МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна
2020-06-04 11:39:10 Нийтлэгдсэн: Улс төрБагахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна
2020-06-04 11:30:04 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Багахангай дүүрэгт албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн эхэнд Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын хорооны дарга С.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ Өнгөрсөн хугацаанд бидний зөв сонголтын үр дүнд нутаг оронд маань эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц сүндэрлэж, хөлбөмбөгийн талбайтай болж, зам харгуй, дэд бүтэц, шугам хоолой шинээр бий болж та бидний ажиллаж, амьдрах орчин нөхцөл таатай болсон. Багахангай дүүрэгт өнөөдөр Үйлдвэр, технологийн паркийн үндэс суурь тавигдаж, үйл ажиллагаа нь эхлээд байна. Харин зам тээврийн зангилаа хотын хувьд төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн, ачиж буулгах, ложистикийн боломжийг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, Богдхан төмөр замыг хөгжүүлэх асуудлууд шийдлээ хүлээж байна. Тиймээс дүүрэг, нийслэлийн түвшинд ажилласан туршлагатай, дүүргийн жаргал, зовлонг сайн мэддэг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар УИХ-д сонгогдвол шийдлээ хүлээж буй эдгээр олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ. С.Амарсайхан: Багахангай дүүргийн Махны үйлдвэрийг банкны барьцаанаас авч, үйл ажиллагааг нь сэргээх ажлыг эхлүүллээ УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан Багахангай дүүргийн иргэд, сонгогчиддоо хандан хэлэхдээ Алслагдсан 3 дүүрэг хөгжлийн бодлого, шийдвэрээс хол байж ирсэн нь бидний гашуун үнэн. Харин өнөөдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэг тойрог, хоёр мандаттай болгосон цаашид улс, нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого нэг цул болж хөгжих боломж бүрдэж байна. Багахангай дүүрэг маань хүн ам цөөтэй, цомхон дүүрэг ч гэлээ Ази, Европыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, ачаа тээврийн зангилаа болох боломж нөхцөл бүрдсэн. Баганхангай бол Махны үйлдвэр анх байгуулагдаж, адууны махыг Япон руу экспортолдог байсан ажил хэрэгч дүүрэг. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд энэ үйлдвэрийг банкны барьцаанд тавьж, тоногдсон байдалтай байсныг нийслэлийн өмчид буцаан авч, Махны үйлдвэрийг хариуцан ажиллах захирлыг томилон ажил хэрэг болгоод явж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 50 га газрын эрхийг баталгаажуулж, гал тэрэг угсардаг үйлдвэрийг барих ажлыг албан ёсоор эхэлж байгаагаа баяртайгаар дуулгаж байна. Нүүрс боловсруулах, шингэрүүлэх үйлдвэр, Үйлдвэр, технологийн паркийн ажлууд эхлэх шатандаа явж байна. Цаашид эдгээр төлөвлөсөн ажлуудыг хийж, дуусгах их итгэл хүлээлгэвэл төрийнхөө цэгцтэй бодлого, шийдэл, хөгжлийн түүчээ нь байя гэдгээ Багахангайчууддаа илэрхийлье хэмээлээ. Ц.Сандаг-Очир: Олон жил яригдсан асуудлуудыг өнгөрсөн жилүүдэд шийдэж чадсан УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Цэндийн Сандаг-Очир Багахангай дүүргийн иргэд, сонгогчиддоо хандан 2016 онд МАН-ын ард түмний итгэлийг хүлээж, олонх болохдоо Чингис, Самурай бондын өр нэхэгдсэн хүндхэн эдийн засгийг хүлээж авч байсан. Төсөв, санхүүгийн алдагдлаас болж ард, иргэдийг туйлдуулж, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрсэн байсан. Энэ бүгдийг засахын төлөө Засгийн газар ажиллаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллалаа. Иймдээ ч эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байгаа юм. Хэдийгээр коронавирусын цар тахлын хүнд хэцүү үе тохиож байгаа ч ард иргэдээ сайн хамгаалж, улмаар бусад улс орнууд бидний туршлагыг судалж буй нь Засгийн газраас зөв бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байгаагийн илрэл. Олон жил яригдсан, хийж чадаагүй агаарын бохирдлыг бууруулах ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн Засаг дарга, Засгийн газар хамтран хийж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадлаа. Түүнчлэн Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замыг зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулсан үр шимийг Багануур, Багахангайчууд мөн хүртэж байна гэдгийг онцлон хэлж байлаа. УИХ-ын сонгуулийн нээлтийн ажиллагааны үеэр Багахангай дүүргийн иргэд, сонгогчид коронавирусын цар тахлын үеийн заавар, зөвлөмжийг чанд сахиж, хоёр танхимд хуваагдан сууж, хоорондын зай болох 1.5 метрийг барьж, гараа ариутгаж, маскаа зүүн нэр дэвшигчдийнхээ хийж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх бодлого шийдлийг сонсож байлаа. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлсэн ч ямагт хариуцлагатай байж, эрүүл мэндийн заавар зөвлөмжийн дагуу уулзалт хийж байгааг тэд харуулж байна. Багахангай дүүргийн иргэд, сонгогчид МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд хэлсэн үгтэй, хийсэн ажилтай, цаашид хийх ажилтай, дүүргээ, тойргоо мэддэг, төрөлх нутгийнхаа эдгээр нэр дэвшигчдийг дэмжиж, эхэлсэн ажлыг нь дуусгах итгэл хүлээлгэн багаар нь дэмжихээ хэлж байсан юм. Багахангай дүүргийн иргэн О.Хулан МАН-ын мөрийн хөтөлбөртөө Алсын хараа 2050 хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн зорилтууд, орон сууцжуулах, дундаж орлоготой иргэдийг дэмжих зэрэг нь залуу гэр бүл бидний хувьд илүү ойр санагдаж байгаа учир эдгээр нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна гэдгээ хэлэв. Мөн Багахангай дүүргийн иргэн А.Алтантулга Өнгөрсөн хугацаанд боловсролын зээлийн санг байгуулж, оюутан биднийг ар гэртээ санхүүгийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлж өгсөнд баярладаг гэв. Харин Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Норжмаагийн хувьд Ахмадын өргөөг байгуулж, ахмадуудыг ая тухтай үйлчлүүлэх боломжийг өгсөнд талархлаа илэрхийллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын Сонгуулийн штабаас бэлтгэв.
Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл
2020-06-04 11:17:01 Нийтлэгдсэн: Улс төрХоёр дахь удаа улс төрийн сонгууль өгөх 21 настай Э.Содбилэг хүү Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог, тэр тусмаа төрж, өссөн Гачуурт тосгонд нь МАН-аас нэр дэвшиж буй Хүрэлбаатарын Булгантуяагаас амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл, үзэл бодлынх нь талаар мэдэхийг хүсэв. Учир нь залуу хүү 2016 оны сонгуулиар нэр дэвшиж ирсэн хүмүүсээс миний төлөө, бидний төлөө юу хийж чадах вэ гэдгийг бус Энэ бол сайн хүн, сайн улстөрч. Чи саналаа өгөх ёстой гэсэн бусдын ятгалгад автан сонголтоо хийжээ. Харин хүүгийн дэмжсэн улстөрчид төрж өссөн дэнжийнх нь төлөө, цаашлаад улс орны хөгжлийн төлөө огтхон ч ажил хийсэнгүй. Тиймдээ ч энэ удаа алдаагаа давтахыг хүсээгүй учраас МАН-аас баг болгож явуулсан Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын дотоод хүн рүү өнгийж харахыг хүссэн гэдгээ хэлж байлаа. Нэр дэвшигч Х.Булгантуяа залуухан сонгогчийнасуултад Улс төр надад хамаагүй гэж ханддаг олон залуус байдаг. Харин миний дүү ийм чухал уулзалтад зорьж ирж суугаад, ийм гоё асуулт тавьсанд маш их баярлалаа. Залуусын улс төрийн оролцоо чин үнэнийг хэлэхэд хангалтгүй байгаа. 2012 оны сонгуулиар нийт залуусын 45 орчим хувь нь саналаа өгч байсан бол 2016 онд энэ тоо 32 хувьд хүрч, нийт залуусын 3/1 нь саналаа өгсөн. Гэтэл Монгол Улс залуусын орон. Ямар улсад амьдрах, тэтгэвэрт гарах вэ гэдгээ өөрсдөө ухаарч, дуу хоолойгоо гаргах ёстой. Ийм итгэл үнэмшлээр улс төрд орж ирсэн юм. Залуусынхаа дуу хоолой болохыг хүссэн. Би зарим талаараа азтай хүн болов уу. 1990-ээд оны эхэн үед ээж маань Австралид магистрын зэрэг хамгаалахаар явах үед дагаж явж, тэнд ахлах сургуулийн боловсрол эзэмшсэн. Эргэж ирээд Их сургуульд сурч байгаад мөн л тэтгэлэг авч БНХАУ-ын Ухань хотноо сурах боломж олдсон юм. Дараа нь АНУ-д эхний хоёрт багтдаг Иэлийн их сургуульд магистр хамгаалсан. Надад тэр үед их мөнгө байгаагүй, баян тансаг эцэг эх ч байгаагүй. Гагцхүү өөрийн хичээл зүтгэлээр энэ бүхэнд хүрсэн. Харин энэ мэдлэгээ зөвхөн амин хувьдаа ашиглаж, өөрөө баяжихыг хүсээгүй. Тиймдээ ч бусдыг ч энэ боломж руу хөтлөхийн тулд шийдвэр гаргах түвшинд ажиллахыг хүслээ. Яг л чам шиг анхны сонгуульд оролцохдоо хэнийг сонгохоо мэдэхгүй ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж байлаа. Дараа нь амьдралд хөл тавьж, гурван хүүхдийн ээж болоод ирэхээр миний татварын мөнгөөр хэн баяжиж, миний амьдралын төлөө хэн шийдвэр гаргаад байгааг анзаарч эхэлдэг болсон. Залуус маань ардчилалд хайртай гэдэг ч ардчилсан сонгуулиар санал өгөх эрхээ эдэлдэггүй. Тиймээс энд ирсэн залуус яг л Э.Содбилэг шиг идэвхтэй байж, хэн миний дуу хоолой болох вэ, хэнийг би сонговол хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг олгох вэ гэдгээ цаг ямагт бодож, идэвхтэй байгаарай хэмээлээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны иргэдтэй уулзсан уулзалт ийнхүү халуун дулаан уур амьсгалтай, тулгарч буй бэрхшээлээ ярилцсан тунчиг ажил хэрэгч уулзалт болж өнгөрлөө. Гачууртын иргэд ажилгүйдэл, газрын гэрчилгээ, хогны асуудлаа гурван нэр дэвшигчид ярьж, туулах ёстой асуудлаа ч нэгбүрчлэн Гачууртын иргэд юу хүсч байна вэ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ц.Болдбаатар: Манай Баянзүрх дүүрэг дулааны станцтай болсон. Сонгинохайрхан дүүрэг тухайлбал хаа байсан Найрамдал зуслангийн ам руу дэд бүтэц татаад болж байна. Гэтэл манайх дулааны станцтай атлаа Хужирбулан, Улиастай, Гачууртын амны иргэдийг дулаантай, бохиртой, хашаандаа халуун устай хороо болгож өгөөч. Гурван хүн байгаа учраас үүнийг шийдэж чадах байх аа. Манай тосгонд түргэн тусламж ирэхгүй байна. Үүнийг шийдэж өгөөч. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Жүгдэр: -Манай тогсонд соёлын төв алга. Хөгшид, хүүхэдгүй хөлийн чилээгээ гаргамаар байх юм. Гэтэл Улаанбаатар хот руу л явж соёл, урлагийн арга хэмжээ үзэж байна. Мөн Х.Булгантуяа бол Сангийн Дэд сайд. Тиймээс миний хүү тэтгэврийн доод хэмжээг ядахдаа 500 мянган төгрөгт хүргэж өгөөч. Бид энэ мөнгөөр амьдарч чадна. Залууст маань ажлын байр алга. Өөрсдөө л бага зэрэг юм хийж бүтээвэл түүнийгээ Нарантуул ОУХТ рүү хүргэж борлуулдаг. Үүнийг шийдэж өгмөөр байх юм. Амжилт хүсье, саналаа өгөхөд бэлэн. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Л.Даваадорж: -Нэр цэвэр залуусыг багаар нь дэмжинэ. Манай тойрогт өмнө нь ийм шижигнэсэн залуус ирж байсангүй. Та бүхнийг хийж чадна гэж итгэж байна. Тэтгэврийг нэмэх талаар Х.Булгантуяа миний дүү анхаарч өгөөрэй. Э.Бат-Амгалан миний дүү газрын зөвшөөрлийн асуудлыг анхаарч өгнө үү. Харин Ж.Чинбүрэн эмч хүн ардын эрүүл энхийн төлөө маш их ажил хийсэн. Дэлхийд танигдсан эмч. Эрүүл мэндийн салбарт шийдвэр гаргах түвшинд байх ёстой хүн. Тиймээс та бүхнийг багаар нь дэмжинэ. Элэг бүтэн Монголын төлөө их зүйл хийгээрэй. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ш.Өлзийжаргал: -Надад нам чухал биш. Тийм учраас залуус ирж байгаа учраас үгээ хэлэхийг хүслээ. Би энэ тосгонд төрж, 30 жил амьдарч байна. Гэвч энд ажлын байр алга. Гудамжаар дүүрэн архи уусан, ажилгүй хүмүүс зөндөө. Хонхроосоо гарч сэтгэхгүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Нийгэм бидэнд нөлөөлж байгаа хэрэг. Гэхдээ боловсролгүй ч гэсэн ажил хийх чин хүсэлтэй залуус байгаа ч чиглүүлэх, залаад явах хүн алга. Захиргаанд ороод асуухаар мэддэг хүн нэг ч байхгүй. Газрын зөвшөөрөл өгдөггүй, хогоо ачдаггүй, ажилгүй хүмүүс нь архи ууж байгаа. Баячууд нь зундаа ганц нэг байшин бариулдаг ч хотоос танилаа, эсвэл арын хаалгаар шалгарсан компаниар бариулчихдаг. Уг нь туслах бригад болоод ажилламаар байна, бид. Залуусыг хаашаа чиглүүлэх, ямар ажил хийлгэх вэ гэдгийг чиглүүлдэг компани, ажил олгодог газар баймаар байх юм. Хөдөлмөрийн хэлтэс рүү ороод очихоор Улаанбаатар хот руу явж 300 мянган төгрөгийн ажил хий гэдэг. Гэтэл эндээс өдөртөө 10000 төгрөгийн зардал гаргаж очоод хэн ажил хийх юм бэ. Тиймээс энэ асуудлыг анхаарч залуусыг ажлын байраар хангадаг хэлтэс, байгууллага энд бий болгож өгөөч. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.
Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна
2020-06-04 09:18:44 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөголгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Гэвч гэр бүлийн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага байсаар байна. Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин холбогдох албаныхны хамтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байрнуудад ажилласан. Манай улсад 15 нэг цэгийн үйлчилгээний төв, 14 хамгаалах байр ажиллаж байна. Дээрх хамгаалах байрууд 24 цагаар хохирогчдыг хүлээн авдаг бөгөөд сэтгэл засал, ерөнхий боловсролын хичээл, эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө зэрэг 7-8 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна. Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв 15 хохирогчыг хүлээн авах хүчин чадалтай. Өчигдрийн байдлаар эцэг, эх нь архины хамааралтай таван сартай хүүхдээс эхлээд нийт есөн хүүхэд байв. Энэ үеэр ХНХЯ-ны хэлтсийн дарга Н.Баярмаа Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад долоо хоногоос гурван сарын хугацаанд байршуулж үйлчилгээ үзүүлдэг ч жил хүртэлх хугацаанд байршдаг тохиолдол ч цөөнгүй байдаг. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын асуудлыг шүүхээр шийдвэрлэх хугацаа удаашралтай байдгаас тухайн хохирогчыг гэр бүлд нь буцаах, эсвэл асрамжийн газарт шилжүүлэх зэрэг дараагийн арга хэмжээг авах хүртэл байршуулдаг гэлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин Нэгдүгээрт хүүхэд хамгаалах төвүүдэд ажиллах орон тооны мэргэжилтнүүдийн стандартыг тогтоож өгөх ёстой юм байна. Энэ төвд тогооч, сэтгэл зүйч, хуульч, эмч, үйлчлэгч, хамгаалагч зэрэг зайлшгүй шаардлагатай орон тоонууд байх ёстой. Мөн улсын хэмжээнд тэр дундаа Улаанбаатарт иж бүрэн хүүхэд хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнд Монголын төр хөрөнгө харамлах ямар ч эрх байхгүй гэлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсаны дараа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд нийт 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгийг Улсын Онцгой комисст ард иргэдээс цугласан хандиваас гаргахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй