Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна

Монголчууд бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай удаан улстөржиж, талцаж хэрэлдлээ. Үр дүнд харин утаатай хот, ухаж сэндийлсэн газар, хаа сайгүй хашаатай хот, улстөржсөн сум, уушги нь өвдсөн хүүхдүүд л үлдэв. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар хэрүүл, маргаан, хар хорын утгагүй пиараас илүүтэй шийдэл, бодлого, өөрчлөлт, шинэчлэлийг ярьдаг хүмүүсийг илүүтэй дэмжээсэй, төрд илгээгээсэй хэмээн иргэн хүний хувьд хүсч байна. Сая гаруйхан хүн амтай нийслэл хот өнөөдрийг хүртэл муу муухай бүхний жишээ болон яригдаж байлаа. Утаа, автозамын түгжрэл, хот төлөвлөлт зэргээр дэлхийн улсуудаас хойгуур эрэмбэлэгдэж, хөгжил гэдэг үг зөвхөн эрх мэдэлтэй нэгний амны уншлага, цаасан дээр тамгалсан дардас, санаанд буусан хөтөлбөр, сонгуулийн шоу төдий явсан үе бий. Монголчуудын 20 гаруй жилийн туршид санаагаа чилээж, хөрөнгө мөнгөө урсгасан бидний асуудлыг сүүлийн хэдхэн жилд хийж чадав. Улаанбаатарыг тэгэж, ингэж хөгжүүлнэ гэсэн хэдхэн үгэнд ардчилсан хувьсгал ялснаас хойшхи амьдралынхаа 30 жилийг итгэж, өнгөрүүлэхдээ хоосон найдвараас өөр юу ч авсангүй. Мөрөөдөлд хүрэх зам хэмээн тодорхойлж, Монгол Улс маш их хөрөнгийг утаа, нүүрс, автозам, дахин төлөвлөлтөд зарцуулсан ч утаагүй зуух, замын цагаан зураас, газар чөлөөлөлтөөс хэтрээгүй гашуун түүхийг бид мартах учиргүй. Тэдгээрийг дагасан бизнес цэцэглэж, ашиг хонжоо хайсан нэгний амьдрах арга хэрэгсэл болсон нь ч үнэн билээ. Тэгвэл, монголчуудын 20 гаруй жилийн туршид санаагаа чилээж, хөрөнгө мөнгөө урсгасан бидний асуудлыг сүүлийн хэдхэн жилд хийж чадав. Энд намчирхал огт хэрэггүй. АН-ын үед ч амжилт байсан МАН-ын үед ч энэ тууштай залуухан Засаг даргын гараар үргэлжиллээ. Улс төр биш бодлого ярьдаг залуусыг удирдах түвшинд ажиллуулсны үр дүн гэж хэлэх гээд байгаа юм. Улс төрийн алдаа, оноог нэр хүндээ олох гэсэн зэвсэг болгохгүйгээр зүтгэсэн багийн хүчинд анх удаа л цэлмэг хөх тэнгэрийг өвөл харж үзлээ. Үүнийг хэн ч үгүйсгэж, бас харлуулж болохгүй. Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой түлш компанийн үүрэг оролцооноос гадна хөхөө өвлийн хүйтнээр ч хот руу нүүрс оруулахгүй хэмээн манаж зогссон хүн бүхний хүчин чармайлт гарчээ. Нийслэлээ өнгөтэй өөдтэй байлгах гэж мэрийсэн залуу улстөрч С.Амарсайханы удирдсан багийг ч онцолж магтах нь зүйн хэрэг. Дагуул хот байгуулахаар зарим орон нутгийг сонгосон ч газар зүйн байрлал шийдлийн хувьд удаашралтай. Хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй. Хамгийн тохиромжтой бүс Багануур, Налайх, Багахангай дүүрэг. Ердөө сэтгэл, зүтгэл, шийдэл, гарц гаргалгаа байвал болж бүтэхгүй ажил байдаггүй гэдгийг өөрийн биеэр харуулж чадав, тэр. Харин одоо тэр залуусыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дагуул хотуудаа хөгжүүлсэн шиг хөгжүүл гэсэн том даалгавартай явуулчихаж. Угтаа, Улаанбаатар хот шийдлээ дагаад хүссэн ч эс хүссэн ч хөгжлийн замдаа гарч байна. Одоо харин хамгийн хэрэгтэй зүйл нь хөгжлийг тодорхойлсон зөв гарц буюу дагуул хот юм. Дагуул хот байгуулахаар зарим орон нутгийг сонгосон ч газар зүйн байрлал шийдлийн хувьд удаашралтай. Хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй. Хамгийн тохиромжтой бүс Багануур, Налайх, Багахангай дүүрэг. Газар зүйн байршил ч тохиромжтой. Орон сууц, автозам, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн бүс болгоход нэн тохиромжтой. Хүн амын суурьшил багатай учир дахин төлөвлөх шаардлагагүй. Харин энэхүү хөгжлийн гарц, гаргалгаа, шийдлийг зөвхөн сэтгэлтэй, зүтгэлтэй нэгэн хийж чадах билээ. Шулуухан хэлэхэд нэг жилийн хугацаанд нийслэл хотоо өөрчилж чадсан С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар л энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл мөрийн хөтөлбөрийг уншихад, хэлсэн үгийг нь сонсоход ил тод байх ажээ. Тэдэнд туршлага, сэтгэл бас зүтгэл бий гэдгийг бид харсан. 20 гаруй жил амьсгалсан хорт утаанаас ганцхан жилийн дотор салж чадсантай адил алслагдсан хэмээн хаяглагддаг гурван дүүргийг дагуул хот болгоход ямар ч асуудал байхгүйг эдгээр залуус харуулаад өгөөсэй хэмээн хүлээж сууя. Тэдэнд өргөн түмний сэтгэлийн дэм байхад хийж чадах нь тодорхой. Өнгө дагасан хийрхэлд 30 жил хөөрцөглөсөн минь одоо хангалттай.

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Цахилгаан дамжуулах, үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн зүүн өмнөд бүсийн салбар болон Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Цахилгаан дамжуулах, үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн зүүн өмнөд бүсийн салбар нь Улаанбаатар хотын Багануур, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт байгаа 80 гаруй сум суурин газрыг болон Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, 2098 үйлдвэр аж ахуйн нэгж, 42 000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь жилдээ 564,2 сая квт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг бол Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь нийт 272.2 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт орших, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудын төвүүдэд цахилгаан түгээдэг байна. Зүүн бүсийн цахилгаан эрчим хүчийг хангаж буй Төрийн өмчит компаниудын ажилтнуудын зүгээс нэр дэвшигчидэд хандан цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад нь тусгах саналаа илэрхийллээ. Тэд төр засгийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын эхлүүлсэн үр дүнтэй олон ажлыг эцсийн үр дүнг үзэхийн тулд, мөн МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан дагуу алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, дэд бүтэц, инженерийн байгууламжуудыг барих ажлыг эхлүүлэхийн тулд МАН-ын нэр дэвшигчдийг дэмжинэ гэв. Мөн цахилгаан дамжуулах, түгээх төрийн өмчит компаниудыг нэгтгэж нэгдсэн үйл ажиллагаатай болгож үйл ажиллагааг нь өргөтгөх, өнгөрсөн 2017 онд Дулааны цахилгаан станц байгуулахаар суурийг нь тавьсан ч зогсонги байдалтай байгаа ажлыг эрчимжүүлж өгөхийг мөн нэр дэвшигчдэд хандан хэлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Энэ удаагийн сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улс дотооддоо эрчим хүчээ 100 хувь хангадаг болгохоор тусгагдсан. Цаашдаа эрчим хүчийг импортлодог болж эдийн засгийн үр өгөөжтэй бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд олон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх болно. Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэх учраас нарийн төлөвлөгөө зохион байгуулалтайгаар ажиллана. Хөрөнгө оруулалтыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдарч ажиллах таатай орчин нөхцлийг бий болгохын тулд, төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн бодлого шийдлийг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийг бодлого, Алсын хараа-2050 улс, нийслэлийн урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг боловсруулж алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Цаашид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, алслагдсан дүүргүүд бус, бие даасан аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжихийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэе хэмээсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн иргэд, сонгогчиддоо хандан МАН-д итгэл хүлээлгэсэн он жилүүдэд төсөв санхүүгийн байдал хүндэрсэн, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрсэн байсан. МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 7.2 хувьд хүргэж чадлаа. Зам дэд бүтэц, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц баригдах ажил эхэллээ. Аймгийн төвүүдийг сумдуудтай холбох автозамыг барьж эхэлсэн. Монгол инженерүүд өөрсдөө 700 гаруй км төмөр замыг барьж байгууллаа. Төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлж, банкны зээлийн хүүг 3 хувиар буурууллаа. Ахмадуудын банкны зээлийг тэгэллээ. Улсын хэмжээнд 165 цэцэрлэг, 92 сургуулийг МАН-ын Засгийн газраас ашиглалтад оруулсан байна. Олон жил яригдсан, хийж чадаагүй агаарын бохирдлыг бууруулах ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн Засаг дарга, Засгийн газар хамтран хийж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадлаа. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтран ажиллацгаая гэлээ. Б.Баттөмөр: Бидэнд хариуцлагатай, ажилтай ийм л хүмүүс хэрэгтэй Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын ажилтнууд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж санал хүсэлтээ хэлж байлаа. Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Тээврийн үйлчилгээний албаны дарга Ж.Түвшинсанаа Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжинэ. Учир нь ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, дүүрэг хороогоо мэддэг, унаган нутгийнхаа эрч хүчтэй залуусыг УИХ-д илгээх болно гэдэгтээ итгэлтэй бас баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд алслагдсан гурван дүүрэгт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ихээхэн хийгдэж байгааг бид бүгдээрээ харж байна. Цаашид иргэдийнхээ дуу хоолой болж Багахангай, Багануур, Налайх дүүргээ жуулчдын очих дуртай бүс нутаг болгон хөгжүүлээрэй хэмээн захимаар байна. Манай тойрогт хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүнг харуулдаг залуус нэр дэвшиж байгаа учраас эдгээр гурван дүүргийг хот болгон хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна гэв. Багануур дүүргийн Цахилгаан дамжуулах, үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн зүүн өмнөд бүсийн салбарын ажилтан Б.Баттөмөр Олон жил утаа бууруулна гэж худал амлалт өгч байсан улстөрчид ичих хэрэгтэй. Улаанбаатарын утааг арилгахад ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүн хэрэгтэй байсныг та бидэнд хотын Захирагч С.Амарсайхан харуулсан шүү дээ. Төрийн ажлыг хэрхэн хийдэг вэ гэдгийг өөрийн биеэр үлгэр дуурайлал болгон харуулж яваа энэ залууд үнэхээр талархаж, омогшиж сууна. Ийм л өндөр боловсролтой, чадалтай, ажлаа мэддэг, хийдэг, үр дүнг нь заавал хардаг хүн Монгол Улсыг хөгжүүлж чадна. Налайхын замын ажлын үеэр шөнө өдөр, бороотой шороотой, цастай нартай гэлтгүй гадуур явж, ажиллаж, хяналт тавьж, шахаж шаардсаар байгаад зургаахан сарын дотор дуусгачихлаа. Хийе гэвэл болдог юм байна. Ийм л хариуцлагатай, ажилтай хүн бидэнд хэрэгтэй. Бусад улстөрчид харж үлгэр дуурайлал авах байх гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн

Улсын Их Хурлын сонгуулийн 22, 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, Дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар өнөөдөр /06.04/ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хамт Монгол бөхийн өргөө-нд иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр, Бидний өвөг дээдсийн цусаараа, ясаараа, амь насаараа авчирч өгсөн үр шим бол газрын доорх баялаг. Энэ баялгаа бид адил тэнцүү хувааж хүртэх ёстой юм. Энэ бол хэн нэгний хувийн өмч биш. Нэг хэсэг нь гахай шиг баяжиж, нөгөө хэсэг нь тахиа шиг ядуурах ёсгүй. Тийм учраас бид олигархиудтай тэмцэж байна. Эрх мэдэл, мөнгөтэй, мафийн сүлжээ болсон бүлэглэлтэй тэмцэж байна. Тэд өөрсдийн хэвлэлтэй, татварын байцаагчтай, шүүгчтэй. Монгол төр бол задарсныг засагладаг, ядарсныг хамгаалдаг төр байх ёстой юм. Салхитын ордыг бид хурааж авсан. Өнөөдөр энэ ордын нөөц дахиад хоёр дахин нэмэгдлээ. Монгол Улсын төлөө залуу халуун насаа зориулсан азай буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ гадны бүлэглэлд зарагдах гэж байсан орд газар юм шүү. Ийм сайхан баялгаа хэдхэн шүүгч авлига аваад алдах гэж байсныг зогсоолоо. Хүн амын 99 хувь нь ядуу, нэг хувь нь гахай шиг баян байж болох уу. Энэ бол шударга ёс биш. Бүгдээрээ эх орондоо сэтгэл хангалуун, элбэг баян амьдрах нь шударга ёс. Үүний төлөө би тэмцэнэ. Олон бэрхшээл, эсэргүүцэл, доромжил, гүтгэлэгтэй нүүр тулж байгаа. Гэхдээ би айхгүй, үүнийг давж гарна. Үүнийг даваарай гэж ард түмэн та бүхэн намайг 30 дахь Ерөнхий сайдаар сонгосон байх. Шударга ёсны тэмцэл ус агаар мэт хэрэгтэй байна гэлээ. Улмаар, МАН-ынхан 76 нэр дэвшигчээ тодруулахдаа олон шалгуураар шалгаж, шигшсэн учраас энэ хүмүүс бол миний баг гэдгийг тодотголоо. Тэрбээр, энэ талаар ярихдаа Ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хувийн эрх ашгаар асуудалд хандахгүй. Улсын эрх ашгаа дээр тавьдаг, эх орон газар нутгаа гадныханд худалдчихгүй, эх орныхоо баялгийг дээрэмдүүлчихгүй хүн байх ёстой гэж үзсэн. Мөн мэдлэг боловсрол, дадлага туршлагатай хүнийг сонгохын тулд хэд, хэдэн удаа судалгаа хийлээ. Миний тойрогт энэ хүн хэрэгтэй байна аа гэсэн ухаант ард түмний хүсэлтээр би багаа сонголоо. Энэ олон шалгуурын үндсэн дээр 76 нэр дэвшигчээ гаргаж ирлээ. Гавьяат эмч Ж.Чинбүрэн эмчийг танихгүй хүн байхгүй. Энэ хүн монгол төрийн эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлоход оролцоно. Ард түмний эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа хүн бүхэнд эх орондоо коронавирус гаргахгүй хамгаалж чадсанд баяр хүргэе. Сангийн яамны Дэд сайд Х.Булгантуяа залуухан чадвартай эмэгтэй. Ээж, эгч, эмэгтэйчүүдээ төлөөлж УИХ-д өрсөлдөж байна. Монгол төрийн санхүүгийн бодлогыг барьж байдаг газарт туршлага олж, хуримтлуулсан. Маш олон зүйлийг үзэж, сурсан чадварлаг бүсгүй. Энэ удаа парламентад сонгож, санхүүгийн бодлогоо тодорхойлуулахыг хүсч байна. Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн хэмээлээ. Уулзалтын фото сурвалжилгыг уншигч танд хүргэе. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. Хүчээ нэгтгэе уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа. Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг томоохон олон зорилттой,биелэгдэхүйц мөрийн хөтөлбөр юм. Өнөөдөр МҮХАТ, Ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ, Санхүү эмэгтэйчүүдийн холбоо, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын хөдөлмөрийн баатруудын холбоо, Даян дэлхийн эмэгтэйчүүд хамтдаа ТББ зэрэг 17 ТББ, холбоодтой өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд МАН-ыг дэмжиж байгаа нь итгэж байгаагийн илэрхийлэл гэв. Шийдвэрлэх ёстой олон асуудлыг шийдэхэд хүчээ нэгтгэх боломжтойг ч харуулж байна гэлээ. Мөн МАН-ын Хүчээ нэгтгэе уриаг ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлийхэнд талархал илэрхийлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж, заримыг нь ашиглалтад оруулсан. Тухайлбал, Налайхын авто замын шинэчлэлийг бүрэн дуусгаж, Дархан, Эрдэнэтийн автозамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Мөн гүйцэтгэлээ хүлээж байгаа нийслэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, нефтийн үйлдвэр, төмөр зам барих зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ард иргэдтэй хамтран хүчээ нэгтгэж дуусгах нь чухал гэж МАН үзэж, мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийг төлөөлдөг хамгийн том төрийн бус байгууллага болох МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Бидний өмнө эдийн засгийн хөгжлийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Нэг сонгуулиас нөгөө сонгууль хүртэл 1460 хоног байна. Үүнээс амралтын өдрүүдийг нь хасахаар ажлын идэвхтэй 900 хоног үлдэж байна. Энэ хугацаанд багтааж ямар шийдвэр гаргавал Монголын эдийн засаг одоо байгаагаас хоёр дахин өсөх вэ гэдэг тооцоо судалгааг бид гаргасан. Үүнийгээ бүх нам, эвсэлд хүргүүлсэн. Үүнийг МАН хүлээж авч, ирэх дөрвөн жилд бидэнтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Энэ нь эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэж санамж бичигт гарын үсэг зурахдаа хэллээ. Монголын ноос ноолуурын холбооны хувьд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Ноолуур, Монгол мал 2 хөтөлбөрүүд, Ээрэх үйлдвэрийн төсөл зэрэг олон хөтөлбөр, төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зурав. Монголын хөдөлмөрийн баатруудын холбооны хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ахмадуудын мэдлэг туршлагыг залуучуудад өвлүүлж үлдээх, тэднийг зөвлөх хэлбэрээр ажиллуулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тус холбооны дэд тэргүүн Д.Сэдбазар МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа үргэжлүүлж, дуусгах нь юу юунаас илүү чухал. Монгол орны хөгжил дэвшил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулж өөд татах үйл хэрэгт нь их амжилтыг хүсье. Зуун жилийн ойгоо ялалтаар угтахын ерөөл өргөе гэв

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалтаа Багануур ХК болон Багануурын Дулааны станц ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид, уурхайчидтай уулзсанаар эхлүүллээ. Уулзалтын эхэнд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун Багануурын уурхайчидтай уулзаж, Монгол Ардын Намаас дэвшүүлж буй сонгуулийн мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлого шийдвэрээ танилцуулахаар хүрэлцэн ирсэн хоёр нэр дэвшигчдээ талархлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье хэмээв. Уурхайчдын өлгий нутаг болсон Багануур дүүргийн уурхайчин хамт олон хоёр нэр дэвшигчийг талархалтайгаар хүлээн авч алслагдсан дүүргүүдийнхээ зовлон, жаргалыг мэдэх, эгэл жирийн амьдралаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн нутаг орноо олон жил удирдсан дадлага туршлагатай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, зарчимтай, зүтгэлтэй, хариуцлагатай хүмүүсийг МАН-аас илгээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд сонгуулийн ажилд нь амжилт хүсч, багаар нь дэмжинэ гэдгээ хэлсэн юм. МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Багануурын 400 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц болон Улаанбаатар хоттой холбох цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгах, Багануур-Чойрын 220 кВт-ын хоёр хэлхээт 184.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх, Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг олон үр өгөөжтэй бодитой зорилтуудыг дэвшүүлсэн нь Багануурын уурхайчдын олон жил хүсэн хүлээсэн үйл хэрэг биелэлээ олох боломж бүрдэж байгаад уурхайчид талархал илэрхийлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас Ц.Сандаг-Очиртойгоо хамт нэр дэвшиж байна. Ковид-19 халдварт цар тахалтай холбоотойгоор бид бүхэн иргэдэд хүндрэл учруулахгүй байдлаар сонгуулийн сурталчилгаагаа хийхийг зорьж байна. Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд нийслэлд бугшиж ирсэн олон асуудлыг эхнээс нь цэгцлэхийг зорьж ажиллалаа. Түүнчлэн Алсын хараа 2050 гэх зэрэг улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, батлуулахад оролцож, хичээж ажиллалаа. Тухайлбал, алслагдсан дүүргүүдээ төлөөлөн НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид бид хамтдаа хүчээ нэгтгэн Алсын хараа 2050-д Улаанбаатар ба дагуул хот гэсэн томоохон бүлгийг оруулж, Багануур, Налайхыг төрөлжсөн хөгжилтэй бие даасан статустай хот болгох, Багахангайг дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгуулж, хууль эрх зүйн орчны суурийг тавиулж чадлаа. Ингэснээр алслагдсан дүүргүүд төвлөрсөн төсвөөс хамааралтай биш өөрсдөө бие даан хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг боловруулж, УИХ, Засгийн газарт өргөн барилаа. Эдгээр үндсэн бодлогын баримт бичгүүдээ одоо цаашид амьдралд бодитоор хэрэгжүүлж үр дүнг нь үзэхээр зорьж ажиллаж байна. Тиймээс хаана хаанаа оролцоогоо бий болгож, хамтарч хүчээ нэгтгэн хөгжлийг урагшлуулах шаардлагатай цаг үе бидний өмнө ирээд байна гэсэн юм. 40 жил Багануурын уурхай Улаанбаатар хотын галыг манаж ирсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Багануур ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж ирсэн гэдгийг цохон тэмдэглэж хэлье. Мөн Багануур Дулааны станцын хамт олон дүүрэг, олон нутгаа дулаан өвөлжүүлж ирлээ. Гэхдээ техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болсон. Олон жил яригдаж ирсэн Багануур Дулааны станц барих асуудлыг Засгийн газар шийдвэрлэж, ажил эхлэхээр болсон боловч Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой ажил түр хойшилсон. МАН-ын мөрийн хөтөлбөрт Багануур ХК-д техникийн шинэчлэл хийгдэхээр тусгагдсан. Ингэснээр бидний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ. Бид бүхэн та бүхний итгэлийг зүтгэлээр хариулж ажиллана. Төрийн хүний ёс зүйг чанд баримтлана гэдгээ энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир онцолж хэлэв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Багануур ХК нь Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байх алсын харааг дэвшүүлэн тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын сонгуулийн штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.