ийм хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг хүүхэд жилд 22 кг элсэн чихэр иддэг гэсэн үг. Хийжүүлсэн ундааны гол хэрэглэгчид нь 6-25 насныхан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 80 хувь нь буюу таванхүүхэд тутмын дөрөв нь хийжүүлсэн ундаа хэт их хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ ихсэж, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байдаг ажээ. Эндээс харахад гурван цагаан хорны нэг гэгддэг чихрийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд зохицуулалт хийж, хяналт тавих цаг нь болжээ. Одоогоос долоон жилий өмнө хийсэн ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар... 12.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 44.7 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 33.6 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 26.4 хувь нь түргэн хоол, цайны газраар тогтмол үйлчлүүлдэг, 56,5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ тоо өнөөдрийг хүртэл лав буураагүй. Учир нь өнөөг хүртэл хийжүүлсэн ундааны хэрэглээнд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс болж хэрэглээ жил тутам нэмэгдэж тэр хэрээрээ өвчлөл газар авсан. МАН энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Эрүүл иргэн гэсэн тусгайлан бүлэг оруулж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээ тэр дундаа чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Хүүхэд, залуучуудаа эрүүл чийрэг өсгөхөд бодлогоор анхаарах цаг нь болжээ гэдгийг МАН олж харан, хоол биш хор болдог хүнсний бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулах нь. Үүнд ганцхан чихэрлэг болон хийжүүлсэн ундаа ч биш, дэлгүүрүүдийн лангуун дээр байх хэн, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй амт, өнгө оруулагчтай бүх төрлийн амттан хамаарна. Энэхүү зорилтыг ээжүүд эрүүл монгол хүүхэд өсгөн хүмүүжүүлэх эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн чухал болохыг онцлон, сайшааж байна. Эх орны ирээдүй хойч үе болсон хүүхдүүдээс гадна насанд хүрсэн иргэдэд ч МАН-ын дэвшүүлж буй зорилт хамаатай. Дундаж америк иргэн жилд 33 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг бол Монгол хүнийх 28 литр байгаа нь бас л анхаармаар тоо. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 онд монголчууд 292 сая литр шингэн хүнс хэрэглэжээ. Үүний 22 хувийг шүүс, 8 хувийг цай, 12 хувийг ус, 56 хувийг нь хийжүүлсэн ундаа эзэлсэн байна. Эдгээр тоон мэдээллийг тогтож сайн харвал ясны сийрэгжилт,чихрийн шижин зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж буй хийжүүлсэн ундаа нийт шингэний дийлэнх хувийг эзэлж байна.

Нийтэлсэн:
У.Хүрэлсүхийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт илгээсэн залуус юу ярив

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар сонгуулийн сурталчилгааны найм дахь өдөртөө иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Өнөөдөр гурван нэр дэвшигч өглөөнөөс эхлэн автобусны буудлаар явж иргэдтэй уулзаж, мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн цөөхөн төлөөлөлтэй уулзлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт гурван өөр салбарын хүнийг баг болгон илгээжээ. Угтаа энэ гурав бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэн ажиллах учиртай нэг багийнхан. Гавьяат эмч Ж.Чинбүрэн эмчийн халатаа тайлж улс төрд орж ирсэн шалтгаан нь улсын болон дүүргийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, МАН-ын нэг гол хөтөлбөр болох Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг чиглүүлж, иргэдээ хорт хавдраас салгах чиглэлд бодлогын түвшинд ажиллах явдал. Харин Сангийн Дэд сайд Х.Булгантуяа орон сууц, дэд бүтэц зэрэг дүүргийн хөгжил дэвшлийн төлөө санхүүжилт татах, олон улсын төсөл хөтөлбөрийг дүүрэгтээ татан төвлөрүүлэх үүрэг даалгавар авчээ. Тэд сонгогчидтойгоо уулзахдаа юу ярьсныг уншигч танд тоймлон хүргэе. Х.БУЛГАНТУЯА: ХАМТДАА ЗӨВХӨН АЖИЛ ХИЙЕ /Монгол Улсын Сангийн Дэд сайд, Нэр дэвшигч/ -Өнөөдөр бид найм дахь өдрөө дүүргийнхээ иргэдтэй уулзлаа. Иргэдийн ярьж байгаа ганцхан зүйл нь хогоо ачуулах. Хөгжил дэвшлээс өмнө биднийг хогноос салгаж өгөөч гэж гуйж байна. Би энэ дүүрэгтээ ажил амьдралаа холбож явсны хувьд, хүүхэд насаа өнгөрүүлж, сүү зарж дэгдэж явсан дэнжээ өөрчлөхийг хүсч байна. Тиймээс улстөржилтгүй ажилламаар байна. Хог гэсэн жижиг асуудлыг бус дэд бүтэц, орон сууцжуулах хөтөлбөрийг хийе. Бид хангалттай их улстөржлөө. Энэ дүүрэгт амьдарч буй олон иргэд өнөөдөр дүүргийнхээ Засаг даргыг ч танихгүй байна. Аргагүй шүү дээ. Хэдэн ч удаа Засаг даргаа солив. Ийм их хүн амтай атлаа хогоо ачиж чадахгүй улстөржсөн байна шүү дээ. Одоо энэ улстөржилтийг дуусгая. Хамтдаа ажил хийе. Биднийг багаар нь сонгооч гэж хүсэж байгаа шалтгаан энэ юм. Баянзүрх дүүрэгт МАН-аас илгээсэн таван хүн гар сэтгэл нийлэн ажиллаж, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа. Бидний сонголт чухал юм шүү. Таны мөнгөөр туслах, зөвлөх, жолоочоо цалинжуулах хүмүүсийн төлөө та бүхэн саналаа өгнө. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй гэлээ. Э.БАТ-АМГАЛАН: БИД САЛБАР, САЛБАРАА БҮРЭН МЭДНЭ /НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нэр дэвшигч/ -Ямар гурван хүн биднийг төлөөлье гэж яриад явна вэ гэж та бүхэн асууж мэднэ. Намын дарга У.Хүрэлсүх намаас нэр дэвшигчдийг сонгохдоо гурван шалгуур тавьсан юм. Нэгдүгээрт, ёсзүйтэй, шударга хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн. Ямар нэг асуудал, авлига, албан тушаал, ЖДҮ болон 60 тэрбумын хэрэгт холбоогүй байх ёстой гэсэн. Бид гурав энэ шалгуурыг хангаж байгаа. Гудамжаар яваад иргэдтэй уулзаж байхад айж, ичих зүйл алга. Хоёрдугаарт, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу хүн байхыг хүссэн. Бид гурвуулаа эргээд энэ дүүрэгт ирэх нүүртэй байж чадна. Хийж чадна гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Би долдугаар хорооны микрод төрж өссөн, өнөөдрийг хүртэл дүүрэгтээ ажиллаж хөдөлмөрлөж байна. Төрийн албаны мерит зарчмаар явж буйн хувьд салбараа сайн мэдэж байгаа. Эргэж ирэх нүүртэй байхын тулд залуу хүний эрч хүчээр ажиллах болно. Гуравдугаарт, салбар, салбарын тэргүүн байх ёстой гэдгийг намын дарга шаардсан. Бид салбар, салбараа бүрэн мэднэ. Сонгогч та бүхэнд ийм гурван хүнийг илгээсэн юм шүү. Тийм учраас багаар нь сонгож өгөөч гэж хүсч байгаа юм. Ж.ЧИНБҮРЭН: УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛОХ ӨВЧНӨӨР МОНГОЛ ХҮНЭЭ АЛДСААР БАЙХ УУ /Гавьяат эмч, Нэр дэвшигч/ -Би 23 жил Халдвар судлалын үндэсний төвд ажилласан. Хамтран нэр дэвшиж байгаа хоёр залуугаараа бахархаж байгаа. Салбар, салбартаа шилдэг нь болсон эрдэм мэдлэгтэй хоёр залуу байна. Бид найм дахь өдрөө сонгуулийн уулзалт хийгээд явж байна. Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан хороодоос эхэлж, өнөөдрөөс хотын төв рүү дөхөж байна. Ард иргэдийн хүсэл санал, ажил амьдралыг сонслоо. Ж. Чинбүрэн миний бие цагаан халатаа тайлаад Их хурлын сонгуульд өрсөлдсөн шалтгаан нь монгол хүнээ эрүүл байлгах зорилго юм. Оны өмнөхөн МАН-ын дарга У.Хүрэлсүх надтай уулзаад Би салбар бүрийн хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хүсэж байна. Та надтай баг болон ажиллаж, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байна гэж хүссэн. Тиймээс би бодлогын түвшинд ажиллаж, өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой юм байна гэж бодож улс төрд орлоо. Монголчууд бид цөөхүүлээ. Гэхдээ хоёр том хөршид маань өвчин гарсан ч бид дотооддоо алдахгүй явлаа. Гэхдээ жилдээ бид олон олон монгол иргэнээ зүрх судас, харвалт, элэгний өвчнөөр алдаж байна. Монголчууд бид урьдчилан сэргийлж, эдгээж болох өвчнөөр монголчуудаа алдаж цөөрсөөр байх уу. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүн амаа, иргэдээ өсгөх бодлого багтсан. Хүүхэд нь гурван нас хүртэл эхчүүдэд тэтгэмж өгөхөөр тусгасан. Нэг үгээр хэлбэл, Цалинтай ээж хөтөлбөр үргэлжлээд явна. Хавтгайрсан халамжийн бодлого биш үү гэж асууж байна. Тийм биш ээ, энэ бол хөрөнгө оруулалт. Ирээдүйн монгол иргэдийг эрүүл өвчингүй өсгөхөд зориулсан хөрөнгө оруулалт юм. Энэ бол гэмтэж осолдохоос, хоол тэжээлийн дутагдалд орохоос сэргийлэх боломж юм. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зөв явсан цагт өвчнөөсөө урьдчилсан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бууруулж, эрүүл монгол иргэнээ хамгаалах боломжтой болох юм. Даатгалын хөнгөлөлттэй эм авах гэж очерлохгүй, дуртай үедээ авчихдаг, эмнэлэгт үзүүлэх гэж сараар хүлээдэггүй, түргэн тусламж нь түргэн хүрдэг эрүүл мэндийн салбарын төлөө хүчээ нэтгэцгээе. 22 дугаар хорооны иргэдийн төлөөлөл ч гурван нэр дэвшигчээ багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын статустай болсон Орхон аймгийн иргэд сонгогчидтой Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.Хүрэлсүх УИХ-ынсонгуулийн 20 дугаар тойрогтМАН-ааснэр дэвшсэн Ц.Нямдорж,Б.Оюунгэрэл,Д.Батлутнарын хамт уулзаж, хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хийх бодлого, хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхТөрийн эрх барих дээд байгууллага УИХ-ынсонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ынсонгуульцар тахлын үед болж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн олон улс орондкоронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож, мөнтэр хэрээролон мянган хүнийг өвчин зовлонднэрвэгдүүлж, ажилгүй болголоо.Цагийн зүү зогссонтой адил дэлхий нийтийн амьдрал удааширч хүн төрөлхтөн хүндхэн нөхцөлдбайна.Гэсэн хэдий ч бусад улс орнууд төр улсаа байгуулах, эмхлэн цэгцлэх парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулжбайна. Үүний нэгэн адил Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ынсонгуулиа Үндсэн хуулийн хүрээнд цаг хугацаандявуулж байна.ДЭМБ-ынерөнхий захиралДэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Нөхцөл байдал амаргүй байна. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бидбайна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Бидний ертөнц амгалан тайваноршиходамаргүй байна. Коронавирус хамхуул мэтчимээгүйажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй үндэснийтөвшинд эв нэгдэл, олон улсын төвшинд хамтын ажиллагаа чухал байна гэж хэлсэн. Ийм нөхцөл байдалд та бид амьдарч байна. Гэхдээ Монгол Улс тайван сайханбайна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганцулс Монгол болж үлдэж байна. Энэ бол монголчууд бидний том амжилт. Өвчин хэлж бишхийсчирдэг. Тиймээсбид цаашидулам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөөцаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийнбайгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдад Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэв. Үүний дараа тэрээр эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо ханга, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа шийдэх зэрэг улс орны хөгжлийн тулгуур үндэс гэж тодорхойлсонтаван асуудлын талаар мэдээлэл өгч,МАН-ынмөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоотанилцуулахад Орхон аймгийн иргэд сонгогчид сэтгэл хангалуун хүлээж авсан. Мөн тэрээрМАН-ындаргын хувьдУИХ-ынсонгуулийн 20-р тойрогтМАН-нааснэр дэвшиж буй Ц.Нямдорж, Д.Батлут, Б.Оюунгэрэлнарыг багаар нь дэмжихийг уриалав.Ц.Нямдоржбол ноён нуруутай, шударга улс төрч.Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэр, Ноён уул, Тост тосон бумба, Салхитын орд гээд алдсанөмч, эд хөрөнгөөМонголынтөр, ард түмэн эргүүлж авсан. Цаашид ч авах болно. Улсын мөнгөөр улсынүйлдвэрийг худалдаж авсныг та бүхэн мэдэж байгаа.Энэ бол гэмт хэрэг.Үүний араас эцсээ хүртэл тууштай тэмцсэнхүн бол Ц.Нямдорж. Би энэ хүнийг эх орноо худалдахгүй, шударга ёсны төлөөтууштайтэмцэгч гэж үнэлдэг. Монголын төрд байх ёстой ноён нуруу яахын аргагүй мөн гэв. Харин хивсний үйлдвэрт туслах ажилтнаар ажил амьдралын гараагаа эхэлж өдгөө аймаг удирдаад явж байгаа Д.Батлутыгхөдөлмөрч, зүтгэлтэй гэж үнэлдэг, аймагтаа юу хэрэгтэй байгааг, ард иргэдийнхээ зовлон жаргалыг илүү сайн мэдэх учир нэрийг нь дэвшүүлсэн гэдгээМАН-ындарга хэлсэн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Оюунгэрэлийг нийгмийн халамж,хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хүчтэй дуу хоолой болж чаднагэдэгт итгэж нэр дэвшүүлснээ МАН-ындарга онцолсон. Уулзалтын үеэрОрхоны иргэдажлын байр олноор бий болгож,залуу гэр бүлийг дэмжсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхийгхүсчбайв. Түүнчлэн Дархан, Эрдэнэтийн чиглэлийнавто зам хурдан дуусгаж өгөхийгхүссэн. Харин нийгмийн халамж, бүтээн байгуулалтын чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа. Ирээдүйдхийхээр зорьж буй,өнгөрсөнд эхлүүлсэн ажлуудыг ньдуусгахадхүчээ нэгтгэжМАН-ааснэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ Орхон аймгийнард иргэд илэрхийлсэн. МАНирэх 4 жилд Орхонаймагт дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай 5000 орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-1500 Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-1500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 1000 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 500 Түрээсийн орон сууц- 500 2. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Орхон аймаг Эрдэнэт хот болж байгаатай холбогдуулан Эрдэнэтийн хөгжил2030 хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. 3. Дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл хэрэгжүүлж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно. 4. Их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, Технологийн сургуулийг түшиглэн уул уурхайн сургалтыг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн парк байгуулна. 5. Хотын нөөцийн давуу талд тулгуурлан уул уурхай-металлурги-хими, катодын зэс боловсруулах үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. 6. Хүүхэд, залуучуудын хөгжлийн цогцолбор төв, олон улсын чанар, стандартад нийцсэн жишигЕБС, номын сан барина. 7. Гэр хороололдМОН-23-01 төслөөр татагдсан 40 км цэвэр усны шугамыг ашиглахад шаардлагатай бохирын шугам татаж,экожорлон төслийг эрчимжүүлнэ. 8. Эрдэнэт ҮйлдвэрТӨҮГ-г түшиглэн Орон нутгийн өмчит катодын зэсийн үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр барина. 9. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийнЖаргалантЭрдэнэтчиглэлийн авто зам барьж, хотын доторх авто замыг өргөтгөж, шинэчилнэ. 10. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах шинэ технологийг бий болгон, хотын хүн амын эрүүл мэндийг хамгаална.

Нийтэлсэн:
Сонгууль2020: 23 дугаар тойрогт нэр дэвшигчид ямар боловсролтой вэ?

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх, 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Дээрх тойргоос энэ удаа УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигчдийн боловсролын түвшинг авч үзлээ. Тус тойрогт нийт 35 хүн нэр дэвшиж буй ч боловсролоороо МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшигч Д.Гантулга, Г.Рагчаасүрэн, А.Дөлгөөн нарыг онцолж байна. Тэд бол энэ удаагийн сонгуульд боловсрол мэдлэгээрээ тэргүүлж буй шинэ залуу үеийн төлөөлөл юм. Х.Булгантуяа:Эдийн засагч мэргэжилтэй. Англи Хятад Япон хэлтэй. Вуханы ШУ-их сургууль, мөн АНУ-ын Иелийн их сургуулийг олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр мэргэжлээр төгсчээ. Одоо Сангийн дэд сайдын албыг хашиж буй. Д.Гантулга:Их Британи улсын Манчестер Метрополитан Их Сургуулийг бизнесийн удирдлагын мастер (MBA) зэрэгтэй төгссөн. Мөн Их Британи улсын Актуарчдын Институтийн Санхүү Хөрөнгө оруулалтын сертификат, Актуар аргачлалын дипломтой. Мөн Их Британийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох The Royal Institution of Chartered Surveyors (RICS) -ээс хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны бөгөөд цорын ганц дэлхийн хэмжээний бизнесийн үнэлгээчин юм. СУРТАЛЧИЛГАА Ж.Чинбүрэн:Тэрбээр АУДС-ийг дүүргэж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан тэрээр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолтой. 2018 онд 280 гаруй жилийн түүхтэй Францын мэс заслын Академийн хүндэт гишүүн болсон байдаг. Уг шагналыг Ази тивээс хоёрхон хүн авсан байдаг нь Вьетнам улсаас Тан тунг, Элэгний мэс заслын эцэг гэж хүндлэгддэг профессор М.Макүүчи нар юм. Г.Рагчаасүрэн:1999-2000 онд Английн Манчестерийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн магистр, тус сургуульдаа үргэлжүүлэн суралцаж 2004 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1999-2000 онд Английн Манчестерийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн магистр, тус сургуульдаа үргэлжүүлэн суралцаж 2004 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр сүүлийн 20 гаруй жил эдийн засгийн судалгааны ажлуудыг гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд мөн өөрийн оронд ажилласан туршлагатай. А.Дөлгөөн:1999-2000 онд Английн Манчестерийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн магистр, тус сургуульдаа үргэлжүүлэн суралцаж 2004 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ХБНГУ-д Олон улсын худалдааны эрх зүй, маркетингээр мэргэжил дээшлүүлсэн.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.