Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо

Коронавирусийн дэгдэлтийн үед Эдийн засгийг дэмжих хүрээнд Засгийн газраас багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Цар тахлын тухай хуулийг өнгөрсөн сард баталсан бол Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр баталлаа. Ингэснээр зорилтот бүлэгт чиглэсэн дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Үүнд шаардах санхүүжилтийг энэ жил зохион байгуулах байсан спортын тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөр зэргийг зохион байгуулах байсан мөнгөнөөс гаргах шийдэлд хүрчээ. Засгийн газрын тогтоолын хүрээнд иргэдэд ямар боломж нээгдэж байгааг тодруулъя. Нэгдүгээрт:0-18 насны бүх хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийн 80-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дөрвөн хүүхэдтэй айл бол энэ хугацаанд сард 400 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэлээ. Хоёрдугаарт:Амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд төрөөс сар бүр 16 мянган төгрөг олгодог байсан бол үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, 32 мянган төгрөг болголоо. Уг шийдвэрийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ. Гуравдугаарт:Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эцэг эх болон одой иргэдэд төрөөс олгодог тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэр ийг энэ сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ Дөрөвдүгээрт:Малчдын ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов.

Ч.Хүрэлбаатар: 793 тэрбумыг хэмнэгдсэн төсвөөс гаргана

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд Засгийн газраас нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр ✅0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг болголоо. Дөрөвдүгээр сард олгосон 30 мянган төгрөг дээр нэмж 70 мянган төгрөгийг ойрын хугацаанд олгоно. ✅төгрөгийн хүнсний талон олгодог байсныг 32 мянга, хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болголоо. Насанд хүрсэн 122.3 мянган хүн, 118.2 мянган хүүхэд хамрагдана. ✅Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг өндөр настай 3600 хүний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр сар бүр 288 мянган төгрөг авна. Хөгжлийн бэрхшээлтэй 2500, одой 116, өнчин 16500 хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж нэмж олгоно. ✅Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутам 20 мянган төгрөг олгоно. Эдгээр арга хэмжээн нийтдээ 793 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа аж. Энэ эх үүсвэрийг хэрхэн шийдсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын Засгийн газар 2016 оноос хойш төсвөө сайжруулахын тулд ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Үүний хүчинд тав, арван төгрөг цуглуулсан. Энэ боломж, нөөцөө дайчлаад шаардлагатай хөрөнгийг гаргаж байна гэж ойлгож болно гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарийвчилсан задаргааг танилцуулсан юм. Тэрбээр Эх үүсвэрийг нь бид давхар баталгаажуулсан.Тухайлбал, энэ жил манай улс Залуучуудын ногоон наадам болон Токиогийн зуны олимпийг зохион байгуулах байсан. Цар тахалтай холбоотойгоор цуцалсан учраас багагүй хөрөнгө хэмнэж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор багагүй төсөв хэмнэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын мөнгөнд хэмнэлт хийж байгаа. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зарим өрийг хойшлуулах тухай гэрээ хэлэлцээр хийчихсэн байгаа. Тиймээс гадаад зээлийн үндсэн төлбөрийн хүүгээс болон төсөвт байгууллагуудын хэмнэж болох зардлаас гаргахаар тусгасан. Цар тахлын үед хөл хорионд орсонтой холбоотойгоор хэмнэж буй зардлаасаа санхүүжүүлэхээр тооцоолсон гэлээ.

С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаан данс руу нь шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд хүүхэд бүрт сар тутам 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг тодруулга хийв.Тэрбээр, Улсын хэмжээнд 1 сая 190 мянган хүүхэд байгаагийн 94 хувь нь хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгийг 4-р сард 10 мянган төгрөгөөр нэмж, эхний 30 мянган төгрөгийг олгосон. Зөрүү мөнгийг өнөөдөртөө багтаан хүүхдийн дансандшилжүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.

Бие даагчдад битгий найд

2020-05-06 11:43:15 Нийтлэгдсэн: Улс төр
Бие даагчдад битгий найд

Ингэж хэллээ гээд бие даагчдыг сонгохгүй байх нь юу л бол. Гэвч хэлье, битгий найд. Хэдийгээр сүүлийн 30 шахам жил ээлжлэн төрийн эрх барьсан АН, МАН төдийгүй бусад жижиг-ээс нь ч нийтээрээ залхаж, найдахаа больж буй ч бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бие даагчдад бус, улс төрийн нам, эвсэлд л бий. Зөвхөн манайд ч биш, бүх улс оронд ийм л байдаг. Үүнийг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бэлхнээ батална. Бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй 200 гаруй эрхэм ч, магадгүй намаас илүү тэдэнд найдаж буй сонгогчид ч хэт романтик хүлээлтээсээ одоо ангижирна уу. ЖАВХЛАНГУУД ХЭРЭГГҮЙ Эхлээд бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй байгаа бие даагч гишүүн С.Жавхлангаас дөрвөн жилд юу хийж, ямар хууль санаачилсныг нь асуугаад үз, сонгогчид оо. Архи, тамхины бизнес эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглосон агуулгатай хуулийн төсөл санаачилсан нь түүний хувьд анхных бол ангийнх нь зарим нөхөр ЖДҮХС-гаас ойр дотнынхондоо зээл авч өгсөн дуулиан дэгдэх үеэр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан нь сүүлчийнх байв. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шуурхай шийдвэрлэхээр тусгасан уг хуулийн төслийг парламент хэлэлцээгүй. Өмнөхийг нь ч мөн адил. Харин хуралдаа суухгүй, албан өрөөндөө амьдарна гэж эрхэлж өнгөрөөсөн тэрбээр саналын эрхтэй товчлуураа эрх баригчдад худалдсан юм. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн Ардын намынхан өөр хоорондоо хагаралдаж, огцруулах, эс огцрохын төлөөх өрсөлдөөндөө түүнийг тал татаж, ашигласан. Энэ удаагийн парламентын цорын ганц бие даагч гишүүн тэрбээр сонгогдоод жил ч болоогүй байхдаа УИХ дахь намын бүлгүүдийн (тэр үед АН-ын бүлэг тараагүй байв) хуралдаан, та бүхний хууль баталж буйг хараад гуниг төрж сууна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга. Энд буй 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү гээд УИХ-ыг тараахыг шаардсан жагсаалд нэгдэж байж билээ. Гашуун ч гэсэн бодит үнэнийг ойлгосон хүн л ийм үг хэлэх байх. Дөнгөж сонгогдчихоод УИХ-ын гишүүн гэдэг энэ эрхэм нандин алба миний хувьд сандал суудал, эрх ямба гэхээс илүү хамгийн өндөр хариуцлагатай, манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг хэмээж явсан хүн шүү дээ. Таны, нийгмийн, төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье гэх уриатайгаар гишүүн болсон дуучин маань төрийн хүн, түшээгийн хэлбэр-ээ олохгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Ганц С.Жавхлангийн үйл хэргээр бие даагчдыг бүгдийг нь доош хийж байгаа юм биш. Өнгөрөгч парламентад бие даан сонгогдсон гурван гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болор-чулуун нар албан бус бүлэг байгуулж, даваа гараг бүр мэдээлэл хийж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлдэг байлаа. Харин бүрэн эрхийн хугацаа дуусахад тэд бие даагч бус, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН, С.Ганбаатар ХҮН-ын гишүүн болсон түүхтэй. 2004 оны сонгуулиар бие даагч хоёр гишүүн сонгогдсон нь Я.Санжмятав, Р.Амаржаргал нар бөгөөд тэд эцэстээ аанай л АН-даа эргэн ирсэн. ...Энэ бол улс төрийн намууд дотроосоо ч, гаднаасаа ч итгэлээ алдаж буйн нэг илрэл. Аливаа нам зохион байгуулалт, дотоод асуудлаа эргэн харах, төрийн эрх барих ажлыг намд эргэлт буцалтгүй даатгахын тулд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, тэр дундаа санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох цаг ирсний дохио... МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар анхнаасаа энэ намын гишүүн байсан нь Хөвсгөл, Дорнод аймгийн сонгогчид тэднийг дэмжиж, итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн болов уу. Гэвч тэдний хэн нь ч намынхаа гишүүнчлэлийг түдгэлзүүлэх хийгээд сэргээх, эсэхээ сонгогчдоос асууж, зөвшөөрөл эрээгүй. Гагцхүү тухайн үед МАН-ыг даргалж байсан хүнтэй л тохироо хийсэн байх, тэд. С.Ганбаатарыг ч ХҮН гэдэг намд ороод, дарга нь болоод, бас буцаад гараасай гэж бодож сонгоогүй. Тэр ч Дархан-Уулын сонгогчдоос хэрхэхээ асуугаагүй. Монголын ардчиллыг өмчилдөг АН-ын нөлөө бүхий лидерүүд болох Р.Амаржаргал, Я.Санжмятав нар нэгэн цагт бие даагчдын эгнээнд багтаж байсан ч төрхөмдөө буцах шийдвэрийг сонгогчид нь бус, тэд өөрсдөө л гаргасан. Магадгүй тэдэнд үүнээс өөр сонголт үлдээгүй байж болох. Санаачилсан хууль, зарчмын байр сууриа хамгаалж, хичээн зүтгүүлэвч үр дүн гарахгүй, намтай, бүлэгтэй, олонхтой гишүүдэд дарагдан хоцрох нь шантрах шалтгаан болдгийг үгүйсгэх аргагүй. 2008 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдээс ганцаархнаа сонгогдож байсан, 25 дугаар суваг телевизийн захирал, сэтгүүлч З.Алтай Бие дааж сонгогдсон гишүүдэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байхгүй. Амьд жишээ нь би байна. Бие дааж нэр дэвших гэж байгаа хүмүүст хэлэхэд, ганц дайчин ганцаардахгүй гээд зүтгэлээ ч үр дүн гардаггүй юм билээ. Үүнийг би дөрвөн жилийн турш мэдэрсэн. Үр дүнд хүрээгүй. Бие даагч гишүүн хуулийн төсөл боловсруулахаар Чи хэн юм бэ гэх маягаар бүгдийг нь нясалдаг. Бие даагчид сайн хүн байж болох ч УИХ-д хэн ч биш гэдгийг ойлгооч. Хайран суудал. Сэтгэлийн хөөрлөөр тийшээ орж, хайран дөрвөн жилээ битгий алд гэж зөвлөсөн байна лээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАХН-ыг төлөөлөн ганцаараа ажиллахдаа О.Баасанхүү гишүүн хамгийн идэвхтэй байсан ч эцэстээ улс төрийг томоор харж, багаар тоглохын тулд АН-ыг сонгоод байна. Ганцаар дайтах амаргүй буй заа. ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН АШИГ СОНИРХОЛ Гэвч нөгөө талаас намтай атлаа бие даан нэр дэвшсэн, дэвших гэж байгаа хүмүүст нийтэд нь хамаатай нэг дүгнэлт бий. Үүнийг УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин тун тодорхой хэлжээ. Тэрбээр намынх нь лидерүүд бие даан нэр дэвших гэж байгаа талаар байр сууриа илэрхийлэхдээ Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр ямар зарчим, үзэл санаанд тулгуурлав гэсэн дундын үнэт зүйлээс илүү хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бие даан нэр дэвших нь тухайн хүмүүсийн сонголт. Үүнийг буруутгах аргагүй ч ямар ч үед дундын үнэт зүйл, хамтаар бүтээх гэж байгаа зарчимдаа бат зогсож чадах нь улс төрийн намын төлөвшилтэй шууд холбоотой хэмээн онцолсон. Үнэхээр ч АН-аас Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Гансүх зэрэг манлайлагчаас нь гадна Ш.Адьшаа, Д.Мөнх-Эрдэнэ, Н.Соёмбо, П.Галиндэв, Д.Анхбаяр, Ц.Буянцогтоо гэх мэт цөөнгүй хүн бие даан нэр дэвших гэж буй. Энэ бол улс төрийн намууд дотроосоо ч, гаднаасаа ч итгэлээ алдаж буйн нэг илрэл. Аливаа нам зохион байгуулалт, дотоод асуудлаа эргэн харах, төрийн эрх барих ажлыг намд эргэлт буцалтгүй даатгахын тулд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, тэр дундаа санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох цаг ирсний дохио. Намуудад сонгуулиар хариуцлага тооцдог, бие даагчдын бус, төрийн бодлого хэрэгжүүлдэг, эргэх холбоотой тогтолцоо үгүйлэгдэж байгаа нь энэ. Энэ хугацаанд бидний сонгож байгуулсан долоон парламентад нийт 235 хүн бие даан нэр дэвшиж, ес нь УИХ-ын гишүүн болж байсан. Ердөө л бүлэг байгуулах хэмжээний бие даагчтай байсан гэсэн үг. Гэвч нэг удаагийн сонгуульд 200 гаруй хүн бие даан нэр дэвшлээ гээд бид хөөрцөглөн, хамаг сэтгэлээ дэвсэх хэрэггүй. Бие даагч гишүүн олон сонгогдлоо гээд санааны сайхнаас хэтрэхгүй. Бодитой, бүтээмжтэй ажиллах орон зай тэдэнд үгүй.

Д.Мөнх-Эрдэнэ: Дарангуйлагч С.Эрдэнийг шинэчилж чадаагүй залуучууд Монголыг шинэчилж чадахгүй

Намын санхүүжилт ба нэр дэвшигчдийн босго сэдвийн хүрээнд зарим улс төрийн намаас болон бие даан нэр дэвшигч залуус хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, өдгөө намын даргыгаа эсэргүүцэн, намаасаа түдгэлзээд буй Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Түүний байр суурийг ишлэл байдлаар хүргэж байна. -Монгол Улс ардчилсан сонгуулийг долоон удаа явуулчихаад байна. Гэтэл сонгууль болгоноор мөнгөний асуудал яригддаг. Мөнгөтэй л бол амьдрал сайжирчих юм шиг олигархиудыг сонгож ирлээ. Тэд дандаа намын халхавчин доор сонгогдож ирсэн. АН-ын нэг кэйс ярихад, АН-ын дарга С.Эрдэнэ ойр дотнын хүмүүсээ нам руу, улстөрд оруулж ирсэн, замаа алдсан. Ард түмэн ийм зүйлээс залхаж байна. -Үнэндээ АН шинэчлэгдэж чадаагүй. Намаа шинэчилж чадаагүй байж улсаа яаж шинэчлэх юм бэ. Шинэчлэл хийхийн тулд санхүүжилт шилэн, ил тод байх ёстой. Олиграхиудаас мөнгө авахгүй гэчихээд яаж санхүүгээ босгох гээд байгаа юм. С.Эрдэнэболд бид хоёр 100 сая төгрөгөө тушаасан. Гэхдээ би саяхан намаасаа гарсан. -Би хадгаламжнаасаа 100 саятөгрөгөө гараад өгчихсөн. Намайг дэмждэг 30,40 уяач байна. Нэг хурдан адуу 3, 4 сая төгрөгийн ханштай болчихсон шүү дээ. Уг нь надад тэр хэмжээний мөнгө байна л даа. Би хууль зөрчиж 100 сая төгрөг төлөөгүй. Харин татвараа урьдчилж төлж байгаа хэрэг. Манай нам барууны үзэл баримттай, ил тод нам. Гэтэл дарга нь коммунист дарангуйлагч. Гэр бүлийнхээ гишүүдийг нам руу чихчихсэн. -Татварт бүртгэгдсэн мөнгөнөөсөө сонгуулийн мөнгөө босгох ёстой. Би 1000 найзаасаа 1000 төгрөг гуйхаас ичиж байна. 100 найзаасаа нэг сая төгрөг гуйхаас ичиж байна. Хэнд ч өргүйгээр би үзэл бодлоо илэрхийлж дэвшинэ. Би АН-аас гараагүй. С.Эрдэнээс татгалзаж байгаа юм. Гэхдээ их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь хар дагуулж байна. Би 100 сая төгрөгөө буцааж авна. -Сонгуулийн аудитаар баталсан дүн бол тааз. Тэр таазанд заавал хүрэх гээд байх шаардлагагүй. Горилогчдоосоо иргэд илүү хэрсүү болчихсон. Ухуулга сурталчилгаа, тараах материал өгөх шаардлагагүй болж байна. -Намууд албан тушаал амалж сонгуульд оруулдаг. Тэр тендерийг өг гэх мэтээр ажилладаг. Дарга нар далд эдийн засагт тугуурладаг. Тендер өг гэх мэтээр. Ердөө нэг сая төгрөгийн цалинтай баян гишүүд байна. -Уран гоё үгтэй лекторууд 30 жил Монголыг удирдлаа. Мөнгө удирдлаа. Би гэрээ зассан, биеэ зассан. Хулгай хийх шаардлага, улстөрчийн дүрд тоглох шаардлага надад байхгүй. Иргэдээ, үр хүүхдээ зөв амьдруулмаар байна. Сэтгэлтэй хүмүүсийг улстөрд гарч ирж, санхүүгийн схем нь шилэн хэрэгждэг байгаасай гэж хүсч байна. -Монголын хууль зүйн салбар хэдэн улстөрчийн халаасанд орлоо. АН дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээ зөрччихсөн. Мөнгө авчихсан. -Манай намд олон сайхан залуу байна. Энэ Эрдэнэболд, Магнай гээд. Энэ хэд маань шударга сайхан зүйл ярьдаг. Гэхдээ АН-ын шинэчилж чадаагүй, дарангуйлагч Эрдэнийг шинэчилж чадаагүй байж Монгол улсыг шинэчилнэ гэдэг худлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.