Монгол Улсаас Хилийн чанадад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсаас Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч B.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайдууд томилогдсон улс болон хавсран суух улсуудын талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов. Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсаас Хилийн чанадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын статистикийн салбар болон нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл өгч, 2020 онд зохион байгуулах хүн ам, орон сууцны тооллого, ТХЗ-ын хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ. Элчин сайдууд Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн гаргадаг албан ёсны статистикийн мэдээлэл иргэдэд, ойлгомжтой, хүртээмжтэй байгаад талархал илэрхийлж, цаашид хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв гэжҮндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв. Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгзэ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Дэлхийн бусад орнуудад ч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна. Хуваалцах

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл "Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Өнөөдөр манай улсаас сүүлийн жилүүдэд 50 гаруй терлийн мэргэжлээр нийт 200000 гаруй оюутнууд гадаадын улс орнуудад суралцаж байна. Тус хурал ХБНГУ-ын Мюнхен хотноо 2020 оны 02 сарын 01 ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Хурлын ивээн тэтгэгчээр ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан хамтран ажиллаж байна. Тус хурал нь нийт хоёр шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний гурван байрыг тус тус шалгаруулах юм. Илтгэлийг 2020 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл[email protected]Е-майл хаягаар хүлээн авна. Хилийн чанадад суралцаж буй монгол залуус эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах боломжыг бvv алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийнFaceBookхуудас болонMyf.Germanyвеб хуудсаас харна уу.

Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл энэ сарын 16-20-ны өдрүүдэд Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн МАН БНХАУ-ын хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот болох Тяньжин хотын Нанкай дүүргийн Хятадын Коммунист намтай хамтран ажиллах нээлттэй санамж бичиг байгуулахаар нэг жилийн өмнө ажлаа эхлүүлсэн юм. Эл ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бинээр ахлуулсан төлөөллүүд Монгол улсад айлчилж, Баянзүрх дүүргийн МАН-ын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан юм. Санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн эдийн засаг, худалдааны замыг нээж экспо зохион байгуулах, дэлхийн шилдэг сургуулиудын эгнээнд багтдаг Нанкай их, дунд сургуулиудад оюутан, сурагчдыг тэтгэлэгээр суралцуулах юм. Мөн нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд зориулан Баянзүрх дүүрэгт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Баянзүрх дүүргийн хог хаягдлыг багасгах, түүнийг боловсруулах, дахин ашиглах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ удаагийн хамтын ажиллагааны ажлын айлчлалын хүрээнд Нанкай дүүргийн хог хаягдлыг дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулсан түүхий эдийг авто зам болон бусад бүтээн байгуулалтад яаж ашиглаж буй талаар TEDA компаний үйл ажиллагаатай танилцаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний ажлуудаа тодорхойллоо. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Монгол Улсын генералууд ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд оролцлоо

ЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-ний өдөр тохиосон байна. Ойн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, Эх орны баатар нэртэй музей нээлтээ хийжээ. Хүндэтгэлийн ёслолд Монгол цэргийн нэгдсэн холбоо-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Дэслэгч генерал Ц.Тогоо нээлтийн үеэр хэлэхдээ К.К. Рокоссовский 1926-1928 онд Улаанбаатар хотод цэргийн сургагчаар ажиллахдаа БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийг эмхлэн байгуулах, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг тодотгов. Манай улс ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийг Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Найрамдалодонгоор шагнасан түүхтэй. Монгол цэргийн нэгдсэн холбоо-ны удирдлагууд ОХУ-ын Дайчин нөхөрлөлийн холбоо-той хамтран ажиллах талаар уулзалт хийсэн байна. Монгол цэргийн нэгдсэн холбоо-г эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан. Холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг юмгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.