МАН засагласан дөрвөн жилд Монгол Улсыг өрийн дарамтаас гаргажээ

Нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй энэ үед өнгөрснийг хамтдаа дүгнэе. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд улс төрийн ууган хүчин МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсноор засгийн эрхийг барих томилолтыг ард түмнээс өвөртөлсөн. Дараагийн сонгууль хаяанд ирсэн энэ үед эрх баригч намын дөрвөн жил ба дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх цаг болжээ. МАН засагласан дөрвөн жилд ард түмэнд амласнаа ажил хэрэг болгож чадсан уу. Тэд энэ удаагийн сонгуульд ард түмнээр дүнгээ тавиулна. Тиймээс бид Амлалт ба хэрэгжилт сэдвийн хүрээнд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг салбар бүрээр дүгнэхээр болов. Эхний удаад эдийн засагт чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэхээр амлалт өгсөн хийгээд хэрэгжилт нь хэчнээн хувьтай, ямар үр дүнтэй байгааг дүгнэх болно. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН нийт таван бүлэг, 31 дэд бүлэг, 316 зорилт бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байжээ. Эдгээрийг том зургаар нь дүгнэхэд өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 82.8 хувийн биелэлттэй гарсан байна. Бидний энэ удаад онцолж буй сэдэв болох эдийн засгийн чиглэлийн амлалтын биелэлтийг үзвэл 78.6 хувийн биелэлттэй гарчээ. МАН 2016 онд эдийн засагт чиглэсэн 96 зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Учир нь тухайн үед манай улсын эдийн засаг тэг зогсолт хийсэн байв. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд засгийн эрх барьсан АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, хасах руу оруулсан төдийгүй Монгол Улс дефольт зарлахдаа тулсан хүнд үед УИХ-ын ээлжит сонгууль болсон юм. Тийм ч учраас ард түмнээс үнэмлэхүй итгэл хүлээсэн Ардын намынхан эдийн засагт чиглэсэн бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Харин тэд энэ чиглэлээр юу хийж, дэвшил гаргах тухайд ямар заалтыг, хэрхэн тусгаж байв. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхвөл Бид өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин урамшууллыг өсгөж, өрхийн дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдралд, эдийн засагт, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно хэмээн бичиж байжээ. Энэ бол МАН-аас эдийн засагт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлогын арга хамжээний ерөнхий дүр зураг. Харин одоо эдгээр амлалт амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнийг харъя. УИХ-ын 2016 оны сонгуулиас жил гаруйнхны дараа Монгол Улсын эдийн засгийг сэхээнээс энгийн тасаг руу шилжүүллээ хэмээн албаныхан дүгнэж байв. Учир нь тухайн үед эдийн засаг хасах баланс зааснаас гадна улсын төсвийг таван хэсэгт хуваасан, улсын өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн, иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон байв. Харамсалтай нь Эдийн засгийн хөгжлийн сайд нь Монгол Улсад өр байхгүй. Өр гэдэг үгийг өглөг гэх үгээр сольё хэмээн эрүүл хүнээс гарамгүй тайлбар хийж суусан цаг саяхан. Гэтэл бодит байдалд Монгол Улс Чингис бондын 1.5, Дим сам бондын нэг, Гэрэгэ бондын 800, Хуралдай бондын 600, Мазаалай бондын 500 сая ам.доллараас гадна Кредит свийс банканд 250 сая ам.долларын өртэй болчихоод байв. Ингэж гадаад болон дотоодоос авсан 400 гаруй өрийн бичгийг АН-ынхан Ардын намын Засгийн газарт өвлүүлсэн байдаг. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн сахилга батыг чангатгаж, бүсээ чангалан зүтгэсний хүчинд АН-ын засгийн үед тавьсан 8.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулжээ. Энэ бол гурван сая иргэн тус бүрт 2.8 сая төгрөг олгоход хүрэлцэх хэмжээний мөнгө байсан юм. Ямартай ч ийнхүү МАН засагласан дөрвөн жилд манай улс өрийн дарамтаас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөж, хоолойд тулсаних өрийг цэгцэнд нь оруулаад байна. 2016 онд засгийн эрх авсан МАН-ынхны явуулсан бодлогын үр дүнд оны сүүлчээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн байдаг. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. Улмаар 2019 онд уул уурхайн салбарын экспортоос хамааран өсөлт саарч, 5.1 хувь болсон. Харин 2019 оны сүүлийн саруудын үзүүлэлтүүдийг тооцсоны үндсэн дээр Монголын эдийн засаг энэ 2020 онд 5.6 хувиар өснө гэсэн таамаглалыг Дэлхийн банкнаас, 6.1 хувиар өснө гэсэн таамаглалыг Азийн Хөгжлийн банкнаас дэвшүүлж байв. Ийнхүү МАН-аас эдийн засагт авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, эдийн засаг жигд өсөлтөөр урагшилж байсан ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас дан ганц Монгол төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл учраад байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг бататгаж чадсан учраас нэг жилийн хүндрэлийг даваад гарах чинээний болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж буй. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харвал хямралыг даван туулах болон татварын зохистой орчин бүрдүүлэх, татварыг хөнгөвчилж, энгийн болгох тухайд төдийгүй бизнесnau дэмжих зорилтын хүрээнд томоохон ахиц дэвшил гарчээ. Бодит ажил хэрэг болсон бодлогын арга хэмжээнүүдийг тоймлон хүргэе. Хямралыг даван туулах зорилтын хүрээнд -Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэв -ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тохирсноор төсвийн орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулсантай холбоотой гадаад валютын албан нөөцийн хэмжээг 2018 оны жилийн эцэст 3.5 тэрбум, 2019 оны эцэст 4.3 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэв -Төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлэв -2016 онд гадаад валютын албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар байсныг 2017 оны аравдугаар сард 1.7 тэрбум ам.долларт хүргэж, валютын нөөцийг гурав дахин нэмэгдүүлэв. -Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэв -Хариуцлагатай, ил тод, нээлттэй хэмнэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлэв -Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 оны арванхоёрдугаар сард 19.7 хувь байсан бол 2017 оны мөн үед 19, 2018 оны арванхоёрдугаар сард 17 хувь байсан бол 2019 оны арваннэгдүгээр сард 16.8 хувь болгон бууруулав Татварыг хөнгөвчилж, зохистой орчин бүрдүүлэх хүрээнд -Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сард шинэчлэн батлав -Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгж жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болгов -Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлөх нөхцөлийг бүрдүүлэв -Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгон нэмэгдүүлж, 164 аж ахуйн нэгжийг хамруулахаар болов -Нийслэлээс 500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөхөөр болов. Үүний дагуу 50 хувийн хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 аж ахуйн нэгж, 90 хувийн хөнгөлөлтөд 8100 иргэн, 55 аж ахуйн нэгжийг хамруулав -Жилд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдуулах аж ахуйн нэгж бол жилд хоёр удаа тайлан гаргах боломжтой болов. Татварын тайлан алдаатай, зөрүүтэй бол татвар төлөгчид мэдэгдэж гурав хоногийн дотор залруулах боломжтой болов -Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүй залруулах боломжтой болов -Татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол шууд буцааж, аж ахуйн нэгж рүү шилжүүлэх зохицуулалттай болов -Татварын өрийг төлж барагдуулах хугацаа хоёр сая байсныг хоёр жил болгон нэмэгдүүлэв -Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-аас дээш хувийг экспортод гаргаж буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжиж эхлэв ХАОАТ-ын буцаан олголтын хүрээнд -Амьдран суух зориулалтаар анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт олгодог байсныг зургаа болон нэмэгдүүлэв -Ипотекийн зээлийн хүү өдгөө найман хувь. Хэрвээ иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авч байр авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцаан олгох боломжтой болов -Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв -Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбумаас бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулав Бизнесийг дэмжих зорилтот ажлын хүрээнд -Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв -Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль болон татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр эсхүл нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгах ажлыг хийж байна -Хөдөө орон нутагт, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих Бүсийн хөнгөлөлт-ийн бодлого хэрэгжүүлэх хуулийг батлав -Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв -Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Малын генетик нөөцийн тухай, Бэлчээр хамгаалах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн Дриймерс нэгдлийн төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инноваци нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлэв. Уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцсон. Стартапуудыг төрөөс хэрхэн дэмжих тухай бодлогын төслөө боловсруулснаа залуу бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад өгсөн. Тус төслийг хэрэгжүүлэх боломжийг судлаж, ажил хэрэг болгоход бэлтгэн шийдвэрлүүүлэхийг ГХ-ны сайдад даруй үүрэг болгосон. УИХ, ЗГ-ын түвшинд инновацийн тухай хуулийг батлан гаргасан ч хэрэгжилт удааширалтай хангалтгүй байгааг хэлж байв. Иймд дагалдах журмууд болон бусад хуулийг гаргахын зэрэгцээ мэдээллийн технологийн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар анхаарна гэлээ. Орчин цагт бодит орон зайнаас илүү дижитал орон зай нь нийгэм түүний хөгжил, хүн төрлөхтний харилцаа, оршин буйд илүү үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Монгол Улсыг стартапуудын хязгааргүй чөлөөт бүс болговол энэ салбарын хөгжилд шууд дэмжлэг болох болно гэх санал ч уулзалтын үеэр гарч байв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Улсын онцгой комиссоос оруулж ирсэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-ийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Эргэн сануулахад, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Улсын онцгой комиссын 22 дугаар хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тус хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаварыг УОК-ын гишүүд, ард иргэддээ чиглэл болгосон юм. Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад: 1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах; 2. КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна; 3. Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах; 4. Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байуулах бэлтгэлийг хангах; 5. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх; 6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Амны хаалтаа зүүцгээе аяныг үргэлжлүүлэх; 7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх; 8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах; Иргэд олон нийтэд: 1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй. 2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа. 3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх. 4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж уриалсан юм. Мөн хуралдаанаас цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-ийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтосон байдаг.

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Энэ үеэр COVID-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа. Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусийн цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. COVID-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд Монголын ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гаргаад байсан юм. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлнэ Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлнэ. Энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээнЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ

УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов. УОК-ын өргөтгөсөн хурлын эхний хэсэгт:2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын мэдээ, УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх чиглэлээр авч буй хариу арга хэмжээний талаар УОК-ын дарга, гишүүд, салбар хариуцсан сайд нарын мэдээллийг тус тус сонсож, комиссын гишүүд санал хэлж тодруулга авав. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн байдалтай холбогдуулан УОК-ын гишүүдэд тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгөв. Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвар авсан 141 хүн оношлогдож 33 нь эдгэж, 108 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж, гадаад улс орнуудад 32 иргэн коронавирусээр өвчилсөн нь тогтоогдож, эмчлэгдэж байна. Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж, ирсэн бөгөөд дотоодддоо халдвар тархаагүй дэлхийн цөөн улсуудын нэгэнд тооцогдож байна. ДЭМБ болон бусад мэргэжлийн байгууллагууд уг халдварт цар тахлаас хохирол багатай гарах сонгодог арга нь урьдчилан сэргийлэлт хэмээн зөвлөж, үүний тод жишээгээр манай улсыг нэрлэж байна. Иймд цаашид ч урьдчилан сэргийлэлтээ үргэлжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дахин онцолсон. Дэлхий дахинаа цар тахал дэгдэж, Монгол Улс иргэдэээх орондоо ирэхийг уриалснаас хойш 62,510 иргэн ирснээс 8300 гаруй нь 14-21 хоног тусгаарлалтад оржээ. Одоо Дэлхийн 46 улсаас 11,275 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа аж.Тусгаарлах байрны нөөц боломж зэргээ тооцон иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлж, шат дараатай зохион байгуулсаар байна гэв. ДЭМБ-аас маш өндөр эрсдэлтэй орны хувьд цар тахал дэгдлээ гэхэд хүн амынхаа нэг хувьд халдвар тархана гэж тооцож бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна. Энэ нь 32.760 хүн байх бөгөөд 112 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бэлэн байдалд шаардагдахаар тооцоо гарчээ. КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээ авч, Засгийн газраас 7 тогтоол гаргаж ажилласан байна. Хүүхдийн мөнгийг 70.000, халамжийн тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж, бага орлоготой айл өрхүүдэд үнийн дүнг хоёр дахин өсгөсөн хүнсний талон олгож, иргэд аж ахуй нэгжийн түрээсийн төлбөрийг чөлөөлж, малчдын тушаасан ноолуурын килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгож, ипотекийн болон хэрэглээний зэээлийн төлөлтийг 3-6 сараар хойшлуулж, төв банкны бодлогын хүүг 3 функтээр бууруулжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдийн импортын татварыг хөнгөлөх, улмаар тэглэх арга хэмжээ авч, цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ-аар 14 томоохон төслийг хэрэгжүүлэх эрхийг нээлгэж, шийдвэрлүүлээд байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Гадаад харилцааны сайд иргэдийг татан авах ажиллагааг дипломат шугамаар үргэлжүүлэн зохион байгуулахаа мэдэгдсэн. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-ыг 2020 оны 7 сарын 02-05-нд орон даяар зохион байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд эрхийг албажуулж нээж, өгөхийг УОК-оос хүссэн. Мөн хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгох талаар судлаж шийдвэрлэхийг Сангийн сайдаас хүссэн. Эдгээр мэдээлэл танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаварыг УОК-ын гишүүд, ард иргэддээ чиглэл болгосон юм. Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад: 1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах; 2. КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна; 3. Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах; 4. Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байуулах бэлтгэлийг хангах; 5. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх; 6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Амны хаалтаа зүүцгээе аяныг үргэлжлүүлэх; 7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх; 8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах; Иргэд олон нийтэд: 1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй. 2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа. 3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх. 4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж уриалсан юм. УОК-ын өргөтгөсөн хурлын хоёрдугаар хэсэгт:Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх түр журмын төсөл мөн сонгуулийг зохион байгуулахад болзошгүй халдвараас хамгаалахад шаардагдах зардал, БХЯ-ны харьяа ЦТЭ-т шаардагдах хөрөнгийн асуудлын талаар хэлэлцэн зарим шийдвэрийг гаргав. Найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-ийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтов. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран УОК-оос ажлын хэсэг томилж Түр журам-ын төсөл боловсруулаад байна. УИХ-ын 2020 оны сонгууль сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулжээ. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм, хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.