Т.Ганболд: Бие даагч нар төрийг цэвэршүүлэх процессийн гол хүч болно
2020-06-02 13:48:13 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигч, Алтан Дорнод Монгол компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболдыг СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авах үед нь товчхон ярилцлаа.
Шууд: МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт. Тусгаар тогтнолын ордон...
2020-06-02 12:10:40 Нийтлэгдсэн: Улс төрЛ.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
2020-05-29 18:46:27 Нийтлэгдсэн: Улс төрСахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаад АН-ын даргын зөвлөх З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт хүч үзэхээ эртнээс зарласан. Ингэснээр тэрбээр өдгөө Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр болоод байгаа юм. Нэгэн цагт Дархан-Уул аймгийн АН-ыг удирдаж явсан тэрбээр З.Энхболдтой эртнээс үл ойлголцсон бөгөөд 2016 онд Төрийн ордонд болсон Эдийн засгийн чуулган-ы үеэр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод дургүйцлээ илэрхийлэн оймс шидсэнээ олны анхааралд өртсөн нэгэн. Энэ цагаас хойш Зика даргынхаа шүдэнд зуугдсан тэрбээр өдгөө АН-д ямар ч харьяалалгүй болсон. Улмаар нэгийнхээ гомдлоор хууль, шүүхийн байгууллагад үе үе дуудагдах болсон тэд ийнхүү нэг тойрогт өрсөлдөх хэмжээнд өс зангидсан яваа. Л.Наранбаатарын хувьд АН-ынхан нэр дэвшигчдээсээ 100 ба түүнээс дээших сая төгрөг хураасныг ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар ч хуульд дэнчин гэх нэршил байхгүй атал Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчин, нэр дэвшигчдээсээ зуу, зуун саяыг татан төвлөрүүлснийг эрс эсэргүүцэж буй хүмүүсийн нэг. Тийм ч учраас тэрбээр АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг хүсьехэмээн цахим орчинд уриалга гаргажээ.
100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
2020-05-29 18:31:10 Нийтлэгдсэн: Улс төрНамдаа зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олж авахын тулд эхний ээлжид 100, нэмэх нь 300-400 сая төгрөг тушааж байж мандат авсан 76 хүн өдгөө сонгуулийнхаа бэлтгэл ажилд орсон. Сонгуульд зарцуулах бус нэр дэвших эрхээ авахын тулд хэдэн зуун саяыг төлсөн олигархууд ард түмнээс тав, арван мянган төгрөгийн хандив гуйж буй нь үнэмшилгүй санагдаж байгаа учраас олон нийт ийнхүү бухимдаж байгаа бололтой. 100 саяыг намдаа төлчхөөд одоо мянган төгрөг ард түмнээсээ гуйх чинь ариун явдал уу, АН-ын зуу, зуун саяынхан ард түмнийхээ өгсөн хандиваар сонгуулийн зардлаа босголоо гэж попрохгүй байхыг хүсье гэх мэтээр твиттер болон фэйсбүүкт сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Үнэхээр ч АН-ынхан энэ удаад мөнгөний сонгууль явуулахаар сэтгэл шулуудсан нь илт байгаа. Ингэхдээ хууль зөрчихөөс ч эмээхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН жилийн өмнөөс эхлэн сонгуульд горилогчдоосоо 100 сая төгрөг хураахаа мэдэгдсэн. Харин горилогчид нь энэ мөнгийг ах, дүү, найз нөхөд болон дэмжигч фэнүүдээсээ авсан хэмээн эхнээсээ ил тодоор зарлачихсан. Гэтэл АН-ын удирдлагууд хоёр дахь шатны гэрээ хийх нэрийдлээр энэ мөнгөний хэмжээг 300-400 саяар нэмэгдүүлэн авсныг ҮБХ-ны гишүүд нь олон нийтэд дэлгэчихсэн. Ердөө энэ процесс нь АН сонгуульд оролцох бэлтгэл хангахаас авахуулаад хууль зөрчсөн гэдгийг бүрнээ илэрхийлчхэж байгаа юм. Учир нь сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор авсны дараа хандив цуглуулж эхлэх учиртай. Энэ бол Сонгуулийн хууль дахь зохицуулалт. АН-ын горилогчдын намдаа тушаасан мөнгийг хандиваар цуглуулсан гэж үзвэл хуулийн хугацаанаас өмнө татан төвлөрүүлсэн учраас илтэд хуулийн зөрчил болно. Нөгөө талаас сонгуульд нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөг байх учиртай. Эс бөгөөс АН-ын хурааж авсан 100 саяыг татвар гэж үзвэл мөн л хууль зөрчинө. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуульд зааснаар намд зориулж өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арав, хувь хүнээс нэг сая хүртэлх төгрөг байна гэж заасан байдаг. Тэр бүү хэл, ийм хэмжээний мөнгийг нэг удаа л өгөх боломжтой. Давтан өгвөл хууль зөрчинө. Ингээд үзэхээр АН-ын зуу, зуун сая төгрөг аль ч талаасаа хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Ингэж хууль зөрчөөд зогсохгүй, их мөнгө цацаж байж сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан АН-ынханд хандив өгөх хүн олдохгүй бололтой.
Манай улс ФАТФ-ын Саарал жагсаалт-аас албан ёсоор гарчээ. Тодруулбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас Саарал жагсаалт-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу нь өчигдөр орой гарсан байна. Ингэснээр ФАТФ-аас Монгол Улсыг Саарал жагсаалт-аас гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар албан ёсны мэдээллийг өглөө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсыг Саарал жагсаалт-д оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавраа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Манай улсад ФАТФ-аас хэд хэдэн шаардлага тавьсныг бид бүрэн биелүүлсэн буюу хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Тухайлбал, Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнесийн салбарынхны хяналт, үйл ажиллагаа хангалтгүй байна гэж ФАТФ дүгнэсэн. Тодруулбал, үнэт металл, үнэт чулуу эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн. Үүний дагуу бид алт, үнэт металл эрхлэгчдийг бүртгэлжлүүлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгосон. Мөн хуульч, нотариатчидтай холбоотой бүх зохицуулалтыг тусгай хууль гарган хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын төвшинд яллах дүгнэлт гаргах ажиллагаа Монголын хувьд учир дутагдалтай байна гэж үзсэн. Энэ тухайд тодорхой ажлыг хийж байгаа гэдгийг манай хууль, хяналтын байгууллагууд болох АТГ, цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийнхэн бүх мэдээллээ өгч, тайлангаа хамгаалсан. Монголын төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны хүчинд Саарал жагсаалт-аас гарч чадлаа. Гуравдугаарт, өнгөрсөн нэгдүгээр сард Бээжинд болсон тайлангийн хурлын үеэр дутагдалтай байна гэж үзсэн нэг зүйл нь НҮБ-ын санкцтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд байсан. Үүнийгээ бид маш тодорхой болгож, авч хэрэгжүүлсэн. Ингээд үлдсэн гурван асуудлаа манай улс амжилттай хамгааллаа. Нэмж хэлэхэд, өнөө өглөө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Фитч агентлагаас хэвээр үлдээснээ зарласан гэдгийг мөн дуулгая гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй