В.В.Путин Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг Төрийн Думд өргөн мэдүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ-г ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан байна. Үүнээс өмнө буюу 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих тухай гаргасан шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Монгол Улсын Их Хурал дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно. Дээрх гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцлийг бүрдүүлэхээр тохиролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр талууд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ-г байгуулж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байсан. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд гарын үсэг зурж байсан түүхтэй. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

МАН эрүүл иргэний  төлөө хүчээ нэгтгэж, хавдрыг эрт илрүүлдэг болно

МАН-ын Засгийн газар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум, хороодод өнгөрсөн дөрвөн жилд томоохон бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсэн. Тэр дундаас эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй түүхэн бүтээн байгуулалтууд өрнөв. Тодруулбал, дөрвөн жилийн хугацаанд 70 шинэ эмнэлгийг шинээр барьж, өргөтгөсөн бол эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв. Сүүлийн арав орчим жил царцсан энэхүү барилгыг хоёр жилийн дотор барьж дуусган ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Сүүлийн 30 жилд анх удаа 34 мянган ам метр талбайтай, 880 өрөөтэй, 1500 ор дэлгэх боломжтой эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаа нь энэ. Дараагийн том бүтээн байгуулалт бол нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай АШУҮИС-ийн эмнэлэг юм. Мөн арван жил хаалга нь хаалттай байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж, ашиглалтад оруулав. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүндрэлгүй хүргэх зорилтын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох 15200 төгрөгийн санхүүжилтийг 30 мянган төгрөг болгож, хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэд урьдчилан сэргийлэх шинжилгээнд түлхүү хамрагдаж, 912 хорт хавдрын тохиолдлыг эрт үед нь оншилж, эмчилжээ. Эрүүл мэндийн салбарын хуулиуд ч хөрсөндөө бууж эхэлсэн. Тухайлбал, Донорын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлснээр 300 гаруй хүнд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэв. Мөн иргэд элэг, ходоод, улаан хоолой, хөх, уушиг, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүү гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Иргэдэд хүрч, хөрсөнд бууж, асуудлыг шийдэж чадаж байгаа чухал хөтөлбөрүүд бол ДЭМБ-аас Дэлхийн загвар хөтөлбөр гэж үнэлэгдсэн Элэг бүтэн Монгол, Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөр юм. Энэ мэт олон ажил, төсөл хөтөлбөрийг өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлж, амжилттай үргэлжлүүлж байна. Тэгвэл МАН 2020-2024 онд эрүүл мэндийн салбарт юу хийх вэ? Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хорт хавдраар өвдөж, 4800 гаруй нь амь насаа алдаж буй энэ үед МАН мөрийн хөтөлбөртөө Эрүүл иргэн гэсэн тусгайлан бүлэг оруулж, иргэдээ эрүүл саруул байлгаж, урт удаан наслуулахад чиглэсэн цогц зорилт дэвшүүлжээ. Мөн энэ салбарын ялангуяа хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, галын шугаман дээр нь ажилладаг Ж.Чинбүрэн докторыг нэр дэвшүүлсэн нь МАН хорт хавдартай үнэхээр мэргэжлийн түвшинд тулалдахаар шийдсэний илрэл юм. Ингэж байж үндэсний хэмжээнд, төрийн бодлогоор аймаг, дүүрэг бүрт урьдчилан сэргийлж, цагт нь оношилдог бүхэл бүтэн тогтолцоог босгож байж монгол хүний зовлонг нимгэрнэ гэж МАН үзэв. Учир нь, 10 хүний долоо нь хожимдсон, оройтсон гэх онош сонсдог тул ирэх дөрвөн жилд арвуулаа эрт оношлуулдаг болгох чиглэлд анхаарч бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Үүний тулд эхлүүлсэн ажил, төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн сацуу Идэвхтэй эрүүл амьдрал, Энх бүсгүй, Эрүүл чийрэг эр хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн иргэдийн хүсэл, нийгмийн шаардлагад тулгуурлан олон улсын жишигт нийцсэн Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II, Зүрх судасны үндэсний төв, Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв болон эмчилгээний дараах сувилахуйн болон нөхөн сэргээх төрөлжсөн эмнэлгүүдийг байгуулна. Эрүүл иргэн-ий төлөө даатгалын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, даатгуулагч үр шимийг нь хүртэх боломжийг нэмэгдүүлэх, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, нисдэг тэрэг ашиглалтыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах Цахим карт олгох, тусгай хэрэгцээтэй болон ахмад настнуудын эмчилгээ, асаргаа, сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зорилтуудыг тусгажээ. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлэхээ ч мартаагүй. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг сувилагч, асрагчаар бүрэн хангах зэрэг 30 орчим зорилтыг мөрийн хөтөлбөртөө багтаасан байна.

Нийтэлсэн:
Д.Сарангэрэл:Дөрвөн жилийн хугацаанд 70 шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, Б.Үйлст болон салбарын эмч, сувилагч нарын төлөөлөл 21 аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсадын төлөөлөлтэй цахимаар уулзаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд салбарын хүрээнд авч хэрэгжүүлсэн болон ирэх дөрвөн жилд анхаарч ажиллах бодлого, хөтөлбөрөө танилцуулж, санал солилцлоо. Уузалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг цочроосон коронавирусын тархалтын үед хүн ардынхаа эрүүл энхийг бат найдвартай хамгаалан ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон тус салбарын нийт баг, хамт олон, эмч, эмнэлгийн ажилтнуудад чин сэтгэлийн угаас талархал илэрхийлсэн. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажилласаар ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан цаг наргүй зүтгэж байгаа эмч мэргэжилтэн, эмнэлгийн нийт ажилтнуудад мөн талархал илэрхийлсэн. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр олон талт цогц арга хэмжээг эрүүл мэндийн салбарын 54687 эмч, эмнэлгийн ажилтан та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлсний үр дүнд монгол хүний дундаж наслалт Улаанбаатар хотод 71.6, улсын хэмжээнд 70.2 болж нэмэгдлээ. Юуны өмнө Эрүүл мэндийн салбар 2016-2020 онд эрх зүйн шинэчлэл хийх, салбарын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарсан он жилүүд байлаа. Та бүхэн эрдэм боловсрол, энэрэнгүй сэтгэлээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хэрхэн аварч хамгаалдгийг хүн төрөлхтний өмнө сорилт болж байгаа дэлхий нийтийг нөмөрсөн шинэ өвчин,шинэ вирусын үед улам тод томруун харуулж байна. Өнөөдөр гэхэд л ХӨСҮТ 10 хүн эмчилж эмнэлгээс дараагийн шат руу шилжүүллээ. Улс орны хөгжлийн үндсэн шалгуур болох эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирч 2019 онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990-ээд оноос хойш анх удаа бүтэн нэг промилээр буурлаа. Мөн эхийн эндэгдэл өнгөрсөн онд буурсан юм. Энэ нь манай эмч, эмнэлгийн ажилтны хичээл зүтгэлийн үр дүн юм. Засгийн газар хатгааны эсрэг вакцин, нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ, дутуу нярайн амьсгал хямралын гачаалын Сурфактант эмчилгээ-ний санхүүжилтийг бүрэн шийдэж үндэсний хэмжээнд нэвтрүүлэх боломж олгосон нь энэхүү үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой байсан хэмээн манай салбарынхан талархдаг юм. 2016 онтой харьцуулахад эрүүл мэндийн салбарын төсөв 40 хувиар, хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж 70 шинэ эмнэлэг 4 жилийн хугацаанд ашиглалтад орлоо. Олон жил царцаагдсан Дорноговь аймгийн Сайншандын 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүдийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн үйл ажилллагаа эхэллээ.Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулагдаж манай улс анх удаа изотопын үйлдвэртэй, хорт хавдар болон олон төрлийн өвчнийг эрт үед нь эдийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтэрлээ. 17 төрлийн оношилгоо, эмчилгээг нэг дор үзүүлэх АШУҮИС-ийн эмнэлэг ашиглалтад орсны зэрэгцээ Яармагийн 300 ортой эмнэлгийг энэ 6 сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.Энэ онд Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг, Түлэнхийн төв, зэрэг 29 эмнэлэг ашиглалтад орно. Монгол Улсын Засгийн газар Донорын тухай , Эрүүл мэндийн тухай зэрэг 10-аад хууль тогтоомж боловсруулан, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлууллаа. Элэг бүтэн Монгол, Эрүүл шүд-эрүүл хүүхэд, Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, Халдварт өвчнөөс сэргийлэх хянах, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, Орчны эрүүл мэнд зэрэг 9 үндэсний хөтөлбөрбатлан, хэрэгжүүлж, мянга мянган иргэнээ элэгний аюулт өвчнөөс салгаж, олон зуун хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, утаанаас үүдэлтэй аливаа өвчин эмгэгийг бууруулж чадлаа. Монголын Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж, ЭМЯ-нд МУАУ-ны хэлтсийг байгуулж, МУАУ-ны 108 боть төрийн их бүтээлийг туурвилаа. Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж, 250 мянган төгрөг болгосон. Цаашид МУАУ-ыгдэлхийн брендболгон хөгжүүлэхийг төлөө чармайн ажиллаж, МУАУ-ыг хөгжүүлэхүндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байгаагаа Ерөнхий сайддаа уламжилж байна. Хүүхэд залуучуудын дунд мэдэгдэхгүйгээр тархаж байсан олон өвчин түүний дотор Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд илрүүлэг хийхээс 72 -д нь зохион байгуулж 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. 2015-2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол сүүлийн 2 жилд улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцууллаа. Сүрьеэгийн оношилгоонд шаардлагатай рентген аппарат нэн дутагдалтай байсаан. Тэгвэл өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэг зөөврийн дижитал аппаратаар бүрэн хангагдаж улмаар суурин рентген аппаратаар хангагдаж эхэлсэн. 2 цагийн дотор сүрьеэ өвчнийг оношлох Gene-Xpert шинжилгээг нэвтрүүлэн, 19 лабораторид уг шинжилгээг хийж байна. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 24 сарын эмчилгээний хугацааг 9 сар болгож нэвтрүүлсэн цөөхөн орны нэг Монгол Улс болсноорөвчтний сэтгэлийн дарамт,эмийн гаж нөлөө, иргэнд учрах санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн түлхэц болсон юм.Эрт илрүүлэг, эмчилгээ, эмч, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил бүр буурч байна. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын санг бие даан ажиллахшийдвэр гаргаснаар Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтыг 2 дахин нэмэгдүүлсэн. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын даатгалын санхүүжилт ижил түвшинд хүрч, Элэг бүтэн Монголхөтөлбөр, урьдчилан сэргийлэх үзлэг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсийг 2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдүүлээгүй байсныг 47-55 хувь, эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшууллыг сард 15 хувь, улиралд 45 хувь байсныг сард 20 хувь, улиралд 60 хувь болгож, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төрд ажилласан жилийн нэмэгдлийг анх удаа 5-25 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч Засгийн газар энэ чиглэлд дахин дэвшил гаргах тухай сая Ерөнхий сайд хэллээ. Засгийн газар Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөр баталж энэ чиглэлийн олон асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаагийн дотор орон сууцны асуудалд онцгой анхаарч тодорхой шийдлүүд гаргаж байна. Энэ чиглэлээр Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын чиглэлийн дагуу байгуулан ажиллаж байна. Улсын төсөв болон олон улсын санхүүжилтээр зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд 500 гаруй эрүүл мэндийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамрууллаа. Сургалтын үр дүнд манай эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд эмчилгээний шинэ арга технологи, инновацийг эх орондоо амжилттай нутагшуулж гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 39 өвчнийг 26 болгож буурууллаа. ЭМЯ-наас 2018-2019 онд сувилагчийн тоог нэмэгдүүлэх 1:2 зорилтот арга хэмжээ хэрэгжүүлж,мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 522 сувилагчийг богино хугацааны сургалтад хамруулан ажлын байраар хангасан. Цаашид энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Cувилагч мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс даан суралцуулах шийдвэрийг саяхан Засгийн газар гаргасанд бид баяртай байгаа. Шинэ коронавирусын халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт гарч өнөөдрийн байдлаар 7.1 сая хүн халдвар авч, 408 мянган хүн хорвоог орхиод байна. Манай эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтран хагас жилийн хугацаанд энэ халдвараас хориглон хамгаалж байна.

Нийтэлсэн:
У.Хүрэлсүхийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт илгээсэн залуус юу ярив

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар сонгуулийн сурталчилгааны найм дахь өдөртөө иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Өнөөдөр гурван нэр дэвшигч өглөөнөөс эхлэн автобусны буудлаар явж иргэдтэй уулзаж, мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн цөөхөн төлөөлөлтэй уулзлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт гурван өөр салбарын хүнийг баг болгон илгээжээ. Угтаа энэ гурав бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэн ажиллах учиртай нэг багийнхан. Гавьяат эмч Ж.Чинбүрэн эмчийн халатаа тайлж улс төрд орж ирсэн шалтгаан нь улсын болон дүүргийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, МАН-ын нэг гол хөтөлбөр болох Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг чиглүүлж, иргэдээ хорт хавдраас салгах чиглэлд бодлогын түвшинд ажиллах явдал. Харин Сангийн Дэд сайд Х.Булгантуяа орон сууц, дэд бүтэц зэрэг дүүргийн хөгжил дэвшлийн төлөө санхүүжилт татах, олон улсын төсөл хөтөлбөрийг дүүрэгтээ татан төвлөрүүлэх үүрэг даалгавар авчээ. Тэд сонгогчидтойгоо уулзахдаа юу ярьсныг уншигч танд тоймлон хүргэе. Х.Булгантуяа: Хамтдаа зөвхөн ажил хийе /Монгол Улсын Сангийн Дэд сайд, Нэр дэвшигч/ -Өнөөдөр бид найм дахь өдрөө дүүргийнхээ иргэдтэй уулзлаа. Иргэдийн ярьж байгаа ганцхан зүйл нь хогоо ачуулах. Хөгжил дэвшлээс өмнө биднийг хогноос салгаж өгөөч гэж гуйж байна. Би энэ дүүрэгтээ ажил амьдралаа холбож явсны хувьд, хүүхэд насаа өнгөрүүлж, сүү зарж дэгдэж явсан дэнжээ өөрчлөхийг хүсч байна. Тиймээс улстөржилтгүй ажилламаар байна. Хог гэсэн жижиг асуудлыг бус дэд бүтэц, орон сууцжуулах хөтөлбөрийг хийе. Бид хангалттай их улстөржлөө. Энэ дүүрэгт амьдарч буй олон иргэд өнөөдөр дүүргийнхээ Засаг даргыг ч танихгүй байна. Аргагүй шүү дээ. Хэдэн ч удаа Засаг даргаа солив. Ийм их хүн амтай атлаа хогоо ачиж чадахгүй улстөржсөн байна шүү дээ. Одоо энэ улстөржилтийг дуусгая. Хамтдаа ажил хийе. Биднийг багаар нь сонгооч гэж хүсэж байгаа шалтгаан энэ юм. Баянзүрх дүүрэгт МАН-аас илгээсэн таван хүн гар сэтгэл нийлэн ажиллаж, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа. Бидний сонголт чухал юм шүү. Таны мөнгөөр туслах, зөвлөх, жолоочоо цалинжуулах хүмүүсийн төлөө та бүхэн саналаа өгнө. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй гэлээ. Э.Бат-Амгалан: Бид салбар, салбараа бүрэн мэднэ /НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нэр дэвшигч/ -Ямар гурван хүн биднийг төлөөлье гэж яриад явна вэ гэж та бүхэн асууж мэднэ. Намын дарга У.Хүрэлсүх намаас нэр дэвшигчдийг сонгохдоо гурван шалгуур тавьсан юм. Нэгдүгээрт, ёсзүйтэй, шударга хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн. Ямар нэг асуудал, авлига, албан тушаал, ЖДҮ болон 60 тэрбумын хэрэгт холбоогүй байх ёстой гэсэн. Бид гурав энэ шалгуурыг хангаж байгаа. Гудамжаар яваад иргэдтэй уулзаж байхад айж, ичих зүйл алга. Хоёрдугаарт, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу хүн байхыг хүссэн. Бид гурвуулаа эргээд энэ дүүрэгт ирэх нүүртэй байж чадна. Хийж чадна гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Би долдугаар хорооны микрод төрж өссөн, өнөөдрийг хүртэл дүүрэгтээ ажиллаж хөдөлмөрлөж байна. Төрийн албаны мерит зарчмаар явж буйн хувьд салбараа сайн мэдэж байгаа. Эргэж ирэх нүүртэй байхын тулд залуу хүний эрч хүчээр ажиллах болно. Гуравдугаарт, салбар, салбарын тэргүүн байх ёстой гэдгийг намын дарга шаардсан. Бид салбар, салбараа бүрэн мэднэ. Сонгогч та бүхэнд ийм гурван хүнийг илгээсэн юм шүү. Тийм учраас багаар нь сонгож өгөөч гэж хүсч байгаа юм. Ж.Чинбүрэн: Урьдчилан сэргийлж болох өвчнөөр монгол хүнээ алдсаар байх уу /Гавьяат эмч, Нэр дэвшигч/ -Би 23 жил Халдвар судлалын үндэсний төвд ажилласан. Хамтран нэр дэвшиж байгаа хоёр залуугаараа бахархаж байгаа. Салбар, салбартаа шилдэг нь болсон эрдэм мэдлэгтэй хоёр залуу байна. Бид найм дахь өдрөө сонгуулийн уулзалт хийгээд явж байна. Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан хороодоос эхэлж, өнөөдрөөс хотын төв рүү дөхөж байна. Ард иргэдийн хүсэл санал, ажил амьдралыг сонслоо. Ж. Чинбүрэн миний бие цагаан халатаа тайлаад Их хурлын сонгуульд өрсөлдсөн шалтгаан нь монгол хүнээ эрүүл байлгах зорилго юм. Оны өмнөхөн МАН-ын дарга У.Хүрэлсүх надтай уулзаад Би салбар бүрийн хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хүсэж байна. Та надтай баг болон ажиллаж, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байна гэж хүссэн. Тиймээс би бодлогын түвшинд ажиллаж, өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой юм байна гэж бодож улс төрд орлоо. Монголчууд бид цөөхүүлээ. Гэхдээ хоёр том хөршид маань өвчин гарсан ч бид дотооддоо алдахгүй явлаа. Гэхдээ жилдээ бид олон олон монгол иргэнээ зүрх судас, харвалт, элэгний өвчнөөр алдаж байна. Монголчууд бид урьдчилан сэргийлж, эдгээж болох өвчнөөр монголчуудаа алдаж цөөрсөөр байх уу. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүн амаа, иргэдээ өсгөх бодлого багтсан. Хүүхэд нь гурван нас хүртэл эхчүүдэд тэтгэмж өгөхөөр тусгасан. Нэг үгээр хэлбэл, Цалинтай ээж хөтөлбөр үргэлжлээд явна. Хавтгайрсан халамжийн бодлого биш үү гэж асууж байна. Тийм биш ээ, энэ бол хөрөнгө оруулалт. Ирээдүйн монгол иргэдийг эрүүл өвчингүй өсгөхөд зориулсан хөрөнгө оруулалт юм. Энэ бол гэмтэж осолдохоос, хоол тэжээлийн дутагдалд орохоос сэргийлэх боломж юм. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зөв явсан цагт өвчнөөсөө урьдчилсан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бууруулж, эрүүл монгол иргэнээ хамгаалах боломжтой болох юм. Даатгалын хөнгөлөлттэй эм авах гэж очерлохгүй, дуртай үедээ авчихдаг, эмнэлэгт үзүүлэх гэж сараар хүлээдэггүй, түргэн тусламж нь түргэн хүрдэг эрүүл мэндийн салбарын төлөө хүчээ нэтгэцгээе. 22 дугаар хорооны иргэдийн төлөөлөл ч гурван нэр дэвшигчээ багаар нь дэмжихээ илэрхийлж, тулгамдаж буй олон асуудлаа дуулгав. Гэвч тэддүгээр хороог тэгж өөрчилнө гэсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд асуудлаа шийдэхээс бус энд амлалт өгч чадахгүйг хэлж байлаа. Уулзалт өдгөө Эрүүл мэндийн 10 дугаар төв болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах уулзалтаар үргэлжилж байна. Нэр дэвшигч Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын сонгуулийн штабаас бэлтгэв.

Нийтэлсэн:
Дундговьчууд хөгжилд хөтөлсөн мөрийн хөтөлбөртэй МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг нар 2020 оны 6 дугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад ажиллан Монгол Ардын Намынхаа мөрийн хөтөлбөрийг иргэд олондоо танилцуулж, орон нутгийн тулгамдсан асуудлын талаар иргэдийнхээ санал бодлыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал, бодлоо солилцлоо. Баянжаргалан сумын оторлож буй малчидтай хийсэн уулзалтын үеэр малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан цөлжилтийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн орон нутгийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх зэрэг заалтыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Идэвхи, санаачлагаараа үргэлж манлайлж байдаг говь нутгийн залуусын төлөөлөл болсон Алсыг харья хөдөлгөөний залуус МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж, нутгийнхаа залуусын санал, бодлыг нэр дэвшигчдэд уламжиллаа. МАН залуусыг өөрсдийн нутаг орондоо суурьшин ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор хот, хөдөөгийн хүн амыг хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангах зорилтыг мөрийн хөтөлбөрийнхөө Хүний хөгжлийн бодлого хэсэгт тусгасныг нутгийн олон сайшааж, залуус орон нутагтаа ажиллаж, амьдрах боломж бүрдвэл олон залуус, залуу гэр бүлүүд хөдөө, орон нутгийг зорьж, хөгжилд хүч нэгтгэхэд бэлэн байгааг онцолж байлаа. Мөн МАН сумдын дэд бүтцийг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах, говийн мах, сүү, махан болон сүүн бүтээгдэхүүнийг брэнд бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг иргэд ихэд талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, МАН-ын нэр дэвшигч нарыг багаар нь дэмжихийг уриалж байв. УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.