Уурхайчдын өлгийн нутаг болсон Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С. Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд сонгогчидтой өнөөдөр уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Монгол Улсын гавьяат уурхайчин, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамбапилжээ, Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Жамбалцэрэн нарын гурван дүүргийн алдар гавьяатнуудын төлөөлөл оролцлоо. Мөн нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжигч иргэд, сонгогчид хуран цугласан байв. Нэр дэвшигчид алслагдсан гурван дүүргийг бие даасан цогц шийдэлтэй ногоон хот болгон хөгжүүлж, дэд бүтэц инженерийн байгууламжийг бий болгож аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгасан намын мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн алслагдсан дүүргүүдийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, үйлдвэрлэл технологийн төвийг олноор байгуулж иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх тулгамдсан асуудлуудыг тусгахаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан талаар танилцуулсан юм. Уулзалтын үеэр иргэд нэр дэвшигчдэд хандан санал хүсэлтээ хэлж байв. Тодруулбал, алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан.Тиймээс цааашид орон нутгийн онцлогт тохируулж Багануур Багахангай Налайх дүүргүүдийн хөгжлийг хурдасгаж,иргэд хөдөлмөрчдийн амжиргааг дээшлүүлж,аж үйлдвэржсэн бие даасан хот болгон хөгжүүлэх үйл хэргийг ажил хэрэг болгож чадах хариуцлагатай, сэтгэлтэй, туршлагатай МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Ц.Сандаг-Очир нарыг Багануурчууд дэмжинэ хэмээж байлаа. Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг Өнөөдөр багш хүнийхээ хувьд энэ сайхан хүндтэй индэрт уригдан ирж үг хэлэх болсондоо маш их баяртай байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнө дөнгөж сургууль төгсөж ирээд Налайхын 3 дугаар хороо буюу Төмөр замын урд талын цэцэрлэгт багшаар ирж байлаа. Багшаар ирэх цаг хугацаанд Сайнбуянгийнх гэдэг сайхан айлтай хаяа зэрэгцэн манай цэцэрлэг оршин тогтнож, 45 хүүхдийг хүлээн авдаг байсан. Сайнбуян гуайнх эгэл бор амьдралтай хөдөлмөрч, зэрэгцэн шуугилдан өсч байгаа хэдэн сайхан хүүхдүүдтэй айл байсан. Миний шавь нараас өнөөдөр олон сайхан хүмүүс төр засгийн өндөр албан тушаал хашиж, нийгмийн сайн сайхны төлөө түүчээлэн ажиллаж явахыг харахад багш хүний хувьд баяртай байдаг. Түүний нэг нь Сайнбуянгийн Амарсайхан. Тэр багаасаа л эгэл бор амьдралыг туулж ирсэн цовоо сэргэлэн хүүхэд. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад нь багш хүний хувьд маш их баяртай байна. Энэ цаг үед ямар хүн хэрэгтэй байна вэ гэвэл маш их ёс суртахуунтай, хариуцлагатай, сахилга баттай зарчимч хүн хэрэгтэй байна. Тийм учраас би энэ удаагийн сонгуульд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 100 хувь дэмжинэ гэдгээ баяртайгаар илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье гэсэн юм. Багануур дүүргийн3дугаар хорооны иргэн Р.Өлзийбаатар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшиж байгаа С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжиж байгаа. Бидний итгэл найдварыг дааж ажиллаж чадах хүмүүс гэж бодож байна. Бид утааг өөрсдөө үйлдвэр-лэдэг. Тэд нийслэлийн утааг бууруулах ажлыг хийж чадсан учир эдгээр хүмүүсийг би багаар нь дэмжээсэй гэж багануурчууддаа хандаж хэлье. Багаар нь дэмжих нь хамгийн чухал. Учир нь ганц хүн гал болдоггүй гэдгийг та бид мэднэ. Иймд энэ гурван дүүргийг дагуул хотын хэмжээнд хөгжүүлж байгаа С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжихийг уриалж байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн штабаас бэлтгэв
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгаа Налайхаас эхэллээ
2020-06-03 15:26:21 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээ Налайх дүүргээс эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Монгол Улсын гавьяат уурхайчин, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамбапилжээ, Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Жамбалцэрэн нарын гурван дүүргийн алдар гавьяатнуудын төлөөлөл оролцлоо. Мөн нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжигч иргэд, сонгогчид цугласан байв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монголын ард түмэн бид УИХ-аар шинэ Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн нь онцлог бөгөөд нэгэн түүхэн цаг үед энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байна. Энэ сонгуульд анх удаа Налайх, Багануур, Багахангай дүүрэг маань нэг тойрог болж оролцож байгаагаараа ихээхэн онцлог юм. Төрт ёсоо дээдэлсэн, түмэн олныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан тогтвортой төр засгийг байгуулах чухал бөгөөд шийдэмгий цаг үеийн өмнө бид бүхэн тулж ирээд байна. Өнгөрсөн хугацаанд би Налайх дүүргээсээ НИТХ-д хоёр удаа сонгогдож, нийслэл, дүүргийнхээажил амьдралыг урагшлуулах олон ажлуудыг та бүхэнтэйгээ хамтдаа эхлүүллээ. Алслагдсан гурван дүүргийн зовлон, жаргал, зүтгэл тэмүүлэл нэг. Тиймээс бид цаашид дотооддоо төдийгүй олон улсдаа өрсөлдөх чадвартай улс байгуулахын төлөө хүн бүр хүчээ нэгтгэн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе хэмээв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Нийслэл Улаанбаатар хотыг түлш эрчим хүчээр хангах хариуцлагатай үүргийг Налайх, Багануурчууд маань өнөөдрийг хүртэл гал алдуулахгүй манаж ирсэн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт дүүрэг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран зүтгэж ирсэн С.Амарсайхантайгаа нэг баг болж нэр дэвшиж байгаадаа талархалтай байна. Маш олон жил яригдсан утааны асуудлыг нэг жилийн дотор 50 хувиар бууруулж чадсан. Энэ бол манай багийн хамтран зүтгэгчийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэж үздэг. Мөн зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр баригдаж эхэлсэн. Үүний үр дүнг тун удахгүй Налайх, Багануур, Багахангай дүүргүүд маань үзнэ гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид энэ Засгийн газрынхаа эхлүүлсэн олон ажлыг үргэлжлүүлж ажиллах түүчээ нь байх болно гэлээ. Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг уулзалтын үеэр сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр Өнөөдөр багш хүнийхээ хувьд энэ сайхан хүндтэй индэрт уригдан ирж үг хэлэх болсондоо маш их баяртай байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнө дөнгөж сургууль төгсөж ирээд Налайхын 3 дугаар хороо буюу Төмөр замын урд талын цэцэрлэгт багшаар ирж байлаа. Багшаар ирэх цаг хугацаанд Сайнбуянгийнх гэдэг сайхан айлтай хаяа зэрэгцэн манай цэцэрлэг оршин тогтнож, 45 хүүхдийг хүлээн авдаг байсан. Сайнбуян гуайнх эгэл бор амьдралтай хөдөлмөрч, зэрэгцэн шуугилдан өсч байгаа хэдэн сайхан хүүхдүүдтэй айл байсан. Миний шавь нараас өнөөдөр олон сайхан хүмүүс төр засгийн өндөр албан тушаал хашиж, нийгмийн сайн сайхны төлөө түүчээлэн ажиллаж явахыг харахад багш хүний хувьд баяртай байдаг. Түүний нэг нь Сайнбуянгийн Амарсайхан. Тэр багаасаа л эгэл бор амьдралыг туулж ирсэн цовоо сэргэлэн хүүхэд. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад нь багш хүний хувьд маш их баяртай байна. Энэ цаг үед ямар хүн хэрэгтэй байна вэ гэвэл маш их ёс суртахуунтай, хариуцлагатай, сахилга баттай зарчимч хүн хэрэгтэй байна. Тийм учраас би энэ удаагийн сонгуульд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 100 хувь дэмжинэ гэдгээ баяртайгаар илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн штабаас бэлтгэв
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа
2020-06-03 13:06:43 Нийтлэгдсэн: Улс төрД.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
2020-06-03 12:41:13 Нийтлэгдсэн: Улс төрСонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гардаж авлаа. Энэ үеэр тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН энэ удаагийн сонгуульд хуулийг эхнээс нь ягштал биелүүлсэн. Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт төдийгүй намын зүгээс сонгуульд оролцох бичиг баримт бүрдүүлэх тухайд ч цаг хугацаанд нь, хуулийн хүрээнд өгч ажилласнаар өнөөдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардаж авлаа. Бидний хувьд бүх зүйлийг хуулийн дагуу, ил тод, шударга явуулахыг хүсч, ингэж ч ажиллаж байна. МАН Хүчээ нэгтгэе уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Бидний өмнө тулгамдсан маш олон асуудал бий. Коронавирусийн цар тахлаас авахуулаад агаарын бохирдол гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд олон түмний хүч нэг байх учиртай. Тийм ч учраас бид Хүчээ нэгтгэе гэдэг уриаг дэвшүүлсэн. Бидний өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн томоохон олон ажил бий. Нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон ажлаа хийж дуусгахын тулд хүчээ нэгтгэх нь зөв гэж үзэж байгаа юм. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр засгийн ажилд алдаа дутагдал байсан. Энэ алдаа дутагдлаа аль болох богино хугацаанд засч залруулах, улс төрд тодорхой хэмжээний цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах, төрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, дунд шатны болон анхан шатан дахь хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдад мерит зарчмаар өсөн дэвжих боломжийг олгох олон асуудлыг МАН бодолцож Хүчээ нэгтгэе уриаг дэвшүүлсэн. Мөн мөрийн хөтөлбөртөө ч хийж, хэрэгжүүлэхээр зорьсон бүх ажлыг багтаасан гэлээ.
У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна
2020-06-03 12:35:43 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэд болон Долоон буудал орчмын худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тус дүүргийн иргэд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж, амжилт хүсч байлаа. Мөн дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нүдээ олсон гэдгийг иргэд онцлон хэлж байв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол төрийн сонгууль хуулийн дагуу өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл болон бие даагчдад амжилт хүсье. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд шударгаар явуулахыг хүсч байна. Бие биенээ муулах биш хэн, юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, шударгаар өрсөлдөхийг Монголын ууган намын даргын хувьд хамт олон, гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс хүсч байна. Монголд ганцхан эрх ашиг байдаг. Энэ бол намынх биш эх орны эрх ашиг юм шүү. Иймд эх орныхоо эрх ашгийн төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Ард түмэн бидэнд асар их итгэж байгаа. Өнгөрсөн богино хугацаанд улс эх орныхоо эрх ашгийн төлөө олон том ажлыг хийж хэрэгжүүлж буйг ард түмэн бодитоор харж байна. Жишээ нь, бид 20-иод жил Улаанбаатар хотын утааг ярьсан. Үүнийг хоёр жилийн дотор шийдэж болдгийг харууллаа. Мөн авто болон төмөр зам, нефтийн үйлдвэр гэх мэт олон чухал асуудлыг шийдэж, эхлүүлсэн. 60, 80 жил яригдсан том том төсөл хөтөлбөрийг хөдөлгөсөн тул ард түмэн үүний ашиг шимийг нь хүртэе гэж бидэнд итгэл хүлээлгэж, дэмжиж байна. Үүний цаана асар том хариуцлага бий. Итгэл гэдэг бол хариуцлага. Тиймээс ард түмний итгэл найдвар, хариуцлагыг нэр төртэй биелүүлэхийн төлөө өөрийн болон нөхдийнхөө бүх боломж бололцоог дайчлан ажиллана. Монгол төр тогтвортой байх ёстой. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс монгол төрд сонгогдоосой гэж хүсч байна. Тэр багаа би дагуулаад явж байна. Монголын ард түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв сонголт хийгээрэй. Эх орныхоо төлөө бүгдээрээ хамтдаа хүчин зүтгэе гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй