Монгол Ардын Нам сонгуулийн хандивын аянаа эхлүүллээ

Монгол Ардын нам УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар хандив, дэнчин авахгүйгээ мэдэгдэж, зөвхөн мэдлэг боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, төрд ажиллах чадвартай 76 хүнийг нэр дэвшүүлж, хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа бүрдүүлэхийг үүрэг болгосон. Иймд иргэд, сонгогчид, МАН-ын гишүүд, дэмжигчид хүчээ нэгтгэх хандивын аянд нэгдэж, Төрийн банкны 340102000012 дансанд хандив өгөхийг тус намаас уриаллаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая, хуулийн этгээдийн хувьд 20 сая төгрөг хүртэл байх бөгөөд банкны гүйлгээний баримтад регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тодорхой бичих ёстой. Хэрэв хандив өгсөн иргэн хуулийн этгээдийн эдгээр мэдээлэл тодорхой бус байвал хандивыг буцаан шилжүүлэх аж. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулиар дараах этгээдүүд хандив өгөхийг хориглоно гэж заасан. Үүнд: гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага; гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн; 18 нас хүрээгүй хүн; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд; үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага; байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд зэрэг багтаж буй юм. Хүчээ нэгтгэх хандивын аянаар цугларсан хандивын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй эргэн мэдээлэх юм байна.

У.Хүрэлсүхийн санал болгосон баг

МАН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад цонхоо цэлийтэл нээжээ гэж дүгнэж болох юм. Хуучин кадруудаа шинэчлэн, залуу үеэ дэмжих, олон нийтийн хүлээлтэд нийцсэн сонголтыг санал болгох, эмэгтэйчүүдийн дуу хоолойг чухалчлах тухайд У.Хүрэлсүх яалт ч үгүй дэвшил гаргажээ. Энэ тухайд статистик харвал 76 нэр дэвшигчийн 42 нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа бол 29 хүнийг анх удаа УИХ-д нэр дэвшүүлжээ. Харин 16 буюу 21.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд 78.9 хувь нь эрэгтэй, 21.1 хувь нь эмэгтэй, 60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Харин ажил мэргэжлийн хувьд 38.2 хувь нь эрх зүйч хуульч, 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 6.6 хувь нь багш, 6.6 хувь нь бусад, 1.3 хувь нь эмч мэргэжилтэй хүмүүсээс бүрджээ. УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. Тиймээс МАН эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй гээд салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэж байгаа аж. Байлдагчаас генерал, асрагчаас Гавьяат эмч, Харвард, Йеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдийг ард түмний төлөөлөл болгон илгээсэн нь энэ. Судалгааны дүн шинжилгээ, нийгэм, олны хүсэлтийг онцгойлон авч үзсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн амлалтдаа хүрсэн төдийгүй шинэ цаг үе, шинэ сорилт нөхцөлийг харгалзан үзсэнийг харж болохоор байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдийг тодруулахдаа ч энэ байр суурьтаа бат зогсож, хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа болон болж бүтэхгүйтэй нэр холбогдсон цөөнгүй хүнийг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн юм. Тухайн хүмүүс ч намынхаа удирдлагын шийдвэртэй санал нэгдсэн. Энэ бол улс төрийн намд байх том соёлын нэг буюу МАН нэг гарт зангидагдаж, зарчим, үнэт зүйлийнхээ төлөө нэг зүгт харж чаддагийг харуулсан явдал байлаа. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд төдийгүй үүнээс ч олон жил төр түшилцсэн УИХ-ын 20 гишүүн энэ удаагийн сонгуульд өнжихөөр болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нарыг нэр дэвшүүлээгүй. Ийнхүү 20 гишүүнийг энэ удаагийн сонгуульд өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд бүрдүүлэх орон зай гаргаснаас гадна олон нийтийн дунд явуулсан рейтингийн судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр байв. Тэгвэл МАН-ын шинэ дүр төрх, имижийг хэн бүрдүүлэх вэ. Салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой шинэ залуу үеийг оруулж ирэх бодлогын хүрээнд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлжээ. Энэ хүлээлтэд нийцсэн хүмүүсийн төлөөллөөс танилцуулбал Гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө хавдрын гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тэргүүлэх зэргийн өвчлөл болсон хавдартай тэмцэх шаардлага улс орны өмнө зүй ёсоор тулгараад байгаа билээ. Тийм ч учраас хавдрын өвчлөлийн уг гарвал ба эмчилгээ, оношилгоо, шаардлагатай дэмжлэг зэргийн тухайд Ж.Чинбүрэн эмчээс өөр биеэр үзсэн мэт сэтгэл гарган ажиллах хүн үгүй гэхэд болно. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон талаар эдийн засагчид төдийгүй улстөрчид ч ам уралдан ярьдаг. Энэ нь мэдээж амьдралаас урган гарсан дүгнэлт бөгөөд энэ салбарт дэлхийн хөгжлийг дагаж өөрчлөгдөх, хүндээ чиглэсэн бодлого явуулах шаардлага аль хэдийнэ бий болсон. Тэр дундаа зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр хэмжээнд байдаг манай улсад энэ тухайд реформ хийж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Тийм ч учраас энэ чиглэлээр төрд хүчтэй дуу хоолой болж чадахуйц өндөр боловсролтой, практик туршлагатай хүнээр МАН шарк Г.Амартүвшинг нэрлэлээ. Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны мэргэжилтнийг төрд ажиллуулахын тулд залуу судлаач Г.Дамдиннямыг МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшүүлэхээр илгээлээ. Цаашилбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нарын өндөр боловсрол, арвин туршлагатай залуусаар намаа төлөөлүүлэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд Улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт бий. Бий гэсний учир нь өнгөрсөн хугацаанд энэ заалт цаасан дээр бичигдсэн хэдий ч амьгүй байсаар өдийг хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд харьцангуй бага. Тэр дундаа улс төрийн намууд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэх боломжийг төдийлөн олгодоггүй байв. Ийм хуучинсаг байдалд Ардын нам шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсний илрэл нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтээс шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, тус сонгуульд МАН 16 эмэгтэйг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дээрх квотоо хадгалж үлджээ. Энэ бол Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг мөрдөж, бусад намд үлгэрлэсэн жишээ юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон. Нөгөө талаас дэлхийн чиг хандлагыг дагасан нь бас нэгэн дэвшил байлаа. Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан төдийгүй бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүмүүжил зэрэг тэр бүр олны анхааралд өртдөггүй ч өрх гэр, иргэн бүрийн өмнө тулгамдсан деталь асуудалд ч төрийн бодлого, шийдвэр дутагдаж байдаг. Гэрийн хэрэг төрийнх гэдгийн адилаар энэ бүхэнд анхаарал хандуулах эзэд нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлж буй нь олон нийтийн дундах судалгааны дүнг харгалзан үзсэн төдийгүй хийсэн ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой ажээ. Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ийм байж гэмээнэ парламентаас зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэсэн У.Хүрэлсүхийн амлалт бодит болж, МАН жанжин шугамаа алдалгүйгээр, нэр дэвшигчдээ тодруулсан. Гагцхүү МАН-ын дэвшүүлсэн бодлого хэрэгжиж, эхлүүлсэн ажил үргэлжлэх эсэх нь иргэд сонгогчдын гарт шилжлээ. М.Өнөржаргал

ЖДҮ-чин гишүүдээсээ ангижирч чадаагүй АН-ыг багаар нь дэмжихгүй байвал ямар вэ?

Улстөрийнэрх мэдэл, төрийн алба нь бусдын сайн сайхны төлөөх үйлс юм. Харин улстөрийнэрх мэдлийг зарим нэг нь өөрийн хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн шалгуураар шүүдэг. Монголчууд улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг авлига, албан тушаалын үүр болсон гэж боддог ч үүнд барьцтай, нотолгоотой баримтууд ЖДҮ-гийн хэрэг шиг бөөнөөрөө ил болсон түүх үгүй гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ. Тиймээс ч нийтэд ил тодорхой болсон энэ хэрэгт хуулийн хариуцлагаоноодоггүй юм гэхэд ядаж улстөрийн намууд нь эдгээр хүнд ёс зүйн шүүлтийг энэ удаад тавьж чадахгүй л бол өнөөдрийг хүртэл бид хүсч ирсэн авлигын хэргийг бууруулах, ёс зүйн шалгуурууддаа ахиц гаргах зэрэг асуудлууддаа дахин ухралтыгхийх болно. Энэ бол зарчмын асуудал. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн мөнгө. Энэ төсвийн мөнгийг иргэд өөрсдийн татвараараа бүрдүүлдэг. Тэгвэл энэ иргэдийн төлсөн татвар буюу төсвийг хуваарилдаг эрхэм түшээд бусдын сайн сайхны төлөө зарцуулах ёстой мөнгөө өөрсдийн болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд зориулсан нь ЗАРЧМЫН ХУВЬД БУРУУ. Ийм зарчмын асуудалд бид нийгмээрээ нэг талд гарч байж түүнийгээ бодит амьдрал дээр биежүүлж, хэрэгжүүлж байж НЭГ АЛХАМурагшилна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийгшинэчлэн батлах үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж, ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг, дунд болох тухай хуулийн төслийн танилцуулгад дурдсан байв. Өөрөөр хэлбэл,төрийн болон сонгуульт албан тушаалтнуудын хувьд бизнес эрхлэгчдийн 86 хувийнх нь боломжийг хулгайлсангэсэн үг юм. Жижиг, дунд үйлдвэрлэлнь улс орнуудын эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн банкны судалгааны үр дүнд ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40%, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Иймд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээхүртээмжтэй эдийн засгийн өсөлтийгбүрдүүлэх гол тулгуур нь болж өгнө#8221; гэж Монголбанкны судалгаанд дурдсан нь ЖДҮ-ийг дэмжих нь тухайн улс орны ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болохыг харуулж байна. ДУНДГОВЬД НЭР ДЭВШИГЧ Б.НАРАНХҮҮ БАРИМТ: УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авжээ 2. ДОРНОДОД НЭР ДЭВШИГЧ П.БАТЧИМЭГ БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авжээ

АТГ 698 нэр дэвшигчийн ХОМ-ээ бүртгүүлэх эрх үүсгэснээс 647 нь мэдүүлгээ баталгаажуулжээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой байдаг. АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна. Энэ талаарАТГНэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ. Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй гэсэн мэдээллийг өглөө. Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.

Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон. Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон, төрийн тусгай албан хаагч, ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэнч байдал, нөр их хөдөлмөрийг ойлгон үнэлж, урам зориг өгч буйн дээр, ар гэр, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлж, ажлын байраа хадгалахад дэмжлэг болох юм. Цар тахлын үеийн хорио цээр, дэглэмээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, салбар дундын зохицуулалтыг хийснээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдаж, зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцнууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой юм. Товчоор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа. Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм. Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор Буянт-Ухаа ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Чингис хаан ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв. Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.