Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа

Ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэн, улс оронд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх зорилгоор Хүчээ нэгтгэе уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд боллоо. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нардэвшигчдэдээ үнэмлэхийг нь гардуулж өгч, хамтдаа хүчээ нэгтгэн ялалтын тугаа мандуулахын ерөөл өргөв. МАН-ын дарга,Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг нээж хэлсэн үгэндээ, гурван жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо зорьсноо хэрэгжүүлж, хэлснээ хийдэг, улсынхаа унасан эдийн засгийг хөл дээр нь босгож, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд байхаа амлаж байсан. Амлалтдаа хүрч, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан эдийн засгаа сэргээж, 7.3 хувьд хүргэж өсгөсөн, Чингис, Самурай, Дим сам зэрэг гадаад, дотоодын өр зээл, 8.5 их наяд төгрөгийн өр ширийг төлж барагдуулсан. Мөн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй, хойч үедээ өвлүүлэх 1.2 их наяд төгрөгийг Ирээдүйн өв сан-д хуримтууллаа. 2019 онд 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэв. Манай гадаад худалдааны эргэлт, түүн дотроо экспортын хэмжээ 2018, 2019 онд дээд хэмжээнд хүрсэн амжилт олж, гадаад валютын нөөц дөрөв дахин нэмэгдэж, 4.2 ам.долларт хүрсэн нь нийт бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн хамтын амжилт гэдгийг онцлов. Засгийн газар өнгөрсөн хугацаанд газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний болон саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, театр, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, инженерийн байгууламж, автозам, хурдны болон төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. МАН-ын Засгийн газар анх байгуулагдахдаа шийдэх ёстой олон арван тулгамдсан асуудалтай нүүр тулж байсан ч өнөөдөр өнөөдөр нийгэмд итгэл найдвар бий болжээ. Утаанбаатар гэж цоллогдож байсан нийслэл хотоо Улаанбаатар хот болгон эргүүлэн авчрах их үйлсийн төлөө зориг гарган зүтгэсэн бидний зүтгэлийг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан ард түмэн, нийслэлчүүддээ Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэлж байгааг мөн тэмдэглэсэн. Нам дамжсан олигархуудтай тэмцэж байгаа нь ард түмний захиалга, улсын аюулгүй байдал, шударга ёсны төлөөх тэмцэл гэв. Энэ тэмцлийг ард иргэд уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвлийн 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа их жанжныхаа талбайд цугларсан нь ганцхан шударга ёсны төлөө байсан юм. Баялагтаа, эх орондоо эзэн нь байхыг, ирээдүй үр хүүхэддээ сайхан Монгол орныг үлдээхийг хүссэн ард түмний хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой. Улс төр бизнесийн бүлэглэлд хууль бусаар алдагдсан Монголын ард түмний өмч болох Эрдэнэт, Тавантолгой, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг байгалийн баялгаа бид төрдөө, улсдаа эргүүлэн авлаа. Цаашид ч бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно гэв. Мөн энэ удаагийн сонгууль коронавирусын амаргүй нөхцөлд болж байгаа онцолж, сонор сэрэмжээ огт алдаж болохгүйг уриаллаа. Коронавирусыг дотооддоо алдалгүй барьж байгаа тангараг өргөсөн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлж, цаашид ч мэргэжлийн өндөр түвшинд ажиллах болно гэдгээ илэрхийллээ. МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, хөгжил дэвшилд олсон ололт амжилтаа ахиулахын төлөө хүчээ нэгтгэе гэж уриаллаа. Эхэлсэн ажлаа дуусгахад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй байгааг ч онцолсон. Ийм учраас МАН сонгуулийн уриагаа Хүчээ нэгтгэе гэжээ. МАН-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, зоотехникч Б.Дорждэрэм, Харвардын их сургуулийн төгсөгч О.Батнайрамдал нар үг хэлж, ялалт амжилт хүссэн юм. Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.ЧинбүрэнДэлхийг нөмөрсөн цар тахлын өмнө баян, том улс гүрнүүд гал алдаж байна. Дэлгэсэн тэрлэг, дэвсэн бүргэд шиг эх орон минь цар тахлын хоёр их голомтын дунд дэлхийн бөмбөрцөг дээр тодхон харагдаж байна. Дотооддоо халдварыг алдалгүй хамгаалж, ард иргэдээ хилийн чанадаас татан авч буй Монгол Улсын Засгийн газрын ажил үйлсэд эмч, иргэн хүнийхээ хувьд баярлалаа гэж хэлье. Цар тахлын аюулын галын шугаман дээр тэмцэж яваа цагаан нөмрөгт баатрууд, эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, төрийн албан хаагчдадаа болон төр засгаа дээдэлдэг ард иргэддээ баярлалаа. Би багтайгаа нэг өдөрт хоёр мэс засал хийж амждаг. Үхэл, амьдралын заагаас хоёр монгол хүнээ аварч үлдээдэг. Хүмүүсийн талархлын нулимстай харцыг мэдрэх хамгаас сайхан. Энэ бол мэс заслын эмчид байдаг сайхан мэдрэмж. Харин хоёр хүнийг элэг бүтэн үлдээж амждаг нэг өдөрт 12 монгол хүн хорт хавдраар амиа алдчихсан байна. Хоёр хүнийг элэг бүтэн үлдээж чаддаг ганцхан өдөрт 16 хүн хорт хавдрын хожуу үеийн онош сонсчихсон байна. Нэг жилд 6000 гаруй монгол хүнд хорт хавдраар өвдөж, 4800 гаруй монгол хүн амиа алддаг. Монгол Улс нэг бүтэн сумын дайтай хүн амаа ганцхан жилд алдаж байна. Энэ тоо бүрийн цаана эрдэнэт хүний амь бий. Би заримдаа Францын мэс заслын академийн гишүүн, доктор, гавьяат эмч гэж дуудуулахаасаа санаа зовж, элэг минь эмтэрдэг. Хэрвээ би гайгүй эмч юм бол яагаад элэг нэгт ахан дүүс минь мянга мянгаараа хагацал амсах ёстой юм бэ. Үр дагавартай нь тэмцэхээс гадна уг үндэс, шалтгаантай нь үндэсний хэмжээнд, төрийн бодлогоор аймаг, дүүрэг бүрт урьдчилан сэргийлэж, цагт нь оношилдог бүхэл бүтэн тогтолцоог босгож байж монгол хүний зовлонг нимгэлж чадна. Арван хүний долоо нь хожимдож оройтсон гэх онош сонсож байна. Ирэх дөрвөн жилд арван хүний долоо нь хожимддог биш цагтаа оношлуулдаг болох даалгаврыг заавал биелүүлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилд эрс нэмэгдэж, шинэ эмнэлгүүд үүдээ нээсээр байгаа ч элэг бүтэн Монголын төлөө хийх ажил их байна. Ерөнхий сайдын багт, МАН-д эрүүл мэндийн салбараа улам сайжруулах иж бүрэн жор, төлөвлөгөө бидэнд байгаа. Бид 76-уулаа 200 мянган гишүүн дэмжигчийн сэтгэлийг өвөрлөж, 3.3 сая иргэний итгэлийг авч, төр улсынхөө төлөө зүтгэх их үйлсийн гараан дээр зогсож байна. Биднийг, Ерөнхий сайдын багийг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрүүл монгол хүний төлөө, элэг бүтэн Монгол Улсын төлөө зүтгэе гэв. ХаринГал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө гуай жендэрийн мэдрэмжтэй төрийн бодлого, хөгжлийн хандлагыг хэрэгжүүлж эхэлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахдаа төрүүлсэн хүүхэд бүрийнхээ тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулдаг болсонд нэн талархаж байгаагаа хэлсэн. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний бодлогоор сүүлийн 30 жилд байгаагүй олон эмэгтэй МАН-аас УИХ-д сонгогдон ажилласан.Энэ удаагийн сонгуульд МАН ахмад, залуу үеийн алтан хэлхээг бөхлөх, мэдлэг туршлага, ноён нуруу ёс зүйтэй олонд танил болсон гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлсний дотор 16 эмэгтэй нэр дэвшээд байна.Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжихийг уриаллаа. Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд фермэрийн аж ахуйн эрхэлдэг Б.Дорждэрэм тулгамдсан асуудлуудаа шийдэхэд анхаарч өгөхийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч үгээ хэллээ. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоныхон фермэрийн аж ахуй эрхэлж, нийслэлчүүдийг цэвэр сүүгээр хангадаг. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй, 800 үнээний ферм гэж байхад Б.Дорждэрэмийн аав, ээж маань малын их эмч, зоотехникчээр ажилладаг байжээ. Ферм хувьчлагдсанаас хойш иргэд, малчид дор бүрнээ хувийн өмчтэй болсон ч нэгдсэн бодлого алдагдсанаас малын үүлдэр, угсаа доройтойж, нэг малаас авах мах, сүүний гарц муудаж, өвс тэжээлийн хүрэлцээ, хангамж муудсан. Фермэрүүд тасралтгүй хөдөлмөрлөж байгаа ч орлого нь зарлагаасаа давж чадахгүй байна.Тйимээс энэ мэт олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж үгээ хэлж буйгаа онцлов. Харвардын их сургуулийн төгсөгч,UNLOCKподкастын хамтран бүтээгч О.Батнайрамдал,2016-2020 оны парламент Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд авчирч, шинэчлэл хийж чадсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Алсын хараа 2050 хөгжлийн баримт бичгийг баталснаас харагдах бөгөөд 2020 оны сонгууль бол зөвхөн дөрөв биш ирээдүйн 30 жилийн түүхийг тодорхойлох түүхэн үйл явдал гэв. Ерөнхий сайд болон түүний Засгийн газар их ажлыг эхлүүлж, дэлхий даяар тархсан коронавирусийн халдварыг дотооддоо тархаалгүй хяналтдаа авч, хүнс, нефть, эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах зэрэг олон шинэчлэлийн суурийг тавьсан. Энэхүү ажлуудыг дуусгах, цааш улам бэхжүүлэх боломжийг өгөхийн тулд У.Хүрэлсүхийн багийг сонгохыг залуустаа уриаллаа.

Танилц: СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/цахим системд анх удаа бүртгүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрынhttp://www.xacxom.iaac.mnцахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу өнөөдөр байршуулав. Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.

БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй

Өнөөдөр Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол улс, БНСУ-ын харилцаа Иж бүрэн түншлэл-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд 30 жилийн ойтойгоо золгож байгаад баяртайгаа буйгаа илэрхийлсэн. Улмаар хоёр орны КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм. Элчин сайд Ли Ё Хун Монгол улс дэлхийд КОВИД-19 халдвар авсан хүний тоогоор дэлхийн хамгийн бага оронд тооцогдох байх. Ялангуяа Орос-Хятад хоёр гүрний дунд байдаг ч халдварын тохиолдол бага байгаа нь яалт ч үгүй Засгийн газар, Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж харж байна. Энэ 6 сард Монгол Улсад сонгууль болно. Манай улсын парламентын сонгууль өнгөрөгч 4 дүгээр сард болсон. Солонгос улсад сонгуультай холбоотой КОВИД-19 халдварын тоо нэмэгдэж гараагүй. Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан хэмээн онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Элчин сайдын зүгээс энэ сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх захиалгат нислэгийн талаар хөндсөн юм. Тэрээр Манай улсад 35 мянган Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байна. Үүн дотор хууль бусаар оршин суугаа иргэд их байгаа тул дээрх хоёр нислэгт эдгээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье гэлээ. Монгол Улсын Шадар сайд Ноён Элчин сайдад Монголын төр засгийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр Бурхны авралаар, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол улс өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байна. Гэхдээ тайвшрах шалтгаан огтхон ч байхгүй. Манай улс олон мянган иргэнээ татан авч байна. Төдий хэрээр эрсдэл өндөр болно гэсэн үг. Сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс би санаа зовж байна. Ялангуяа залуучуудын дунд эрсдэл өндөр байна. Тиймээс бид сая сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гаргалаа. Тухайлбал уулзалтад оролцогчдын хоорондын зай 1.5 метр байх ёстой зэргийг зааж өгсөн. Энэ журмыг гаргахдаа Солонгос улсын парламентын сонгуулиас ихээхэн туршлага судалж тусгасан гэлээ. Өнөөдрийн уулзалтын үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материалыг Улсын Онцгой комисст хандивласан. Тодруулбал, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эд материал болох 2050 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 2000 ширхэг нүдний шил, 200 ширхэг усны гутал, 160 ширхэг автомакс ариутгагч зэрэг багтжээ. Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар БНСУ-д КОВИД-19 халдварын бүртгэгдсэн 11,579 тохиолдол, нас барсан 273 тохиолдол байгаа бол 10,446 хүн эдгэрсэн мэдээлэл байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Багаараа Баянзүрх дүүрэгт өөрчлөх, шинэчлэх ажлуудыг хийнэ

Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид өнөөдөр Намын дарга У.Хүрэлсүхээс албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Морин цагт Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийсэн албан ёсны үйл ажиллагааны нээлтийг МАН-ын дарга У.Хүрэлсүх нээж, монгол түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр, Туурга тусгаар төр улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон байгуулах гэж байна. Миний бие одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байхдаа зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байна. Шударга ёсны төлөө тэмцэгч Ерөнхий сайд байх болно. Би улсынхаа эдийн засгийг, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд болно гэдгээ хэлж байсан. Тэр зорилгоосоо нэг ч алхам ухралгүй, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллалаа гэсэн юм. Улмаар, их өсөлтийг авчирсан энэхүү амжилтаа ирэх жилүүдэд илүү томоор бүтээхийн төлөө багаараа хүчээ нэгтгэн ажиллана гэдгээ онцоллоо. Энэ үеэр Улсын Их Хурлын 23 дугаар тойрогт Баянзүрх дүүргээс нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа нэр дэвшигчийн үнэмлэхээ Намын дарга У.Хүрэлсүхээс гардаж авлаа. Х.Булгантуяа хэлэхдээ 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд МАН хүн амын дийлэнх хувь нь оршин сууж буй Улаанбаатар хот руу чиглэсэн маш зоримог мөрийн хөтөлбөр боловсруулсан. Намын дарга ч намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг, хамт олноо сонгож авахдаа онцгойлон анхаарлаа. Манай тойрогт гэхэд НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, Сангийн сайд Х.Булгантуяа миний бие баг болон нэр дэвшиж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Сангийн Дэд сайдын хувьд төсөв санхүүг хэрхэн яаж хуваарилах, эдийн засгаа сэргээх боломж нөхцөл, ажлын байр яаж нэмэгдүүлэх вэ зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллалаа. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчийн хувьд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Манай дүүрэгт өөрчлөх, шинэчлэх, хийх ажил маш их байна. Миний эмээ, өвөө Баянзүрх дүүрэгт 20 гаруй жил амьдарсан. Би ч энд бага насаа өнгөрүүлсэн учраас дүүргийнхээ зовлон, жаргал, асуудлуудыг сайн мэднэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт мэдлэг, чадвартай хүмүүс баг болж, нэр дэвшиж байгаа. Манай нам дүүргийн бүх шатанд баг болон хамтран ажиллаж чадвал хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн тулгамдсан олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой хэмээлээ. Нэр дэвшигч Х.Булгантуяагийн хувьд гадны хоёр ч томоохон сургуульд бакалавр, магистрын зэрэг хамгаалсан мэргэжлийн эдийн засагч. Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн чухал яам болох Сангийн яаманд Дэд сайдаар ажиллаж төсвийн үргүй зардлыг багасгах, тодотголгүй төсөв батлах, мөн Монгол Улсын гадаадад төлөх ёстой өр, бондын эргэн төлөлтөд анхаарч, салбартай манлайлж, санаачилгатай ажиллаж чадсан мэргэжлийн эдийн засагч юм. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.