“Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаарай” хэмээн захилаа
2020-06-08 18:25:07 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал бодлыг нь сонслоо. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн 29 663 иргэд төдийгүй Төв, Хэнтий аймгийн хил залгаа найман сумдын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн онуудад дүүргийн Эрүүл мэндийн төвд гадна тохижилтын ажил болон өргөтгөлийн барилгын ажлууд хийгджээ. Мөн орчин үеийн шаардлага хангасан рентген аппарат, мэс засал, чих хамар хоолойн иж бүрэн эмчилгээний тоног төхөөрөмж, ходоодны дуран, 19 инчийн 3D өнгөт эхо аппаратаар хангагдсан байна. Түүнчлэн эмнэлгийн гадна талбайг орчин үеийн шаардлага хангасан ногоон байгууламж, зогсоол, авто зам, хүүхдийн тоглоомын талбайтай болгожээ. Энэ бүх ажлыг богино хугацаанд бодитой хийж хэрэгжүүлсэн та бүхэнд дүүргийн иргэдийн өмнөөс баярлаж, талархаж явдгаа Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчдэд хэлж байлаа. Мөн хотын Захирагч С.Амарсайханд хандаж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн автомашиныг богино хугацаанд шийдвэрлэж, эрүүлийг хамгаалах их үйлсийг ард иргэдэд улам ойртуулж өгсөнд талархаж явдгаа хэлэв. УИХ-ын найм дахь удаагийн парламентын сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг мэдээллээд, намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудаас танилцуулав. Ирэх онуудад дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна фасад засвар, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, Эрүүл мэндийн төвийн өмнөх усан оргилуурыг засварлах гээд олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө гэдгийг нэр дэвшигчид онцолж хэллээ. Мөн Багануур дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хүргэсэн юм. Уулзалтын төгсгөлд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нутаг орноо мэддэг, хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэр дэвшигчдийг МАН илгээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд багаар нь дэмжинэ гэв. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаарай гэж захилаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Нийтэлсэн:
Х.Булгантуяа: Баянзүрх дүүрэгт ахмадуудын соёл, амралтын цогцолбор барина
2020-06-08 15:37:45 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа иргэд сонгогчидтойгоо уулзсаар байна. Улсын онцгой комиссоос гаргасан журмын дагуу цөөн хүмүүстэй уулзаж, харин өглөө эртлэн автобусны буудлаар явж иргэдэд нэрийн хуудсаа тарааж байгаа юм. Өнөөдөр тэрбээр 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, дүүрэгт хийх ажил, өөрчлөх томхоохн асуудлын талаар мэдээлэлөгсөн юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийг чиглэсэн таван томоохон асуудлыг тусгажээ. Хорооны эгэл жирийн иргэдээс эхлээд доод, дунд, дээд шатны бүх хүмүүсийн оролцоотой эдгээр асуудлыг гаргаж ирсэн учраас хүлээлтэд нийцсэн өөрчлөлт болно гэдгийг Дэд сайд Х.Булгантуяа онцолсон юм. Дэд сайдын тухайд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Тиймдээ ч сайжруулсан түлшний үйлдвэр барих санхүүжилтэд гарц эрэлхийлж, төсвийг нь шийдсэнээр Монгол Улс анх удаа утааны асуудлаа 50 хувиар бууруулж чадсан гэдгийг дуулгав. Цаашдаа ч гэр хорооллын яндангийн тоог бууруулахын тулд орон сууцжуулах бодлогыг баримталж ажиллана гэлээ. Ахмадууд нь өөрийн барьсан байшиндаа, хашаандаа дэд бүтцээ шийдүүлэн халуун, хүйтэн усаа хананаасаа авдаг болох, харин залуус нь нийгмийн даатгалын шимтгэлээ барьцаалан 30 хувиа тооцуулж, орон сууцанд ордог болгохоор ажиллана хэмээсэн нь олон хүний хүлээлтэд нийцсэн мөрийн хөтөлбөр болж чадсаныг нотолж байлаа. Баянзүрх дүүрэгт ирэх дөрвөн жилд Ахмадуудад зориулсан соёл, амралтын цогцолбор төв, харин залууст зориулсан Соёл, спортын хүрээлэнгээс гадна орчин үеийн техник бүхий 300 ортой эмнэлэг байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгажээ. Ахмадуудын тэтгэврийг үе шаттай нэмэх, 150 мянган ажлын байр нэмэх, зээлийн хүүг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгох зэрэг томоохон ажлууд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсаныг Нэр дэвшигч Х.Булгантуяа иргэдэд танилцууллаа. 19 дүгээр хорооны иргэд ажлын байрны хүрэлцээ хангамж, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг ажлын байраар дэмжих, мөн дахин төлөвлөлтийг яаралтай хийх зэрэг тулгамдсан олон асуудлаар санал хүсэлт хэлж, энэ чиглэлд ямар ажил хийхийг нь тодрууллаа. МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд эрх барих хугацаандаа МСҮТ-ийн суралцагчдыг нэмэгдүүлэх үүднээс тэтгэмжийн мөнгийг нь нэмэгдүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч иржээ. Энэ бодлого ч ирэх дөрвөн жилд дахин хэрэгжих аж. Үүнээс гадна өрх толгойлсон эцэг, эхчүүдийн халамжийн мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, залуусыг ажлын байртай болгох талаар тухайлсан мөрийн хөтөлбөр боловсруулсныг иргэдэд дуулгав. 19 дүгээр хороо газарзүйн байршлын хувьд дүүргийнхээ газар нутгийн яг дунд нь оршдог. Тиймдээ ч Амгалангийн дулааны цахилгаан станцид түшиглэн орон сууцжуулах хөтөлбөрийг нэн яаралтай эхлүүлэх, Э.Бат-Үүлийн үед дөрвөн га газраа чөлөөлөөд хохирч үлдсэн иргэдийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх зэрэг олон ажлыг үе шаттай хийнэ гэдгээ дуулгав. Уулзалтын дараа нэр дэвшигч Х.Булгантуяа мөн л иргэдтэй уулзахаар автобусны буудал, гэр хорооллын гудамжуудаар явж тулгамдсан асуудлыг нь сонсож байна. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штаб
Нийтэлсэн:
МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн ТББ, холбоодтой санамж бичигт гарын үсэг зурсаар байна
2020-06-08 15:20:07 Нийтлэгдсэн: Улс төрХүчээ нэгтгэе уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгааМАН мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа.ТББ, мэргэжлийн холбоод ч МАН-ын уриалгыг талархан дэмжиж, нийтдээ 100 гаруй ТББ, холбоод хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхзэрэг томоохон зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын ахмадын холбоо, Монголын Морин спорт уяачдынхолбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын залуу инженерүүдийн холбоо, Монголын доноруудын холбоо зэрэг 15 ТББ, мэргэжлийн холбоодтойхамтран ажиллах санамж бичгийгүзэглэв. Энэ үеэр МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланэнэ удаагийн сонгууль өмнөх долоон удаагийн сонгуулиас онцлог болж байгааг онцолсон. 2019онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээндолонх болсон нам нь Ерөнхий сайдаа УИХ-аас сонгож, Ерөнхий сайд нь харин өөрөө танхимаа бүрдүүлэх бүрэн эрх нь нээгдэж байгаа. Нэг ёсондоо хүчтэй, эрх мэдэл бүхий Ерөнхий сайдыг сонгох сонгууль учраас ард иргэд хэнийг Ерөнхий сайдаар ажиллуулах вэ гэдгээ дүгнэн цэгнэж, сонголтоо хийх шаардлагатайг онцоллоо. МАНболон Монголын ахмадын холбоо ирэх жилүүдэд ахмадуудад үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэн тэргүүнд тэтгэврийн доод хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийг гэр бүлд нь өвлүүлэх, ахмад настны чөлөөтцагийгөнгөрүүлэх төвтэй болох зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын ахмадын холбооныерөнхийлөгч Ц.Сүхбаатар, өнгөрсөн дөрвөн жилд МАН Ахмад настны талаар олон чухал ажил хийсэнд талархаж буйгаа хэлсэн. Монголын ахмад багш нарын холбоонытэргүүн Д.Амар Сүүлийн 30 жил ардчилсан сонгуульд оролцожсанал өгч байна. Энэхугацаанд олсон ололт ч бий, алдаа дутагдал ч байна. Дутагдлыг нь арилгахадМАНэнэ дөрвөн жилийн хугацаанд, тэр дундаа сүүлийн 2 жилд нь маш сайн ажиллалаа. Энэ амжилтаар үе үеийн ахмад багш нар бид бахархаж байна. Одоо үүнийгээ бататгаж, цааш эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэжхүсчбайна. Тухайлбал, Улаанбаатар хотын утааг 50 хувь буурууллаа. Нийслэлчүүд бид 20 гаруй жил утаан дотор амьдарсан. Ахмадуудын тэтгэврийг хэд хэдэн удаа нэмж, жилд хоёр удаа насны хишиг өгч байна.МАН-ынмөрийн хөтөлбөрт ахмадуудаа дэмжсэн бодлого илүү нарийн туссан байгааучраас бид дэмжихээ илэрхийлж байгаа юм гэлээ. Тус холбоо Чанартай боловсрол, шинжлэх ухаан,инновацынхөгжил, Чадварлаг багш Боловсролын салбарыг төрөөс ангид байлгах, мэдлэг ур чадварын туршлагад нь үндэслэж сонгон шалгаруулах, Мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх гэх мэт чиглэлээрхамтарч ажиллахаар болов.
Нийтэлсэн:
МАН 150 мянган ажлын байр бий болгож, бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2020-06-08 14:15:31 Нийтлэгдсэн: Улс төрУлсын хэмжээнд өнгөрсөн онд 87 мянган иргэн ажил хайж, харьяа хөдөлмөр эрхлэлтийн байгууллагадаа бүртгүүлжээ. Тэгвэл энэ үед намууд мөрийн хөтөлбөртөө ажлын байрыг нэмэгдүүлэх ямар зорилтууд тусгав? Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Хөдөлмөрийн хамгийн бүтээмж өндөр насныхан олноороо ажилгүй байгаа нь энэ бүлгийнхэнд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатайг харуулж байна. МАН энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Орлоготой иргэн гэсэн тусгайлан бүлэг оруулж, иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой байлгах цогц зорилт дэвшүүлжээ. МАН ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчдээр гүйцэтгүүлэхээр тусгаснаараа бусад нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс ялгарч байна. Мөн орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулах зорилт дэвшүүлжээ. Шинээр ажлын байр бий болгохооос гадна жижиг, дунд болон өрхийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд анхаарч, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Зээлийн сангийн судалгаанаар өнгөрсөн онд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөгийн дотор зээл авсан байгаа нь жижиг бизнесийн зээл хэр их эрэлттэй байгааг харуулж байна. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийх зорилт тавьсан. УИХ-аас өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталж, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажилтны тоо болон борлуулалтын орлогоос нь хамаарч, 300 саяас 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь тав хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас, тус сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгасан юм. Энэхүү бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлэх амлалтыг МАН мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн нэг онцлох заалт нь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого. Судалгаагаар залуучуудын 92 хувь нь өөрийн гэсэн бизнестэй болох хүсэл сонирхолтойгоо илэрхийлжээ. Тиймээс гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээс гадна бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Эдгээрээс гадна хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг иргэдийг ажил орлоготой байлгахад чиглэсэн олон чухал зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө онцлон тусгаад байна.
Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхГовь-Алтай аймгийн УИХ-ынсонгуулийн 5 дугаар тойрогтМАН-ааснэр дэвшиж буй УИХ-ынгишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын хамт иргэдсонгогчдтойуулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхюуны түрүүнд монголчууд бид дотооддоо коронавирусыг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь насэрсдээгүйбайгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа хэлэв. Мөн төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, Алтайчууддаа Засгийн газар, Улсын онцгойкомиссыннэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхөнгөрсөн дөрвөн жилд тус аймагт хийгдсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжив. МАН2016 оны УИХ-ынсонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Говь-Алтайд биелүүлж чаджээ. Тухайлбал, Алтай-Баянхонгор чиглэлийн авто зам энэ оны 10-р сард бүрэн ашиглалтад орно. Аймгийн хэмжээнд 5,4 км хатуу хучилттай замыг дугуйн зам болгон явган замын хамт ашиглалтад оруулж, гурван км бетон хучилттай авто зам тавьжээ. Цэвэр усны Тайшир-Алтай төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Солонго хороололд 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулав. Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 860 хүүхдийн сургууль, 300 хүүхдийн дотуур байр, 300 ортой цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн салбарт 30 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулжээ. Иргэдийн хэлж буйгаар, 30 жил хөгжөөгүй Алтайг МАН гурван жилийн дотор хөгжүүлж эхэлжээ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 70-75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, авто зам, орон сууц, цэвэр усны шугам хоолойг тавьж эхэлсэн байна. Мөн дулааны станц, цементийн үйлдвэрүүд барихаар болжээ. Манай аймгийн хүүхдүүд одоо нийслэлийн хүүхдүүд шиг орчинд суралцаж байгаа. 30 жилийн турш цэцэрлэг сургуулиудад засвараас өөр зүйл хийгддэггүй байсан. Харин Ш.Раднаасэдгишүүн манай орон нутгаас сонгогдсон цагаасаахүүхдүүдийнсурах орчинд анхаарлаа маш сайн хандуулж, шинээр олон цэцэрлэг сургууль барьсан. Энэ удаад Б.Энх-Амгалан сайд маань нэр дэвшлээ. Зам тээврийн сайд учраас манай аймгийн бүх сумдыг аймгийн төвтэй холбоно гэж ярьж байна. Үүнд нутгийн иргэд бид олзуурхаж байна. Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараа багаар нь дэмжиж, аймаг сум орон нутгаа илүү их хөгжүүлнэ хэмээн иргэд ярих аж. Уулзалтын уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.ХүрэлсүхУИХ-ынсонгуулийн 5-р тойрогт нэр дэвшиж буй Ш.Раднаасэдийг Эх орноо гэсэн сэтгэлтэй, боловсролтой, зүтгэлтэймонголынмаш сайн цөөхөн хуульчдын нэг. Нүдний хор, сэтгэлийн хор ньхэдийнээарилсан төрийн түшээ хэмээн онцлов. Харин Б.Энх-Амгаланг Маш өндөр боловсролтой, олон хэлээр ярьдаг, аливаа ажлыг гүйцэтгэл сайтай маш түргэн шуурхай хийдэг. Манай Зам тээврийн салбарыг маш сайн авч яваа сайд гэж хэлээд Энэ хоёр залуугийн маань толгой-г ашиглаарай, Алтайчууд минь. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй энэ хоёр залуугаа багаар ньдэмжихийгхүсье гэлээ. МАН2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөөГовь-Алтайаймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 800 Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400 Түрээсийн орон сууц- 200 2.МАА-ынгаралтай түүхий эд боловсруулах, органик хүнс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. 3. Усалгаатай тариалан хөгжүүлнэ. 4. Дэлгэр, Хөхморьт, Баян-Уул, Дарви, Бигэр зэрэг сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ. 5. Алтай хотод баригдах дулааны станцыг ашиглалтад оруулж, 2 дугаар хэлхээний шугам сүлжээг бүрэн шинэчилж, хэрэглээний халуун, хүйтэн устай болгоно. 6. Төгрөг сумын Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлнэ. 7. Тайшир сумынДөрвөлжингийншохойн чулууны ордыг түшиглэн жилд 360 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж ашиглалтад оруулна. 8. Тайшир сумын төмрийн хүдрийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулан экспортлох ажлыг эхлүүлнэ. 9. Алтай хотод 10МВт-ыннарны цахилгаан станц барьж ашиглалтад оруулна. 10. Инженерийн цэргийн анги байгуулна.
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй