Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэв. Энэ үед нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, ямар түүх замналтай явж ирснийг илтгэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Онцолж бичиж байгаа хүн маань Төв аймагт Монгол Ардын Намаас итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн Д.Гантөгс хэмээх бүсгүй. Тэрбээр тус намаас нэр дэвшигч 16 бүсгүйчүүдийн нэг. Нэр дэвшигчдийн түүх намтар, мэргэжлийн онцлог, туршлагыг судалж үзвэл нэр дэвшигч бүр өөр өөрийн онцлогтой аж. Д.Гантөгсийн хувьд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагыг тэргүүлж ажилласан, нийгмийн ажлын чиглэлээр мэргэшиж, нийгэмдээ гэрэл түгээгч гэдгээрээ онцлог юм. Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн 17 хувь нь инженер мэргэжилтэй бөгөөд тэдний нэг нь Д.Гантөгс. Эмэгтэй хүн хэр барагтай эзэмших гэж зүтгээд байдаггүй уул уурхайн хүнд үйлдвэрийн инженер мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Эзэмшсэн мэргэжлээрээ тухайн үеийн Политехникийн дээд сургуульд багшлахаас ажлын гараагаа эхэлжээ. Нэг үгээр тэр гарын олон шавьтай багш хүн. Нөгөө талаар хүн болгонд амьдралын баяр баясгалан бэлэглэж, амьдрахуйн шинэ жим, санаа сэдэл өгдөг ачтан. Тэрбээр Амьдрах урлаг-аар дамжуулан дотоод сэтгэлийн хүчээр амьдралаа залж чиглүүлэх ухааныг хүнд өгч амьдрахуйн ухаанд сургадаг амьдралын нэгэн шинэ хэмнэлийг Монголд анхлан нутагшуулж чадсан хүмүүсийн нэг. Эхлүүлсэн энэ ажилдаа 20-иод жил тууштай зүтгэсний үр дүнд өнөөдөр түүний тэргүүлдэг төрийн бус байгууллага 120 мянган йогчдыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага болжээ. Тэгэхээр санаачлан эхлүүлсэн ажил үйлсээрээ хамгийн олон танилтай, түүнийг нутгийнхаас нь гадна эгэл жирийн хүмүүс ч андахгүй. Зуунмодын Гантөгс Түүний овгийн өмнө Төв нутаг гэсэн байнга дагалддаг. Аав нь насаараа аймгийн спорт хорооны даргаар ажилласан, нутгийнхан нь Ургацын Дагва гэдгээр нь сайн мэднэ. Ээж нь мөн л насаараа аймгийнхаа Холбоонд ажиллаж байж. Өөрөө ч энэ нутагт төрж өссөн, сургууль соёл төгссөн, үр хүүхдүүд нь энэ нутагтаа төрж өссөн яах аргагүй л Зуунмодын унаган иргэд. Хүүхэд ахуй насандаа аймгийнхаа Монголын хүүхдийн байгууллагын штабын дарга гэдэг хэрэндээ л том албан тушаал хашдаг байж. Хожим Олон улсын Хүүхэд залуучуудын Найрамдал цогцолборыг хариуцан ажилласан нь ч түүний багын хүсэл мөрөөдөлтэй холбоотой. Аймгийнхаа 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг алтан медальтай, Оросын Холбооны Улсын Екатеренбург хотын Уралын Политехникийн Дээд Сургуульд Сүхбаатарын цалинтай суралцаж, улаан диплом өвөртлөн ирж байжээ. Д.Гантөгс 1986 онд Монгол Ардын Намд элсч, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сүүлийн 10-аад жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийгэмдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэж, олон бодитой санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулж явсан ажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлын алба, УИХ-ын дэд даргын ажлын албаны даргад ч ажиллаж байсан туршлага нь ч үүнийг илтгэнэ. Д.Гантөгс Энэтхэг улсад сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн. Техникийн ухааны магистр, Сэтгэл судлалын ухааны докторант юм. Гэрээ гэгээ түгээгч Дээр дурдсанчлан түүний тэргүүлдэг Амьдрах урлаг ТББ 120 мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн олон гишүүнчлэлтэй байгууллага. Коронавирусын халдварын дэгдэлттэй энэ үед Д.Гантөгс нийгэмдээ гэрэл түгээж явна. Цар тахлын үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, амьдралын ямар дадал хэвшлийг бий болгох вэ гэдэг үзүүштэй нэвтрүүлгийг хөтөлж, зөвлөгөө өгдөг нь хүмүүсийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Норендра Модигийн айлчлалын үеэр 10000 иогч, иог сонирхогчдын уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь айлчлалын нэг томоохон онцлох үйл явдал болсныг одоо ч мэдэх нэг нь мэднэ. Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын талаар шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дуу хоолой, оролцоо нэн чухал. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, төрийн ямар халамж, анхаарал, ямар бодлого, шийдвэр шаардлагатай байгааг тэр сайн мэднэ. Эмэгтэйчүүдийн жаргал зовлон, бэрхшээлийг тэр сайн мэднэ. Төрийн шийдвэрт ч тусгуулж чадна. Нийгэмдээ гэрэл гэгээ түгээж чадна. Нөгөө талаар нутагтаа нэр дэвшсэн багийнхантайгаа гар нийлж ажиллахын зэрэгцээ намын даргынхаа шударга ёсны тэмцэлд ч нэг баг болж ажиллах нэр дэвшигч.
Нийтэлсэн:
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна
2020-06-05 12:45:39 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид болон дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, ажилчидтай уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Тиймээс цаашид орон нутгийн онцлогт тохируулж Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөгжлийг хурдасгаж, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааг дээшлүүлэн, аж үйлдвэржсэн бие даасан хот болгон хөгжүүлэх үйл хэргийг ажил хэрэг болгох томоохон зорилтуудыг МАН Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлэв. Мөн дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Түүнчлэн нийслэлийн дүүрэг, аймаг бүрт олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулах зэрэг олон үр өгөөжтэй, бодитой зорилтуудыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг танилцуулсан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын үеэр Засгийн газар өнгөрсөн хугацаанд гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлж чадсан. Цаашид бид бүхэн нэг ээлжинд шилжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гэдгийг онцоллоо. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Эхлүүлсэн үйл хэрэг, ажлынхаа дүнг үзэхээр бид хоёр баг болон та бүхнийхээ итгэлийг хүлээхээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Гурван дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө бие даасан хот болгох зорилт дэвшүүлж ажиллана. Боловсролын салбарт тогтолцоотой өөрчлөлт оруулахаас гадна энэ Засгийн газрын эхлүүлсэн олон ажлыг цаашид үргэлжлүүлж хийнэ гэв. Нэр дэвшигчид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчны төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд нутагтаа хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд олон ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэнд Багануур дүүргийн боловсролын салбарын багш, ажилчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэв. Ц.Бадамханд: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хоёр сайхан боловсон хүчнийг бидэнд илгээсэнд талархаж байна Дараа нь нэр дэвшигчид Багануур дүүргийн 2 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. МАН-ын Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын дүүрэг бүрт иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлнэ гэсэн зорилтуудыг дэвшүүлсэнд иргэд, сонгогчид талархалтай хүлээн авч нэр дэвшигчдэд хандан Энэ зорьсон ажлуудаа заавал хэрэгжүүлээрэй. Бодит үр дүнг өгөх сайхан ажлууд байна гэсэн юм. Мөн энэ үеэр 2 дугаар хорооны иргэн Ц.Бадамханд Өнгөрсөн хугацаанд УИХ-д бие даасан төлөөлөлгүй явж ирсэн манай гурван дүүрэг энэ удаагийн сонгуульд хоёр мандаттайгаар нэг тойрог болж оролцож байгаад дүүргийн иргэний хувьд маш их баяртай байна. Мөн алслагдсан гурван дүүргийг хөгжүүлж чадах, хийсэн ажилтай, хэлэх үгтэй зорьж тэмүүлсэн зорилготой хоёр сайхан боловсон хүчнийг манай тойрогт илгээсэнд улс төрийн ууган хүчин МАН-д талархаж байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа заавал үргэлжлүүлж дуусгаарай. Ахмад хүний захиасыг сонсож ажиллаарай гэж хэлье гэдгийг хэлээд сонгуулийн ажилд нь амжилт хүсэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа
2020-06-05 12:26:14 Нийтлэгдсэн: Улс төрБурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр болсон Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал уншиж сонордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Монголын ард түмэн, бурхны шашинд сүсэгтэй зон олондоо зуны тэргүүн сарын шинийн арван тавны бэлгэт сайн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэндийг дэвшүүлье. Монголчууд эртнээс номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж, ардын сэтгэлийг амар амгалан, төрийн ёсыг төвшитгөж ирсэн. Зуун жилийн тэртээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахдаа энэ ёсоор шашин, төрийг хослон баригч улсын эзэн хаантай ч байж үзсэн. Энэ уламжлалыг хадгалж, 1992 онд батлагдсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж заасан. Монголын тулгар төр Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн бурхны шашин бол монголчуудын хэдэн зуу, мянган жилийн түүх соёлд нэвт шингэж, эргээд түүнийгээ бүтээн тэтгэж ирсэн оюун санааны дархлаа, уламжлалт шашин мөн билээ. Ийм ч учраас ард түмний оюуны дархлааг хамгаалж байх нь улс үндэстний аюулгүй байдалд амин чухал болох талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах хүрээнд уламжлалт бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлэхээр заасан билээ. Өнгөрсөн жил Монгол Улсын төр засаг, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгон хуульчилж, өнөө жил энэ өдрийг анх удаа хуулийн дагуу ёслон тэмдэглэж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наманчилдаг, амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж, сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож, тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна. Хүн өөрөө төгс төгөлдөр болох зам мөрд суралцаж, аврал, ариуслыг гаднын хэн нэгнээс бус, харин өөрөөсөө эрж хайж, олж гэгээрдэг нь буддын шашинтны хувьд хамгийн үнэт ололт юм. Орчлонгийн цагийн хүрд эргэлдэж он цаг алсрах тусам буддын шашны шинжлэх ухаанч хандлага, танин мэдэхүйн нэн өвөрмөц арга хэлбэр нь дорно, өрнийн оюун билигт эрдэмтдийн сонирхлыг татаж, гайхширалыг төрүүлж, нэн чухаг судлагдахуун болсоор байна. Монголчуудын цэцэлсэн нэгэн үг бий. Төрөө засъя гэвэл гэрээ зас, гэрээ засъя гэвэл биеэ зас, биеэ засъя гэвэл эрдэм сур, эрдэм суръя гэвэл сэтгэлээ тогтоо гэж өвөг дээдэс маань сургасан байдаг. Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг гэсэн энэ энгийн ухагдахуун бол энэрэн хайрлахуйг дээдэлдэг буддизмын гол үзэл санаатай яв цав нийцдэг. Бидний амьдран буй байгаль дэлхийн гүн гүнзгий өөрчлөлтийн эрин, 21 дүгээр зууны хурд, мэдээллийн цөмд эргэлдэж байгаа хүнийг буддын шашны итгэл үнэмшлээр цэнэглэж, түүнд бодож бясалгах, өөрийгөө таньж мэдэх хичээл дадлыг олгох нь даян дэлхийн энх тайвны төлөө хийж байгаа үнэлж баршгүй их тус мөн билээ. Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе. Хамаг амьтан амгалан жаргалантай байх болтугай гэжээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан юм. Хуулийн төслийг УИХ-ын 9 гишүүн санаачлан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсан билээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Залуу үедээ үлгэрлэхийн тулд хойш суух хэрэггүй юм байна гэж шийдсэн
2020-06-05 11:02:40 Нийтлэгдсэн: Улс төрБаянзүрх дүүргийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.БУЛГАНТУЯА үнэмлэхээ гардан авлаа
2020-06-05 10:56:23 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй