Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна

МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллалаа. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон 2 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Багахангай дүүрэгт Хүн төвтэй бодлогын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийг шинэ байртай болгож, Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өгчээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд Гэр бүлд зөвөлгөө өгөх төв Түр хамгаалах өрөө зэргийг байгуулж, Багахангайн боловсрол-2020 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шөнийн Гэрэлт гудамж, Эко төгөл зэргийг шинээр байгуулж, Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж, орон сууцны тохижилт засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайг сэргээн засварлажээ. Орчин төвтэй шийдлийн хүрээнд тус дүүрэгт Хотын дарга С.Амарсайханы санаачилгаар стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулжээ. Мөн Хангай цогцолбор сургуулийн сантехникийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, 44 дүгээр цэцэрлэгт Багш хөгжлийн төв-ийг нээж, Ахмадын өргөөг байгуулж, Эрүүл мэндийн төвийн гадна тохижилтыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Мөн зээлийн өрөнд байсан Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн өмчид буцаан авсан, төрийн албан хаагчид болон залуу боловсон хүчнийг орон сууцаар хангахаар 1 дүгээр хороонд 129 айлын орон сууцыг барьж байгаа юм. Түүнчлэн Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажлыг нь эхлүүлж, Цагдаагийн хэлтсийг шинэ байртай болгосон зэрэг хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудаас нэр дэвшигчид онцлон хэлж байв. Цаашид Багахангай дүүрэгт шинээр дулааны станцыг байгуулж гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн байгууламжид холбох, соёлын ордон барих, Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулахаар төлөвлөж МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан болохыг дуулгалаа. Олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн морин тойруулгын төв байгуулах талаар мөн танилцуулсан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэлэхдээ Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг сумдад томоохон аж ахуйн нэгж салбарыг байгуулах болно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Энэ бодлогын баримт бичигт дагуул хотуудыг бий болгож, зургаан дэд төвийг байгуулж гэр хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангана. Улаанбаатар хотыг бүсчилэн хөгжүүлэх ажлуудыг эхлүүлнэ. Нэн тэргүүнд иргэдийг ажилтай, орлогтой байх зарчмыг баримталж ажиллах болно гэсэн юм. Багахангай дүүрэгт Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулж, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. Эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг гаргаж эхэлсэн энэ цаг үед үргэлжлүүлэн ажиллаж хамтдаа үр шимийг нь үзэцгээе. Алслагдсан гурван дүүрэг бус, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний бүс нутаг болж хөгжихийн тулд хүчээ нэгтгэж, хамтран ажиллацгаая хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд, тэр дундаа ахмадын зээлийг тэглэж, эдийн засгийн хямралын үед нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж өгсөнд сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байв. Мөн ирэх жилүүдэд хийгдэх төмөр замын терминал, соёлын ордон, дулааны цахилгааны станц, үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах ажлуудыг эхлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж хамтдаа хүчээ нэгтгэх болно хэмээж байлаа. Иргэдийн зүгээс Багахангай дүүрэгт их, дээд сургуулиудыг нүүлгэх, малчдын амьжиргааг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээг дүүрэгтээ өгдөг болох асуудлыг хөндөж саналаа хэлцгээж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Хөвсгөл далайн эрэг орчимд “Найрамдал-2” зуслан барих шийдвэрт Хөвсгөлчүүд талархаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нэр дэвшигчдийнхээ хамтаар Монгол орны хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнахын сацуу ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл тул МАН нэр дэвшигчдээ тодруулахдаа ёс зүйтэй, эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, хувийн эрх ашгийг ард түмний, олон нийтийн эрх ашгаас доогуурт тавьж чаддаг, мэдлэг боловсролтой, туршлагатай байх ёстой гэсэн шалгуурыг тавьсан. Эдгээр шалгуурыг МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигчид бүрэн дүүрэн хангасан тул дахин итгэл хүлээлгэн хоймор нутгийн зон олон та бүхэндээ илгээлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэлэхэд иргэд, сонгогчид уухайлан дэмжиж, нижигнэтэл алга ташиж байлаа. МАН-аас УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарыг хоймор нутгийн зон олон хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс тул дэмжиж, багаар нь сонгоно гэлээ. Өнгөрсөн жилүүдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зорилгоор барьж эхлээд царцчихсан байсан 135 айлын орон сууцыг ашиглалтад оруулсанд хөвсгөлчүүд талархаж байлаа. Мөн Оюунлаг оюутан, Мөрөн хотдоо сайхан амьдарцгаая зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, буйд ам сайтай байв. Түүнчлэн шинээр автозам тавьж, гэрэлтүүлэг суурилуулж, хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлжээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн Мөрөн хоггүй хот болж чадсан хэмээн нутгийн иргэд, сонгогчид сэтгэл хангалуун ярьж байв. МАН-ын 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дийлэнх зорилго, зорилтууд биеллээ олж, хөрсөнд бууж, иргэдэд хүрсэн гэдгийг иргэд, сонгогчид итгэл төгс хэлж байв. Дээр дурдсан томоохон ажлуудаас гадна аймаг төдийгүй улсын хэмжээнд бодит хөрөнгө оруулалт татсан, мөн ажлын байр олноор бий болгосон хамгийн том бүтээн байгуулалтаар хөвсгөлчүүд шинээр байгуулсан Аялал жуулчлалын цогцолбор-ыг нэрлэв. Энэхүү цогцолборыг Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөргийн 50:100 огтлолцлын цэгт гадаад, дотоодын аялагч, иргэдэд зориулан байгуулжээ. Иргэд, сонгогчдын хэлж буйгаар олон улсын Найрамдал-2 хүүхдийн зусланг Хөвсгөл далайн орчимд барьж байгуулахаар болсонд найман настай балчираас наян настай буурай хүртэл баярлаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр хөвсгөлчүүд төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудад оруулж буй хамгийн том хувь нэмэр гэдгийг уулзалтад оролцогчид онцлон хэллээ. МАН мөрийн хөтөлбөртөө улс, нийслэлийн хэмжээнд мөн 21 аймаг, есөн дүүрэгт өрнүүлэх бүтээн байгуулалтаа нэр бүрчлэн тусгажээ. Тухайлбал, 2020-2024 онд Хөвсгөл аймагт Соёмбо цогцолборыг музей болгох, Мөрөн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгох, Ханх-Мондын боомтыг олон улсын статустай болгох, Хатгал тосгонд дулааны станц барьж, инженерийн шугам сүлжээнд орон сууц, зочид буудлыг холбож, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалын сүлжээ байгуулах зорилтыг дэвшүүлжээ. Мөн орлогод нийцсэн, түрээсийн, ногоон зэрэг олон төрлийн инженерийн хангамжтай орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөж, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугамд холбох, Могойн голын нүүрсийг түшиглэн дулааны болон усан цахилгаан станц, шахмал түлшний үйлдвэр барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасанд хөвсгөлчүүд олзуурхаж байлаа.

Нийтэлсэн:
Оюунлаг Завханчууд Очирваань шигээ ариун, хүчтэй төрийг сонгохыг уриалав

Завхан аймаг бол оюун санааны суу ухаантнуудаараа алдартай нутаг. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймгийн есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг, Н.Баярсайхан нарын хамт сонгогч, иргэдтэй уулзах үед Завханчууд оюунлаг гэдэг нэрийг эрхэм болгохын тулд энэ удаагийн сонголт юу юунаас чухал. Бид орчлонгийн зулай дээр сая сая жилээр ханхайж суудаг Очирваань шигээ ариун, хүчтэй, мөнхийн байх төрийг бид сонгох ёстой хэмээн МУСГЗ П.Батсайхан хэлэв. Тэрээр мөн завханчууд сүүлийн жилүүдэд дандаа сөрж сонголт хийдэг, үүнийхээ зовлон, жаргалыг ч эдэлж байна гэлээ. Тухайлбал,өнөөдөр Завхан аймаг ганцаараа хатуу хучилттай автозамаар холбогдогдоогүй байгаа нь дээрээ, доороо бодлого нийлэхгүй байгаатай холбоотой гэж МУСГЗ П.Батсайхан хэлэв.Завханчууд ч үүнийг өөр хоорондоо хэлэлцдэг, ярилцдаг учраас энэ удаа МАН-ыг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байна. МУГСЗ П.Батсайхан мөн У.Хүрэлсүхийн удирдлагад 40 жил төрийн албанд зүтгэснээ хэлж, зарчимтай удирдагч гэж онцлов. Харин Завхан хүнс атар арвай компанийн захирал Д.Мөнхзаяа Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн үр дүнтэй шийдвэр гаргаж, хуулиуд нь амьдралд хэрэгжиж эхэлсэн. Жишээ нь, хүүхэд төрүүлж өсгөж буй ээжүүдийг дэмжин Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж, санаа зовохгүйгээр гурван жил хүүхдээ өсгөх боломжийг олгосонд эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархаж байна. Мөн банкны зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь бизнес эрхэлж байгаа бидэнд маш их дэмжлэг болсон. Анх удаа 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бүсчилсэн байдлаар хөнгөлж өгсөн. Мөн жилд хоёр удаа тайлан гаргадаг байхаар хялбар болгож өгсөн. Цаашид алслагдсан бүс нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, бүсийн нэмэгдэл болон татварын хөнгөлөлт үзүүлэхийг нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс хүсч байна. Ингэснээр импортыг багасгаж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжих боломж бүрдэнэ хэмээн ярьж,оновчтой бодлого хэрэгжүүлж байгаа У.Хүрэлсүхийн багийн дэмжихийг уриаллаа. Намынхаа болон Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг танилцуулсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарт итгэл хүлээлгэж, Завхан нутаг руу илгээсэн тухайгаа мөн ярив. Тэрбээр Ц.Цэрэнпунцаг бол улс эх орондоо баялаг бүтээсэн, их зүйлийг хийсэн, ноён нуруутай, бизнесийн арга ухаантай хүн. Энэ хүн улс төрд орох цаг нь болсон. Ирэх жилүүдэд хөгжилд хөтлөх мега төслүүдийг хэрэгжүүлэх учраас энэ хүний мэдлэг боловсролыг ашиглах ёстой гэж нэр дэвшүүлжээ. Харин Б.Баярсайханы тухайд түүнийг боловсролын системийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулах мэдлэг, туршлагатайн зэрэгцээ эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл энх, сайн сайхан, хөгжлийн төлөө олон зүйлийг хийх зорилготой тул Завхан нутгийн зон олонд илгээжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Завхан нутагт ажиллаж, иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар ч үгээ хэлэв. Нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг мөрийн хөтөлбөрөө танилцуулав Мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогуудаа товчхон танилцуулъя. Нэгдүгээрт,хүний хөгжлийн бодлогодоо цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, татварын суутгалыг бууруулахын зэрэгцээ ард иргэдэд ихээхэн дарамт болж байгаа зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулж, хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дөрвөн жилд улсын хэмжээнд 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, насны хишиг хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, шинээр хуримтлалтай хүүхэд, тогтвортой амар амгалан гэр бүл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлнэ. Хоёрдугаарт,эдийн засгийн бодлогодоо бид хөгжилд хөтлөх мега төслүүдийг хөдөлгөж, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэхийн дээр гадаад өрийн бууруулж, ОХУ, БНХА-ыг холбосон хийн хоолойг монголоор дайруулах асуудалд идэвхтэй ажиллана. Мега төслүүдийн хүрээнд уул ууррхайн томоохон төслүүдийг эхлүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг цогцоор нь барьж байгуулна. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулж, уул уурхайн өгөөжийг иргэдэд бодитойгоор хүртээх тогтолцоог бий болгоно. Мөн дэд бүтцийн сүлжээг өргөжүүлж, 2300-аас дээш км урт автозамыг шинээр барьна. Гуравдугаарт, засаглалын бодлогодоо хууль эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шинэчлэн найруулсан Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээ засаглалын ил тод байдлыг хангах, төрийн албаны ёс зүйг өндөржүүлэх олон ажлыг тусгаад байгаа бөгөөд албан тушаалын гэмт хэрэг, үндэстэн дамнасан хар тамхины наймаа худалдаа тээвэрлэлтийг хязгаарлах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж, тодорхой зорилтуудыг тусгасан. Дөрөвдүгээрт,ногоон хөгжлийн бодлого бол МАН-ын амин чухал, суурь зорилтуудыг багтаасан гол бодлого бөгөөд хариуцлагатай уул уурхайн асуудлыг энэ бодлогодоо тусгайлан оруулсан. Экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, цөлжилтийг бууруулах зэрэг зорилтыг тавьж, сэргээгдэх эрчим хүчээр ханган ажиллана. Тавдугаарт,орон нутгийн хөгжлийн бодлогодоо аймаг, нийслэл тус бүрээр нь тодорхой зорилтуудыг нэг бүрчлэн зааж оруулсны зэрэгцээ алслагдсан аймаг, сумдад бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжиж ажиллана. Мөн бүх аймгийн эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхээр тусгалаа. Мөн аймаг бүрт нутгийн зам хөтөлбөр хэрэгжүүлж, байгалийн нөөц ашигласны тодорхой хувийг аймаг, сумдад үлдэх зохицуулалтыг хийнэ. Арван аймагт дулааны станц барихаар төлөвлөсний дотор Завхан аймаг багтаж буйг хэлэхэд таатай байна. Аймаг бүрт арван бүтээлч ажил хэрэгжүүлэхээр нэр заан жагсаан бичсэн байгаа. Ингээд та бүхэндээ 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх арван бүтээлч ажлыг танилцуулъя. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350 Түрээсийн орон сууц- 200 Утаагүй Улиастай, сум, суурин хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шаардлагатай сумдад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Аймгийн хүүхдийн зусланг сэргээнэ. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ахуй байдалд онцгойлон анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын машинд парк шинэчлэл хийж, стандартын шаардлагад нийцсэн автомашинаар хангана. Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдыг Тосонцэнгэл Улаангом чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замтай холбоно. Их-Уул, Ургамал, Цагаанчулуут, Түдэвтэй, Тэс сумын ЗДТГ-ын барилгыг барина. Малчдыг өртөг багатай малын тэжээлээр хангах үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолборыг байгуулна. Улиастай-Дөргөн-Мянгад чиглэлд авто замын ажил эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрнүүдийг засварлаж, шинээр барина. Нэр дэвшигч Б.Баярсайхан хүчээ нэгтгэн зүтгэхээ илэрхийлэв Бид иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Очсон сум бүрийн иргэд, залуучууд, ахмад буурлууд маань дээрх ажлуудаа үргэлжлүүлэн улс орноо улам хөгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх танд захиж, бас бидэнд үүрэг болгож, их итгэл найдвар тавьж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд нийгмийн хамгийн чухал дөрвөн салбарын хөрөнгө оруулалт, салбарын ажилтны цалин хөлс нэмэгдэж, олон олон хөгжлийн бүтээн байгуулалт хийгдэж, он удаан жил шийдэгдээгүй гацсан ажлууд үр дүнтэй урагшилж эхэлсэнд баяртай байна. НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрыг сургуулийн өмнөх боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гэж өнгөрсөн жил үнэлсэн. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 50 мянган хүүхдийн 15 мянгыг нь цэцэрлэгтэй болгосон. Монгол Улсын Засгийн газар алсын хараагаа 2050 он хүртэл тодорхойлж, МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжийн бодлогыг эн тэргүүнд тавьсан нь улс орон маань хөгжих хамгийн зөв замын эхлэл гэж харж байна. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг. Өвөг дээдсийнхээ хүнээрээ хүн хийх хосгүй ухаан, уламжлалт ёс заншил, үндэсний өв соёлоо дээдлэн сэргээж, зөв сэтгэлтэй, чин хандлагатай, ёс зүйтэй иргэнээ бэлтгэх нь Монгол Улсын маань оршин тогтнох, дэвжин дээдлэхийн үндэс юм. Газар нутгийн хувьд Завхан аймаг маань Монгол Улсын баруун нүд нь юм. Иймд хөгжлийн хувьд Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээнд баруун бүсийн тулгуур хөгжлийн төв болох учиртай. Энэ ажлын эхлэл болгож МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Завхан нутгийг хөгжүүлэх ажил үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тантай хүчээ нэгтгэн зүтгэх болно.

Нийтэлсэн:
“Иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг илүү бэхжүүлэхийн төлөө багаар нь дэмжинэ” гэв

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн уулзалтаа Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс албадын ажилтан, албан хаагчидтай уулзаж эхлүүллээ. Уулзалтаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг мэдээллээд, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5-7 хувь өсгөж, нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулсан. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлж, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болгосны зэрэгцээтөрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Ирэх жилүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь бууруулахаас гадна Монгол мал-II хөтөлбөр, Атрын IV аян-ыг өрнүүлж, органик хүнс экспортлогч орон болох томоохон зорилтуудыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлсэн юм. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх үү, үгүй юу гэдэг чухал шийдвэрийн өмнө бид бүхэн ирээд байна. Бид олон Засгийн газрын нүүр үзсэн. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар богино хугацаанд олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдгийг та бүхэн мэднэ. Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан болж байна. Иймд цаашид бэрхшээлийг даван туулах, монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн парламентаар дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталсан. Үүгээрээ энэ удаагийн сонгууль түүхэн сонгууль болж байна. Манай алслагдсан гурван дүүргийн зовлон, жаргал үүссэн замнал, ирээдүйн зорилго тэмүүлэл нэг хэмээлээ. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Нийтээрээ бүх шатанд төрийн албанд итгэх итгэл суларсан юм шиг харагдах болсон. Төрийн түшээдээсээ эхлээд хариуцлагагүй үйлдлүүд гаргаж байгаа учраас ийм хандлага бий болж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар ил тод нээлттэй, шударга ёсыг эрхэмлэсэн төрийг бий болгохыг зорьж ажиллалаа. Энэ удаагийн сонгууль үүнийг үргэлжүүлэх эсэхийг шийдэх чухал сонголт болно. Сэтгэлтэй хүн төрийн албыг хашдаг. Төрийг тогтвортой байлгах талаар олон зүйл, заалт манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг онцолж хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Багануур дүүргийн ИТХ-ын болон ЗДТГ-ын хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан Бидэнд тулгамдаж байгаа асуудлыг бүх шатанд мэддэг хүмүүс энэ удаагийн сонгуульд манай тойрогт нэр дэвшиж байгаад иргэн хүний хувьд баяртай байна. Нийслэл, дүүргийг хөгжүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж, иргэдийнхээ дунд орж ажиллан, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилладаг Хотын дарга С.Амарсайханы үйл хэрэгт бахархалтай ханддаг. Ц.Сандаг-Очир даргын хувьд алслагдсан дүүргийн төрийн албан хаагчдын зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэдэх хүн учраас цаашид дэмжинэ гэдгээ илэрхийлээд хоёр нэр дэвшигчдийг УИХ-д төлөөллөө болгон илгээж, бүх шатанд төрийн албаны хүнд суртлыг арилгаж, иргэдээ дээдэлдэг төрийн үйлчилгээг илүү бэхжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллана гэдгээ илэрхийлэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
С.Дуламрагчаа: Хийнэ гэснээ хийдэг ийм залуучууд төрд орох цаг болсон

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой, Нугийн тал, Замчин, Хилчин, Үйлдвэр хэсгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой нээлттэй ярилцан санал сэтгэгдлийг нь сонслоо. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Багануур, Налайх, Багахангай алслагдсан гурван дүүрэг маань хүйн холбоотой. Тулгын гурван чулуу шиг хамтдаа хөгжиж, цэцэглэж ирлээ. Бид Хүн, орчин, төлөвлөлт /Х.О.Т/ гэсэн концевцийг баримтлан ажиллаж байна. Мөн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах үүднээс 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгосон. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Мөн Хотын соёл жилийн аяныг өрнүүлж байна. Сонгуулийн дөрвөн жилээр ажлаа төлөвлөдөг биш урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарч, бодлогын баримт бичгүүд боловсруулагдсан. Засгийн газар нь тогтвортой байж эхлүүлсэн ажлаа дуусгах зайлшгүй шаардлага бидний өмнө тулж ирлээ. Иргэн таны сонголт мэргэн байж, биднийг дэмжиж өгөөрэй хэмээлээ. МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймгаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар 100 хувь холбож дууслаа. Ирэх жилүүдэд манай нам мөрийн хөтөлбөртөө 330 сумыг аймгийн төвтэй нь хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлсэн. Мөн ирэх дөрвөн жилд түлш, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан. Ахмад настнуудын тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэдгийг иргэд, сонгогчдод дуулгав. Багануур дүүргийн 3 дугаар хороо нь 21 110 га нутаг дэвсгэртэй, 2324 өрхийн 8152 хүн амтай, 176 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилүүдэд 3 дугаар хорооны найман байршилд 92 автомашины зогсоолыг шинээр хийсэн, нийт 13 байрны 19 блокны дээврийн засварын ажлыг бүрэн хийж дуусгасан, Боловсрол цогцолбор сургуулийн гаднах тохижилтын ажил, 138 дугаар цэцэрлэгийн гаднах явган хүний зам гээд олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөжээ. Гар, сэтгэл нийлэн ажиллаж, энэ ажлуудыг бодит болгосон хотын Захирагч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарт 3 дугаар хорооны иргэд талархаж явдгаа уулзалтын үеэр илэрхийлээд МАН-аас зөв төлөөллөө алслагдсан гурван дүүрэгт илгээсэнд баярлаж байгаагаа хэлж, багаар нь дэмжин эхлүүлсэн ажлынх нь үр дүнг хамтдаа үзнэ гэдгээ дуу нэгтэйгээр хэллээ. Энэ үеэр Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Дуламрагчаа МАН-аас манай 21 дүгээр тойрогт шигшиж, сонгон илгээсэн хоёр нэр дэвшигчид ахмад настны зүгээс талархалтай байна. Зөв хүнээ бидэнд илгээсэн байна. Ц.Сандаг-Очир даргатай олон жил хамтарч ажиллалаа. Сүүлийн үед өөрийгөө хөгжүүлж, илүү туршлагажиж байгааг нь харж байна. С.Амарсайхан даргыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн үеэс нь илүү мэдэх болсон. Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь нүдний өмнө ил байна. Хийнэ гэснээ хийдэг ийм залуучууд төрд орох цаг болсон. Та хоёрынхоо цаашдын ажилд нь амжилт хүсье гэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.