Д.Баасанхүү:Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон

​ Монгол Улсын Үндсэн хуульбатлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдууланулс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахадоюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна. Энэ удааАрдын Их Хурлын 359 дүгээр тойргоос сонгогдсон депутат Дуламсүрэнгийн Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа. -30 жилийн өмнө шинэ Үндсэн хууль батлах хувь ерөөл хэрхэн тохиож байснаас яриагаа эхлэх үү? -Би Баянхонгор аймгийн харьяат. Гэхдээ 1973 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд нөхрөө дагаад Увс аймагт очиж ажиллаж, амьдарсан. Аймгийн төв эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 жилтогтвор суурьшилтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүний төлөө хөдөлмөрлөснийг маань нутгийн олон дэмжиж намайг АИХ-ын депутатаар 359 дүгээр тойрог буюу Увс аймгаас сонгосон гэж бодож явдаг. Тухайн үеийн сонгууль жинхэнэ ардчилсан шударга болсон. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхдээ Улс орны хөгжил зогсонги байдалд орлоо, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийх хэрэгтэй байна гэж л ярьж явсан болохоос элдэв мөнгө төгрөг, амлалт өгнө гэсэн ойлголт байгаагүй. Сонгогчид ч өөрсдийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч байлаа. Анхны ардчилсан сонгуульд манай тойрогт 10 гаруй хүн нэр дэвшин өрсөлдсөн. Миний хувьд сонгогчдын 50 гаруй хувийн саналаар сонгуульд ялалт байгуулсан санагдана. Тэр үед нутгийн олон түмэн надад асар их итгэл найдвар хүлээлгэж байна даа гэж бодогдож байсан. Ингэж л АИХ-ын депутатаар сонгогдсон430 төлөөлөгчийн есөнэмэгтэйн нэг болж билээ. Одоо эргээд бодоход Үндсэн хууль батлалцах аз завшаан хэн хүний амьдралд тэр бүр тохиохгүй. Тиймээс би өөрийгөө их хувьтай хүн гэж бодож явдаг. Увс нутгийн зон олны надад хүртээсэн эрхэм шагнал минь байгаа юм. -Үндсэн хууль батлагдах хүртэлх зам мөр амаргүй байсан гэдэг. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Үндсэн хуулийг 76 хоногийн турш өдөр, шөнөгүй хэлэлцэж баталсан гэхээр ямар их хөдөлмөр шингэсэн нь харагдах биз. Үндсэн хуулийн төслийн бүх заалтыг үг, өгүүлбэрээр нь хэлэлцэнэ. Нэг заалт дээр гэхэд дор хаяж 5-10 хүн санал хэлнэ. 20 хүн ч үг хэлж, байр сууриа илэрхийлэх тохиолдол бишгүй. Зарим заалт дээр МАХН, АН, бусад улс төрийн холбоо, хүчний төлөөллүүдийн санал бодол зөрөлдөх нь энүүхэнд. Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гуайн ааш аягийг барахаараа нэг болсон доо, хөөрхий. Тодорхой сайн санахгүй байна. Нэг асуудал дээр лав талууд санал зөрөлдөөд бүр зөрүүдлээд таг суусан. Ж.Уртнасан даргаарга ядаад Би 2 цаг хурал хаялаа гээд яваад өгсөн. Бид ч даргыгаа уурлуулаад хурал завсарлуулсан одоо яах бол доо гээд бодоод сууж байлаа. Гэтэл дарга хурал хаясан ч юм биш, цаагуураа улс төрийн төлөөллүүдтэй зөвшилцөл хийгээд гацсан асуудлыгшийдээд орж ирээд баталж байсан нь санаанд тодхон үлджээ. Хуралдаан өглөө 09 цагт эхлээд үдийн цайндаа орох гэж л завсарлаад оройд ихэнхдээ цаг сунгаж хуралддаг байсан. Шөнөдөө л байрлаж буй зочид буудлынхаа барааг харах нь бишгүй. -Яг ямар заалт дээр хуралдаан сунжирч байсан бол? -Ялангуяа нэр, томьёон дээр олон талаас нь ярилцаж, цаг сунжирдаг байсан санагдана. Тухайлбал, улсынхаа нэршил дээр их мэтгэлцсэн, багагүй хугацаа ч зарцуулсан. Зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь ангийн ялгааг дөвийлгөсөн нэршил байгаа юм энэ тэр гээд байр суурь илэрхийлж байлаа. Миний санаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх гуай Би тив дэлхий, олимпын олон уралдаан, тэмцээнд оролцож байлаа. Намайг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баянмөнх гэдэггүй, Монгол Улсын л гэж хэлдэг юм, Тиймээс Монгол Улс гэх нь зөв гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. Бас Үндсэн хуулийг юу гэж нэрлэх вэ гэдэгдээр мөн ч их мэтгэлцсэн. Эхлээд Их цааз гэж нэрлэнэ гэж байснаа Их засаг хууль гэж нэрлэхээр болж өөрчлөгдсөнөө хамгийн сүүлд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэр томьёон дээрээ тогтсон. Энэхүү өөрчлөлт бүрийн Ажлын хэсгийнхэн, арын албаныхан нойр хоолгүй ажиллаж байсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хуулийн төсөл өөрчлөгдөх бүрд тэд дэмжигдсэн саналыг тусгасан эхийг шөнөжин бэлтгээд өглөө гэхэд бидэнд бэлэн болгож тарааж өгдөг байлаа. Яаж тэгж бэлэн байдлыг хангаж ажилласныг ньүнэхээр гайхдаг байсан шүү.Ажлын хэсгийнхэн үнэхээр хүнд нөхцөлд ажилласан гэж боддог. -Үндсэн хуульд өөрийн саналаа тусгах, бусдаар дэмжүүлэх гээд хөшигний ард үйл явдал багагүй өрнөнө биз. Танд тийм явдал тохиож байсан уу? Тэгэлгүй яахав. Ардын Их Хуралд 9 эмэгтэй гишүүн байсан гэж ярьсан даа. Бид хэд нэг бүлэг болоод зарим асуудалд үзэл бодлоо нэгтгэн, саналын томьёоллоо бэлтгэж явуулдаг байсан. Үүнээс гадна эмч нарын төлөөлөл болсон 22 депутат нэгдэж нэг цул болж тодорхой асуудалд саналаа нэгтгэдэг байлаа. Их эмч нарын тэр бүлгийг Г.Зуунай гуай ахална.Төрийн ордны 2 давхарт байрлах Г.Зуунай гуайн өрөөнд бид нар байсхийгээд цуглаж, тангараг өргөн ажилладаг эмч нарын ажлын нөхцөл, хүний эрхийнх нь хэм хэмжээний талаар ихярилцдаг байсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд олон нийтийн оролцоо, тэгш эрхийг хангаж тусгахын тулд депутатууд үзэл бодлоо уралдуулж, нэгдэх, зөрчилдөх гээд олон янзын давааг давж байж Үндсэн хуулиа баталж билээ. -Та бүхний баталсан Үндсэн хуульд нэг биш удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа. Энэ талаарх таны байр суурь? -Хууль ард түмний бодит амьдралаас ургаж гардаг. Гэтэл хүний амьдрал өөрөө баялаг. Нийгмийн шаардлага, улс орны хөгжлөөс хамаараад хууль нь амьдралтайгаа зөрчилдөх, өөрчлөх, нэмэлт оруулах зайлшгүй нөхцөл байдал бий болно. Энэ бол зүйн хэрэг. Энэ утгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарч ирнэ. Гэхдээ Үндсэн хуулийн гол ноён нуруу, амин сүнс нь өөрөө их агуу зүйл байгаа юм.Ялангуяа Үндсэн хуулиар хүний эрхийг хангах, эрх чөлөөг баталгаатай болгож, маш тодорхой заалтуудыг тусгасан. -Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдах тэр агшинд юу бодогдож байсан бол - Улс орны нийгэм, эдийн засаг хүнд тэрхүү цаг үед Үндсэн хуулиа баталж чадах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байсан. Тухайн үеийн шар хэвлэлүүдэд хүртэл АИХ-ын депутатууд дахиад хэрэлдээд уналаа, тэд Үндсэн хууль баталж чадахгүй, тарсан нь дээр гэж ирээд янз бүрээр бичдэг байлаа. Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл болж байсан. Зарим үед маргаантай асуудлаас болоод төлөөлөгчид, улс төрийн намын бүлэг холбоодууд хоорондоо ширүүн зөрчилдөнө, завсарлага авна, нэг асуудлаас болж хуралдаан хэд хоногоор гацна. Яг энэ үед бид Үндсэн хуулиа баталж чадахгүйтарах юм биш байгаа гэж хүртэл бодогдож байсныг нуугаад яахав. Гэтэл энэ бүх бэрхшээл давааны ард гарч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд гуай Үндсэн хуулийн эхийг бариад зогсох тэр мөч үнэхээр сайхан байсан. Үндсэн хуулиа батласан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон. - Та Үндсэн хууль баталсны ач холбогдлыг цөөхөн үгээр илэрхийлээч гэвэл? -Бид улс төрийн нэг системээс нөгөө системрүү Үндсэн хуулийн замаар л шилжсэн. Шилжилтийн үеийг зохицуулсан амин чухал хууль болсноороо ач холбогдолтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон тогтоолын төслүүд өргөн барилаа

​ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар өнөөдөр /2022.01.05/УИХ-ын дарга Г.Занданшатарт хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ., ...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. гэж заасан. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлахбодлого-ын3.7.5-д Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн биржбайгуулах; гэж, 3.7.10-т Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; гэж тус тус гэж заасан билээ. Сүүлийн жилүүдэд уул уурхай,олборлохсалбар өндөрхурдацтайхөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн.Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм. Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд олон хүндэрлүүд гарч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйнулмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна. Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсанзэрэг асуудлууд тулгарч байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна. Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна. Журам батлах тухай тогтоолын төсөл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НямдоржЖурам батлах тухай,Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд өргөн барилаа. Улсын Их Хурлаас2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-дМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам,Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам ,Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг тус тус Улсын Их Хурал батлахаар тус тус хуульчилсан. Тогтоолын төсөл нь 2 заалттай. 1 дэх заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам-ыг 1 дүгээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам-ыг 2 дугаар,Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам-ыг 3 дугаар хавсралтаар тус тус батлахаар, 2 дахь заалтаартогтоолын төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан байна. Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас үүдэлтэй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд үүсч байгаатай адил Монгол Улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна.Энэхүү нөхцөл байдалтайхолбоотойгоорМонгол Улсыг2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УлсынИх Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр-т туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байна. Тогтоолын төсөл нь 5 заалттай байх бөгөөд тогтоолын төслийн 1 дэх заалтаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийг шинэчлэн батлах, 2 дахь заалтаар хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг даалгах, 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох, 4 дэх заалтаар тогтоол батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох эрх зүйн акт, 5 дахь заалтаар тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тусгажээ.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

​ ​ Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-ыг шинэчлэн батлав Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-ыг шинэчлэн баталлаа. Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна. Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй сулруулсан байдлаар шинэчлэн томъёолжээ. Шинэчилсэн журмаар, -Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар -Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр -Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан ногоон, шар, улбар шар, улаан түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар -Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ. Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална. Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвийг Ерөнхий сайдын түвшинд анхаарна И-Монголиа академи улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ. Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо. -Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн. 2021 оны арваннэгдүгээр 27-ноос хойш коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 411 батлагдсан. Тандалт шинжилгээ үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ хэллээ. Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв. Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг тэрбээр уриаллаа. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Чингис хаан олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна. Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна. Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийт давхар хянах боломж бүрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэд аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийгwww.tender.gov.mnцахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ. Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ. Товч мэдээ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Омикрон хувилбараас сэргийлэх төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгов

​ Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. КОВИД-19 халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах, коронавируст халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Уулзалтад ЭМЯ, НОК, ХӨСҮТ, НЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын алба хаагчид оролцов. Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.