Казакстан улсаас эх орондоо ирэхээр 1000 гаруй иргэн хүсэлт явуулжээ
2020-05-29 09:45:23 Нийтлэгдсэн: Улс төрКазакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өчигдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн. Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна. Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Ташрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
МАНАН бүлэглэлийн “мөнгө угаагч” О.Цогтгэрэл төрд шургалах уу ?
2020-05-28 17:15:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсад улс төр, бизнесийн томоохон бүлэглэл бий болсон. Тэд аль өнгөтэй өөдтэй бизнесийг булааж, хэрхэн дарамт шахалт үзүүлснээр гартаа оруулдаг талаарх баримт, нотолгоо эхнээсээ ил болж эхэллээ. Тодруулбал, анх Ice mark гэх нэртэйгээр зайрмаг үйлдвэрлэж байсан жижиг компани ТЭСО групп болтлоо гэрлийн хурдаар томорч, сүүний үйлдвэр бус өдгөө барилгын салбар төдийгүй уул уурхай руу хүртэл хүч түрэн орж ирсний цаана ямар учир байна вэ. МАНАН бүлэглэлийн мөнгийг угааж, арвижуулсныхаа хүчинд өнөөдрийн ТЭСО групп бий болсон талаар товч сайт дөрвөн ч кейсийг дурдан, баримтаар баталгаажуулж, нийтэд цацлаа. Энэ бүлэглэлийн арга тактик тун энгийн. Эхлээд хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж, эрхшээлдээ оруулснаар бизнесийг нь булаадаг байна. Жишээлбэл, Чоно группийн эзэн Т.Энхболдсодон, Дорнын говь-ийн Б.Дэлгэрсайхан, Тэнгэр холдинг компанийн Х.Анхбаяр, Алтан дорнод Монгол-ын Т.Ганболд зэрэг олон арван бизнес эрхлэгчийг МАНАН бүлэглэлийнхэн дарамталж, эрхшээлдээ оруулж байжээ. Тухайлбал, дээрх компанийн эздийг хоёр сараас нэг жилийн хугацаатай барьж хорьсон жишээ ч бий. Тэгвэл ТЭСО-г томруулах ажиллагаа хэрхэн өрнөсөнтэй танилцъя. Чоно группийн эзэн Т.Энхболдсодонг 2013 оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, АТГ-ын дэд даргаар Б.Хурц, Монгол Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжав, нийслэлийн Засаг даргаар Э.Бат-үүл нар ажиллаж байв. Харин тэдний цаана өнөөх л сахал хэмээх Д.Эрдэнэбилэг байсан гэдэг. Эдгээр хүн бол МАНАН бүлэглэлийн гол төлөөлөл. Тэд Т.Энхболдсодонг 14 хоног хорьсны эцэст гэнэт сулласан байдаг. Ингэхдээ түүний 2011 онд байгуулсан Ногоон цэцэрлэг жим компанийг ТЭСО группийн Сайнжаргал гэх хүний нэр дээр шилжүүлэн авсан байна. Өдгөө тус компани Сайнжаргалын охин Болорын нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ногоон цэцэрлэг жим компани барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2013 оны арван хоёрдугаар сарын 3-нд буюу Т.Энхболдсодонг сулласнаас хоёр сарын дараа хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Т.Энхболдсодонгийн Скай парк плаза компанийн нэр дээр байсан Маршал таун-ы хажуу талд байрлалтай 2.1 га газрыг Ногоон цэцэрлэг жим компанид шилжүүлэн авчээ. Өөрөөр хэлбэл, гэнэт хоригдсон Т.Энхболдсодонгийн газрыг барилгын зураг төсөлтэй нь хамт МАНАН бүлэглэлийнхэн ийнхүү булааж авчээ. Өдгөө Т.Энхболдсодонгоос булааж авсан тус газарт ТЭСОкорпораци тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарал татна. Тодруулбал, тухайн газарт өдгөө Монголын хамгийн тансаг зэрэглэл, өндөр өртөг бүхий Скай гарден хотхоныг барьж байна. 350 айлын орон сууцны ам метрийн үнэ 6-8 сая төгрөг бөгөөд 106-440 ам метр хэмжээнд хэлбэлзэнэ. Ингээд бодохоор тухайн хотхоноос орон сууц худалдан авахад хамгийн дээд үнэ нь гурван тэрбум 200 сая төгрөг болно.Нэг их наяд төгрөгийн өртөг бүхий томоохон төслийг ТЭСОкорпораци гардан гүйцэтгэж буй түүх энэ. Нэг ёсондоо тэд МАНАН бүлэглэлийн мөнгийг угаагч нь ТЭСО корпораци болох нь ийнхүү нотлогдож байна. ТЭСО корпораци сахалД.Эрдэнэбилэгтэй хэрхэн холбогддог вэ? ТЭСО группийн хувьцаа эзэмшигч ах, дүү нар МАНАН бүлэглэлийн гар, хөл болох нь энэ хэсгээс илүү тодорхой харагдана. 2011 онд сахалД.Эрдэнэбилэг Баюуд майнинг гэх компанийг хэд хэдэн хүнтэй хамтран байгуулжээ. Тухайлбал, тус компанийн хувьцаа эзэмшигчид Айрон металс, Тэсо трейд, Импрал майнингзэрэг компани багтсан байдаг. Эдгээр компанийн эздийг харвал алдарт МАНАН бүлэглэлийнхэн гарч ирнэ. Импрал майнингкомпани сахалД.Эрдэнбилэгийнх. Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нар Баюуд майнинг компанийн хувьцаа эзэмшигч төдийгүй Д.Баатар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд лицензийн бизнес рүү орсон байдаг. Улмаар тус компани хилийн зурвас дээр хэд хэдэн алтны лиценз авсан байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт орших Шивээт улаан уулын ар сүүжийн алтны шороон ордынXV 007674 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх эрхмүүд хамтран эзэмшдэг. Ингэж лиценз эзэмшихэд нөлөөлсөн гол хүмүүсийн нэг ньТЭСО группийн О.Сайнбуян бөгөөд тухайн үед тэрбээр Эрдэнэс Монгол-ын захирлаар ажиллаж байсан юм. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэл Эрдэнэт-ийн 49 хувийн бүлэглэл болон АН-д шургалсны жишээ энэ юм.Товчхондоо мафижсан МАНАН бүлэглэлийн томоохон төлөөлөл болох О.Цогтгэрэл өдгөө төрд шургалахаар АН-аас Увс аймагт УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртлөөд байна. Төрд гарч, Монголын ард түмний баялгийг өөрийн гар, хөл бологсдоор дамжуулан булаах оролдлогоо О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн болсноор хэрэгжинэ хэмээн төлөвлөсөн бололтой юм. ТЭСО группын бондын дээрэм АН 2012-2016 онд засгийн эрхийг барьж байхдаа үлэмж хэмжээний мөнгөөр туйлсан байдаг. Үүний нэг жишээ нь олон төрлийн бонд босгосон явдал. Монгол Улс анх удаа олон улсын зах зээлээс таван тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсний эхнийх нь Чингис бонд. Тэд 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий бондыг олон улсад арилжаалсан байдаг. Энэ мөнгөөр төмөр зам барихаас авахуулаад хатуу хучилттай авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Гудамж зэрэг олон төсөл, хөтөлбөр боловсруулахаар болсон нь АН-ынхан төрийн мөнгөнөөс цавчаа хийх том боломжийг бүрдүүлсэн гэхэд болно. Энэ үед ТЭСО-гийн О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэ боломжоо мэдээж ашигласан. Монгол Улс 2013 оноос эхлэн жил бүр хуурай сүүний импортын хэмжээг тав, таван хувиар бууруулж ирсэн нь дотоодын үйлдвэрлэгчид төдийгүй иргэдээ бодсон шийдвэр байв. Мөн 2017 онд шингэн сүүний импортыг зогсоосон нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бас нэг том алхам хэмээн тухайн үеийн эрх баригч АН-ынхан тайлбарлаж байлаа. Энэ тайлбар хэн хүний чихэнд үнэхээр эх оронч сонсогдоно. Харамсалтай нь энэ эх оронч тайлбарын цаана ТЭСО корпораци бондын мөнгийг жинхэнэ утгаар нь угааж байжээ. Тодруулбал, Чингис бондын мөнгөнөөс хоногт 100 тонн шингэн сүү боловсруулаад зогсохгүй нэг цагт 500 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах нэрийдлээр долоон тэрбум төгрөгийг ТЭСО корпораци бондын мөнгөнөөс авчээ. Гэвч тэд сонгон шалгаруулалтад оролцохдоо амласан шигээ хуурай сүүг халах бус эсрэгээрээ хуурай сүү импортлогч болсон байдаг. Шаардлагатай түүхий эдээ дотоодын үйлдвэрлэгчид буюу малчдаас цуглуулж авахын оронд амар хялбарыг нь бодож жил бүр гаднаас мянга мянган тонн хуурай сүү оруулж ирдэг болжээ. Гэсэн атлаа Голден милк хуурай сүүгээ ОХУ-ын Казахстан, Киргиз болон БНХАУ-ын зах зээлд нийлүүлж эхэллээ гэж сурталчилж байсан цаг саяхан. Угтаа тэд хуурай сүүний импортыг халах зорилготойгоор бондын мөнгөнөөс авсан атлаа монгол төрөөс гаргасан шийдвэрийн эсрэг ажиллаж эхэлсэн нь энэ.Төрийн мөнгөнөөс халаасалж, өргөжин тэлж буйТЭСО-гийн үнэн түүх нь. Харин одоо тэд төрийн толгойд гарч, ард иргэдийг хууран мэхлэх замаар шулах их ажилдаа ханцуй шамлан оржээ. Олны мэдэхээр өдгөө ТЭСО-гийн томоохон бизнес нь Сонгинохайрхан 37 дугаар хороонд баригдсан Содон хороолол. Тус хорооллыг барьсан газар нь анх Эрэл-ийн Б.Эрдэнэбатынх байсан гэдэг. Тэрбээр Чингис бондын мөнгөнөөс 23 сая ам.долларыг ямар ч барьцаа, хөрөнгөгүйгээр зээлж авсан ч өнөөдрийг хүртэл энэ мөнгөө төлж чадалгүй хууль шүүхийн байгууллагын хаалга татаж яваа нэгэн. Барьцаа хөрөнгө, элдэв шаардлагагүйгээр их хэмжээний зээл авч чадсан тэрбээр МАНАН бүлэглэлийн ТЭСО-д одоогийн Содон хорооллын томоохон газрыг өгчихсөн гэдэг. ТЭСО ЖДҮ хөгжүүлэх сангаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулжээ О.Сайнбуянгийн Азийн говь компани. Энэ компани ЖДҮ-г хөгжүүлэх сангаас хоёр ч удаа зээл авчээ. Хувьцаа эзэмшигчид нь өнөөх л О.Сайнбуян,О.Цогтгэрэл нар. Тус компани 2009 оны арван хоёрдугаар сард ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн зээл авчээ. Мөн 2016 онд О.Сайнбуягийн найзуудын хамт эзэмшдэг Поликстрал гэх компаниар ЖДҮ-гийн сангаас хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах нэрээр 600 сая төгрөгийн зээл авч байжээ. Мөн 2018 онд ЖДҮсангаас 650 сая төгрөгийн зээлийг дахин авсан байгаа юм. Зээл авсан даруйдаа буюу 2018 оны зургаа дугаар сарын 11-нд ТОСК-тай 07 тоот гэрээ байгуулан 272 ам метр талбай бүхий таван давхар үйлчилгээний объектын суурийг худалдан авах гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь ЖДҮ-гээс авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үг. Тэд ЖДҮ-гээс хэд хэдэн зээл авсан ч ТОСК-оос объект худалдаж авсан нь энэ. 2012-2015 онд ЖДҮ-гээс зээл авсан О.Сайнбуян Эрдэнэс Монгол-ын захирлаар ажиллаж байв. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Үүнээс үзвэл төрийн алба хашиж байсан эрхмүүд давуу байдлаа ашиглан жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-гийн зээлээс дураараа авч байсан нь энэ. Үүнийхээ төлөөсөнд тэд АН-д их хэмжээний хандивыг ч өгдөг байжээ. Тодруулбал, 2013-2016 оны АН-ын санхүүжилтийн тайланд ТЭСО-гийн зүгээс 100 гаруй сая төгрөг хандивлаж байсан баримт бий. Гэхдээ тухайн үед АН одоогийнх шиг горилогчдоосоо 100 саяыг нэхдэггүй байсан ч ТЭСО-гийнхон өгдөг байсан байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулиар ТЭСО АН-д их хэмжээний мөнгө өгч байсан гэх мэдээлэл ч байдаг. Үүнийхээ төлөөсөнд энэ жилийн УИХ-ын сонгуульд ТЭСО-гоос хоёр ч хүн нэр дэвшихээр 100 саяа тушааснаас нэг нь сугарч, О.Цогтгэрэл мандатаа аваад байна. МАНАН бүлэглэл, Чингис бонд, ЖДҮ гээд төрөөс хусч болох бүхнийг хуссан ТЭСО-гийн босс ийнхүү улс төр шургалахаар зүтгэж эхэллээ. Дээр дурдсан баримтуудаас үзвэл МАНАН бүлэглэлийн бүх булхай, луйварт ТЭСО-гийнхон холбогдсон байгаа юм. Үүнийхээ хүчинд ч өдгөө Увсад нэр дэвших мандатаар шагнуулаад байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд буюу арваад жилийн турш төрд гарахаар улайран зүтгэж ирсэн О.Цогтгэрэл ба ТЭСО корпорацын өдийг хүрсэн түүх энэ. Ямартай ч тэр төрд гарвал МАНАН бүлэглэл улам өргөжиж, хүрээгээ тэлээд зогсохгүй төрөөс хэрхэн хулгай хийж болох талаар практик ойлголттой нэгэн төрийн бодлого боловсруулагчдын эгнээнд нэгдэх нь.
Т.УУГАНБАЯР: МАН ХАНДИВЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОЖ, ЗӨВ ЖИШИГ ТОГТООЛОО
2020-05-28 12:21:29 Нийтлэгдсэн: Улс төрМАН УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлээд байгаа билээ. Сонгуулийн зардлаа хуулийн хүрээнд бүрдүүлэх зорилгоор зарласан хандивын аяныг дэмжиж буй МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн банкны 340102000012 тоот дансанд хандив өргөхдөө регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ заавал бичих ёстой. Аль нэг мэдээллийг нь бичээгүй тохиолдолд хандив дээрх данс руу шилжихгүй аж. Хандивын эх үүсвэр гэдэгт цалин, хүүхдийн мөнгө, хадгаламж гэх мэт ямар эх үүсвэрээс өгч байгаагаа бичих юм байна. Холбогдох хуульд заасны дагуу иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандивлах боломжтой. Хүчээ нэгтгэх хандивын аяны талаарх мэдээллийг Монгол ардын намын пэйж хуудсаар дамжуулан Live-аар хүргэж байгаа билээ. Энэ сарын 26-ны байдлаар 2300 гаруй иргэн, 40 орчим хуулийн этгээд буюу байгууллага хандив өргөжээ.Аяны талаарх мэдээллийг хүргэх үеэр улс төр судлаач, доктор Т.Ууганбаяртай ярилцсаныг хүргэж байна. -МАН сонгуулийнхаа зардлыг бүрдүүлэхийн тулд хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлсэн. Улс төрийн нам, эвсэл гишүүд, дэмжигчдээсээ хандив авах нь хэр зүй зохистой вэ? -Сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч дэвшүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод ойлгуулж, таниулахын тулд ямар нэгэн хэлбэрээр сурталчлах, орон нутгийн нэр дэвшигчид тойрогтоо очиж ажиллах гэх зэргээр тодорхой үйл ажиллагаа явуулж, тэр хэрээр зардал гардаг. Тиймээс сонгуульд зарцуулах санхүүжилтийг босгох асуудал бий болдог. Иймд дэлхий нийтийн жишгээр гишүүд, дэмжигчдээсээ хандив авах боломжтой. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Дэлхийн зарим улс оронд ямар нэгэн хээл хахуулиас сэргийлэхийн тулд улс төрийн сонгуульд оролцож буй намуудад төрөөс нь санхүүжилт олгодог. Жишээлбэл, Польш улсын хувьд эхлээд нам, эвсэл, нэр дэвшигч нь зардлаа гаргачхаад эргүүлээд түүнийгээ төр засгаасаа авдаг. БНСУ-ын хувьд арай өөр онцлогтой. Зарим тохиолдолд төрөөс сонгуулийн зардлаа авч болдог. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд төрөөс санхүүжилт олгодог. Манай улсын хувьд Улс төрийн намын тухай хуулиар авч үзвэл, ийм боломж, бололцоо бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгох зохицуулалт байдаггүй. Тиймээс тухайн нэр дэвшигч, намыг сонговол Монголд өөрчлөлт шинэчлэлт хийж, хөгжил дэвшлийг бий болгоно гэж бодож байвал хандив өргөж, дэмжих нь зүйтэй. -Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдээсээ хандив авч буй тохиолдолд гарч болох ямар нэгэн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? -Улс төрийн хээл хахуулийн асуудал гарч ирэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд улс төрийн намууд санхүүжилтийн эх үүсвэрийг ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлж, холбогдох хуульд энэ талаар тусгасан байдаг. Жишээ нь, БНСУ-ын хувьд Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн нэр дээр данс үүсгэдэг. Гэхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлж, орж, гарч буй мөнгийг ил болгох хууль эрх зүйн орчин бусад улс оронд бий. Харин манай орны хувьд ийм орчин хараахан бүрдээгүй. Ийм тодорхойгүй нөхцөлд улс төрийн ууган хүчин бусад намдаа үлгэр дууриал болж, сонгуулийн хандивын дансыг ил тод нээж, бүх мэдээллийг нь өдөр бүр хүргэж байгаа нь хяналтыг олон нийтийн хэмжээнд аваачиж буй явдал. Мөн данснаас дансанд шилжүүлэх байдлаар хандив авч, санхүүжилтээ бүрдүүлэх нь маш том үлгэр дууриал. Банк бол хараат бус байгууллага тул бүх гүйлгээ нь нарийн хяналтад байдаг. Бусад улс төрийн нам, эвсэл ч гэсэн МАН шиг хандивын дансаа зарлаж, орлогынх нь мэдээллийг олон нийтэд ил тод хүргэвэл Монголын улс төрд зөв жишиг тогтох юм. -АН сонгуулийн зардлаа бүрдүүлэхийн тулд дэнчин гэдэг байдлаар нэр дэвшигчдээсээ 100 сая ба түүнээс дээштөгрөгийгтатан авсан. Улс төр судлаачийн хувьд энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ? -Сонгуульд оролцоход тодорхой хэмжээнд санхүүжилт гардаг тул зардлаа бүрдүүлж буй нэг арга байх. Гэхдээ мэдээлэл нь ил тод биш учраас ард түмэн ихээхэн хардаж байгаа. Дэнчин хэлбэрээр хэчнээн хүнээс хэр хэмжээний мөнгө авсан талаараа зөвхөн сонгогч, олон нийтэд мэдээлэхээс гадна намын гишүүддээ энэ талаараа тайлагнах ёстой. Шилэн байснаар ямар нэгэн эрсдэл, хардлага, сэрдлэгээс сэргийлэх бүрэн боломжтой. -Улс төрийн намууд ямар нэгэн нэршлийн дор их хэмжээний мөнгө татах аль эсвэл хандив зарлаж, гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэлийн дэмээр сонгуулийн зардлаа бүрдүүлэх нь ямар үр дагавартай байдаг вэ? -Олон улсын практик туршлага бий. 1990-ээд оны үеэс дэлхий нийтэд өөрчлөлт гарсан. Тэр үеэс коммунист, авторитар дэглэмтэй боловч капиталист эдийн засагтай байсан Зүүн Европын орнууд ардчилал руу орж, шилжилт хийсэн. Энэ үеэс эхэлж улс төрийн намуудад төлөвшил явагдаж, холбогдох хуулиудыг нь гаргаж эхэлсэн байдаг. Тиймээс зарим улс оронд олон нийтээс төдийгүй бизнесийн байгууллагаас хандив авахыг хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэтэл энэ нь ихээхэн эрсдэл дагуулсан. Жишээ нь, Польш улсад нэгэн бизнесийн байгууллага их хэмжээний хандив өгснөөр эргээд тэр компанийг монополь болоход дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн тохиолдол бий. Тиймээс Польш улс Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, бүх төрлийн хандивыг хориглосон түүхтэй. Иймд дэлхийн улс орнууд хандивыг олон нийтийн хяналт дор, дээд хязгаарыг нь тогтоох зарчмыг баримталдаг болсон. Тухайн улс төрийн намд их хэмжээгээр мөнгө өгч буй хүмүүст тодорхой хэмжээний ашиг сонирхол байна л гэсэн үг. Ямар зорилгоор өгч байгаа, тэр мөнгө нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэх зэргээр олон асуудал гардаг. Тиймээс улс төрийн намууд бусад улс орны туршлага, жишээнээс сургамж авч, сонгуулийн санхүүжилтээ хуулийн хүрээнд, олон нийтийн хяналт дор бүрдүүлэх нь зүйтэй. С.Юмсүрэн
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр (2020.05.27) гарчээ. Тодруулбал, Дэнжийн 1000 орчмоос 8-12 насны 10 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд байрлах усан толионд сэлж тоглож байгаад дөрвөн хүүхэд нь эндсэн байна. Хүүхдүүд 14:00 цагийн орчимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж тогложээ. Улмаар 17 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад хүүхдүүд живсэн талаарх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Ослын газарт Онцгой байдлын аврагчид ажиллаж, цогцсыг гаргаад байгаа юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тавдугаар сарын 10-нд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх авто замын ажилтай танилцах үеэрээ сэндвич барих зөвшөөрөл авсан нэр бүхий компани нь барилга зөвшөөрөлгүй барьсныг зогсоох шийдвэр гаргаж, зөрчлөө арилгах даалгаврыг мөн өгөөд байсан аж. Барилгын ажил нь аюулгүй байдлыг хангахгүй байна гэдгийг ч анхааруулсан байна. 2014 онд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар Хан талст ХХК-д 3.36 га газар олгожээ Туc газрыг 2014 онд Э.Бат-Үүлийн 01/2129 дугаартай захирамжаар Наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг ашиглуулсан байдаг. Хан талст компани нь төслөө 2014 оноос төслөө хэрэгжүүлж байсан бөгөөд сүүлд Эргийн тохижилт нэрээр тохижилт хийж байсан байна.Тохижилтын ажилд мэргэжлийн байгууллагаас удаа дараа шалгалт хийж байжээ. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг анхааруулж байсан аж. Гэвч Хан талст компани төслөө хэрэгжүүлэх явцдаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хүүхдүүд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын талийгаач охины дурсгалд зориулан байгуулсан Сарангэрэл сан-нд мөн л их хэмжээний газар ашиглуулахаар захирамж гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл хэдэн гацуур тарьснаас өөр тохижилтын ажил хийгээгүй байна. Ханталст ХХК хэнийх вэ? Ханталст компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг. Ш.Бат-Энх нь мөн Хурдны зам компанийн үүсгэн байгуулагч, захирал нь. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа. И.Нарантуяа АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Тэрээр Ханталст, Хурдны зам зэрэг компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Ц.Гомбосүрэн: Бие даагчид олноор гарч ирвэл бид шинэ зовлон амсана
2020-05-27 12:48:20 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон буюу 208 хүн бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн. Энэ нь улс төрийн намын нэр хүнд унасантай холбоотойгоос гадна улс төрд цус сэлбэх шаардлага бий болсноос үүдэлтэй хэмээн бие даагчдын төлөөлөл тайлбарлаж буй. Гэтэл Монгол Улс парламентын засаглалтай, улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг барих тогтолцоотой. Түүнчлэн өнгөрсөн онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх тухайд бодит алхам хийж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг тусгаж өгсөн. Ийм нөхцөлд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч олшрох, улмаар төрийн эрх барих дээд байгууллагад олноор сонгогдвол ямар үр дагавартай вэ. Энэ тухайд төр, нийгмийн зүтгэлтэн болон төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ удаад Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэн Өдрийн сонин-д байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давлагаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ. Баахан бие даагч олонх болоод гараад ирвэл тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна. Бид шинэ зовлон амсана. Гэхдээ тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Харин сайн, муу нь жич асуудал. Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой. Одоогийн сонин сэтгэлзүй газар авч, манайхан туйлшрах дуртай юм чинь нэг мэдсэн баахан бие даагчийг сонгочихвол баларна даа гэж хувьдаа санаа зовж сууна. Ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт байх ёстой гэж би бодож байна. Тийм ч учраас шинэ парламентууд муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлбал бид сайнаа үзэхгүй хэмээжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй