Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан түшээдэд талархал илэрхийлэв

Улсын Их Хурлынхууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйл хэрэгтээ ард түмний эрх ашгийг эрхэм болгож, үр бүтээлтэй ажилласанхэмээн үзэжУлсын Их Хурлынгишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүндэт өргөмжлөл,Улсын Их Хурлындаргын нэрэмжит шагналыг гардуулжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хүндэт өргөмжлөл-өөр шагнаж, урамшуулав. Өнгөрсөнхаврын чуулган 34удаа хуралдсан болнамрын чуулганөнөөдрийнбайдлаар 27 удаа хуралдаад байна. Нийт 61 удаагийн хуралдаандУлсын Их Хурлынгишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа.Улсын Их Хурлынгишүүн Х.Баделхан,Улсын Их Хурлынгишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Ж.Батжаргалнарудаалсан байна.Улсын Их Хурлынчуулган, Байнгын хороодынхуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ. Нийт 61 удаагийн хуралдаандУлсын Их Хурлынгишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа. Үүний дарааУлсын Их Хурлындарга Г.Занданшатар Оюу толгой ордынашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой зүтгэл гаргаж ажилласанУлсын Их Хурлынгишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээ. Анх 2018 оныгуравдугаар сарын 23-нд баялагтаа эзэн нь байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сахиулж,Улсын Их Хурлындаргын 57 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг 18 сарын турш ажиллаж, 2019 оныарваннэгдүгээр сард Оюу толгой ордынашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг баталсан байна.Улсын Их Хурлын92 дугаар тогтоолын заалтуудын хэрэгжилт хангалтгүй байсан тулУлсын Их Хурлынгишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороогУлсын Их Хурлындаргын захирамжаар байгуулсан юм.Энэхүү Түр хорооны дээрх нэр бүхийУлсын Их Хурлынгишүүд 92 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж чадсан байна. Мөн өнгөрсөн сард Рио тинто группын гүйцэтгэх захирал Яхоб СтаусхольмтойУлсын Их Хурлындарга Г.Занданшатар уулзахдаа зөвхөнУлсын Их Хурлын92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан юм. Нийт 6 зүйлтэй тогтоолыг хэрэгжүүлснээр Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангуулах, өнгөрсөн хугацаанд тодорхой хууль тогтоомж зөрчиж,Улсын Их Хурлынбүрэн эрхэд халдаж байгуулсан Оюу толгойн далд уурхай, бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг хүчингүй болгох, цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу сайжруулах шаардлагатай байгааг талаар ярилцсан байна. ЭдүгээУлсын Их Хурлаасбаталсан 92 дугаар тогтоолын заалтуудыг Рио тинто групп гүйцэтгэжээ.Рио тинто группхууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 92 дугаар тогтоолыг барьж, Оюу толгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулсан шийдвэр гаргасан юм. Ийнхүү баялагтааМонгол хүн эзэн байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сахиулж чадсан төрийн түшээддээ талархал илэрхийлэх үеэрУлсын Их Хурлындарга Г.ЗанданшатарМонгол Улсаа тунхаглан зарласан 110 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн зуунд тусгаар тогтнолоо баталгаажуулсан бол энэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолыг олж авахын тулд хичээн зүтгэж ажиллахыг хүсье хэмээсэн юм.

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

​ УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. ЦАГ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд 10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 09.00 Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд МЯГМАР ГАРАГ /2022.01.04/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 09.00 Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 10.00 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 10.00 Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 14.00 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Их засаг танхимд 15.00 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Ажлын хэсэг байгуулах тухай /Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах/ Их Эзэн Чингис хаан танхимд 11.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох Жанжин Д.Сүхбаатар танхимд ЦАГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ХААНА 10.00 ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.01.06, 01.07/ Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл/Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох Ерөнхий сайдын мэдээлэл: Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Их хуралдай танхимд

Их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн Та бүхнийг урьж байна

​ Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Монгол эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын ололт амжилтын түүхийг бичилцэж, ажил амьдралынхаа арвин баялаг түүхийг бүтээж яваа эрхэм хүндэт нийслэл хотын иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Улиран одож буй 2021 он монгол түмний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл аж амьдралын төлөө хором секунд бүр уралдан тэмцэлдсэн амаргүй цаг хугацаа байлаа. Иймд энэ цаг хугацаанд Та бидний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, энхийн манаанд амь нас, эрүүл мэндээ умартан, үл шантран зүтгэсэн нийслэл Улаанбаатар хотынхоо нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Та бүгдийн хичээл зүтгэл Улаанбаатар хотын цаашдын хөгжлийг үүрч, дүүрч, бүтээж, удирдаж явах шинэ үеийнхний оршин байх үндэс бөгөөд энэ үйл хэрэгт мөн нэгэн сэтгэлээр хамтран зүтгэсэн цагдаа, хууль, хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн, онцгой байдал, мэргэжлийн хяналт болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үйлчилгээний байгууллагын ажилтан ажиллагсдадаа гүн талархал илэрхийлье. Та бүгдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл болон нийт улаанбаатарчуудын маань өндөр ухамсар, өгөөмөр сэтгэлийн тус дэмээр 2021 он Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байж чадлаа. Учир нь, 2021 онд Та бид хамтдаа Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, хүнд суртлын үүр уурхай болох зөвшөөрлийг цуцалж, хотын иргэний эрх, үүргийг тодорхойлж чадлаа. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүллээ. Уг хууль болон Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-г улаанбаатарчуудынхаа санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Ингэхдээ нийт 30 мянга гаруй иргэнийг хамарсан санал асуулга зохион байгуулж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон нь иргэн төвтэй Улаанбаатар хотыг хөгжүүлэх Та бидний хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болсон нь Улаанбаатар хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр бөгөөд эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг боллоо. Мөн УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна. Иймд улаанбаатарчууд Та бүхэндээ хууль, эрх зүйн хувьд болон эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэх шинэ Улаанбаатар хотын ирээдүйн шинэ эхлэл болсон 2022 оны мэндийг хүргэе. Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Та бүхэн 74 нэр төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Нийслэл хотын бүтээн байгуулалт эрчимжиж, түгжрэлийг бууруулах бодит ажлууд хийгдэж эхэлнэ. Шинэ зам, шинэ төмөр зам, шинэ барилга, шинэ хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Иймд 2021 онд хуульчлагдаж, 2022 оноос хэрэгжиж эхлэх ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн Та бүхнийг урьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе. ИРГЭН ТӨВТЭЙ ИХ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

“Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

​ Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд (2021.12.30) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, сайд нарын хамт гишүүдийн асуултад хариулсан. Ингээд чуулганы үдээс хойших хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол зохион байгууллаа

​ УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Нийтийн сонсголд УИХ-ын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, төлөөллүүд болон ажиглагч, оролцогчоор бүртгүүлсэн 15 иргэн оролцлоо. Нийтийн сонсголын эхэндНЗДТГ-ынХууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр,ЦЕГ-ынХуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа,ХЭҮК-ынгишүүн Г.Нарантуяанар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх танилцуулгыг хийв. ЦЕГ-аасЖагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөрчил, давхардлыг арилгах саналыг дэвшүүлэв. Мөн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхээ эдлэх хэлбэрийг баталгаажуулах, төр, иргэн хоорондын харилцан, хамтран ажиллах дэг горим болон жагсаал, цуглаан зохион байгуулахтай холбоотойгоор нутгийн захиргааны болон бусад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой тусгах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар хуулийн хэрэгжилтийн танилцуулга хийх үеэрээ онцлон дурдлаа. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа танилцуулгынхаа үеэр тайван, хүчирхийллийн бусаар явуулж буй жагсаал цуглааныг хамгаалах, дэмжих, боломж олгох үүднээс тус хуулийг сайжруулах, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг гарцаагүй тохиолдолд хязгаарлах үндэслэл, журмыг маш тодорхой хуульчлах, жагсаал, цуглааныг сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийгМУ-ыниргэн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх үр дүнтэй баталгаа болгоход чиглэгдсэн тодорхой таван саналыг дэвшүүлэв. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Д.Ганбат болон бусад оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Сонсголын хааж УИХ-ынгишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ, МУ-ынЕрөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан хүний эрхийн үндэсний чуулганд тавигдсан илтгэлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаал цуглаан зохион байгуулагчид, хөдөлгөөнүүдийн зүгээс өгсөн саналуудыг үндэслэн өөрийн санаачилсан хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл боловсруулагдаад Засгийн газрын хуралдаанаар орохоор бэлтгэгдэж байгаа. Цаашдаа эдгээр хуулиудыг нэгтгэн батлуулахад онцгой анхааран ажиллана. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх батлан гаргаснаас хойш нийтдээ таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан хэдий ч төрийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх, жагсаал цуглаан хийх эрхээ эдлэхэд өөр ашиг сонирхлоор жагсаал, цуглаан зохион байгуулснаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх, нийгмийн хэв журам алдагдах зэрэг тохиолдлууд гарч байсныг бид эргэн санах учиртай. Иймд төрийн нэрийн өмнөөс нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс чиг үүргээ биелүүлж байгаа цагдаагийн эрх, үүргийг тодорхой болгох, бүртгэж байгаа Засаг даргын эрх үүрэг болон хүсэлт илгээсэн байгууллага, хөдөлгөөнүүдийн хариуцлагыг тодорхой болгож өгөх шаардлага байна гэдэг нь өнөөдрийн сонсголоос тодорхой болж байна. Мөн хил хязгаараа тодорхой болгох, төрийн үйлчилгээгцахимжуулахтайхолбогдуулан заавал биеэр бус цахимаар хүсэлтээ өгөх, хуулийнхийдэл, давхцлыг арилгах, жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг нэртомьёоныхувьд тодорхой болгожангилахзэрэг иж бүрэн зохицуулалтыг хийх шаардлагатай байна хэмээв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.