Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Квакватай уулзжээ
2020-01-14 09:20:30 Нийтлэгдсэн: Улс төрСангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Квакватай уулзаж, улс орны эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулжээ. Хатагтай Кваква төсвийн сахилга бат нийслэлд төдийгүй орон нутагт сайжирсан нь дараагийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болж өгөхийг онцоллоо. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжлийг хангах дэд бүтцийн салбар, ажлын байр нэмэгдүүлэх ХАА болон аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих нь чухал байгааг илэрхийллээ. Жижиг, нээлттэй эдийн засагтай манай улсын хувьд элдэв нөлөөнд амархан өртдөггүй дархлаатай байхын ач холбогдлыг хэлж байлаа. Эх сурвалж: Сангийн яам
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлэг болло
2020-01-10 09:07:21 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран өнөөдөр (2020.01.09) Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав.Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт удирдан явууллаа. Тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн хуралдаан 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан нийт 28 удаа хуралдсан. Үүнд хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг 7 удаа, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 21 удаа тус тус хуралдсан. Энэ хугацаанд ажлын дэд хэсгийн гишүүд Үндэсний хөгжлийн газар болон Барилга хот байгуулалтын яаман дээр тус бүр 2 өдөр вакуумжиж ажилласан. Ажлын хэсгийн гишүүд улс орны хэмжээнд хэрэгжиж буй оновчтой шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах ажлын хүрээнд Майдар төсөл, Таван толгой түлш, Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрүүд, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зорилго бүхий Сервис центр төсөл, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлсэн Mегавүүд зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Ажлын хэсэг дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030 болон салбар тус бүрийн төрөөс баримтлах бодлогыг үндэслэн холбогдох яамдаас тус бүр 3 удаа санал авч нэгтгэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах замаар төсөлд тусгагдсан үйл ажиллагаа тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийн схемийг Сангийн яам нэгтгэн боловсруулсан гэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар, дагуул хотууд, Хот байгуулалт, Бүсчилсэн хөгжил ба хөдөө орон нутаг, дэд бүтцийн хөгжил, Аж үйлдвэржилт гэсэн үндсэн таван чиглэлд 20 зорилт дэвшүүлжээ. Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү зорилтот хөтөлбөрийн үндсэн зорилго оршиж байгааг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгадаа дурдав. Уг хөтөлбөрийг 2021-2030 онд хэрэгжүүлэхэд нийт 66,968.9 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 10,550.6 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 24,510.6 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 8,793.8 тэрбум төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 21,828.5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкаар 912.9 тэрбум төгрөг, Засгийн газрын тусгай сангаар 271.6 тэрбум төгрөг тус тус зарцуулагдахаар байгааг тэрбээр танилцуулав. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгасан байдал, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тусгасан байдал зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн шинэ бүтээн байгуулалтад тусгагдсан Улаанбаатар хот метро, Сервис центр, Дагуул хаяа хот, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, Сумын хөгжлийн хөтөлбөр, Тэнгэрийн тойрог зэрэг томоохон төслүүдийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм. Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байдаг.Энэхүү хөтөлбөр батлагдсанаас хойших 19 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд багагүй ажлуудыг хийсэн хэдий ч улс орны хөгжлийг хангах хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл бүрэн хангагдаагүй байна. Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг цаашид анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм. Мөн шинээр боловсруулсан хөтөлбөрийг тунхаглал төдий үлдээхгүй, ажил хэрэг болгох хэрэгтэйг сануулж байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг ч хөндөж байв. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахаа илэрхийллээгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн(2020.01.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээдБайгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Засгийн газраас2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм. Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйлургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн манай орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Байгалийн ургамлын тухай хууль 4 бүлэг, 22 зүйлтэйгээр 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болонгадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолжээ. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай болсон байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, олон улсын гэрээ, конвенцид заасан холбогдох үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нутаг орныхэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд нь тарималжуулан хадгалж хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах асуудлыг тусгажээ. Мөн экосистемийн унаган төрхийг хадгалж, хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулах, хүнс, техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгажээ. Түүнчлэн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулж ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, түүнийг ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон конвенци болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулсан байна. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд харин төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг хүндрүүлж, хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг байхаар хэлэлцлээ
2020-01-10 08:51:58 Нийтлэгдсэн: Улс төрХууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаарУИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэнЭрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлболон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав. Засгийн газраас эрүүгийн багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийндагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу анхны хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгэн нэг төсөл болгосныг танилцуулгадаа дурдлаа. Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай тул энэ төрлийнгэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэснийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо. Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүнШ.Раднаасэд асуулт асууж, асуултад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт, Байнгын хорооны дарга Х.Нямбаатар нар хариулт өглөө. Энэ үеэр Байнгын хорооны дарга Х.Нямбаатар цагдаагийн болон бусад хуулийн байгууллагуудад цөөн тооны мал хулгайлсан бол ял шийтгэлгүй үлдэх мэтээр буруу ойлголт нийтийн дунд түгээд байгааг залруулах үүрэг, чиглэлийг өгсөн юм. Дараа ньАжлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж,хуралдаанд оролцсон гишүүдийн олонхидэмжсэнээр хуралдаан өндөрлөлөөгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв
2020-01-09 17:56:00 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр МАН-ын Бүлгийн хурал дээр 2020 оны МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагыг танилцуулав. МАН-ын дарга У.Хүрэлсүх2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг бид МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно гэж мэдэгдэв. МАН сонгуулийг аль болох бага зардлаар, хямд төсвөөр явуулж, сонгуулийн дүнд нөлөөлөгч хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах зарчим барьж байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй