МАН Ж.ЭРДЭНЭБАТ,Н.НОМТОЙБАЯР НАРЫН АСУУДЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Ж.Эрдэнэбат, бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаяр нарыг шүүх ажиллагаа явагдаж, цагдан хорих шийдвэр гарсантай холбогдуулан МАН-аас шаардлага гаргалаа. Уг шаардлагад, Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарын сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэм, улстөрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. Зөвхөн нэр дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсанаар нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон талын хорт үрт дагавартайг үүгээр сануулан, хуулиа дээдлэхийг албан ёсоор шаардаж байна гэв. Мөн УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-ааснэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбатын УИХ-ынгишүүний халдашгүй дархан эрх болон сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэжСЕХ-ндшаардлага хүргүүллээ. Шаардлагад УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-ааснэр дэвшиж байгааЖаргалтулгынЭрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр гаргалаа. Энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Улсын их хурлын тухай хууль, Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг илтээр зөрчиж иргэний сонгох, сонгогдох үндсэн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиарСЕХ-ндолгогдсон сонгууль зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгон сонгуульд оролцуулж байгаа үйл ажиллагаанд нөлөөлсөн буюу 5 дугаар зүйлийн 5.5-д Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах.-ыгхориглоно.Со14 дүгээр зүйлийн 14.13-т Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад-д төрийн албан хаагчидболон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай ньбаривчсанаасбусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө гэжээ. Тиймээс сонгуулийн төв байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлж, УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-ааснэр дэвшигч Ж.Эрдэнэбатын эрхийг хамгаалахыг шаардсан байна.

Нийтэлсэн:
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ жилийн хувьд нийт 13 нам, 4 эвслийн нийт 606 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм. Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой зарим улс орнуудын авлига, хээл хахууль багасч, тэр хэрээр нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгжсөн туршлагууд бий. Тиймээс ч энэ жилийн сонгуульд улс төрийн намууд эмэгтэйчүүдийгээ дэмжиж, тэдэнд боломж олголоо. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 14 тойрог буюу Төв аймагт анх удаа МАН-аас эмэгтэй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Өмнөх жилүүдэд Төв аймгийн хөгжил дэвшлийн бодлогыг эрэгтэйчүүд тодорхойлж байсан бол энэ удаа Дэлхийн шилдэг Их сургуулийн нэг ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг Улаан дипломтой төгссөн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, сайдын ажлын албаны Ахлах референт болон Улсын Их Хурлын Дэд даргын ажлын албаны Даргаар ажиллаж байсан туршлагатай, шаггүй боловсон хүчин болох НАМЭХ-ны гишүүн, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн захирал Д.Гантөгсөд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэжээ. Төв аймгийн Зуун мод хот нь нийслэлээс 40 гаруй км-ийн зайтай оршдог боловч бусад аймгийг бодвол хөгжил тааруу гэхэд болно. Шулуухан хэлэхэд тус аймгаас сонгогдон гарсан төрийн түшээд нь улс төрийн лидер төдийгүй дэлхийн хэмжээнд Монгол Улсыг авч явах бодлого зангидан суудаг учраас Төв аймгийн бодлого төлөвлөлтийг орхигдуулж ирсэн талтай. Яг ийм цаг үед МАН-аас Төв аймагт Д.Гантөгсийг нэр дэвшүүлсэн нь учиртай болов уу. Эмэгтэйчүүд хүний хөгжил, гэр бүл, эх хүүхдийн тулгамдаж буй асуудал гэх мэт чимхлүүр ажилдаа туршлагатай. Түүнийгээ хэрэгжүүлэх талд ч нямбай, нухацтай ханддаг. Энэ бүгдийг тооцож, нутаг орноо хөгжүүлэх чинхүү сэтгэлтэй, эрдэм боловсролтой, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Гантөгсийг дэвшүүлсэн. Нэр дэвшигчид иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж ажил хэрэгчээр өрсөлдөж буй энэ цаг үед түүний мөрийн хөтөлбөрөөс зарим зүйлийг нь онцлон хүргье. Тэрбээр хүний хөгжил, иргэдийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэхэд түлхүү анхаарчээ. Хамгийн түрүүнд бичил бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг олж харсан төдийгүй тэдэнд гарааны бизнес эрхлэх, цаашлаад бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Ингэхдээ хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх юм байна. Дээр хэлсэнчлэн Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захирлаар ажиллаж, хүүхэд багачуудтай ойр байсны хувьд хүүхдэд хандсан чухал зүйлүүд мөрийн хөтөлбөрт багтсан байгаа юм. Мэдээж хүүхэд бүр сургууль цэцэрлэгт хамрагдах эрхтэй. Тиймээс ч цэцэрлэгийн хүүхдийн орны тоог эрэлт, хэрэгцээнд нийлүүлэн үе шаттай нэмж, хүн амын төвлөрөл их газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээний цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээр тусгажээ. Үүнтэй адилхан сургуулийн насны хүүхдийн тоог эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн ам ихтэй газруудад 200 шинэ сургууль барихаар тусгасан байна. Бидний өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх явдал юм. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан нь цаг үеэ олжээ гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу. Эрүүл Монгол хүн ирээдүйн хөгжлийн үндэс гэдгийг тодотгон үндэсний оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлэх юм байна. Түүнчлэн иргэдийн ажиллаж, амьдрах боломжийг сайжруулах үүднээс сумын төвүүдийн дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний хангамж бүхий нийтийн аж ахуйн цогц дэд бүтцийг байгуулж, иргэд ая тухтай амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх орчинг бий болгоход анхаарах аж. Мөн иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгох, үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчдад түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд орхигдсон, гээгдсэн нийгмийн асуудлуудад илүүтэй анхаардаг. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажилласнаар хүн хүнээ хайрлаж, хамгаалах, хувь хүнийг хөгжүүлэх бодлого нэмэгдэх сайн талтай. Харин Д.Гантөгс нэр дэвшигчийн хувьд Улсын Их Хуралд үгүйлэгдэж буй энэхүү орон зайг нөхөх чадварлаг боловсон хүчин юм.

Нийтэлсэн:
Багануурын хүрэн нүүрсийг ашиглаж утаагүй түлш нийлүүлэх үйлдвэр байгуулна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Багануур тохижилт ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбоодын ажилтан албан хаагчидтай уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Багануур дүүрэгт иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангаж, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Мөн Тогос-Уул хэсгийн шинэ суурьшлын бүсийн 250 өрхийн цахилгаан хангамжийг барьж ашиглалтад оруулж, төвлөрсөн шугам сүлжээ бүхий амины болон нийтийн 458 орон сууцыг барьжээ. Ирэх жилүүдэд Багануур дүүргийг бие даан хөгжих боломжийг бүрдүүлж, дэд бүтэц аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна гэдгийг нэр дэвшигчид онцлон хэлж байв. Мөн Багануурын хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулахыг зорьж байгаа гэдгийг хэллээ. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж, дагалдах журмууд шинэчлэгдсээр төрийн албыг улс төрийн нөлөөллөөс хараат байлгаж, илүү тогтвортой ажиллах үндэс суурийг тавьсан. Чадахуйн зарчим буюу меритын зарчмаар урагшлахын тулд төрийн албан хаагчдыг чадавхжуулж мэргэшүүлэхэд онцгой анхаарна. Нийгэм эдийн засгийн өсөлт, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд төрийн албан хаагчдын нөр их хичээл зүтгэлийн хүчинд бий болсон гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлсэн юм. Энэ үеэр төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгөх санал хүсэлтийг албан хаагчдын зүгээс илэрхийлж байв. Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын жолооч Р.Булгантамир Засгийн газар олон удаа солигдож ард түмнийг туйлд нь хүргэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар эрх барьж эхэлсэн цагаас нийгэм, эдийн засаг сэргэж эхэлсэн. Тэтгэвэр тэглэлээ, утаа багаслаа, орц, гарц нэмэгдүүлж, эмнэлэг сургуулийг шинээр барьсан байна. Улсын хөгжил цэцэглэлт төрийн бодлого шийдлээс хамааралтай учраас төрийн түшээдийг хариуцлагатай байлгамаар байна. Багануур, Налайхын унаган хүүхдүүд нутаг усаа төлөөлж УИХ-д нэр дэвшиж байгаад баяртай байна. Дүүргүүдийн бүтээн байгуулалт сүүлийн 5 жилд эрчимжиж эхэлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд та хоёр мөр зэрэгцэн ажилласнаар дүүргийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээний ажилтнууд бидний цалин нэмэгдэж, ажиллах нөхцөл сайжирсан. Цэвэрлэгээний машин техниктэй болсон цаашид ажиллах урамтай байна. Тиймээс та бүхэн хариуцлагатай, шударга нийгмийн төлөө сайн ажиллаарай хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Х.Булгантуяа: Ардын нам залуусаа 150 мянган ажлын байраар дэмжинэ

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Энхтайваны Бат-Амгалан нар өнөөдөр 2 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Тэд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 дахь өдрөө иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцан, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа юм. Гурван нэр дэвшигчийн тухайд гурвуулаа өөр, өөр мэргэжилтэй. Тиймдээ ч иргэдтэй уулзахдаа Сангийн Дэд сайд Х.Булгантуяа дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтыг хэрхэн санхүүжилт босгож хийх, эдийн засгийн нөхцөл байдлын өнөөгийн бодит байдал, ирэх жилүүдэд эдийн засаг, төсвийн талаар ямар бодлого баримтлах талаар болон МАН-ын мөрийн хөтөлбөрийг сэдэв бүрээр нь задлан танилцуулж яваа юм. Харин нэр дэвшигч Ж.Чинбүрэн нийгмийн салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт хийгдэх ажил, томоохон хөтөлбөрүүдийг танилцуулсан бол нэр дэвшигч Э.Бат-Амгалан дүүргийн тулгамдсан асуудал, нийгмийн чиглэлд ямар ажил хийх талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 гаруй хорооны 10 мянга орчим иргэнтэй уулзжээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Булгантуяа МАН-ын мөрийн хөтөлбөрт залууст чиглэсэн ямар томоохон асуудлууд багтсан талаар иргэдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд олон уулзалт хийлээ. Гэхдээ ийм уулзалтуудад залуус цөөхөн ирж байсан. Харин өнөөдрийн уулзалтад маш олон залуус ирснийг харлаа. Залуусын дуу хоолой нийгэмд маш чухал. Бид найм дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Өнөөдөр намайг л сонгочихвол би бүтээх гэж байна, чадна гэсэн худлаа амлалтад залуучууд хууртахгүй болжээ. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Хийх юмтай хэлэх үгтэй, ядахдаа нэг салбараа мэддэг хүн төрд орох ёстой юм. Залуус сонгууль болдгоороо л болдог. Бидний амьдралд ямар өөрчлөлт гарах юм бэ гэж бодож суугаа байх. Эдийн засаг сайн үед ТҮЦ-тэй байсан хүмүүс найман нэрийн барааны дэлгүүртэй болсон. Барилгын бригадтай нь томоохон компанитай болсон. Олон ч залуучууд гаднаас эх орондоо ирж, хийж бүтээхийг хүссэн ч тэдний санаснаар байсангүй. Буцаад л Солонгосын элчингийн гадаа очерлож байгаа. Тэгэхээр бидний сонголт яагаад чухал байдгийг эндээс харж болно. Сайхан ирээдүй, сайхан амьдралын төлөө заавал сонгуулиа өгөөрэй. Энд сууж буй залууст баярлалаа хэмээлээ. Улмаар, залуу гэр бүл, залуучуудад чиглэсэн мөрийн хөтөлбөрийн цөөхөн заалтыг сонгогчдод танилцуулав. МАН-ын мөрийн хөтөлбөрт: -Хороо, дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, нэг ээлжтэй болгож, мөн өргөтгөнө -Монгол Улсад хэрэгтэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа, сурлагын амжилт гаргаж буй залууст Засгийн газар 100 хувийн тэтгэлэг олгоно -Сургалтын тэтгэлгийн зээлийн санг үргэлжлүүлнэ. Жилдээ 10 гаруй мянган оюутанд олгоно -Нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 150 мянган ажлын байр бий болгоно -МСҮТ-үүдийг бодлогоор дэмжиж, оюутан болгонд 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно -Нийгмийн даатгалын шимтгэлийг нь урьдчилгаа болгон барьцаалж, 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээлээр хямд үнэтэй орон сууцанд оруулна -Яслийг буцааж сэргээнэ. Цэцэрлэгийн тарах цагийг сунгаж, цэцэрлэгийн багшийн орон тоог хоёр болгож нэмэгдүүлнэ -Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол хөтөлбөр болгоно -Зээлийн хүүгийн дарамтыг бууруулж, жилийн 1 болон түүнээс бага хүүтэй болгоно -Баянзүрх дүүрэгт залууст зориулсан соёл, амралт, спортын цогцолбор барина...Гэх мэтээр маш олон ажлуудыг залуус, шинэ үеийнхний төлөө хийхээр төлөвлөжээ. Мөрийн хөтөлбөрт багтсан эдгээр ажлууд хэн нэгний санаанаас зохиосон, эсвэл биелэх боломжгүй мөрөөдөл огт биш бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэн нэг бүрээс авсан санал хүсэлтэд тулгуурлаж гаргасан бодитой асуудал гэдгийг Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа онцоллоо. Тэрбээр, өнөөдөр 18.00 цагаас дүүргийн 1, 3 дугаар хорооны иргэдтэй уулзана.

Нийтэлсэн:
АН-ААС НЭР ДЭВШСЭН 11 СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ УИХ-Д СОНГОХ УУ?

-ХАМГИЙН НОЦТОЙ НЬ ЭНЭ ЖАГСААЛТЫГ С.ЭРДЭНЭ ДАРГА НЬ ТЭРГҮҮЛЖ БАЙНА- АН-ын 76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна.Хамгийн ноцтой нь энэ жагсаалтыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө тэргүүлж байна. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч сэжигтэн, яллагдагч нарыг ард түмэн сонгох уу? С.Эрдэнэ Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна. Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг Бэрэн групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг ЧД-гийн шүүхэд шилжүүлсэн байна. Н.Батбаяр Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр. Улс төрд орж ирэхдээ л хүний ам хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Н.Батбаяр энэ удаа албан тушаалын томоохон гэмт хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг Чингис, Самурай бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. А.Адьяасүрэн Баянхонгор аймагт АН-аас УИХ-ын гишүүнээр нэр дэвших эрхээ аваад байгаа Адьяасүрэн гэгч энэ эмэгтэй нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Автотээврийн газрын албан тушаалтанд 100 000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдаад байна Г.Баярсайхан, Д.Ганбат Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар, Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвөөс 1 тэрбум төгрөг авч бидон тараасан. Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий таван аж ахуй нэгжээр дамжуулан авсан байна. Энэ таван компани дотор Д.Ганбат гишүүний өөрийн нь Техник импорт ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн ашиг сонирхлын тухай хууль-ийг зөрчсөн гэж үзэн дээрх хоёр хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Д.Бат-Эрдэнэ Д.Бат-Эрдэнэ Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвадоржулстөрийн хамт яллагдагчаар татагдаад байна. С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна. Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Да.Ганболд Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан. Б.Бямбасайхан Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон Оюу толгой компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан. О.Магнай Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байна. С.Самбуу

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.