З.Энхболдын ээлжит тактик ил болов уу

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа, бие даагчид 801-ээс дээш гарын үсгээ цуглуулах хугацаа эхэлж байна. Бие даагчдын хувьд УИХ-ын сонгуулийн хуульд Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна гэж заасан. Ингэхдээ мөн л санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу өнөөдрөөс гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгавар болгох юм. Тэгвэл улстөрийн намууд мөн өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчээ тодруулах хуралдаанаа хийж эхлэх учиртай. Эрх барьж байгаа МАН-ын хувьд нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа энэ сарын 15, 16-ны өдрүүдэд товлоод байгаа. Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигчээ тодруулах ҮБХ-ны хурлаа тавдугаар сарын 15-нд хийхээр болсон. Өнөөдрөөс УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн зарим хүмүүсийн тойргууд тодроод ирлээ. Тухайлбал, Баянзүрхэд өрсөлдөнө гэж байсан Т.Ганболд Дархан Уул аймагт өрсөлдөхөөр болж, 800 хүний гарын үсэг цуглууж байгаагаа зарлав. Мөн хуульч М.Ичинноров Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт өрсөлдөхөө цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тэгвэл Сонгуулийн бэлтгэл ид өрнөж байгаа энэ цаг үед УИХ-ын сонгуульд өрсөлдөх зарим нэгэн хүмүүсийн арга заль улам нарийсч байна гэхэд хилсдэхгүй болов уу. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Эл эрхэмсүүлийн хэд хоногт Дархан уул аймаг руу бараг л жим гаргаж, тус аймагт өрсөлдөхөөр бэлтгэл базааж буй дүр эсгэн, нүүр хуудастаа Дарханы зам, Дарханы МАН-ын дампуу хувьчлал гэсэн цуврал лайвууд хийж, Дарханыханд ая тал засч эхэлсэн. Гэтэл З.Энхболд Зөвлөх сурсан зангаараа халз өрсөлдөхөө зарласан Э.Бат-Үүл нарын хүмүүсийг төөрөгдүүлж, сүүлээ хавчсан нохой шиг зугтаж байгаа нь энэ аж. Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд, Ардчиллын эсрэг тэмцэж буй хүн бүртэй тэмцэх ёстой гэж шулуухан хэлсэн Э.Бат-Үүлээс айсандаа тэрбээр ийн жүжиглэж яваа гэх бор шувуу ч нисч явна лээ. Сураг дуулах нь З.Энхболд өрсөлдөгч нараа энэ мэт явуургүй аргаар сонгуульд оруулахгүй байх тактик хэрэглэж байгаа бөгөөд тэрбээр энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр тохироо хийсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

100 саяын горилогчид

2020-05-08 11:58:10 Нийтлэгдсэн: Улс төр
100 саяын горилогчид

Баян-Өлгий аймаг БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 6 ГОРИЛОГЧ 2 ТЭРБУМ 217 САЯ ТӨГРӨГ АН-Д ТӨЛНӨ Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн. Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын гавьяат эмч Б.Бесин, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Шандос, УИХ-ын гишүүн Д.Мурат, Монистройэра ХХК-ийн захирал Р.Гажаев, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр 100 сая төгрөгөө урьдчилан төлсөн. С.Эрдэнийн халаасанд нийтдээ 600 сая төгрөг төлсөн эдгээр горилогчид 5 сарын 10-наас өмнө тус бүр 202,7 сая төгрөг буюу нийлбэр дүнгээрээ 1.2 тэрбум тушаана. Үүн дээр урьдчилж төлсөн 600 саяыг нэмэхээр 1 тэрбум 816 сая төгрөг болж байна. Дараа нь Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх албан ёсны 3 нэр дэвшигчээс авах мөнгө дахиад 608.1 сая. Нийт дүн нь 2 тэрбум 217 сая төгрөг болж байна. Тэгвэл С.Эрдэнийн халаас руу 2 тэрбум 217 сая төгрөг шургуулан нэр дэвшихээр горилж буй эдгээр 6 нэр дэвшигч хэн нь хэн бэ? 1. Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен. Хувийн эмнэлэгтэй. Гэвч сүүлийн үед түүнийг хахуул авч олон хүнийг группт оруулдаг, эндээсээ асар их ашиг олдог гэсэн хэл ам дэгдээд байна. Тодруулбал, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдэж байгаа хэрэгт холбогдоод байгаа. 2. Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан. Дэд сайд байхдаа албан тушаалаа ашиглан ИНЕГ-ын тэтгэлгээр өөрийн хүү Б-г АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр сургахаар явуулсан хэргээр АТГ-т шалгагдаж, хариуцлага хүлээсэн. 3. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос оюутны холбоогоор гарч ирсэн. Улс төр болон төрийн албаны талаар туршлага тун нимгэн. Түүний аав аймагтаа зочид буудал, рестран ажиллуулдаг, бийлэгжүү нэгэн учраас хүүгийнхээ сонгуулийн зардлыг ёстой нөгөө гэрээ зараад ч хамаагүй гаргаж өгөхөөр шийдсэн гэнэ. 4. Монистройэра ХХК-ийн захирал Р.Гажайв. Барилгын компанитай. АН-ын үед томоохон тендерүүд авч бэлжсэн. 5. УИХ-ын гишүүн Д.Мурат. УИХ-д дөрвөн жил суухдаа бөгс бөөрний хэрүүлээрээ хамгийн их алдаршиж, ичимдэг эрхтнээ ил гаргаж, охид хүүхнүүд айлгасан, хамгийн увайгүй гишүүдийн нэг. 6. УИХ-ын гишүүн асан А.Бакей. УИХ-ын гишүүн болонгуутаа эхнэрээ төрийн яаманд ажилд оруулж, төрсөн нутагтаа бүхий л ах дүү нараа дарга болгон томилж нутагтаа асар их нэр хүндээ алджээ. Тодруулбал А.Бакей гишүүн болсныхоо дараа төрсөн дүүгээ Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын дарга, төрсөн ах нь Цэнгэл сумын засаг дарга гэх мэт албан тушаал авч, аймгийг ах дүү нарын хувийн компани болгон хувиргаж байжээ.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Тэрбээр Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийнхээ санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна. Газрын эрхийн дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр 47 байршил тусгагдсанаас 12 байршилд ялагч тодрон үлдсэн 35 байршилд хуваарийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Цаашид газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүднээс газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, газруудын байршил, тоо хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэмж батлах зайлшгүй шаардлагатай болоод байна гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, бусад харьяа газар, агентлагуудаас төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг аваад нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батална Мөн хуралдаанд Нийслэл хотын нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батлах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэсэн юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны журамд тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Газартай холбоотой асуудалд нухацтай хандаж, амьдралд нийцсэн бодитой шийдвэр гаргах ёстой. Цаг үеээ дагаад журам өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ дүүргүүдийн газрын дарга нарыг дуудаж уулзан, хууль эрх зүйн хэлтсийнхэнтэй зөвлөлдүүлэх шаардлагатай хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.К.ШОЙГУТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5дугаарсарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчирхад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийн хэзээ ч мартахгүйг онцолж баярын мэнд дэвшүүллээ. Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахалын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, мөн Хувьсгалт Монгол гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгасан. Мөн Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монгол Улсын цэргийн алба хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж Н.Энхболд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг дахин урилаа. Түүнчлэн сайд нар хоёр орны цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа, 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтөд уялдуулж төлөвлөгөөг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

“Мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүснийх нь төлөө АН-ынхан С.Эрдэнээс зугтаж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг үед АН-ын гишүүд нэр дэвшигчдээ сонсохоос ч ичиж байна. С.Эрдэнэ дарга горилогчиддоо эхнээс нь 100 сая төгрөгийн босго тогтоосон нэр дэвшигчиддээ мөнгөөр нэр дэвшигч гэсэн пайз зүүчихээд байгаа билээ. 100 сая + нь мөнгөний нэр дэвшигч болж, мэдлэг, боловсролтойчууд нь мөнгөгүйчүүдийн тоонд орж эхнээсээ бие даацгаасан. Энэ намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягаас эхлээд ардчиллын анхдагч Э.Бат-Үүл хүртэл уугуул намаасаа татгалзаж, бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. АН-ын дэд дарга нь хүртэл бие даан нэр дэвшсэн. Эдний хувьд мөнгөгүй гэхээсээ илүү С.Эрдэнэтэй эрх мэдэл булаацалдан шөргөөцөлдөж бие даасан гэж ярьж байна. Намын дэд дарга, экс дарга нар нь бие даан нэр дэвшиж намынхаа эсрэг өрсөлдөхөөр болсонтой холбоотойгоор өнөөдрийг хүртэл АН-аас, намын дарга С.Эрдэнийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлээгүй. Намын удирдах дээд байгууллага ҮБХ-ны хэд хэдэн гишүүн С.Эрдэнийн 100 сая төгрөг болон нэмж авах 300-500 сая төгрөгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Үр дүнд нь хэдэн халтар таван цаасаа аваад зайлаарай хэмээн хөөгдөж нэр дэвших эрхгүй хоцорсон. Харин бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн МАН-ын дарга асан, Ерөнхий сайд хүртэл өндөр албыг намынхаа буянаар хашиж асан Н.Алтанхуяг, Ардчиллын Улсын баатар Э.Бат-Үүл, эдүгээ АН-ын дэд даргын албаас чөлөөлөгдсөн эсэх нь албан ёсоор мэдэгдээгүй байгаа бие даагч Б.Дэлгэрмаа нар чимээгүйхэн бие даагчдын эгнээнд шилжсэн. Ингэснээр тэд одоогоор хөөгдсөн, хасагдсан нь тодорхойгүй байгаа ч АН-аас биш С.Эрдэнэ даргаас зугатан эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн үзэж байна. Гэвч намын эсрэг өрсөлдөж буйнх төлөө Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа наын дарга нартаа С.Эрдэнэ ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаа нь АН хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагагүй байгааг харуулж байна. Хэдхэн хоногийн дараа сонгуульд оролцох 19 нам, эсвэл нэр дэвшигчдээ зарлана. АН-аас хэн ч нэр дэвшсэн бай С.Эрдэнээр толгойлуулан сонгуульд оролцож буй нь өөрөө ялагдал хэмээн ардчилагчид үзэж байгаа аж. Учир нь одоогийн АН нам биш Эрдэнийн компани шиг мөнгөний хойноос улайрч гишүүдээ 100 саяар үнэлэн нэр дэвшүүлж байгаа нь АН-аас нэр дэвшигчдэд Мөнгөний нэр дэвшигч гэсэн пайзыг хүссэн ч үл хүссэн ч зүүчихээд байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.