Төв цэвэрлэх байгууламж барих ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлнэ

Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Засгийн газрын өнөөдрийн /2020.01.15/ хуралдаанаар үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.

Говьсүмбэр аймгийн коллежид хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил эзэмшиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Политехникийн коллежийн ажилтай танилцлаа. Коллежид 15 мэргэжлээр 693 суралцагч суралцаж байгаагийн 103 нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч байна. Тэд Монгол цэрэг-Бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хүнд машин, механизмын оператор болон засварчны мэргэжил эзэмших юм. Дээрх хөтөлбөрийн эхний ээлжийн 100 цэрэг өнгөрсөн жил тус коллежид суралцаж төгсөж бүгд байнгын ажлын байртай болжээ. Хүнд машин механизмын чиглэлээр мэргэжил эзэмшсэн цэргүүдийг авч ажиллуулах захиалга ирсээр байгаа тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэв. Уул уурхайн жишиг сургууль гэсэн тодотголтой Политехникийн коллеж сургалтын бааз сайтай. 800 суралцагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн найман лабораторитай юм. Энд уул уурхайн ухах, ачих, тэгшлэх, тээвэрлэх зэрэг дадлагыг компьютерын удирдлагатай симулятор дээр хийдэг байна. Хүнд машин, механизмын оператор, засварчнаас гадна гагнуурчин, цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжлээр сургалт явуулдаг. Коллеж Говьсүмбэр аймгаас гадна бүс нутгийн аймгуудаас суралцагч хүлээн авдаг юм байна. Зүүнбаянгийн шинэ төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчин шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжиж, орон нутаг дахь төвүүдийг бэхжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нарт сар бүр олгодог мөнгөн урамшууллын хэмжээг өнгөрсөн жилээс сэргээж, 100 мянган төгрөг олгож эхэлсэн. Энэ жилээс 200 мянган төгрөг болгоод байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл хуралдаж байна

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэхШинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ; 2. Зүүн бүсийн тулгуур төв Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ; 3. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ; 4. Баруун бүсийн тулгуур төв Завхан аймгийн төв Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ; 5. Алтанбулаг хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил ; 6. Замын-Үүд хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ; 7. Бичигт хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол ;

АН мөнгөөр, МАН зарчмаар өрсөлдөнө гэв үү?

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ 80-100 сая төгрөгийн дэнчин төлөх шаардлага тавьсан нь тус намын гишүүдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэвч тус намын дарга С.Эрдэнийн Мөнгөгүй л бол мэдлэг боловсролоор улс төрд хол явахгүй гэсэн үзэл санааг намынхан нь хэдийнэдэмжиж эхэлсэн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар дээрх хэмжээний мөнгө төлж сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлсэн горилогчид цөөнгүй байгаа гэнэ. Цаашлаад 100 саяыг төлчихөөд УИХ-д гарч чадахгүй бол АН-аас улс төрийн дэмжлэг үзүүлж нийслэл, орон нутгийн сонгуульд дэвших болон улс төрийн албан тушаалд томилох тохироо хийгдэж байгаа тухай бор шувуу улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ нисээд эхэлжээ. Эндээс цагтаа эрх баригч намын 60 тэрбумын хэрэг буюу албан тушаал наймаалцах схем задарч олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үйл явдал өдгөө АН-д илүү өргөн цар хүрээтэй албан тушаалын наймаа өрнөх нь гэж хардаж болохоор байгаа юм. Тэгвэл МАН-ын удирдлагууд яг үүний эсрэг шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлж эхэллээ. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намынхандаа УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэхдээ тэднээс ямар нэгэн дэнчин татаас авахгүй. Харин нэр дэвшигчдыг ёсзүйн шалгуур, холбогдох судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Хэрэв горилогчид хууль зөрчсөн хандив дэмжлэгийг бусдаас авбал сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан анхааруулав. Үүн дээр нэмээд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Нам ялсан ч хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно гэж мэдэгдэв. МАН, АН ер нь аль ч намд хэн мөнгөтэй нь нэр дэвших эрхээ авдаг, явбал хэн илүү төлсөн нь албан тушаалд томилогддог бичигдээгүй хууль манайд үйлчилдэг нь нууц биш. Хэрэв эрх баригч нам сонуульд зориулж, олон нийтийг хуураагүй л бол мөнгөгүй ч боловсролтой, зарчимтай залууст боломж олдоно гэсэн үг юм. Тэгэхээр сонгуулийн шоу юу, үнэхээр МАН-ын удирдлагуудын барих зарчим нь байх уу гэдгийг харах л үлдлээ. Т:Хэрлэн

МАН-ын мөнгөлөг гишүүд УИХ-д нэр дэвших эрхээсээ сайн дураараа татгалзаж эхэллээ

МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр МАН-ын зарим гишүүдийн хувьд хүндхэн цохилт болж эхэлжээ. Монголын улс төрийн намууд тодорхой хэмжээниймөнгөний босго тавьж, энэ мөнгийг хандивласан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авч ирсэн. Энэ оны УИХ-ын сонгуулийн тухайд ч Ардчилсан нам нэр дэвших эрх горилсон гишүүддээ өмнө нь баримталж ирсэн жишгийн дагуу 100 саяын босго тавьсан байгаа. АН-ын гишүүд 100 саяын эрэлд хатаж, гадаад дотоодын компани, хувь хүмүүсээр дэмжүүлэн арай гэж намын даргынхаа тушаалыг биелүүлж амжсан мэдээ бий. Харин МАН-ын удирдлагууд 2020 оныпарламентынсонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Хууль зөрчсөн хандив дэмжлэгийг иргэд болонААН-үүдээсавсан гишүүнээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Ёс зүйтэй, хариуцлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдээ дэмжинэ хэмээн мэдэгдээд байгаа. Энэ нь улс төрийн хүрээнд ялангуяа улс төрийг мөнгөөр хэмждэг, төрийн албыг мөнгө болгон хардаг улстөрчдөд хүндхэн цохилт болж эхэлсэн бололтой. Улс төрд орж ирж байгаа хүн огт мөнгөгүй байж болохгүй, би хөөрхөн сайхан гэж харсан халаас хоосон хүн улс төрд хол явахгүй хэмээн ил цагаан мэдэгддэг С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан МАН-ын энэ удаагийн шийдвэрт эмзэг хандаж, шүүмжлэл өрнүүлээд эхэлжээ. Тэгвэл үүний нөгөө талд МАН-ын мөнгөлөг, хэл үг дагуулдаг гишүүд цааш ахих боломжгүй гэдгээ ойлгоод, эхнээсээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээс сайн дураараа татгалзаж эхлээд байна. Өчигдөр мэдээллийн сайтууд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын даргадаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Энэ нь зөвхөн эхлэл аж. Мөнгөтэй хүн улс төрд орж, төрийн алба руу зүтгэснээр үүдсэн гамшиг бол өнөөдрийн нийгэмд үүсээд буй авлигын аалзан тор юм. Улс төрд орохын тулд зарцуулсан мөнгөө тэд төрийн алба, эрх мэдлийн хүчээр хэд дахин нугалаад олж авдаг энэ тогтолцоог зогсоох гэсэн У.Хүрэлсүхийн санаачилга мөнгөлөг улстөрчдийн зоригийг мохоож, тэд өөрсдийн саналаар улс төрөөсөө татгалзаж байгаа нь энэ нийгэмд гарч буй эерэг өөрчлөлтийн нэг гэж үзэх болох юм. Н.Номтойбаярыг МАН-ын хамгийн болдоггүй хүнд гишүүдийн нэг гэсэн ойлголт нийгэмд бий. Түүний нэр холбогдсон зодоон цохионы хэрэг нэг биш удаа нийгэмд дуулиан болон цацагдаж байсан. Одоо ч Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон Г.Батхүү агсны үхэл, авлигын гэсэн ангилалтай хэргүүд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж байгаа. МАН-ын дарга нарын шийдвэрээс хойш долоо ч хоноогүй Н.Номтойбаяр УИХ-д нэр дэвшихгүй байх шийдвэр гаргаад байна. Тус намын болдоггүй гэсэн тодотголтой, мөн мөнгөлөгт тооцогддог, сонгуулийн дараа заавал ч үгүй аль нэг яамны сайдаас (Н.Номтойбаяр ч Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайд, сайдаар ажиллаж байсан) өөр албан тушаалд очихгүй хэмээн тулгадаг олон арван бизнесмэн гишүүд УИХ-д нэр дэвших бодлоосоо татгалзахад хүрсэн мэдээ байна. Н.ТУНГАЛАГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.