Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль эн тэргүүнд төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор Хогоор бүү хорло хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, Эм си эс Коко кола, Монкон пропортиз компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Тэгвэл Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло аянд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн нэгдлээ. Тэрбээр аянд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. МУСТА,жүжигчин О.Дөлгөөн: Сайн байна уу ? Бид АНУ- аас та бүхэнтэй мэндчилж байна. ЦЕГ болон Экологийн Цагдаагийн Албанаас зохион байгуулж буй БАЙГАЛЬ ЭНД ТЭРГҮҮНД | ХОГООР БҮҮ ХОРЛО аянд бид гэр бүлээрээ нэгдлээ.Ердөө 12 минут хэрэглэгддэг хирнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё. Би Байгальд хоргүй хүүгийнхээ жилийн өмнө зурж өгсөн тороор гангарлаа хэмээн бичжээ.

Нийтэлсэн:
“Ахмад буурлуудынхаа үгийг сонсож, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваарай” хэмээлээ

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух Налайх дүүрэг дэх Мусалман шашны тэргүүн Жанарбекийн гэрт зочилж, Казак ахмад, буурлуудтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Нийслэлийн Налайх дүүрэгт 1928 оноос хойш Казак иргэд ирж, суурьшин Налайхын уурхайд ажиллаж эхэлжээ. Одоогоор 4000 гаруй Казак иргэд дүүргийн 3, 4 дүгээр хороонд оршин суудаг байна. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Жанарбек гуайнд цугласан ахмад буурлууд хүндэтгэн хүлээн авч, нутаг орноо мэддэг, хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй залуучууд биднийг төлөөлж УИХ-д суухаар нэр дэвшин өрсөлдөж байгаад баяртай байна. Ахмад буурлуудынхаа үгийг сонсож, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваарай гэж захиад, цаашдын ажил үйлсийнхэн их замд ерөөл өргөсөн юм. Налайх дүүрэг дэх Мусалман шашны тэргүүн Жанарбек Өргөө гэрт минь морилж, үйл хэргээ танилцуулан ахмад буурлуудынхаа үгийг сонсож байгаа та хоёртоо баярлаж байна. Одоо үед ийм залуучууд ховордсон. Цаашид Үндэсний цөөнх болсон Казак түмнийхээ төлөө олон сайхан ажлыг хийж хэрэгжүүлээрэй. Бидний ёс заншил, өв уламжлал гэдэг хамгийн үнэт зүйл шүү хэмээлээ. Хоёр нэр дэвшигчийн зүгээс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ахмад буурлууддаа баярласан талархсанаа илэрхийлээд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулаад Урт удаан насалж, бидэндээ үргэлж үлгэр дуурайлал болж яваарай гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
МАН-аас нэр дэвшсэн  боловсролтой, ноён нуруутай  улстөрчдөө багаар дэмжихийг  Дарханчуудад уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхДархан-Уул аймгийн УИХ-ынсонгуулийн 19-р тойрогтМАН-ааснэр дэвшиж буй Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын хамт сонгогчидтойуулзаж, хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хийх бодлого, хөтөлбөрөө танилцуулав. Тэрээр юуны өмнө МАН-ынмөрийн хөтөлбөртэй зав гаргаж заавал танилцахыгхүсч, Манай Засгийн газар богино хугацаанд олон ажлыг эхлүүлсэн,эхлүүлсэнажлынхаа үр дүнг үзмээр байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Засгийн газар нийт 15 удаа солигдсон байналээ. Сонгууль болохоор л хийгээгүй ажлаа нэгрүүгээчихдэг, хийсэн ажлаа булаацалддаг. Ийм улс төрийн тогтолцоотой баймааргүй байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд болон манай урд хойд хөршүүдийн засаг төр нь тогтвортой байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх гэв. Мөн тэрээр МАН-ын даргын хувьд УИХ-ынсонгуулийн 19-р тойрогтМАН-ааснэр дэвшиж буй Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар бол боловсролтой, туршлагатай, ноён нуруутай улс төрчид учраас тэднийг багаар нь дэмжихийг уриаллаа. Б.Баттөмөр бол дарханчууд та бүхний итгэлийг хүлээж, өмнөхпарламентадсонгогдож байсан. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан мэдлэг, туршлагатай. Бид ирэх дөрвөн жилд банк санхүүгийн салбарын эрх зүйн орчинд шинэчлэл хийж, банкны зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлогууд боловсруулна. Энэ ажилд Б.Баттөмөрийн ажил амьдралын туршлага нэлээд хэрэг болно гэж бодож байгаа. Тиймээс дахин УИХ-ынсонгуульд намаа төлөөлж нэр дэвших эрхийг нь түүнд өгсөн гэв. Харин Дархан-Уул аймагтМАН-аасдунд үеэ төлөөлөн нэр дэвшиж байгаа хүн бол Б.Жавхлан.Монголбанкныдэд ерөнхийлөгч байсан түүний мэдлэг, ухаан эх оронд маань хэрэгтэй.Түүн шигМонголын банкны салбарыг 10 хуруу шигээ мэддэг, мэдлэгтэй хүн байхгүй. Б.Жавхлан улс төрийн ноён нуруутай, төлөв даруу, шударга шулуун зан чанартай гэж МАН-ын дарга хэллээ. Залуу үеийн төлөөлөл Г.Дамдиннямын хувьд Дархан хотын уугуул иргэн. Их дээд сургуульд дэдзахирлыналба хашиж, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай. Цаашид Дархан-Уул аймгийн улс төрийн томоохон залгамж халаа улс төрч болно гэдэгт итгэдэг ээ МАН-ын дарга онцлов. Мөн өмнөхпарламентад Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваа гишүүн залуучууддаа боломж олгоё гээд өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлээгүйг хэллээ. Дарханчууд өнгөрсөн дөрвөн жилд тус тойргоос сонгогдон ажилласан УИХ-ын гишүүдийг сайн ажилласан гэж дүгнэдэг ажээ. Харин Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замаа хурдан дуусгаж өгөхийг хүсч байв. Нэгэнт эхлүүлсэн олон ажлыг нь дуустал хийлгүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжинэ гэдэг бодолтой олон иргэд байна. Засгийн газрын бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд Дархан-Уул аймагт цэцэрлэгийнхамрагдалтыг94 хувьд хүргэжээ. Тус аймгийн бүх сумдыг хатуу хучилттай авто замд холбох ажлыг эхлүүлсэн байна.Дахин төлөвлөлт болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлуудыг ч хийжээ. Мөн Малын удмын сангийн үндэсний цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулсан байна. МАН ирэх 4 жилд Дархан-Уул аймагт дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-2300 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600 Түрээсийн орон сууц- 500 Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл - 1500 2.Дархан хотын цэвэр ус, дулааны шугамын шинэчлэлтийг хийж, ус, дулаан, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно. Сумдад цэвэрлэх байгууламж барина. 3.Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно. 4.Оношилгооны төв байryулж, шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тоног төхөөрөмжөөр хангана. 5.Дархан хотын давуу тал, онцлогт тулгуурлан шинжлэх ухаан, технологи,инновацынтөвүүдийг байгуулна. 6.Музей, номын сангийн цогцолбор барина. 7.Аймгийн төвийн цэвэрлэх байryуламжийг шинэчлэн, өргөтгөл хийж, бусад сумдын цэвэрлэх байгууламжийг барина. 8.Дархан арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлнэ. 9.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байryулна. 10.Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барина.

Нийтэлсэн:
“Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулна” гэв

МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчидтай уулзан, намын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын бичиг баримтыг боловсрууллаа. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүргийг төрөлжүүлж хөгжүүлэх болно. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалтыг 22 нэмэгдүүллээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу 2019 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотод 1759, орон нутагт 1295 айлын төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлжээ. Мөн цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийг олгож, лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, мод тарьсан ногоон байгууламж бий болгосон иргэд байгууллагуудыг урамшуулах тогтолцоог оновчтой зохион байгуулах, эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллалаа. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцон ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан албан хаагчиддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэлээр Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа. Олон улсад Монголын эмч нарын ур чадварыг шагшин магтаж харилцан туршлага солилцох хүсэлт илгээсээр байгааг баяртайгаар дуулгамаар байна. Цаашид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хамтдаа хүчээ нэгтгэе хэмээв. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ирэх дөрвөн жилийн хугацаанд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжилд хөтлөх мега төслүүд, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлнэ. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд 2000 гаруй ажлын байр нэмэгдэж байгаа юм. Иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж ажиллах болно. Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд 100 гаруй эмнэлгийг ашиглалтад оруулж, эмч ажилчдын цалинг 2-3 хувиар нэмэгдүүллээ. Цаашдаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах болно хэмээн нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэллээ. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, Нярайн эмгэг судлалын тасаг нээгдсэн. Ингэснээр нярайн эмгэгийг эрт үед илрүүлэх, дүүргийн Эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулж чадсан гэдгийг тус дүүргийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид талархалтайгаар хэлж байв. Налайх дүүргийн иргэн Н.Сауле Алслагдсан гурван дүүргийн хөгжлийг унаган нутгийн эрч хүчтэй залуус залуурдаж явах гэж байгаад баяртай байна. Налайх дүүрэгт 55 жил амьдрахдаа олон зүйл өөрчлөгдөж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байгаа хүний нэг нь би байна. Төрийн нэгдсэн бодлогоор хөгжих нь хамгийн чухал юм. У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнөх Засгийн газрууд дорвитой бүтээн байгуулалт хийгээгүй гэж боддог. Тиймээс налайхчууд бид МАН-ыг багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэх ёстой. Учир нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэдний эхлүүсэн ажлын үр дүнг үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжих болно хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Х.Булгантуяа: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа өнөөдөр 22 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзав. 22 дугаар хорооны иргэд түүнд хэд, хэдэн чухал асуултыг дайжээ. Тодруулбал, Монгол Улс өрийн дарамтаас гарсан эсэх, мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө хэрхэн ажиллах болон ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нэр дэвшигчээс хариулт авахыг хүсчээ. Хорооны иргэдээс ирсэн асуултад нэр дэвшигч Х.Булгантуяа хэрхэн хариулсныг хүргэж байна. -2016 онд та бүхнийг Засгийн газар хүлээж авахад эдийн засаг ямар түвшинд байсан бэ. Дампуурлаа зарлахад бэлэн байсан гэж үнэн үү? -Цар тахлын үеийн эдийн засаг хүнд байгаа, иргэд ч үүнийг ойлгож байна. 2016 онд нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Дөрөвхөн жилийн дотор Монгол Улсын өр дөрөв дахин нэмэгдчихсэн. Монгол Улсын хадгаламж буюу гадаад валютын нөөц ч дөрөв дахин багассан байлаа. Тухайн улс орны өрийн дарамтыг яаж хэмждэг вэ гэхээр нэг улсын бидний ДНБ буюу нэг жилийн дотор хэчнээн их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ гэдгийг өртэй нь харьцуулдаг. Тэгэхээр нийт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний 78-80 орчим хувьтай тэнцэх өртэй байсан. Энэ зөвхөн Засгийн газрын өр. Нэмээд Оюутолгой, хувийн хэвшлийн өрөө нэмчихвэл 100 хувь гараад явчихсан. Бид дөрвөн жилийн хугацаанд энэ өрийг 55 хувьд авчирлаа. Намайг Сангийн яаманд очиход Монгол Улсын эдийн засаг 25 их наядтай байсныг өнөөдөр 37 их наядад хүргэж, том эдийн засагтай болгож чадлаа. Энэ бол баялаг бүтээгч, татвар төлөгч та бүхний нөр их хөдөлмөр юм. -Таны Төрийн ордны гадна хүүхдээ хөхүүлээд сууж байгаа зургийг харсан. Өөрт тулгарсан энэ асуудлаас гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө юу хийж чадах вэ? -Монгол Улсын түүхэнд сайдаар ажиллаж байгаа эмэгтэй хүн төрсөн анхны тохиолдол гэнэ лээ. Ерөнхий сайд хүртэл Одоо тэгээд яах уу, Булгаа. Декритээ авах уу гэж асууж байлаа. Би Яалаа гэж дээ төр засгийн ажлыг юу гэж цалгардуулах билээ. Хэрэгцээ шаардлага гарвал ажлаа өгөхөд бэлэн. Хүүхэд гаргасан, гаргаагүй төрийн ажил явах ёстой гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд, тэр үед хэцүү л байлаа. Төрийн ордонд хүүхэд оруулдаггүй. Засгийн газар өдөржин хуралдах шаардлагатай болно. Ганц нэг удаа Төрийн ордны хоёр талын хаалгаар орж, иргэдтэй уулзах уулзалтын өрөө рүү хамгаалагч нараас гуйж хүүхдээ оруулан хөхүүлээд гаргаж байсан үе ч бий. Төрийн тэр том хариуцлагатай ажлыг хийх ёстой гэж бодож ээж, хүү хоёр зүтгэсээр ард нь гарсан. Заримдаа гадаа ч хөхүүлнэ. Одоо та бүхэн хараарай. Зарим том оффисуудад тамхи татах тусгай өрөө байдаг. Тэгсэн атлаа хүүхэд хөхүүлэх өрөө байдаггүй. Зургаан сар хүртэл хүүхдээ хөхүүл гэдэг хуультай. Амьдрахын эрхэнд залуус хүүхдээ зургаан сар хүргэхгүй ажилдаа ордог. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө би тууштай ажиллана, угаасаа ч энэ чиглэлд олон ажил хийдэг. Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол дан ганц эмэгтэй улстөрчийн асуудал биш юм. Эрэгтэй улстөрчдийн ард ч эмэгтэй сонгогч байгаа. Тиймээс эрчүүд ч энэ чиглэлд дуугарах хэрэгтэй. Монголын хүүхэд бол хүн амын нэг сая. Тэдний төлөө эр, эм гэхгүйгээр тэмцэх ёстой юм. Хоёр нэр дэвшигчдээ ч үүнийг уриалж байна. -Ажлын байраар хангах чиглэлд ямар ажил хийх вэ? -40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг ажилд орох гэхээр ажилд авдаггүй гэдэг асуудал байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жил 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж тусгасан. Хөгшин, залуу гэхгүй бүх хүнийг ажилтай байлгахад манай намын мөрийн хөтөлбөр чиглэсэн. Ялангуяа манай Баянзүрх дүүрэгт ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд олон бий. Тэд өрхийн үйлдвэрлэл эрхлэх гэхээр зээлийн хүү өндөр. Үүнийг нэг хувиас доош болгоно. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн тоог багасгаж, цахим хэлбэрт шилжүүлнэ. Энэ бүхнийг бид бодлогоор дэмжинэ.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.