БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. ГэвчКовид 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. ТухайлбалБНСВУ-ынЗасгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм. Энэ асуудлаарХХААХҮ-ийн сайд бөгөөд Монгол, ВьетнамынЗГХК-ынмонголынхэсгийн дарга Ч.Улаан,БНСВУ-ынХөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдтай харилцан Вьетнам Улсаас импортлох цагаан будааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлтийг уламжилж, импортлогчААН-үүдтэй хамтран ажилласан юм. Үүний үр дүнд худалдааны Гэрээний дагуу цагаан будааг Монгол Улсад нийлүүлэх асуудал шийдэгдэж, экспортын хязгаарлалтын арга хэмжээнд орохгүй болсон тухай тус улсын Элчин сайд, хадагтайДоанТхиХыөнгөнөөдөр мэдэгдэж, ВьетнамынХААХХ-ийн сайдНгуенСуанГыөнг-өөсхаягласан албан захидлыг гардуулав. ХХААХҮЯ-наасцаашидКовид 19 цар тахлын үеэр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд шуурхай анхаарч ажиллах болно. МөнБНСВУрууэкспортлох дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвлөмж боловсруулах, гүн хөлдөөсөн махны олон улсын мал эмнэлгийн Гэрчилгээг цахим хэлбэрээр тохирохоор харилцан тохиролцлоо.

“Алсын хараа-2050” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 'Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Монгол УИХ-ын топгоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Монгол УИХ-ын даргын Ажлын хэсэг байгуулах тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар захирамж, Захирамжид нэмэлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга С.Бямбацогт миний биеэр ахлуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар ахалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцлов. Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх үед УИХ-ын гишүүдээс гарсан санал, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал нэг бүрийг судлан үзэж, шаардлагатай саналыг төсөлд тусган тогтоолын төслийн боловсруулалтыг сайжруулж, хэлэлцүүлэгт бэлтгэн саналуудыг багцалж нийт 32 зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулсан гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д хүчингүй болох эсэхийг тодруулахын зэрэгцээ өмнөх хөгжлийн бусад баримт бичигт тусгагдсан чухал заалтуудыг АЛСЫН ХАРАА-2050 үзэл баримтлалд шингээснийг илүүтэй лавласан. Ажлын хэсэг дээр НҮБ болон бусад улс төрийн намуудаас ирсэн саналуудыг нэгтгэхдээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 -ын гол заалтуудыг энэ баримт бичигтээ суулгаж өгснөөс гадна засах шаардлагатай заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 17 мянга 500 ам.доллараар тооцсоныг хэт өөдрөг байна гэж үзээд 12 орчим ам.доллар болгосны зэрэгцээ ядуурлыг 0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсныгАлсын хараа-2050 15 хувьд, 2050 онд таван хувьд хүргэх зорилт тавьж өөрчилсөн хэмээн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн хариуллаа. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д нийтдээ 44 зорилт тусгагдсаны 72.7 хувийг Алсын хараа-2050 баримт бичигт тусгасан. Заалтуудыг агуулгын хувьд өөрчилж нэгтгэж, суурь тоонуудыг тодорхой өөрчилсөн. Бусад бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдсөн зүйл байхгүй хэмээн нэмж тайлбарлав. Дараа нь Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Тогтоолын төслийн 1 дэх заалтыг 1.Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнг нэгдүгээр хавсралтаар, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хоёрдугаар хавсралтаар, хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Мөн төслийн 4 дэх заалтыг Энэ тогтоолын хавсралтад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030 батлах тухай Монгол УИХ-ын тогтоолын хавсралтаар батлагдсан зорилт, үе шат, үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг өөрчлөн найруулж болон агуулгаар нь авч тусгасантай холбогдуулан Монгол УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. гэж өөрчлөн найруулахаар болов. Тогтоолын төсөлд 2.Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-ын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай. гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн хавсралтын 87 дугаар хуудасны 4.Эдийн засаг зорилгыг 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно. гэж өөрчлөн найруулахаар болов.Түүнчлэн төслийн нэгдүгээр хавсралтад Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос болон гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Ингээд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын задралыг гаднаас нь удирдах болжээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувийн ааш авир болоод эрх ашгаас дээгүүр гишгэх нэг ч хүн тус намд байхгүй болсон энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга алсын зайны удирдлага ажиллуулаад эхэлсэн тухай дуулиан улс төрийн хүрээнд дэгдэж эхлэв. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний тангараг өргөсөн цаг мөчөөсөө эхлэн хуулийн дагуу Ардчилсан намаас гарсан бөгөөд тэр үеэс эхлэн нам болоод Ерөнхийлөгч хоёрын дунд чамгүй үл ойлголцол үүссэн түүхтэй. Тэр дундаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ч түүний дэргэдээс таатай сайхан харилцаатай холдоогүй бөгөөд хэн хэнийх нь хувийн эрх ашиг хоорондоо зодолдож, улмаар дараа дараагийн улс төрд нь бартаа тээг учруулах сонирхолтой байгаа нь нууц биш. Харин Ардчилсан намыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож, зуучлалын үүрэг гүйцэтгэж буй ганц хүн нь өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц болчихоод байгаа юм. Гэсэн ч түүний сүр нөлөө Ардчилсан нам, тэр дундаа тус намын дарга С.Эрдэнэд бүрэн дүүрэн үйлчилж байна уу гэвэл бас л үгүй. Учир нь, С.Эрдэнэ даргын хувийн шийдвэрээс болж өнөөдрийн байдлаар тус намаас УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан тэргүүтэй улстөрчид УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болчихоод буй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүний эрхийн зөвлөх Г.Уянга удаа дараа Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх замаар тус намаас УИХ-д нэр дэвшихээ илэрхийлсэн ч С.Эрдэнэ дарга ёстой л дуулсан ч дуулаагүй юм шиг ойшоож үзээгүй. Товчхондоо тэрбээр, Ерөнхийлөгчийн багийн нөхдөд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших квот олгохгүй гэдэг хувийн шийдвэртээ эзэн болсон. Мөн удаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын онц байдал зарлах, УИХ-ыг тараах зэрэг гол гол саналыг Ардчилсан намын зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч цаашид Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байгаа тохиолдолд дахин тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа юм. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д бие даагчдын баг бүрдүүлэх замаар С.Эрдэнийн хүчийг сулруулах арга тагтик боловсруулсан тухай яриа учир мэдэх улстөрчдийн дунд өрнөөж удах болж. Үүнийхээ тулд тэрбээр, Н.Алтанхуяг, П.Цагаан, Г.Уянга, Ц.Хулан тэргүүнтэй улстөрчдийг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлж буй нь энэ бөгөөд хэрэв ялалт байгуулсан тохиолдолд Ардчилсан намд дахин элсүүлэх бодлого барьж байгаа аж. Мэдээж үүний үр дүнд тэд Ардчилсан нам дотор орж улс төр хийх боломжтой болно. Тиймээс ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэхэд Алтангадас фракцийнхаа залуусын хамт Ардчилал, шинэчлэлийн намыг байгуулсан ч өөрийн үйл ажиллагааг далдаас удирдаж, санхүүжүүлэх төдийгөөр хязгаарлаж, гишүүнчлэлийн үнэмлэх гардахаас татгалзсан юм. Энэ бол түүний Ардчилсан намын хүчийг сулруулах замаар дахин намын удирдлагад гарах улс төрийн төлөвлөгөө бөгөөд үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжлэг үзүүлж буй нь өөрөө ирэх жилүүдэд С.Эрдэнийг унагах улс төр хүчтэй өрнөнө гэдгийн баталгаа юм. Дээр нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг албаа авсан даруйд хамгийн түрүүнд цагаан хадаг барьж гүйж очсон улстөрчдийн нэг бөгөөд тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгыг дахин угаадаг Ачит ихт компанийнхаа шугамаар хууль хяналтын байгууллагын хараанд гэр бүлээрээ орж, чамгүй дарамт шахалт үзэхтэйгээ зэрэгцэн далан таваараа бууж өгсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, тэрбээр цаашид Ерөнхийлөгч Х.Баттулгын далайсан газар далд орж, далласан газар нь ил гарахаас өөр боломжгүй болсны хувиар энэ удаад ч бие даан нэр дэвших шийдвэрт тулгалтаар тулсан нь энэ. Энэ мэтээр дор бүр нь дурдаад байвал Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших замыг нь нээхийн тулд С.Эрдэнийг өвдөг шороодуулахын төлөөх улс төрд нөлөө бүхий бие даагчид хүчин зүтгэж буй нь энэ. Үүнийг гаднаас нь удирдаж суугаа Ерөнхийлөгчийн хувьд санасандаа хүрч, сарвайснаа авахгүй л бол санаа нь амарч, сэтгэл нь тайвширдаггүй бөгөөд ирэх он жилүүдэд багадаа арван жилийн улс төрөө төлөвлөчихсөн хөмхийгөө зуучихсан суугаад эргэлзэх хэрэггүй л болов уу.

Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа

МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор өөрийгөө хуульч гэж танилцуулсан Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ. Энэ талаарМАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа. -МАН нэр дэвшигчдээсээ мөнгө татаж, тойргийн судалгаа хийлгэсэн. Улмаар сонгуулийн зардлаа босгож байна гэж үзээд нэгэн хуульч АТГ-т хандлаа. Судалгаа хийх нэрээр нэр дэвшигчдээс мөнгө татсан зүйл бий юү. Хуулийн байгууллагад өгч шалгуулах хэмжээний асуудал мөн эсэхэд та тайлбар өгнө үү? -Юуны өмнө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, бусдын бусармаг үйл ажиллагаанд татан оролцож, ашиглагдаж байгаа иргэн төдийгүй хуульчийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж нийт 15 тэрбум төгрөгийн өртөг зардал бүхий судалгаа хийсэн зүйл огт байхгүй. Судалгааны зардал цуглуулж байна гэх намын ажил хэргийн нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бидний зүгээс хууль, хяналтын байгууллагад нь албан ёсоор шалгуулж байгаа. -Тэгэхээр МАН нэр дэвшигчдээс ямар ч байдлаар мөнгө хураагаагүй гэсэн үг үү? -Нэгдүгээрт, МАН нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө хураасан зүйл байхгүй. Хоёрдугаарт хуульч хүн гэхэд эргэлзээтэй тайлбар өгч байгаа харагдлаа.Адаглаад ямар хуулийн хэддүгээр зүйл, заалтаар АТГ-т хандаж байгаа нь тодорхой бус. Мөн ҮАГ, СЕХ-ноос баталсан нэг тойрогт дунджаар 400-500 сая төгрөг зарцуулах зардлыг МАН хэрхэн яаж босгох гэж байгаа нь ойлгомжгүй байна гэж ярьсан. Гэтэл МАН ээлжит сонгуульд оролцох батламжаа хэдхэн хоногийн өмнө СЕХ-ноос гардаж авсан. Тэр өдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлсэн. Хуульч хүн гэхэд хуулийн мэдлэг хомс байна. УИХ-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг хэрхэн, яаж босгох талаар тодорхой заасан байдаг. Энэ нь хандив. Иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөгийг нэг удаа хандиваар авч болно гэж заасан. Тиймээс У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн МАН хуулиар зөвшөөрсөн хүрээнд сонгуулийн санхүүжилтээ босгоно гэдгийг илэрхийлчихсэн. -МАНсудалгаа хийх зорилгоор нэр дэвшигчдээс 50 сая төгрөг татсан гэх мэдээлэлтэй холбоотой жагсаалтад үндэслэн хуулийн байгууллагад хандлаа. Үүнийг хэрхэн ойлгох вэ? -Сошиал орчинд тархсан буюу анхдагч эх сурвалжгүй, зориуд зохиомлоор хуулийн этгээдийг буюу МАН-ын нэр төрд халдсан байж болзошгүй мэдээ, мэдээлэлд үндэслэсэнд харамсаж байна. Хуульч хүн гэхэд асуудалд дэндүү хөнгөн хуймгай хандлаа. Ер нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд МАН улс төрд зөв зүйтэй хэмжээ хязгаар тогтоох гэсэн хандлагын эсрэг зарим улс төрийн нам бусармаг, худал гүжир гүтгэлэгтээ хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж байсан бол эцэстээ хуульчдыг оролцуулж байгаа нь туйлын харамсалтай байна. Үүнд олон зуун саяын асуудал яригдаад байгаа зарим улс төрийн нам хүчин бий. Энэ бол иргэний сонгох сонгогдох эрх чөлөөг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл байталх энэ талаар тухайн улс төрийн хүчин дарга, гишүүд нь ил далд яриад байхад энэ асуудлыг шалгуулахаар дуугараагүй мөртлөө хуульчийн өөрийнх нь хэлж байгаагаар сошиал орчинд гарсан эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийн мөрөөр Монгол Улсын улс төрийн ууган хүчний нэр хүндэд халдах гэж оролдож байгаад харамсаж байна. Яахав тухайн хуульч өөрийн санал санаачилгаар биш МАН-ын зүгээс улс төрд тогтоох гээд байгаа зөв жишгийг няцаах гэсэн, хуучин гаж тогтолцоог авч үлдэх гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагааны золиос болж байж магадгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл, эд нар эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагыг бусармаг үйл ажиллагаандаа татан оролцуулж байсан бол хуульчдыг хүртэл татан оролцуулж байна шүү дээ. Дахин хэлэхэд, МАН хуульд заасан хэмжээ хязгаараас давуулж, хуульд заасныг зөрчиж хандив татвар цуглуулсан асуудал огт байхгүй. Судалгааны зардал гэж яриад байгаа 15 тэрбум бол сошиал орчинд зохион байгуулалттайгаар тарааж байгаа, МАН-ын нэр төрд халдах гэсэн оролдлого. Тийм ч учраас МАН хууль хяналтын байгууллагад хандсан, шалгуулж байгааг албан ёсоор хэлье. -Сонгууль зохион байгуулахад заавал зардал гарна. Нэр дэвшигчдээс татаас авахгүйгээр санхүүжилтээ яаж босгох гээд байгаа юм бэ гээд байгаа шүү дээ? -УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардлыг хэрхэн босгох, бүрдүүлэх талаар тодорхой заасан. Тодруулбал, сонгуулийн зардлыг намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, хандив гэсэн үндсэн гурван эх үүсвэрээс бүрддэг. МАН-ын дарга энэ тухайд албан ёсны мэдэгдэл хийснийг та бүхэн санаж байгаа байх. Хуулиар тогтоосны дагуу буюу УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн намууд сонгуулийн зардлын дансаа нээгээд, түүнд орлогоо төвлөрүүлэх эрх нь нээгдчихсэн. Тийм ч учраас МАН хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.1-д заасанчлан иргэн тав, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандиваар өгч болдгийн дагуу сонгуулийн зардлаа босгоно. Энэ бол хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээ, хязгаар. -Хуульч хүний хувьд үндэслэлгүй мэдээлд тулгуурлаж, хөнгөн хандлаа гэж байна. Тэгэхээр үүний цаана сонгууль угтсан улс төр өрнөөд байна гэсэн үг үү? -Бид бодохдоо энэ хуульч өөрийн санал санаачилгаар бус МАН-аас улс төрийн сонгуультай холбоотойгоор зөв жишиг тогтоох гэсэн манлайллыг няцаах гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагаанд орж, ашиглагдаж байна уу л гэж харж байна. Түүнээс хуульч хүн хуулийн байгууллагад хандахдаа сошиал орчинд, ямар ч эх сурвалжгүйгээр тархсан мэдээллийн дагуу арай ч асуудалд ингэж хөнгөн хандмааргүй юм. -Амгаланбаатар хуульч АТГ-т хандахдаа АН-ын 100 саяыг ил тод байгаа учраас зөв зүйтэй гэж тодотгосон. Гэтэл бусад хуульч өөр тайлбар хийдэг. Энэ тухайд та харин ямар дүгнэлт хийх вэ. 100 саяыг хурааж буй энэ үйлдэл хуулийн дагуух ажиллагаа мөн үү? -Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний баталгаатай эдлэхээр заасан үндсэн эрх, эрх чөлөө гэж бий. Үүнд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх гэж байдаг. Мөн үүнтэй холбоотой Үндсэн хуулийн 14.2-т хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Энэ зүйл, заалтыг хамгаалахын тулд төрийн бодлогын хэмжээнд Эрүүгийн хуулийн 14.1-д ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэргийг тодорхойлон хуульчилж өгсөн. Тодруулбал, хүнийг боловсрол мэдлэг, яс үндэс, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж, үндсэн эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр АН-ын явуулж буй ажиллагаа нь наанадаж Дорж Дондог хоёрт Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөгөө мөнгөөр худалдаж ав гэж тулгаж байна шүү дээ. Дорж 100 сая төгрөггүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг нь хаачихаж байгаа юм. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллаж байгаа болов уу гэж итгэж байна. АН бол 100 саяыг хурааж байгаагаа ил тодоор зарлаад яриад байгаа. Үүнийгээ дэнчин, татвар, хандив гэх зэргээр янз бүрээр л яриад байгаа юм. Гэтэл дэнчин гэдэг ойлголт хуульд байхгүй. Хандив гэвэл Улс төрийн намын тухай хуульд энэ талаар тодорхой заасныг дээр хэлсэн. Иргэн, хуулийн этгээд тухайн улс төрийн хүчинд хандивыг жилдээ хоёроос илүүгүй удаа өгөх зохицуулалттай. -Нөгөө талаас АН-аас 100 саяыг тушаасан горилогч цөөнгүй бий. Энэ мөнгийг хэрхэн босгосон талаар ч ярьж эхэлсэн. Найзуудтайгаа хоол идэж сууж байгаад 100 саяыг босгосон хүн байхад уяач найзуудаасаа авчихсан ч хүн байна. Гэтэл СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулсны дараа хандив цуглуулж эхлэх заалттай. Тэгэхээр АН-аас горилогчид ч бас хууль зөрчөөд байх шиг? -Ер нь Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Энэ эрх шүүхэд бий. Одоохондоо энэ тухайд шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас баттай хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлсний дараа хандивын дансаа нээх ёстой байдаг. Тухайн дансанд хувь хүн тав, хуулийн этгээд 20 сая төгрөг л хандивлах боломжтой. Гэтэл нэр дэвшигчид тодроогүй, хандивын дансаа нээгээгүй үед хуульд төдийлөн нийцэхгүй харагдаад байгаа юм. Ерөнхий агуулгаараа хуульд төдийлөн нийцэхгүй ажиллагаа л даа. Хамгийн гол нь Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Энэ баримт бичигт нийцүүлэхгүйгээр 100 сая төгрөгтэй бол АН-аас нэр дэвш, үгүй бол цаашаа гэж байгаа нь цэвэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1-д заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. М.Өнөржаргал

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.