Ардчилсан намын 100 саяын жагсаалтыг фортуна Н.Батбаяр тэргүүлж байгаа. Бонд ярьж, төрийн тахилга үйлдэн байж Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон хэдий ч 2016 оноос хойш АТГ-аас холдоогүй нэгэн гэж хэлж болно. Тодруулбал, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа Чингис, Самурай бондын мөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан. Тодруулбал, АТГ-аас Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан. Ангийн анд Гарамгайбаатарын компанид Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийн зээл олгосон, зориулалтын бус төсөл хөтөлбөрийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн асуудлаар анх шүүхэд маргаан үүссэн. Хөгжлийн банкны зүй бус зээл олголтын хүрээнд Н.Батбаярыг 2017 онд АТГ-аас шалгаж, гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байлаа. Шалгалтын ажиллагаа удтал үргэлжилж, 2018 онд Н.Батбаярын хэргийг дахин шалгаж эхэлсэн ч 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч, олон түмэн ундууцаж байсан нь саяхан. Дээрх хэргийн шийдвэрлэлт нь Эрүүгийн хуулийн эргүү заалтын хийдэл байсан. Х.Тэмүүжин нарын баталсан хийтэй хуулийн хүрээнд улсын хөрөнгийг үрэн таран хийсэн, бондын мөнгийг хэдэн тэрбумаар халаасласан АН-ын томчууд, цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох талруугаа орох гэж байгааг АТГ-аас анхааруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх хэргүүдийг сэргээн шалгахаар болсон юм. Нэгэнт эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хүнд УИХ-ын мандат олгох боломжгүй. Тэгэхээр түүний 100 сая төгрөг бол албан тушаалын дэнчин болж таарах нь. АН ялбал, фортуна Сангийн яам бараадах нь л дээ. Харин Михайлд бодол бий гэдэг шиг тэрбээр охин Б.Жаргаланг Архангайд сойхоор 100 сая төгрөгийг нь тушаалгажээ. Түүний хувьд АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, Монгол түлхүүр ХХК-ийн захирлаар ажилладаг гэнэ. АН-ын залгамжлагч гэж ч хэлж болох талтай. Ардчилсан залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн байсныг нь мэдэх юм. Б.Жаргалан ОХУ-д эдийн засагч мэргэжлээр төгссөн, гэр бүлийн хүний хамт банк санхүүгийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан гэх юм билээ. Аавтайгаа зан характер ижил учраас эдийн засгийн чиглэлийн шинэ санаачилга, санаануудад хамтарч ажиллаж байсан гэдэг Архангай аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд аавтайгаа ганзага нийлж байснаа ч нуудаггүй. Гэвч аав охин хоёр 200 саяыг тушаасныг нь харвал Н.Батбаярынх их мөнгөтэй айл байх нь гэж харалган бодож болохгүй. Аав нь улсын мөнгийг халааслачихаад буцаагаад эрх мэдлийн төлөө охинтойгоо дэнчин, хандив хэлбэрээр зүсээ хувилгаад орж ирж байна. Нөгөө төрөөр төрсөн тэрбумтнууд чинь эднийх юм шүү дээ. Манайхан Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг гэдэг дээ. Улсын мөнгийг тэрбумаар нь хумсалж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Н.Батбаярын хүүхдийг төрд сонгох нь жудаггүй хэрэг. Хэдийгээр охин нь улс төрийн хүрээнд нэр цэвэр гэж үзээд хөл тавихыг санаархаж, нам нь дэмжсэн ч аав нь түүний нэрийг хөөднө.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-н хүртэл сунгалаа
2020-04-28 11:49:49 Нийтлэгдсэн: Улс төрТөрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20 дугаар хурал болж байна. Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлууд хэлэлцэж байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргалаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалт Эх Орончдын Нэгдсэн нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам Их Эв нам Зон Олны нам Дэлхийн Монголчууд нам Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/ Ард Түмнээ Хайрлая нам Хөгжлийн Хөтөлбөр нам Ардчилсан нам Ард Түмний нам Монголын Ногоон нам Монгол Ардын нам Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/ Эх орон нам Ардчилал шинэчлэлийн нам ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын ШИНЭ ЭВСЭЛ Ард Түмний Олонхийн Засаглал нам Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/ Гэр хороолол хөгжлийн нам Бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулах юм.
Д.Сарангэрэл: Намайг сүрдүүлж, олон сая төгрөг надаас нэхлээ
2020-04-27 20:58:39 Нийтлэгдсэн: Улс төрЭрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрдүүлж, олон сая төгрөг нэхсэн талаар тэрбээр өөрийн сошиал хуудаснаа тайлбар хийлээ. Тэрбээр Өнөөдөр уг нь сөрөг мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл хувь хүний хувьд байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. 4 жил нэг ангид байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг. Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай нь, Л.Эрдэнэчимэг гишүүн бид 2-ын хэнийх нь ФБ мессенжерийг хакердсаныг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж, олоннийтэд түгээнэ гэж сүрдүүлэн, олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч, шалгуулж байгаа болно. Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль зөрчсөн, хамтарсан үйлдэл нэгээхэн ч хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатайүед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье гэжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй