2020 он бол сонгуулийн жил. Монгол улсын иргэн бүрийн хувьд өөдөө өгсөх үү, өчигдөр лүүгээ ухрах уу гэдгээ шийдвэрлэх Алтан боломж-ийг олгодог хариуцлагатай цаг хугацаа гэхэд болно. Улс орны хөгжлийн цаашдын зам мөр, зүг чигийн баримжаагаа олдог, ард иргэдийн ахуй амьдрал хэр зэрэг дээшилж, доошилсныг шинждэг нэг ёсны 4 жилийн турш ард иргэдийг төлөөлөн ажилласан гэх УИХ-ын гишүүдийн хийж бүтээснийг яруу тодоор хардаг ганц боломж юм. Улс төрийн тогтвортой байдал гэдэг цаашлаад улс орны хөгжлийн гол тулгуур байдаг боловч чин үнэндээ сүүлийн 30-аад жилийн хугацаанд ээлжлэн Засгийн эрхийг барьсан МАН болон АН-ынхны хувьд хатуухан хэлэхэд чөдөр тушаа болсон улс төрийн шинж чанартай олон арван хууль батлагдсаны нэг болох Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг зүй ёсоор нэрлэмээр санагдана. Ардчилсан тогтолцоот улс орны иргэд бидний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг боомилсон хуулийн зүйл, заалт өнгөрсөн 2019 оны 12-р сарын 20-нд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарласан явдлыг дурдахад хангалттай. Үндсэн хуулийн эх баригч, ардын багш Бяраагийн Чимид багшийн хэлснээр: - Үндсэн хууль бол Алган дээр багтсан Монгол улс билээ. Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг хууль юм. Ардчилсан, чөлөөт УИХ-ын сонгуулийг зүй зохистойгоор явуулж, иргэн бүрийн сонгох, сонгогдох эрх, язгуур ашиг сонирхлыг хөндөхгүй байхад анхаарах ёстой байгууллага нь мэдээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц. Гэтэл Монгол улсын Үндсэн хуулийг зөрчин, УИХ-аар хууль батлан олон нийтэд мөрдүүлэх гэж хичээдэг нь өнөөдрийн бодит эмгэнэл. Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн хэдий болтол энэ мэтээр Үндсэн хуульд заагдсан хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаад зогсохгүй ээлж дараалан бие биенийгээ улс төрийн золиос болгож, нэг нэгнийгээ боловсон аргаар намнах нь хэнд ашигтай юм болоо!!!!! Элдэв дээдийн хууль санаачлахдаа улс төрчдийн ганц хэлдэг үг бол Гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх гэж хичээн зүтгэж байгаагаа ОНМХ-ээр баахан л ярьж, бусад улс орнуудын хуулийн системийг судлахаар сургалт, семинарт тасралтгүй явж, төсөл хөтөлбөрт оролцоод ирдэг боловч харамсалтай нь, өмнөхөөсөө дээрдэж гавьсан юм лав л харагдахгүй байдаг нь үнэн. Тэгвэл бидний тэр шагшин магтаад явдаг, үлгэр дуурайл авахаар судалгаа шинжилгээний ажилдаа тусгаад байдаг Дэлхий нийтэд ардчиллын чиг баримжаагаар хөгжиж байгаа улс орнуудын Үндсэн хуулийн хамгийн том ололт, амжилт бол төрийн байгууллагуудын Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал гэсэн гурван гол засаглалыг Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн явдал. Байсхийгээд л Үндсэн хуульдаа гар дүрж, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хууль гаргах боломж, бүх нүх сүвийг Үндсэн хуулиараа хаачихсан байдаг онцлогтой. Хэн нэгэн улс төрч, аль нэг Засгийн эрх барьсан намын хувьд Үндсэн хууль бол халдашгүй, дархан эрхтэйгээр оршдог учраас тэнд хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчих тухай ойлголт гарах магадлал тун бага. Тийм нөхцөл боломжийг хуулиар бүрэн хориглосон байдаг учраас тэр талаар бодох ч эрхгүй гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төр болон иргэдийн дээр хууль ихэмсгээр оршин байдаг. Түүнийг ягштал биелүүлэх нь тухайн улс орны иргэдийн хувьд мөрдөх ёстой зайлшгүй нэг хэмжүүр болдог билээ. Гэтэл үнэн чанартаа манай улсын хувьд байдал ямар түвшинд байгааг олж харцгаая. Монгол улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөвхөн хуулиар л хязгаарладаг учиртай. Ялангуяа иргэдийн сонгох, сонгогдох эрх нь заяагдмал шинж чанарыг агуулж байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн энэ эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлаж, ардчиллын амин сүнс болсон ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа явдал нь ардчиллын эсрэг хууль тогтоомж гаргаж байна гэсэн үг. Бид ардчиллын замаар урагшилж, эдийн засгийн хөгжил рүүгээ алхам алхмаар дөтөлж яваа гэх 30 жилийн дотор энэ мэт УХРАЛТААС болж, хайран цаг хугацааг алдсаныг өнөөдөр амтай болгон дотроо шагшран бас халаглаж байна. Улс төрчийн амьдрал гэдэг бартаа саад ихтэй нь мэдээж. Түүнийгээ дагаад улс төрийн хатуу тоглоомоор тоглох дүрэм, журам нь хүртэл бичигдээгүй хууль гэлтэй унаж босож, эргэж хургаж байдаг биз. Гэтэл энэ бүх гольдролоороо явагддаг замналыг хэн нэгний ашиг хонжоо, өс хонзогнолыг тайлах арга хэрэглүүр болгож хэрхэвч болгохгүйн тулд Үндсэн хууль нь өөрөө халдашгүй бүрэн бүтэн байх дархлаатай байж, түүнийг нь Үндсэн хуулийн цэц сахин хамгаалах зүй тогтолтой буй за. Хорвоо дэлхий дээр хүн амьдарч байгаа тохиолдолд алдах, эндэх тохиолдол зөндөө бишгүйдээ гарах нь тодорхой. Алддаггүй хүн гэж огт байхгүй. Ямар нэг их бага хэмжээгээр алдах тохиолдол бий. Энэ бол амьдралын зүй тогтол. Байгаль ертөнцийн жам ёсны асуудал. Үүнээс гажин гарах, бултан зугатах арга зам гэж үгүй. Алдаа эндэгдэл гаргалаа ч нэг бол тэр бүх саад бэрхшээлийг дайраад өнгөрнө, үгүй бол ухаарал авч, дараагийн зорилго чиглэлдээ тусгаад цааш явна. Ийм л хоёр арга зам байдаг. Тийм учраас Үндсэн хуулиар хүний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгснийг бид хэрхэвч мартаж болохгүй. Гэтэл энэ Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг бусад хуулиар хязгаарласан зүйлтэй өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж, авилга, албан тушаалын хэрэгт орсон тохиолдолд УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлан хольж хутгаж байгаад гайхаш төрлөө. Аливаа юманд зааг ялгаа гэж бий. Хууль тогтоох байгууллага болох УИХ-ын сонгуульд хүний сонгох, сонгогдох үндсэн эрхийг Гүйцэтгэх засаглалд үйл ажиллагаа явуулдаг Төрийн алба болоод Шүүх, Прокурорын байгууллагад тавигддаг шаардлагатай хольж хутгаж оруулж байгаа нь тус хуулийн төслийг УИХ-аар батлуулах гэж лоббидсон хэсэг бусаг гишүүдийн хууль эрх зүйн мэдлэг хомс байсных уу, эсвэл мэдсэн ч албаар мэдээгүй царайлж, зориудаар өс хонзон авах гэсэн далд санаархал уу гэдгийг олон нийт нэг мөр ойлгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулиар гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн төрд алба хаших ёстойг хуульчилсан байдгийг хэн хүнгүй ойлгоно. Энэ бол төрийн алба хаагчид тавигдах зүй ёсны шаардлага гэдэгтээ хэн ч маргахгүй. Түүнчлэн Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хуулиар гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн шүүгч болон прокурор болох ёстойг бүгд хэлүүлэлтгүй мэднэ. Энэ бол хуульчдад тавигддаг мэргэжлийн ёс зүй хийгээд өндөр ёс суртахууны нэг томоохон илэрхийлэл. Гүйцэтгэх засаглал тэр дундаа Төрийн байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчдын мэргэжлийн чиг хандлага, түүнд тавигдаж байгаа шаардлага нь өндөр байдаг. Энэ бол зүй ёсны шаардлага. Тийм байхаас ч өөр аргагүй билээ. Харин сонгох, сонгогдох эрх бол үүнээс арай өргөн хүрээгээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгож байгаа бөгөөд үүнд маш зөв хуулийн зохицуулалтыг хийх ёстой. Урьд өмнөх Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийг харж байхад Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тухайн иргэний ял шийтгэлгүйд тооцох хугацаа, ял шийтгэлтэй эсэхийг нь мэдэх зорилгоор мэдээлэл авч байсныг тодхон санаж байна. Ерөнхий агуулгаараа Цагдаагийн байгууллагад хадгалагддаг Нэгдсэн мэдээллийн сангаас тухайн иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх бүрэн мэдээллийг цуглуулдаг байсан гэсэн үг. Цагдаа, шүүх, прокурор гээд аль ч байгууллагад архив, мэдээллийн сан байж л байдаг. Энэ мэдээллийн сангаас гарсан баримт фактыг үндэслээд хүний эрхийг хязгаарлана гэдэг зүйл огт байж болохгүй зүйл юм. Криминологийн шинжлэх ухаан нь хүн өөрийн буруу зөвийг ялган, өөрсдийгөө гэмт халдлагаас хамгаалах оролдлого хийж эхэлсэн үетэй уялдуулж, гэмт хэрэг явдал, түүний хор уршиг, учир шалтгаан, гэмт хэрэгтэн болоод хохирогч бие хүний онцлог байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор түүхэн хэлбэрээр судалдаг шинжлэх ухаан юм. Гэтэл хэзээнээс авахуулаад үеийн үед Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний талаарх түүхэн мэдээллийг цуглуулж аваад түүгээрээ хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь маш бүдүүлэг зохицуулалт гэж шулуухан хэлчихэд буруутахгүй болов уу? Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд энэ олон гэмт хэргийг дотроос зөвхөн Авилга, албан тушаалын гэх хоёр хэргийг онцолж авч үзэж байгаа нь ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгааг хэлэх ёстой. Энэ бол нэг хүн, хэн нэгэн хүн гэж ярилтгүй асуудал. Нийтлэг байдлаар ойлгох нь зүйтэй. Үүнд, Монгол улсын иргэн бүрийн сонгох болоод сонгогдох эрхийн асуудалд ноцтой бүдүүлгээр зөрчсөн байдлыг өнөөдөр мэргэжлийн хуульчид сошиалд ихээхэн шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа нь илт ажиглагдаж байна. Үнэн чанартаа яагаад заавал Авилга, албан тушаалын хэрэг гэж онцгойлж үзэх болсны учрыг хууль санаачилсан нэр бүхий нөхдөөс асуумаар байна. Хууль гэдэг хүн бүрд эрх тэгш үйлчлэх үндсэн зарчимтай бас тийм байх ч ёстой зүйл. Тэгвэл хүчингийн хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэрэг, хүн худалдаалсан гэмт хэрэг гээд дэлхий нийтийн анхааралд байдаг онц ноцтой хэргүүдийг хязгаарлаагүй мөртлөө зөвхөн дээрх хоёр хэргээр хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн эсрэг ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхэнд халдаж буй ноцтой үйлдэл гэхээс өөр аргагүй. Тэр байтугай 2008 онд Үндсэн хуулийн цэцээр ял шийтгэгдэж байгаагүй гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон байдаг. Энэ бол бүр өргөн утгаар нь Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж байгаа зохицуулалт шүү дээ. Үндсэн хуулиа мэдэхгүй, судлаагүй, ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ард иргэдийн журамт эрх, үүргийн эсрэг Үндсэн хууль зөрчин хууль санаачлан оруулсан гишүүнийг эргүүлэн татдаг хуулийн зохицуулалт хийхгүй бол хэн дуртай нэг нь өөрийнхөө янз бүрийн лоббигоор ард түмний хуулиар олгосон эрхэнд халдаж байгааг зогсоох цаг нэгэнт болжээ. УИХ-ын дэргэд Хууль эрх зүйн томоохон судалгааны төвийг байгуулж, Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн цоорхой, давхар зохицуулалтыг судлах нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн эрх зүйн талаар заавал кредит цагийн сургалтад хамаарагдаж байх нь Үндсэн хуулийн дархлааг сулруулахгүй байх ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүний эрхийг хязгаарлаж байгаа бол дараагийн 4 жилийн дараа гэмт хэрэгт холбогдсон бүх хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, бүр цаашилбал гэмт хэрэгт холбогдсон улс төрчдийн үр хүүхдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг байг гэхгүй хуулийн гажуудал бий болж байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэц нэн яаралтай хуулийн энэ гажуудлыг засаж залруулж, ард түмнийхээ язгуур эрх ашгийн талд ажиллаж, хамгаалах ёстой. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж чадахгүй бол Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага байх нь өөрөө утгагүй зүйл болно. Гэхдээ Үндсэн хуулийн цэц ард иргэдийнхээ үндсэн эрхийг 2008 онд энэ мэтээр хамгаалж, тухайн ял шийтгэлтэй эсэх тухай хуулийг хүчингүй болгож байсныг бид одоо ч мартаагүй байна. Өмнө нь ч гэсэн хамгаалж байсан. Хойшид ч гэсэн энэ мэтээр Үндсэн хуулиараа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах учиртайг ахин нэг удаа сануулаад орхие. Үндсэн хууль зөрчихгүйгээр хууль боловсруулна гэдэг бол хуулийн мэргэжлийн ур чадвар, онол, практикийн өндөр мэдлэг, дадлага туршлага шаардсан нарийн чимхлүүр ажил. Үүнийг хэн нэгэн попорсон этгээд, эсвэл хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүй, түнэр харанхуй нэгэн ойлгож ухаарах нь юу л бол... Харин ч УИХ-д хууль эрх зүйн мэдлэгтэй байхаас гадна амьдралын нарийн утга учир, зохицолдолгоог мэдэрч чаддаг амьдралын хар ухаан шаардсан мэргэжил бас нарийн ажил юм. Энэ мэтчилэнгээр ахин дахин Үндсэн хууль зөрчиж хууль гаргаад байвал тэр УИХ-ын гишүүнтэй яриад байх зүйл огт байхгүй гэсэн үг. Ийм бусармаг үйлдэл гаргасан тухайн УИХ-ын гишүүн хэрэвзээ ийм мэтийн алдаа эндэгдэл гаргасан тохиолдолд харин ч түүнийхээ төлөө уучлалт гуйгаад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. Төрийн албан хаагчдад тийм шаардлага тавьж байхад УИХ-ын гишүүдэд ч ийм шаардлага тавих нь зөв. Энэ бол засаглалын хувьд хоёр өөр зүйл. Нэг нь Хууль тогтоох байгууллага, нөгөөх нь Гүйцэтгэх засаглал. Хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлж байдаг. Төрийн албан хаагч ял шийтгэгдэж байгаагүй гэж зааж байгаа нь өөрөө шүүх засаглалыг хэрэгжүүлэгч онцгой субъектүүд учраас Үндсэн хуулиар иргэдэд олгосон эрх, үүргээс нарийвчилсан эрх, үүргийг зохицуулж байгаа юм. Тэр эрхийг би эдлэхгүй гэж байгаа бол тэр өөрийнх нь асуудал. Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрх гэдэг бол үндсэндээ заяагдмал, хэнтэй ч хуваалцахгүй, хэн ч түүнд хуулиар хязгаарлалт тавьж болохгүй, тийм эрх юм. Дээрх авилга, албан тушаалын хоёр хэргийг онцолж, УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлаж байгаа нь дан ганц хүний сонгогдох эрхэнд халдсан хэрэг төдий биш юм. Бас тэдгээр хүмүүсийг сонгоё гэж байгаа иргэд бидний сонгох эрхэнд давхар халдаж, энэ мэтээр давхар хохироож ерөөсөө болохгүй санагдана. Энэ нь хатуу үгээр хэлэх юм бол ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн оны сүүлээр яаран сандран баталсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэн миний Сонгох эрхийг давхар хааж байгаа учир энэ сэдвийг онцгойлон барьж авч, өөрийн өнцөг, байр суурийг илэрхийлэхийг зорьсон минь энэ. Энэ хоёр хоорондоо маш нарийн хэлхээ холбоотой учраас нийт сонгогчдыг хохироож байгаа тийм үйл ажиллагаатай эцсийн бүлэгт Монгол Улсын Үндсэн хуулийн манаач болсон ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөхгүй гэдэгт итгэл төгс байна. Хууль бүрийн дээр Үндсэн хууль байна. Үндсэн хуулийн дээр Хөх тэнгэр байна гэдэг дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг мэргэжлийн хуульчдын үүднээс анхааралдаа авч, 2008 онд Үндсэн хууль зөрчсөн гэж нэгэнт гаргасан шийдвэр ХҮЧИН ТӨГӨЛДӨР Монгол улсад үйлчлэх ёстой гэдэг өөдрөг үгээр өнөөдрийн сэтгүүлчийн эргэцүүллийг өндөрлөе. Сэтгүүлч Э.Нацагдарь
АН 100 саяараа аймшигтай гүтгэдэг троллуудыг цалинжуулах гэнэ
2020-05-04 16:11:08 Нийтлэгдсэн: Улс төрУлстөрчид өрсөлдөгч нараа харлуулахын тулд сошиалыг ашигладаг. Тэгвэл АН-ын ҮБХ-ны хурлын аудио бичлэгт дурдагдсан ноцтой гэмээр олон асуудлын нэг нь АН горилогчдоосоо авч буй 100 саяараа троллуудыг цалинжуулах гэнэ. АН өрсөлдөгч намууд, нэр дэвшигчдийг сошиалд баалж, харлуулах, гүтгэж нэр хүндийг нь унагах, харин өөрсдийгөө магтан дуулуулах ажилд зарцуулах мөнгөө ингэж босгожээ. Өөрөөр хэлбэл, квот горилогчдынхоо тушаасан 100 ба түүнээс дээш сая төгрөгийн дэнчингийн мөнгөний тодорхой хувиар аймшигтай гүтгэдэг троллууд цалинжуулахаар аль хэдийнэ ярилцсан байж. Энэ тухайд ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ Бид нарын өмнөөс зүгээр хүн муулаад сууж байдаг троллууд байдаггүй юм. Бид нар 100 сая төгрөг тушаачихсан. Банкных нь хүү хаана байгаа юм. Хүүгээр нь троллуудаа худалдаж аваач хэмээн намынхаа даргад хандан хэлж байгаа нь бичлэгт буужээ. Мэдээж АН-ын удирдлагууд, ҮБХ-ны гишүүдийн дунд энэ талаар өмнө нь яригдсан болоод л үүнийг Д.Мөнх-Эрдэнэ түүнд эргэн сануулж буй нь энэ биз ээ.
С.Эрдэнийн төлөвлөгөө буюу 100 саяын горилогчдоос 150 тэрбумыг босгосон уу
2020-05-04 11:50:32 Нийтлэгдсэн: Улс төрСуусан газраасаа шороо атгана гэдэг шиг намынхаа нэрээр хашсан төрийн өндөр албан тушаал бүртээ овсгоотой ажиллаж байсан С. Эрдэнэ дарга улс төрийн намыг хүртэл мөнгө үйлдвэрлэгч машин болгож болдгийг амьдрал дээр батлаад байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүсвэл 100 сая төгрөг, сонгуулийн дараа улс төрийн дэмжлэг буюу албан тушаалд очихыг хүсвэл бас 100 сая төгрөг гэх мэтчилэн гишүүдийхээ карьерт мөнгөний босго тогтоосон. Энэ нь АН мэдлэг боловсролыг биш мөнгийг үнэлэхээ зарласан явдал болоод байна. Үүнээс үүдээд ҮБХ-ын гишүүн залуус мөнгөний босгыг эсэргүүцсэн ч эхнээсээ намаасаа хөөгдөж шахагдсан. С.Эрдэнийн 100 сая төгрөгийн дэнчинг нийт 181 гишүүн төлсөн мэдээлэл байгаа. Тэдний 76 нь нэр дэвших мандатаа авна. Харин үлдсэн 105 нь улс төрийн дэмжлэг буюу албан тушаалд очно гэсэн горьдлого тээж буй. Нэгэнт горьдогчид учраас нэр дэвшихийн тулд С.Эрдэнэ даргын тавьж буй шаардлагын дагуу бүгд эхний 100 саяас гадна Үндэсний аудитын газрын тогтоосон сонгуулийн зардалд дахиад 360-775 сая төгрөгийг тушаахаар болоод байгаа юм. Мөнгөө төлөх 3 шаттай хугацаатай гэрээ байгуулан ганц хувь нууц гэрээг горилогч бүртэй хийж буй ажээ. Мөнгөө тушаах сүүлийн хугацаа ирэх 7 хоногт дуусна. Одоогийн байдлаар тойрог бүрт мандатын тооноосоо 2-3 дахин олон горилогч мөнгөө төлсөн талаар ҮБХ-ны гишүүд нь ярьж байна. Гэвч С.Эрдэнэ дарга хэн мөнгөө гүйцэт төлнө тэрийг дэвшүүлнэ гэсэн зарчим баримталж байгаа ч гишүүд нь итгэхгүй байна. Учир нь мөнгөө төлөөд дэвшиж чадахгүй бол яах вэ? Гэсэн асуултад хохь чинь хэмээн хэлж эхэлжээ. Саяхан цахим орчинд АН-ын ҮБХ-ны гишүүдийн энэ талаар ярьж байгаа хурлын бичлэг задарсан. Уг бичлэгт Хэдэн халтар төгрөгөө аваад зайлаарай, Наад мөнгийг чинь намаас биш би өөрөө төлчихнө хэмээн аархаж байгаа С.Эрдэнийн мөнгө, эрх мэдлийн өмнө гишүүд нь үнэхээр яаж ч чадахгүй байна. Цэц дүгнэлтээр С.Эрдэнийн 100 сая эцэслэгдэх үү С.Эрдэнийн хувьд 100 сая төгрөг хэдэн халтар төгрөг байх. Харин жирийн иргэд, залуу гэр бүлүүдийн хувьд 100 сая төгрөг гэдэг бол ирээдүйн 20 жилийн мөрөөдөл билээ. Хамгийн бага өртгөөр тооцоход м2 нь 2 сая төгрөгийн үнэтэй 50м2 байрны мөнгө. Ийм байртай болохын тулд өнөөдөр гэр бүлүүд жилийн 8 хувийн хүүтэй зээл авч үүнийгээ төлөхийн тулд 20 жил амрах эрхгүй хөдөлмөрлөж байна. Гэтэл Монголын нийгмийн дундаж давхаргынхны 10-20 жилд ч цуглуулж чаддаггүй 100 сая төгрөг С.Эрдэнэ гэдэг хүнд халтар цаасны хэмжээнд үнэгүйджээ. 100 сая төгрөгийн зээлийнхээ хүүнд дахиад энэ хэмжээний хүү төлж байхад С.Эрдэнэ хүнээс 100 сая төгрөгийг нь авчихаад гуйлгачин шиг хөөж байгааг луйвар гэх үү, дээрэм гэх үү? Аргаа барсан гишүүд нь хууль хяналтын байгууллага Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандахаа мэдэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргад байгаа. Тэрбээр АН-ын даргын зүгээс сонгуульд горилогч тус бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авч буй нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор гомдол гаргасан. Түүнийхээр С.Эрдэнэ хэд хэдэн хуулийг зөрчжээ. 1. Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрхийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. 2. Үндсэн хуулийн 14.2 буюу Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, боловсрол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болно гэсэн заалтыг зөрчсөн 3. Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3 дахь заалтын Аливаа намын гишүүн нь намын болон сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд мөн л дээр дурдсанчлан хөрөнгө чинээ, боловсролоор нь хязгаарлаж болохгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Цэц гомдлын дагуу маргаан үүсгэсэн тохиолдолд дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлнэ. Хэрэв гомдол үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаад УИХ дүгнэлтийг хүлээж авбал С.Эрдэнэ намаа удирдан сонгуульд оролцох эрхгүй болох магадлалтай гэж ажиглагчид үзэж буй. Ганцхан тойргоос босгож буй 4.6 тэрбум төгрөг хэнийхалаасанд үлдэх вэ? Ганцхан тойргоос гэхэд хэдэн тэрбум төгрөг босгохоор тоо бодсон хүнд 100 сая төгрөг жирийн маниусын 10 мянган төгрөгийн дайтай л санагдаж байгаа байх. Дундаж зардалтай ганц тойргоор жишээ татаж, тоо бодоод үзье. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэг. Энэ тойрог 3 мандаттай. Үндэсний аудитын газрын баталсан 1 нэр дэвшигчийн сурталчилгааны зардлын хэмжээ 563.8 сая төгрөг. Гурван нэр дэвшигчийн нийт зардал 2.391 тэрбум төгрөг. Харин ил болоод байгаа мэдээллээр АН-аас одоогийн байдлаар 7 горилогч 100 сая төгрөгийн дэнчингээ төлсөн. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, СБД-ийн Засаг дарга Б.Болормаа, Засаг дарга асан Д.Бадарсан нарын нэр горилогчдын жагсаалтад орсон байсан. ДЭНЧИН: 7 горилогч x 100 сая = 700 сая төгрөг ГОРИЛОГЧ БҮР СОНГУУЛИЙН ЗАРДЛАА УРЬДЧИЛАН 3 ХУВААЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭЖ ҮЗВЭЛ: 7 горилогч х 563.8 сая = 3.9 тэрбум төгрөг НИЙТ = 4.6 тэрбум төгрөг Дээрх горилогчдоос Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын албан тушаалаа УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын дэд даргаар сольсон Б.Дэлгэрмаа бие даан нэр дэвшиж байгаа. Бүхэл бүтэн намын дэд дарга атлаа бие дааснаараа С.Эрдэнийн мөнгөний машин болохыг эсэргүүцсэн нь энэ бололтой. Харин түүний оронд ҮБХ-ын гишүүн, Сайн засаглал-ын Ганбаяр санаатай гэсэн яриа байна. Учир нь тэрбээр С.Эрдэнийг СБД-ийн 3 мандаттай тойрогт 6-7 горилогч жагсаачихаад хүн бүрээс мөнгө авч, мөнгөний АТМ болгохыг эсэргүүцэхийг оролдсон ч мөн л хөөгдөж туугджээ. Энэ бол зөвхөн дундаж тойргийн мөнгөний тооцоо. Үүнээс л өндөр зардалтай тойргууд ч бий. Тухайлбал, Баянгол, Баянзүрх дүүргийн нэг нэр дэвшигчийн зардлыг 718-775 сая төгрөгөөр тогтоосон. Мөн л тус бүр дээр нь 6-9 горилогч байгаа гэхээр дээрх дүүрэг тус бүрт горилогчдоос нийт 9-10 тэрбум төгрөг цуглах тооцоо гарч байгаа юм. Монгол Улс нийт 29 тойрогт хуваагдсан. Тэгэхээр хамгийн дундаж тойрог болох СБД-ийн тооцоогоор бодоход С.Эрдэнэ УИХ-д 76 нэр дэвшигч тодруулахын тулд энэ сонгуулиар нийт 150 орчим тэрбум төгрөг босгох нь. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, хамгийн шилдэг татвар төлөгч компани ч хэдхэн сарын хугацаанд энэ хэмжээний мөнгийг босгож чадахгүй. Гэтэл С.Эрдэнэ АН-ын даргын хувьд УИХ-д нэр дэвшүүлэх ганц гарын үсгээрээ 150 орчим тэрбум төгрөгийг цуглуулж байна. Сонгууль дуусдагаараа дуусна. Харин дараа нь яах вэ? УИХ-д сонгогдож чадсан нь С.Эрдэнэд тушаасан хамгийн багаар тооцоход хагас тэрбум төгрөгөө буцааж олохын төлөө авилгалдана, тедердэнэ, ждүдэнэ. Харин нэр дэвшиж чадаагүй ч хэдэн зуун сая төгрөгөө тушаасан 105 хүнээ яамны сайд, дэд сайд, ТНБД, агентлагийн дарга болгохын төлөө дахиад хэдийг нэмж нэхэх бол? 60 тэрбумын схемийг ярилцсаныхаа төлөө Ц. Сандуй тэргүүтэй хүмүүс төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар яллуулсан. Гэтэл энэ схемийг хэд дахин нарийвчлаад, нугалж үнэлээд хэрэгжүүлж байгаа АН-ын дарга С. Эрдэнэд үйлчилэх хууль гэж байна уу?
Арваадханжилийн өмнө Ардчилсан намын ард хэн ч, яаж ч тархийг нь угаах гээд чадахааргүй асаалттай танк шиг залуус байдаг байж билээ. Тэдгээр залуусын төлөөлөл сонгуулийн сурталчилгааны үеэр бусад намаас нэр дэвшигчдийн уулзалт дээр халамцуухан очиж Та нар юу юм бэ, Ардчилсан нам, ардчилал ялна гэх зэргээр үймүүлж, яриа ухуулга хийх боломж бололцоо олгодоггүй байв. Хүний олноор чаагирхдагбайлаа. Зарим нь ёстой л санал хураах өдөр унтчихдаг, залхуурчихдаг, эмээ, өвөө, аав ээжийнхээ зааврыг дагачихдаг байснаас бус залуусын үнэмлэхүй олонх нь Ардчилсан намыг бүрэн дэмждэг байв. Тэд ардчилал бол ард түмэнд сайхан амьдрах боломжийг нь олгодог хамгийн зөв зүйтэй тогтолцоо,тэрнийгёс журмаар нь хэрэгжүүлэх улс төрийн хүчин бол Ардчилсан нам мөн гэдэгт итгэж байсандаа л ингэж дэмждэг байсан нь лавтай. Ардчиллыг сэтгэл зүрхнээсээ дэмждэг, гал цогтой энэ залууст МАХН-ыгдэмж /ОдоогийнМАН/ гэж хэлбэл зодуулах шахдаг тийм үе үнэхээр байсан юм шүү. Гэтэл Ардчилсан нам эдгээр залуусын итгэж байсан тэр улс төрийн хүчин, нийтлэг үнэт зүйл, үзэл санаа тээгч нь байж чадсангүй ээ. Залуучууд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж чадах ч түүнийхээ төлөө мөнгө төлөх чадвартай нь хэд билээ. Ардчилал хөгжиж төлөвшсөн улсад намууд гишүүнчлэлгүй, чадварлаг нэгнийг олж улс төрд оруулдаг үндсэн үүрэгтэй. Монгол улсад энэ жишгийг үлгэрлэх учиртай Ардчилсан нам гэтэл ингэхийг хүссэнгүй, хатуу гишүүнчлэлтэй төдийгүй дэнчин гэгч зүйлийг бодож олж, сумын намын хорооны гишүүнд өрсөлдөх эрхийг 750 000, Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх эрхийг 3 000 000 төгрөгөөр үнэлж байна. Дэнчингийн хэмжээнийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой гэхмэтээршат ахих тусам өссөөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө өрсөлдөх хүн 280 000 000 төгрөг төлөх ёстой гэсэн босго тавьж байв. Энэ талаар даргаас нь асуухад Урьд далд байсан зүйлийг ил тод болгож, хэмжээг нь гурав дахин нэмсэн гэж авсан. Ардчилсан нам, эрэлт ихсэхэд үнээ нэмдэг дамын наймаачин хоёрын хооронд ялгаа алга. Улс төрд орж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломж эрэлхийлэх эрхийг үнэтэй болгосноороо Ардчилсан нам өнөөдөр мөнгөгүй ч үзэл бодлоороо дэмжиж ирсэн залуусыг өөрөөсөө түлхчихлээ. Намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхээ нэгэнтээ мөнгө, элдэв янзын болзлоор хязгаарлуулснаас хойш залуус юуны төлөө энэ намыг дэмжих ёстой гэж вэ. Мөнгө төлсөн нөхдийг төрийн албанд дэвшиж, мөнгөө хэд нугалж авахуулах боломж өгөхийн тулд уу. Үгүй ээ. Залуус тэнэг биш. Өнөөдөр захын залуугаас Ардчилсан намд элсэх үү гэхэдҮгүй. Ямар Үндэсний бодлогын хороонд орох биш гэж хариулж байна. Эвлэлдэн нэгдэхийн гол утга учир болох үзэл санаа, нийтлэг үнэт зүйлийг нь мөнгө болгож хувиргаснаараа энэ нам залуусыг өөрөөсөө түлхжээ. Үеийн үед залуусын дэмжлэгээр явж ирсэн байтлаа ийнхүү Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөсөн үлгэрийг үзүүлж, үзэл санаа бус, мөнгийг илүүд үзлээ. Энгийн гаргалгаа. Монголын нийгэм өнөөдөр баян хоосны ялгаа ихэссэн, ангит нийгэм тогтсон. Мөнгө нийгмийнэлитхэсэгт бий. Тэгвэл эгэл ардын сурлагатай хүүхэд улс төрийн эрх мэдэлд хүрч, эгэл ардынхаа төлөө ажиллахын тулд заавалэлитхэсгээс мөнгө авч, барьцаалагддаг байх ёстой болж таарч байна. Тэгэхгүй бол хэзээ ч сонгуульд өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр Ардчилсан нам нийгмийн аль хэсгийнхний эрх ашгийг хамгаалаад байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Тодорхой хэлбэл, Үндсэн дүрмийнхээ Нийтлэг үндэслэлийн 3, 4 дүгээр заалтаасаа ухарсан гэсэн үг. Мэдээж, Ардчилсан намд элссэн бүхэн удирдах албан тушаалд очих албагүй л дээ. Гэхдээ хүсвэл боломж бүгдэд ижил байх ёстой. Гэтэл Ардчилсан намын одоогийн байгаа байдал нь залууст Мөнгө төлөхгүй л бол бид чамд боломж өгөхгүй. Харин чи биднийг дэмжих ёстой гэж байгаатай ялгаа алга. Өдий олон жил итгэж дэмжиж ирсэн залуусыг ингэж тойргийн гадна үлдээснийхээ төлөө Ардчилсан нам өнөөдөр тэднээс уучлалт гуйх ёстой. Эсвэл хийсэн үйлдэлдээ эзэн болж Бид их мөнгө төлсөн хүнийг л дэмжих учраас та бүхэн биднийг заавал дэмжих албагүй гэдгийг эгэл жирийн гишүүд сонгогчдод шударгаар хэлэх ёстой.
АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
2020-05-04 10:39:47 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар өнөөдөр мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжих чиглэлээр 2004 оноос хойш үзүүлж буй дэмжлэгийн нийт дүн342 тэрбум төгрөг (123 сая ам.доллар) болж байгаа билээ. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл КлеческиАНУ болон Монгол Улс нь Монгол Улсын, мөн цаашлаад Номхон далайн бүс нутгийн энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүчирхэг түншүүд билээ гэв. Коронавирус цар тахлын үед Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, бүх талын оролцоот хувийн хэвшлийн тогтвортой хөгжилд АНУ урьдынхаас илүүтэйгээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна хэмээн Элчин сайд нэмж хэллээ. Бүс нутгийн хэмжээнд энэхүү цар тахлын үед ардчилал, ил тод байдал нь ард түмний аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах суурь үндэс болж байна. Урьд өмнө амжилттай хэрэгжүүлсэн ОУХА-ны төсөл хөтөлбөрүүдэд суурилсан энэхүү нэмэлт тусламжийн гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын засаг захиргааны шинэчлэлийг сайжруулах, оролцоот, хүртээмжтэй засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Уг нэмэлт тусламж нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага болон ардчиллын туршлагыг дэмжин ажиллаж буй төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг мөн бэхжүүлнэ. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх, зөвшилцлийн үйл явцыг ОУХА-аар дамжуулан дэмжих болно. Тус агентлаг нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшил болон бусад донор байгууллагатай хамтран хүний эрх, нэр төрийг дээдэлдэг, тусгаар тогтнол, бие даасан байдлыг сайжруулахад чиглэсэн, иргэд нийтэд тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэн ажиллана. АНУ болон Монгол Улс нь хамтын хөгжлийн зорилтод хүрэхээр олон жилийн нягт түншлэлийг бий болгон ажиллаж ирсэн билээ. ОУХА-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнтэй, хариуцлагад тулгуурласан сайн засаглалыг бий болгох, дэмжих, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх зорилгоор жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, сонгуулийн болон улс төрийн үйл явцад эмэгтэйчүүдийн болон залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ үеийн ардчиллын манлайлагчдыг бэлтгэх, бий болгох чиглэлээр ажиллаж байна. Эх сурвалж:АНУ-ын ЭСЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй